Жирэмсний 36 долоо хоног

Жирэмсний 36 долоо хоног

370
12
ХУВААЛЦАХ

Өөрийн ажил, амралтын цагаа илүү нарийн төлөвлөх хэрэгтэй. Учир нь хүүхэд төрөхөд цаг маш үнэ цэнэтэй болно. Гэвч хэт их олон ажил төлөвлөх хэрэггүй. Бага зэргийн хөгжилтэй байдал, тоглоом наадмаар өөрийгөө зугаацуулахад илүүдэхгүй.

⇒ Сэтгэл санаа өөдрөг байгаарай.

⇒ Амьсгалын дасгалыг тогтмол хийж зөв амьсгалж сураарай

⇒ Эмчийн хяналтанд байж тогтмол үзүүлэх хэрэгтэй.

⇒ Үтрээнээс гарах ялгадас хэт ихэсвэл ариун цэврийн хэрэглэл хийгээрэй. Харин тампон хийж хэрхэвч болохгүй.

⇒ Таны хөх одоо байгаа хэмжээнээсээ илүү томрохгүй болов уу.

Та хүүхдээ хөхөөр бойжуулах аргыг сонгох хэрэгтэй бөгөөд үүний тулд хөхөө бэлтгэх хэрэгтэй. Энэ нь хүүхдийн өсөлт бойжилт болон таны хөхний булчирхайн хөгжилд тустай. Хөхний толгойг хуруугаараа татаж имэрвэл хөхний толгойг шигдэхээс хамгаалах болно. Хөхнөөс усархаг зүйл ялгарах тул хөвөн болон зөөлөн материалаар цэвэрлэж байх хэрэгтэй.

ТАНЫ ХҮҮХДЭД

Хөхөөр бойжуулахын ашиг тус

  • хөхний сүү нь хүүхдийг хоол тэжээлээр хангах хамгийн чухал хүнс юм. Энэхүү сүүнд маш олон төрлийн аминдэм, уураг, эрдэс бодис, давс, өөх тос агуулагдаж байдаг. Хөхний сүүндэх  өөх тос нь холестерол бага, ханаагүй хүчилээр баялаг байдаг. Мөн үнээний сүүг бодвол чихэр ихтэй.

  • хоол боловсруулах замд амархан боловсорч шингэнэ

  • хөхөөр бойжуулах нь үнэгүй атлаа хамгийн тэжээллэг хоол юм.

  • хүүхдэд байгалаас заяасан бэлэн хоол байдаг учраас түүнд зөвхөн хөхний сүү л хэрэгтэй

  • хүүхэд хөхний сүүнээс өвчнөөс хамгаалах өвөрмөц уургийн бодисыг авдаг

  • хэрвээ боломжтой бол 2 нас хүртэл нь хөхүүлэх нь зүйтэй.

  • хөхөөр бойжуулснаар хүүхдийн сэтгэц оюун ухааны хөгжилт хурдасна. Сэргэлэн цовоо, ой тогтоомж сайтай болно

  • хараа, хэр яриа сайжирна

  • хөхний сүү бол жинхэнэ цэвэр бүтээгдэхүүн юм. Эхчүүдийн олонх нь үүнийг боловсруулах  чадвартай байдаг бөгөөд маш цөөхөн нь чадваргүй байдаг. Хөхний булчирхайн том жижгээс  хамааралгүй хангалттай сүү боловсруулж чадна.

  • хүүхдээ хөх өрөө өсгөж хооллож байгаа нь эх болох хүүхдийн харилцааг улам ойртуулж,  өөрөөрөө бахархах сэтгэл ханамжтай байдлыг буй болгож хүүхдийн хүмүүжилд сайнаар нөлөөлнө

  • хөхөөр бойжсон хүүхэд өвчин эсэргүүцэх чадвар өндөр байна.

    Жирэмсний 5 дахь сараас боловсорч эхэлдэг ангир уурганд нян, вирусын халдварыг  эсэргүүцэх эсрэг биет агуулагдаж байдаг. Иймээс төрснөөс хойш эхний хэд хоногт хүүхэд  өвчин эсэргүүцэх чадвар дээд зэргийн өндөр байна. Улаан бурхан, гэдэс дотрын өвчин,  амьсгалын замын өвчнөөр бага өвдөнө.

  • хүүхдийг хөхүүлэхэд эхээс энерги их зарцуулдаг тул төрсний дараах жин нэмж таргалах хандлагыг багасгана.

