Жирэмсэн үеийн дэглэм

Жирэмсэн үеийн дэглэм

184
1
ХУВААЛЦАХ

Жирэмсний үед таны бие махбодь их ачааллыг үүрнэ гэдэгт бэлтгэлтэй байх хэрэгтэй. Харин та өөрөө эрүүл байж, хүүхдээ эрүүл төрүүлэхэд амьдралын хэв маяг, хооллолт, ажил, амралтын дэглэмд ихээхэн өөрчлөлт оруулах хэрэгтэй болно.

Жирэмсэн эхчүүдэд өгөх зөвлөгөө

  • Сэтгэл санаагаар аль болох  тайван байхын тулд гэр бүл бологсод бие биендээ халамжтай  байж  жирэмслэлтэнд бүх анхаарлаа хамтдаа хандуулаарай. Бие бялдар,  сэтгэл санааны хувьд эрүүл байвал эрүүл чийрэг хүүхэд төрөх нь дамжиггүй.

  • Эхийн хэвлийд байгаа хүүхэд эхийн цуснаас хүчилтөрөгчийг ихээр хэрэглэдэг. Жирэмсэн эхчүүдийн агаар хангалттай байж хүчилтөрөгчийг биед ихээр хуримтлуулах нь хүүхдийн өсөлт хөгжилтэнд таатай нөлөөлнө.

  • Хүчилтөрөгчийг биед ихээр хуримтлуулахын тулд өдөрт 1-2 минутын хугацаагаар ойр ойрхон 5 удаа амьсгалах дасгал хийж болно. Үүнийг хийхдээ өрөөгөө агааржуулаад сандал дээр суун ойр ойрхон түргэн амьсгална. Энэ нь ялангуяа жирэмсний сүүлийн хордлогын үед сайн нөлөөтэй.

  • Хэвлийд байгаа ургийн хөдөлгөөнийг идэвхжүүлэх дэглэм хэрэгтэй. Энэ дэглэмийг үе үе хүчилтөрөгч ба тэжээлийн дутагдлыг зохиомлоор үүсгэх замаар хийх ба хамгийн тохиромжтой арга нь хэвлийд байгаа ураг руу очиж байгаа цусыг хөдөлгөөнд оруулахын тулд идэвхтэй ажиллаж байгаа эхийн булчинд өгөх замаар байнгын дасгал хөдөлгөөн хийх явдал юм. Тухайлбал цэвэр агаарт явган явж зугаалах, 2-4 давхрын шатаар гарах, биеэ чийрэгжүүлэх гимнастик хийх гэх мэт.

  • Урагт зориулж дасгал хийхээс гадна жирэмсэн эмэгтэй төрөлтөнд бэлдэх, төрсний дараа биеийн галбираа хэвийн байлгах зорилгоор хэвлийн, аарцаг, хярзан, таазны хөндийн булчинг бэхжүүлэх дасгал хийнэ.

    Хоолыг ямар ч тохиолдолд хэт их идэхгүй байх хэрэгтэй. Хоол нь уураг, бичил элемент, витаминаар хангалттай баялаг байх нь чухал.

  • Дасгал хөдөлгөөнөөр системтэй, хяналттай тогтмол хичээллэвэл жирэмсний үеийн хордлого, хямрал болох бөөлжих, дотор муухайрах толгой эргэх зэргээс сэргийлж чадна.

1 сэтгэгдэлтэй

  1. jiremsen ued yg ymar dasgal hiih estoi ym be gaduur jiremsen ehchuuded zoruilsan iog, aerobikiin hicheeluud ywagddag ym bolow uu

СЭТГЭГДЭЛ БИЧИХ