Цусан суулга өвчнөөс сэрэмжлүүлэх зөвлөмж

Цусан суулга өвчин үүсгэгч нь шигелийн бүлгийн нянгууд бөгөөд дотроо хэд хэдэн дэд хүрээтэй, сүүнд 2-17 хоног, тарганд 6-15 хоног, хоолонд 2-62 хоног, хөрсөнд 2-4 сар, сүүдэрт 79 хоног амьдрах чадвартай, нарны гэрэлд 30 минут, 60 хэм халаахад 10 минут, 3-5%-ийн хлорын уусмал, сульмагийн уусмалд амархан үхдэг, цөцгий, ээдэм, зайрмаг, жимсний шүүс, махан хоол, ногоо, жимсэнд үрждэг нян юм. 

Халдварын эх уурхай нь цусан суулгын цочмог болон балархай хэлбэрээр өвчилсөн хүн.

Гадаад орчинд ялгаран гарсан нян орчны хөрс, ус, хүнс, эд зүйлс- тоглоом, хаалганы бариул, мөнгө, хүний гар гэх мэтийг бохирдуулж, биед 10-100 ширхэг нян ороход л өвчин үүсгэнэ.

Нэн ялангуяа тогтоол ус, ил задгай, гол булаг шандын ус, цэвэрлэж ариутгаагүй ус түгээгүүрийн ус, худаг, бохир саванд хадгалсан усыг түүхийгээр нь уух, ил бие засдаг, угаадас асгадаг, хог хаядаг газрын хөрстэй харьцах, ариун цэврийн шаардлага хангаагүй хүнсний үйлдвэр, агуулах, тээвэр, худалдаа үйлчилгээний газраар дамжсан хүнсний зүйлс идэж уух, бохир гар өвчин дамжих гол зам юм.

Вирүст хепатит А, цусан суулга, балнад зэрэг ходоод гэдэсний замын халдварт өвчнийг ариун цэврийн туйлын дорой байдлын илрэл буюу “Шинэхэн баасны бохирдол”-оос үүсдэг өвчин гэдэг.

Илрэх гол шинж тэмдэг нь халуурах, толгой өвдөх, гэдэс базлаж өвдөх, олон дахин / өдөрт 20 хүртэл удаа /  шингэнээр суулгаж, ялгадас усархаг, цусан судалтай, залхагтай гарах, дүлүүлэх, бие сулдаж, арьс хуурайших г.м. бүдүүн гэдэсний хамшинжээр илэрдэг халдварт өвчин.

Сэрэмжлэх гол арга бол: Өвчний сэжиг ажиглагдвал эмчид яаралтай хандаж үзүүлэх, шинжлүүлэх, онош тогтоогдсон бол эмнэлгийн хяналтанд бүрэн төгс эмчлүүлэх, эмчлэгдсэний дараа ч диспаисерийн хяналтанд байж, өтгөний шинжилгээ өгч хянуулана.

Ус, хүнс, хүүхэд, нийтийн үйлчилгээний газар болон хувь хүний хувийн ариун цэврийн байдлыг сайн байлгах орчин нөхцөл бүрдүүлж, стандартыг дагаж мөрдөх, түүнд тавих хяналтыг сайжруулах.

Цусан суулгын цочмог, балархай хэлбэрийн өвчтөнг эрт илрүүлж эмчлэх, нян залгиур уулгах, эдгэрэлтийг хянах.
Усыг буцалгаж уух, аюулгүй хүнс хэрэглэх, гараа угааж хэвших, орчныхоо хөрс, усыг бохирдлоос хамгаалах, хүмүүсийн ариун цэврийн мэдлэг, дадал хэвшлийг дээшлүүлэх гэх мэтийн орчны болон байгууллагын, хувийн ариун цэврийг сайжруулах нь чухал гэдгийг зөвлөе.

7 Comments

  1. заяа

    heregte zvil niitelj bgad THANK YOU

  2. шинээ

    сайн байна уу цусан суулгын эмчилгээ нь юу юм бэ эмчгүй газар гэрээр яаж эмчлэх вэ

  3. Shineed

    Emch muutai gazar bol tegeed uheh l bhdaa yor ni bol emchilgee bhguiee.

  4. oshoo delgerengui medeelel bicheed ogooch ymar2 amitad bdg talaar

Leave a Reply