ПНЕВМОНИТОЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР: 2011.11.12

Пневмони буюу уушгины хатгаа нь хөгжиж буй орнуудын хүүхдүүдийн гол аранга байсаар байгаа бөгөөд жил бүр 1.5 сая орчим хүүхэд пневмонийн улмаас эндэж байгаа нь Дэлхий дээр 20 секунд тутам нэг хүүхэд буюу өдөр бүр 4300 хүүхэд энэ өвчний улмаас амь насаа алдаж байна гэсэн үг юм.

Манай улсад ч хөгжиж буй бусад орнуудын адилаар пневмонийн өвчлөл, эндэгдэл харьцангуй өндөр байсаар байна. ТҮТ-ийн эмнэлэгт суурьласан харуулдан тандалтын нэгжүүдээс авсан мэдээгээр 2006-2010 оны томуугийн 3 улиралд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсэдийн 5.4% нь пневмонийн улмаас хэвтэн эмчлүүлсний 0.4% нь нас баржээ. Пневмонийн улмаас эмнэлэгт нас барсан өвчтөний 74.6% нь 5 хүртлэх насны хүүхэд байсан байна.

Хөгжиж байгаа орнуудын хүүхдийн эндэгдлийн зонхилох шалтгаан болсоор байгаа пневмони өвчнийг хяналтандаа авахад нь барих чиглэл болгох үүнээс ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран 2009 онд “Пневмонигоос сэргийлэх, хягалтанд авах Дэлхий нийтийн төлөвлөгөө” (GAPP: Global Action Program for Prevention and Control of Pneumonia) хэмээх бодлогын баримт бичиг боловсруулан нийтлүүлсэн билээ (http://www.unicef.org/media/files/ GAPP3_web.pdf).

Энэхүү бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхэлд нь хөгжиж буй орнуудад туслах зорилготой “Хүүхдийн пневмонитой тэмцэх бүх нийтийн эвсэл” (GCCP: Global Coalition against Child Pneumonia) хэмээх олон улсын, олон нийтийн байгууллага 2009 онд байгуулагдаж, мөн оноос эхлэн жил бүрийн 11 дүгээр сарын 12-ны өдрийг “ПНЕВМОНИТОЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР” болгон тэмдэглэх болсон юм (http://worldpneumoniaday.org/).

GCCP “Пневмонитой тэмцэх Дэлхийн өдөр”-ийг угтуулан хөгжиж буй орнуудын төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд энэ өдрийг олон нийтэд хүртээлтэй, өгөөжтэй тэмдэглэн өнгөрүүлэх төсөл шалгаруулж, түүнээ нийтийн хүртээл болгодог (http://worldpneumoniaday.org/wp-content/uploads/pneumonia-report.pdf) уламжлалтай. Энэ жилийн “Пневмонитой тэмцэх Дэлхийн өдөр”-ийг “Би пневмонитой тулгарсан” гэсэн сэдвээр явуулах бөгөөд 10 000 ам.дол. хүртэл хэмжээтэй байж болох төслийн уралдааныг 8 дугаар сарын 5-наас зарлаад байна. Уг төслийн өрөгдлийг http://worldpneumoniaday.org/wp-content/uplads/2011/06/2011-WPD_Small_Grants_Report.pdf вэб-хаягаар татан авч, оролцохыг уриалж байна.

Халдварт өвчинтэй тэмцэх Монголын үндэсний холбоо

Leave a Reply