Жирэмсний 24 долоо хоног

 Жирэмсэн үед биеийн жин нэмэгдэх ба энэ нь хэдхэн хоногийн дотор мэдэгдэхүйц эрчимтэй  байдаг тул үүнээс болж зарим эмэгтэйчүүд сэтгэлээр унаж болзошгүй. Жирэмсний нийт  хугацаанд таны биеийн жин 10-12 кг-аар нэмэгдэх болно.

Санамж:

  • Ялангуяа жирэмсний 24-32 долоо хоногуудад жин нэмэх нь хамгийн их байна. Энэ үеүдэд та усанд сэлэх, агаарт алхах, дасгал хийх цагаа ихэсгэх нь зүйтэй. Харин хоолны дэглэм барих үе биш гэдгийг санаарай. Тэжээллэг,  аюулгүй хүнсийг сонгож идэх нь зүйтэй. Төрөл бүрийн боловсруулалт хийгддэггүй хүнс, жимс жимсгэнэ ахиу хэрэглээрэй.
  • Энэ үеэс таны зүрх, уушиг хуучнаасаа 50 хувь илүүтэй ажиллаж эхэлнэ. Биед эргэлдэх  шингэний хэмжээ ихэссэнээр халууцаж хөлс гарна.Цусны эргэлт нэмэгдсэнээс нүүр халуу  оргиж минчийнэ. Иймээс дасгал сургууль хийх, цэвэр агаарт алхах, амрах зэргээр цагийг  өнгөрүүлэх хэрэгтэй.
  • Биеийн жингийн нэмэгдсэнээр нурууны ясны хэлбэр хөлийн тавхайн хэвэнд өөрчлөлт илэрнэ.  Иймээс зөөлөн эвтэйхэн намхан өсгийтэй гутал өмсөх нь зүйтэй.

ЭХЭД гарах өөрчлөлт

  • Гэдэсний арьс язарснаас загатнаж эхэлнэ
  • Цус, шингэний эргэлт нэмэгдсэнээр хөлрөх, халууцах нь ихэснэ.
  • Сав томорсноос хэвлийн доод хавиар өвдөх нь мэдрэгдэнэ
  • Нүүр нүд сэлхэрнэ

ТАНЫ ХҮҮХДЭД гарах өөрчлөлт

  • Хүүхэд эрхий хуруугаа хөхөх ба зогьсож чаддаг болно>
  • Хүүхдийн нүүр улаан үрчгэр шар үсээр хучигдсан байна
  • Хүүхэд жаахан хэвээрээ уушиг амьсгалахад нь бэлэн болоогүй байгаа учир дутуу төрвөл түүнд онцгой нэмэлт асаргаа сувилгаа шаардлагатай болно
  • Хөлс тосны булчирхайгаас ялгарсан зунгаг гарын алга, хөл гарын хурууны завсраар наалдсан байна
  • Зовхи нь салж нүдээ нээнэ
  • Урт 33 см, жин 570 г болжээ

51 Comments

  1. bi 21-22 doloo honogtoi xvv ohinig ni medmeer bna yah ve tuslaach

Leave a Reply