ОХУ-д Жонсон Бэйбигийн бүтээгдэхүүнүүд аюулгүй болох нь батлагдсан тухай мэдээлэл

Жонсон бэйбигийн бүтээгдхүүнүүдийн орц найрлаганд аюултай химийн нэгдэл байж болзошгүй талаар үнэнд нийцээгүй мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр цацагдсантай холбоотойгоор Жонсон жонсон компани албан ёсны мэдэгдэл хийж байна.

ОХУ болон СНГ орнуудын зах зээлд хэрэглэгдэж байгаа Жонсон бэйбигийн бүтээгдхүүнүүд нь:

  •  Формальдегид квантеринум-15 ын стабилизатор, 1.4 диоксан нэртэй хорт химийн нэгдэл агуулдаггүй.
  •  Европын Холбооны директив, ФДА болон компанийн дотоод нарийн стандартын шаардлагуудыг хангасан.
  •  ОХУ-ын ГОСТ шалгуур хангасан.
  •  Хараат бус эмзүйн ассоциацуудаас сайшаагдсан.

Жонсон бэйбигийн бүтээгдэхүүний найрлаганд үнэртэн гоо сайхны бүтээгдхүүнүүдийн орцонд ашиглахыг хориглосон 1.4 диоксан агуулагддаггүй.
Мөн Гаалийн холбооноос гаргасан (Үнэртэн гоо сайхны бүтээгдхүүнүүдийн аюулгүй байдлын тухай )техникийн регламентын үзүүлэлтэнд Формальдегид квантеринум-15 ын стабилизаторын хэмжээ 0.2% байхыг зөвшөөрдөг боловч манай бүтээгдэхүүнүүдийн орц найрлаганд уг бодис ордоггүй болохыг албан ёсоор мэдэгдье.
Жонсон бэйбигийн бүтээгдэхүүнүүд нь Европын Холбооны директив, ФДА директивын дагуу чанарын шалгуур үзүүлэлтэд тэнцэж байгаагаас гадна дэлхийд мөрдөгддөг стандартаас илүү өндөр компанийн чанарын стандартыг хангадаг учраас аюулгүй болохыг дахин мэдэгдье.
ОХУ-ын зах зээлд худалдаалагдаж буй Жонсон бэйбигийн бүтээгдхүүнүүд нь ГОСТ шаардлага бүрэн хангасан байдаг. ОХУ нь дэлгүүр,эмийн сангуудад бараа бүтээгдэхүүн нийлүүлэгдэхээс өмнө аюулгүй байдал тогтоох 300 гаруй сорилтыг хийхээс гадна РАМН-ы хөдөлмөрийн анагаах ухааны эрдэм шинжилгээний институтын нарийн туршилтанд ордог.Мөн зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахаас өмнө органолептик, физик-химийн, эмнэл зүйн, микробиологийн, токсикологийн туршилтуудыг зайлшгүй явуулдагийг мэдэгдье.
Жонсон бэйбигийн бүтээгдэхүүнүүд нь дээрх байнгын судалгаануудын үр дүнд биед аюулгүй, хоргүй гэдэг нь батлагдсан. ОХУ болон бусад орнуудад хэрэглэхийг олон тооны хараат бус эмнэлгийн ассоциацууд зөвшөөрдөг.

Юрий Коротаев, ОХУ-ын өргөн хэрэглээний хэлтсийн маркетингийн захирал:
Би өөрөө 2 хөөрхөн охины эцэг хүн. Миний бага охин одоо 2 настай. Гэртээ бид өдөр тутмын хэрэглээндээ Жонсон бэбигийн бүтээгдхүүнүүдийг л хэрэглэдэг. Яагаад гэвэл уг компанийн онцлог нь өөрийн бараандаа дээд зэргийн чанарын стандарт тавьж ажилладаг, бүтээгдэхүүнүүд нь чанартай байдаг болохоор би эцэг хүний хувьд сонгосон. Жонсон бэбигийн бүтээгдхүүнүүд аюулгуй байдаг тул ОХУ-д 4 эх тутмын 1 нь дээрх бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэдэг.

ЭХ СУРВАЛЖ:  MSM ХХК

14 Comments

  1. jhlkaf

    teneg тэнэг

  2. мөөгий

    за

  3. davharaa

    ene hudlaa. huuhdee nyarai bhda n jonhsong.n buh buteegdehuung hergldg bsn.manai huuhed 2 sartai bhad nuruu n ulaagd holtsruutaad hachin bolsn tgd emchid uzuulsen harshil bn gesn jonhson.n neg ch buteegdehuun bitgii heregle gd odo harin est goe bolsn huuhed tgd harshil ugchihur harshilamtgai bolchhdg ym bn.orosin tuulait huuhdin savan harshil ugduggui sain ym bnle.

  4. muugii

    manai duu 1 sartai jonhsong heregleed biyer ni yum tuuraad bga

  5. Oyuna

    Bi huugee 1.5 sar hurtel n Johnsonii buteegdehuun hereglesen. Yum tuuraad harshil garaad bhaar n hoolnoos bolloo geed hamaagui yum idehgui bsan. Bid Australid amidardag. Suuldee huuhed asargaanii tov deer ochson chini oodoos shuud savan, shampoo tosiig n soli gesen. Tegeed suuliin uyed mash ih huuhed Johnsond harshilj bgaa gesen. Shampoo tosiig n soliod zugeer bolson. Saya hed honogiin omno yag Johnson-s bolson uu geed turshaad 1 ugaagaad uzsen chini bur aimaar harshilj tuursan. Odoo Ego QV-g heregleed arisnii asuudalgui saihan bgaa

  6. bat@yahoo.com

    хүүхдийн толгой сайн барьдаг хүн мэдэх юм байна утас нь 89997012

  7. nandia

    harshil ogdog n vnen shvv. bi ch bas ohindoo johnsonii tos hergelsen chine jijig jijig ulaan yum tuuraad bsan. chihertei zvil ideegvi bhad garaad bhaar orhiin emcheesee asuuhad tosnoos bolson gsen tgeed hergelhee bolihod tuursan yum n arilsan. udaan hugatsaagar tvrhsen bol udaan arildagiin bnlee

  8. doko

    tegeed yu zugeer be eejuudee 

  9. doko

    minii huugiin hatsraar ni yum tuuraad bga Johnson-s bolson yum boluu

  10. doko

    torson tsagaas ni hoish hereglej bga

  11. erka

    svvlnii tos hamgiin zuw songolt shu eejvvde. minii ohin tursun cagaasa hereglej bn. svvlnii tos vnerteed huurhun shuu

  12. zugeerl

    төрснийхөө дараа охиндоо johnsonii ганц нэг бүтээгдэхүүн хэрэглэж байсан юм. эхэндээ гайгүй юм шиг байдаг ч хэд хоногийн дараа харшил гарсан. нуруу хөл, гар гээд тос түрхсэн бүх газраар нь улаан тууралтууд гараад дахиж хэрэглээгүй тэгээд л зүгээр болсон. одоо бол сүүлний тос, загасны тос л хэрэглэдэг. загасны тостой байхад нуралт улайлт үүснэ гэж санаа зоволтгүй янз бүрийн тальк энэ тэр хэрэг болдоггүй юм. амьтны гаралтай тос учраас сүүлний тос загасны тосыг хэрэглэхдээ нуруу юмуу гэдэснийх нь аль нэг хэсгийг тослолгүй үлдээх хэрэгтэй гэдэг юм байналээ. учир нь амьсгалах хэсэг үлдээж байгаа нь тэр

  13. huuhdi baahgyi bna zublogoo uguuch

Leave a Reply