Жирэмслэлт ба ажил хөдөлмөр

Ихэнх эмэгтэйчүүд жирэмсний амралт авах хүртлээ эрхэлж дассан ажлаа хийсээр байдаг. Харин гэртээ байж хүүхэд асардаг эхчүүд төрөх хүртлээ өдөр тутмынхаа ажлыг үргэлжлүүлэн хийдэг. Гэтэл зарим үед жирэмсний эрт хугацаанд аливаа өвчний улмаас ядарч хөдөлмөр эрхэлж чадахгүй болох тохиолдол гарч болно.

Эх болон хэвлий дэх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахын тулд дараахь дэглэмийг баримтлах хэрэгтэй.

  • Зөв  хооллох  дэглэм -ийг  баримтлах.   Ажил  эхлэхийн  өмнө  өглөө хооллож   бай.   Тухайлбал  талх,   жигнэмэг,   хүйтэн   зууш   зэргийг бэлтгэн идэж болно.  Үдийн хоолны үеэр шинэ жимс,  жимсгэнэ, цагаан идээ хэрэглэхийг хичээгээрэй.

  • Үдийн хоолны дараа түр зуур тайван сууж амар.

  • Хүний хөл хөдөлгөөн ихтэй цагаар гадуур явах нь тохиромжгүй.

  • Ажилдаа ирэх, буцах цагийг ажлын газрын удирдлагатайгаа тохирч хөдөлгөөн багатай цагт байхаар зохицуулж болно.

  • Хэрэв та хүүхэдтэй бол хүүхдээ асарч харах хүн олох хэрэгтэй.

  • Жирэмсэн үедээ хүүхэд асарвал танд ачаалал ихэсч ядаргаанд орж болно.

  • Гэр орныхоо ажлыг хэн нь юуг илүү хийж чаддагаараа хувааж хийх талаар нөхөртэйгээ зөвлөөрэй.

Амралт

Жирэмсэн үед химийн хортой болон цацраг идэвхит бодистой ажиллах нь таны болон ургийн эрүүл мэндэд хортой. Хэрэв та ийм нөхцөлд ажилладаг бол байгууллагынхаа захиргаанд хүсэлт тавьж асуудлыг шийдвэрлүүлэх хэрэгтэй.

Та өдөрт 10 цагаас доошгүй унтаж, өдөрт 1-2 цагаар цэвэр агаарт байвал таны болоод хүүхдийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө. Амралтынхаа өдрүүдэд тайван, дуу чимээгүй орчинд амрахыг хичээх хэрэгтэй. Хэрвээ та гэртээ бага насны хүүхэд асардаг бол нөхөр, гэр бүлийнхэн, хамаатан садан, найз нөхдөөсөө тусламж авч, гэрийн хүнд ажлаас чөлөөлөгдөх нь чухал. Мөн хөдөлмөрийн хуулинд зааснаар жирэмсний, төрөхийн өмнөх амралтын хугацааг мэдэж зохих хугацаандаа амарч, төрөлтөнд бэлдэх хэрэгтэй. Жирэмсний эхний болон сүүлийн саруудад амархан ядрах талтай байдаг. Хэрвээ ядраад байвал амарч байх хэрэгтэй.

2 Comments

  1. mash ih bayrlalaa anhnii turugchdud zoriulsan medeelel tvlhvv oruulaarai

Leave a Reply