  • хөхүүлэх хөхний хэлбэр хэмжээнд муугаар нөлөөлдөг гэж ярьдаг нь буруу. Учир нь сунасан  үтрээ, умайг хуучин хэмжээндээ эргэж ордогтой адил хөх мөн хуучин байдалдаа эргэж орох болно.

ТАНЫ ХҮҮХДЭД гарах өөрчлөлт

  • хүүхдийн бие эрхтэн хөгжлөө олсон байна. Түүний жин 7 хоногт 225 гр-аар нэмэгдэнэ.

  • нүднийх нь солонгон бүрхэвч хүрэн бор өнгөтэй

  • хумс хурууг бүрхэнэ

  • өөхлөг эд хөгжөөгүй тул арьс нь өвгөн хүн шигүрчгэр байна

  • Урт нь 46 см, жин 2.5 кг болно

12 СЭТГЭГДЭЛ

  1. hi.ene chin ta eej bolloo nomiig huulaad l oruultsan bnashdee.ilvv uur medeelel oruulj boloogvi yumuu.nuguuhuus n nuguuhrvv l huulaad bhiin.

  2. Manai ulsad jiremsen baina gedeg ih hetsuu yumaa. Buh medeeleluud i yag adilhan yamar negen zuvluguu mash homs tursun humuusees l haltar hultar medeelel jaahan awahgui bol butehgui ee. Barag l nude anij baigaad l turuh gej bn daa. ke ke

  3. Manai mgl-d jiremsenii tuhai medeelel bolood emch nariin medleg dutuu yum shigee. Medeelliin huvid bol jiremsen ehchuudiin amnaas jaal yum sonsoj avah yum. Emch nariin medlegiin tuhaid neg emchid uzuulehed neg yum yariad, nuguu emchihd uzuulehed uur yum yariad jiremsen eh minii setgel sanaag mash ih uimuulj bnaa. Yagaad emch nariig tavij baigaa onosh ingej uur baigaa yum be geheer emch nar bolgoon uur uur baidag geh yum. Ene yu gesen ug ve. Minii bie neg baihad emch nar neg hariu heleh yostoi bish uu. Bas neg jishee helehed manai naiz 5 sartai jiremsen emegtein huuhdiig ni amigui bolson bna gej neg emch ni helehed, nuguu emch ni zugeer bna gesen. Odoo ter naiz maani zugeer huuhdee teegeed yavj baigaa. Heleh ch ug oldohgui yumaa.

  4. Hi? bi ch gesen ankhnii huuhdee teej baigaa. Humuus yanz yanziin ym helj setgel sanaa ih uimuulsen. Zarin hunees hachin hachin ym sonosood buur uilj ch baisan he he. Ta nart l gej zovlohod humuusiin amiig tiim gej itgehiin araggui. Uchir n jiremslelt torolt bur oor.Bi neg nom unshij baigaa, ter n bas ooriin sait-tai. Ter nom web hoyor l nadad ih medeelel ogch baigaa daa.
    ta hed dooroh webuudiig orood uzeerei.
    http://www.babycenter
    http://www.whattoexpect
    ene 2t burtguulchihvel 7 honog bolgon ter 7 honogt chini umaid bolj bui buhii l zuil mon chinii medreh bolomjit shinj temdeguud. Mon buhii l asuultiin hariu barag baigaa daa. Muuhan emchees l deer. he he za amjilt

  5. Ta hed ……. ruu orood uz dee. tend arai l deer medeeleluud baigaa. mash delgerengui bas burtguulchuul zahia ireed heregtei.

  6. Sain yy busguichuudee .handaagiin ugsun hayg n bolohgui yumaa jiliin umnu ugsun baina gehdee bnolmooriin kkk

  7. bi 33doloo honogtoi jiremsen, anhnii hojuu turugch.nas 30 davsan.huuhed ni huigee orooson bn desen.daraa dahiad uur exo-d haruulsan chin zugeer bn gehiin.ingej boldog yumuu?

  8. bi 31 doloo honogtoi, odoogoor alhaagaa ihesgehgui l bol ajlaa hiij bolj bna, 36 week hurtlee l ajillay gej bodood bna. gertee yaaran suuj huuhdee targaluulsnaas ajil geriin hoorond orj garaad bval yadaj l tsag hugatsaa hurdan unguruh yum. hugatsaa duhuh tusam l huuhdee harmaar sanagdaad yaaraad bh yum. nad shig ajillaj bgaad turuh huuhnuud bval sanaa onoogoo huvaaltsaarai…

  9. sain baina uu 36 doloo honogtoi jiremsen urgiin bairlal buruu baina gesen yah yostoi we

СЭТГЭГДЭЛ БИЧИХ