ГЭДЭСНИЙ ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЬЕ !

Гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараахи зөвлөмжийг өгч байна.

•    Бага насны хүүхдийг олон нийтийн газраар аль болох дагуулж явахгүй байх.
•    Гараа бохирдсон тухай бүрд сайтар савандаж угаах.
•    Өрөө тасалгааг чийгшүүлэх, агааржуулах, өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх
•    Хүнсний бүтээгдэхүүнийг баталгаатай газраас, хугацаа хадгалалтыг шалгаж авах.
•    Ундаа, жүүс, айраг зэрэг шингэн бүтээгдэхүүнийг ам дамжуулан уухыг цээрлэх.
•    Гар дээрээс ил задгай хоол хүнснийг авч идэхгүй байх.
•    Витаминаар баялаг аньс, нэрс, чацаргана, нохойн хошуу, нимбэгийг хоол хүнсэндээ 7 хоногт 3-4 удаа хэрэглэх
•    Жимс ногоог сайн угаасны дараа 2%-ийн содын уусмалаар ариутган хэрэглэх.
•    Түүхий ус уухгүй баталгаатай ус хэрэглэх.
•    Ундны ус болон хүнс хадгалах, зөөвөрлөх савыг сайтар угааж байх.
•    Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа, боодол дээр үйлдвэрлэсэн он, сар, өдөр, нээхээс өмнө ба нээсний дараах хадгалах, дуусах хугацааг анхаарч шалгаж авах.
•    Хүүхдийн хамар хоолойн цочмог болон архаг үрэвслийг эмчлүүлэх
•    Хүүхдийн тоглоомыг угааж ариутгах
•    Хүүхдийн хувцас, хэрэглэлийг шинээр худалдан авсан даруйд угааж индүүдэж өмсгөх.
•    Сургууль цэцэрлэгт явдаг хүүхэд өвдсөн бол тухайн сургууль, цэцэрлэгт нь явуулахгүй эмчид хандаж эмнэлэгт буюу гэрт нь тусгаарлан эмчлүүлэх
•    Шавьж, мэрэгч болон бусад амьтнаас хоол хүнсийг хамгаалах.
•    Гадаад орчноо өтгөн, шингэн ялгадас, хогоор бохирдуулахгүй байх, бие засах газар бохирын цооногт ариутгал хийж хэвших.

Зөвлөмжийг хэрэгжүүлсэн танд баярлалаа.
Бусдад энэ мэдээллийг уншуулаарай. Энэ нь танд бас тустай.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

2 Comments

  1. м.м

    эгэл биетэн гэдэсний халдвар болон цусан суулгын талаар онолын хувьд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү

Leave a Reply