Биеийн галбир

Төрсний дараа хэвлийн арьс үрчгэр, сул байдаг. Энэ нь ураг, эхэс, ураг орчмын шингэн гарч хэвлийн хөндий суларсантай холбоотой. Төрсөн эхчүүдэд зориулсан хэвлийн даруулга хэрэглэвэл танд ашигтайг санаарай. Амаржсаны дараа нэн удалгүй биеийн галбир хуучин хэвэндээ орно.

Хүүхдээ хөхүүлэхэд умайн агшилт сайжирдаг. Энэ үед хэвлийн доод хэсгээр базалж болно. Амаржих газар байх үеэсээ эхлээд төрсөн эхчүүдэд зориулсан биеийн тамирын дасгалууд хийвэл зохино. Энэхүү дасгалуудыг өдөр бүр эсвэл 7 хоногт хэд, хэдэн удаа хийж болно. Эмнэлэгт байхдаа уг дасгалуудыг сурчихаад гэртээ гарсан хойноо үргэлжлүүлэн хийгээрэй. Дасгал хийснээр бие чавхрах явц түргэсч биеийн тэнхээ түргэн сэргэх нөхцөл бүрдэнэ. Мөн дасгал хийснээр сэтгэл санаа өөдрөг болж бие чийрэгжинэ. Түүнчлэн төрсний дараах үед элбэг тохиолддог давсагны үйл ажиллагааны хямралын үед биеийн тамирын дасгал хийвэл үнэхээр сайн үр дүнтэй байна.

Хэрвээ та ямар нэгэн хүндрэлгүй төрсөн бол төрсний дараа 2 дахь долоо хоногоос хэвлийн булчингаа чангалах зорилгоор энгийн дасгал хөдөлгөөнийг хийж эхэлж болно.

Leave a Reply