“Хоолны хордлогот халдвараас сэргийлэх”, “Хүнсний аюулгүй байдлыг хангах” ДЭМБ-аас гаргасан 5 түлхүүр зөвлөмж

Нийт ард иргэддээ хоолны хордлогот халдвараас сэрэмжлүүлж ДЭМБ-аас гаргасан 5 түлхүүр зөвлөмжийг өгч байна. Үүнд: 

Түлхүүр 1

Цэвэр байх нь бичил биетнүүд өсч үржин, тархахаас урьдчилан сэргийлнэ.

•    Гараа хоол бэлтгэх, идэхийн өмнө, бие зассаны дараа тогтмол угаах
•    Хоол бэлтгэхэд хэрэглэгдсэн сав суулга, бүх зүйлийг угаах
•    Гал тогоонд шавьж, шимэгч бусад амьтан орохоос урьдчилан сэргийлэх
•    Суулгалт болон бусад өвчний шинж тэмдэг илэрсэн хүнийг гал тогоонд ойр байлгахгүй байх
•    Ахуйн цэвэрлэгээний материалыг хоол бэлтгэдэг орчноос хол байлгах

Түлхүүр 2

Болсон түүхий бүтээгдэхүүнийг тусад нь байлгах нь бичил биетнүүд дамжихаас сэргийлнэ.

•    Түүхий мах, далайн гаралтай хүнсний зүйлийг чанаж, болгосон хүнсний зүйлсээс тусад нь хадгалах
•    Махны модыг бусад хүнс бэлтгэдэг тавиураас тусад нь байлгах
•    Түүхий хүнсний зүйлийг бэлтгэх багаж, хэрэгслийг хэрэглэхийн өмнө ба дараа нь угааж, цэвэрлэж хэвших
•    Ундны ус бохирдохоос сэргийлэх

Түлхүүр 3

Хоол хүнсийг гүйцэд болгоход бичил биетнүүд идэвхгүйждэг.

•    Хоол, хүнсийг чанаж, 15 минутаас багагүй хугацаагаар буцалган, гүйцэд болгон хэрэглэх

Түлхүүр 4

Хоол хүнсийг зохих хэмд хадгалах нь бичил биетэн өсч, үржихээс сэргийлнэ.

•    Болгосон хоолыг удаалгүй идэх ба тасалгааны температурт 2 цагаас илүү хадгалахгүй байх

Түлхүүр 5

Ундны цэвэр ус, хүнсний аюулгүй түүхий эдийг сонгох нь бохирдлоос сэргийлнэ.

•    Ундны цэвэр ус хэрэглэх
•    Усыг буцалгаж хэрэглэх
•    Хүнсний ногоог угааж, чанаж хэрэглэх
•    Жимсийг угааж, хальсалж хэрэглэх
•    Ус авах, хадгалах, хадгалсан ус түгээхдээ савыг цэвэр байлгах

Эдгээр 5 түлхүүр зөвлөмжийг иргэн та амьдралдаа хэвшүүлснээр хоолны хордлогот халдвараас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж чадна.

Leave a Reply