“Панфеникол” шархны цацлага
Найрлага:
Панкипсин, Хлорафеникол
- Панкипсин нь некролиз, муколиз үйлчлэлтэй буюу мөхсөн эд, өтгөн цэр, шүүгдэс, идээ бээрийн зүйлийг задлах үйлчлэлтэй тул үрэвслийн голомт хэсгийн шүүрлийг сайжруулж, эсийн нөхөн төлжих явцыг хурдасгана.
- Хлорафеникол агуулсан тул Грам эерэг, Грам сөрөг бактериуд болон пеннициллин, стрептомицин, сульфаниламидад тэсвэртэйбактерийн эсрэг өргөн үйлчлэлтэй.
Фармакологийн үйлчлэл:
- Үрэвслийн эсрэг
- Бактерийн эсрэг хосолмол үйлчлэлтэй
Хэрэглэх заалт:
- Арьсны идээт өвчин
- Цооролт
- Холгодос
- Халдварласан шарх
- Хатиг
- Мундас
- Гөгийдөлт
- Түлэнхий
- Бактерийн гаралтай намарс
- Эмэгтэйчүүдийн умайн хүзүүний улайлт, шархлаа зэрэгт хэрэглэнэ.
Хэрэглэх арга:
Шархны гадаргууд нимгэн үеэр цацаад ариун хуурай самбай тавьж бооно. Хатсан, мөхсөн эдтэй шархны гадаргууд цацсаныхаа дараа самбайг физиологийн уусмалаар дэвтээж бооно. Боолтыг 2 хоног тутамд солино.
SOURCE: http://monenzyme.mn














