ЭРДЭМТЭД ЭЛГИЙГ НӨХӨН ТӨЛЖҮҮЛЭХ АРГЫГ ХАЙСААР…

Архинаас улбаатай элэгний өөрчлөлт, элэгний архаг үрэвслийн уршгаар гэмтсэн элэгний эсийг нөхөн сэргээж болох юм гэж америкийн эмч нар үзэж байна.

Америкийн Калифорнийн эмнэлгийн сургуулийн хэсэг судлаачид “…Бие мах бодид өөрт нь байдаг нэгэн зүйл уургийн гаралтыг зогсоож чадваас элэгний сорвижилтийг эдгээж болно “гэж саяхан нийтэлсэн нэг өгүүлэлд бичсэн байна. Элэгний үрэвсэл даамжирах, архи тогтмол хэрэглэх нь фиброз үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэгийг нэгэнт нотолсон билээ. Холбох эдүүд зузаарч, сорвижих өөрчлөлт гарахыг фиброз болох гэх бөгөөд холбох эдийн хяналтгүй томрон ургах шинж тэмдэг бүхий элэг хатуурах буюу цирроз үүсэхэд хүргэнэ. Дэлхий даяар улам газар авч байгаа элэгний эмгэгийг эмчлэх зөвхөн хоёрхон гарц л эмч нарын гарт бий, үүнд:

  • Эмгэгийг өдөөгч шалтгаан болсон вирүсийг эмчлэх
  • Эсвэл амьдралын хэв маягаа эрс өөрчилж, эмчилгээний хоолны (диет) дэглэмийг баримтлах

Хулгана дээр хийсэн цуврал туршилт, судалгааны дүнд элэгний эдийн сорвижилтыг зогсоож болохыг ажилгласан байна. Фиброз үүсгэсэн хулганад RSK протеины үүсэлтийг зогсоох чавдартай өвөрмөц бэлдмэлийг хэрэглэсэн гэж дурджээ. Туршилтын урьдчилсан дүнгээс үзэхэд энэ бэлдмэл уушигны фиброз, түлэнхийг эмчлэхэд сайн үр дүнтэй байх ажээ. Гэвч, ийм дүгнэлт хийх нь арай эртэдсэн хэрэг болох бөгөөд эмийг хүний элэгний эмгэг дээр туршиж, дээрх дүнг нотолсон цагт л эмийн бэлдмэлийн тухай яриа байж болох нь ойлгомжтой.

Dr. Т.ЗОРИГ

1 Comment

  1. http://www.joblinksmn.com Монголын ажлын нэгдсэн сүлжээ юм.

Leave a Reply