Жирэмслэлт ба БЗДХ / ХДХВ / ДОХ

Хэдийгээр манай улсад ХДХВ/ДОХ (Хүний дархлал хомсдолын вирус/Дархлалын олдмол хомсдол)-ын тохиолдол цөөн бүртгэгдсэн боловч бэлгийн замаар дамжих халдварын тархалт буурахгүй байсаар байна. Ийм нөхцөлд ХДХВ/ДОХ-ын халдвар тархах эрсдэл өндөр байдаг.

Бэлгийн замын халдварт өвчин гэдэг нь ихэвчлэн халдвартай хүнтэй бэлгийн хавьталд орсноор халдварладаг өвчнүүдийг хэлнэ.

Бэлгийн хавьтлаар халддаг өвчнүүдэд заг хүйтэн, тэмбүү, хламиди, бэлэг эрхтний хомхой, халдварт шар, ДОХ зэрэг орно.

Жирэмсэн эмэгтэй жирэмслээгүй эмэгтэйтэй адил БЗХӨ-нөөр өвдөх боломжтой. БЗХӨ нь эхийн эрүүл мэнд төдийгүй хэвлийд байгаа бяцхан урагт маш хортой байдаг. Мөн умайн хүзүүний ба бэлэг  эрхтний хавдар, элэгний архаг үрэвсэл, цирроз, үргүйдэл зэргийг үүсгэх ба үүсэх үндсэн суурь нь болж өгдөг.

БЗХӨвчнүүдийн халдварлах үндсэн зам:

  1. Бэлгийн хавьтлаар

  2. Халдварлагдсан цус, цусан бүтээгдэхүүнээр

  3. Халдвартай ээжээс төрсөн хүүхэд

  4. Бохир зүү, тариур, сахлын хутга

Ураг нярайд хэрхэн БЗХӨ халдах вэ?

Халдвар авсан эхээс ураг, нярайд халддаг.

Тэмбүү нь эхэсээр дамжин бүрэлдэж байгаа ургийг халдварлуулна. Харин заг хүйтэн, хламиди, трихомонад, шар, бэлгийн хомхой зэрэг нь хүүхдийг төрөх үед төрөх замд халдварлана.

ДОХ нь эхэсээр, төрөх замаар, хөхний сүүгээр халдварладаг.

Ураг нярайд ямар нөлөө үзүүлэх вэ?

Маш хортой бөгөөд хүүхдийг дутуу жинтэй, жин багатай, нүдний үрэвсэл, хараагүй болох, чих дүлийрэх, мөн бусад эрхтнүүд гэмтэх, хурц халдварт шар, тархины хальсны үрэвсэл, элэгний архаг  үрэвсэл, цирроз зэрэг янз бүрийн төрөлхийн гажигтай болгоно.

Жирэмсэн эмэгтэйд БЗХӨ -ийг шалгах ёстой юу?

БЗХӨ нь аливаа хүний нас, хүйс, боловсрол, ёс заншил, шашин шүтлэг огт хамаарахгүй өвчлүүлдэг. Тэгээд ч өвдсөн тохиолдолд эхийн болоод ураг нярайн эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэх тул  зайлшгүй шинжилгээ хийлгэж оношлуулан эмчлүүлэх нь маш ухаалаг асуудал билээ.

БЗХӨ-тэй эмэгтэйг жирэмсэн байхад нь эмчилж болох уу?

Мөөгөнцөр, заг хүйтэн, тэмбүү зэрэг өвчнийг жирэмсний хугацаанд эмчилж болно. Харин бэлэг эрхтний хомхой, ДОХ зэрэг вирусээр үүсгэгддэг өвчнийг эмчлэх арга хараахан нээгдээгүй байна.

Бэлгийн замаар халдах өвчнийг төгс эмчлүүлэхгүй бол гарч болох хүндрэлүүд

• Эмэгтэй хүнд хэвлийн доод хэсгээр байнга өвдөх

• үргүйдэл

• умайн гадуур жирэмслэх

• шээсний сүв нарийсах

• хүүхэд зулбах, амьгүй төрөх

• ДОХ-ын халдвар авах нөхцөл ихсэх

Жирэмсэн эмэгтэй хэрхэн БЗХӨ -нөөс сэргийлэх вэ?

• Эхнэр нөхрүүд бие биендээ үнэнч байх

• Бэлгийн харьцааны үед бэлгэвч хэрэглэх

• Эмнэлгийн нөхцөлд цус солиулах,

• Аливаа тариаг хийлгэхдээ зөвхөн нэг удаагийн тариур хэрэглэх

• Дотуур үзлэг хийлгэхдээ хувийн ариутгасан бээлий, толийг ашиглаж байх

7 Comments

  1. odriin mend.bi 4 sartai jiremsen say shinjilgee ogson chin zag huiten tussan bn geh yuma. emchiluuleh gsn chin 4.5 sartai bolgood ir geh yum zaaval 4.5 sartaida emchluuleh estoi yu. erthen bval deer bish uu? uragt ymar 1-n gajig uuseh magadlal bii yu. urag toroh uedee l haldvar avna gej uu bi say tegj unshla helj ogch tuslaach

  2. bi ehod haruulsan yuma getel urgiin tarhinii hovdol n tomorson bn geh yum ene ymar uchirtai yum be ene n zag huitentei holbootoi yu

  3. teneg

    bi tsusnii shinjilgee ogson. xariu ni XDXB (-) sorog gesen. uyu gesen yg be. tuslaach

  4. uuya

    bi 2 sartai tembuutei garsan emchluulj boloh yum bolov uu meddeg hun bval tuslaach humuusee. esvel huuhdee avahuulah uu. ug ni gargah huseltei bgaam

  5. miki

    Sain baitsgaan uu. bi 21tei 5n doloo honogtoi jiremsen shinjilge ugsun chn terhonnaz zag huitent bn gj onshilson, odo emchilj bolhgui jiremsnii 5 sartaid emchilj bolno gene, huuhded nuluulehgui gsen gehde bi aigad bn, bs deres n biy uwduud bh yawal der be tuslaach…

  6. oko

    uuya chi uzuulsen uu emchilgeeg hezeenees hiideg gej bna 3 sar hureegui bhad ni hiij boldog yumu

  7. тэмбүүг 7 сартай жирэмсэн эмчлүүлж болох уу хариулт өгөөч

Leave a Reply