Тамхинаас гарах тамхиа цөөрүүлэх энгийн аргууд

Тамхинаас гарах том хөтөлбөр шаардалгүйгээр жижигхэн аргаар татдаг тамхиныхаа тоог цөөрүүлж болох, маш үр дүнтэй бөгөөд хялбар хэдэн аргуудыг энд бичлээ. Тамхи таван нас хороодог гэж мэдсээр, хэлсээр байж манай монголд эрчүүдийн 60% нь тамхи татдаг гэсэн тоо баримт бий. Зөвхөн эрэгтэй төдийгүй эмэгтэйчүүд, охидууд хүртэл маш ихээр татсаар байна. 

Тамхи зөвхөн энэ дэлхий дээр амьдрах жаахан наснаас чинь хороогоод зогсохгүй, хоромхон зуур өөрчлөгдөх гоо сайхныг чинь хүртэл эрт аваад явчихдаг. Тийм учраас л тамхиа хая, тамхинаас гар гэж өрөөлөөс ч хэлүүлээд, өөртөө ч сануулаад явдаг хүмүүс олон бий. Гэсэн ч нэгэнт сонирхоод орчихсон болохоор хаях гээд хаяж чадахгүй байгаа тамхийг яалтай билээ гэсэн цөхөрсөн хүмүүс цөөнгүй.

Тэгвэл энд тамхинаас гарах том хөтөлбөр шаардалгүйгээр жижигхэн аргаар татдаг тамхиныхаа тоог цөөрүүлж болох, маш үр дүнтэй бөгөөд хялбар хэдэн аргуудыг энд бичлээ.

* Татдаг тамхиа өөрчлөөд үз дээ. Ингэснээр тамхийг амтгүй болохыг нь мэдэрнэ.

* Татдаг тамхиныхаа тоог цөөрүүлэх

* Тамхиныхаа зөвхөн хагасыг нь л татах

* Өдөр бүр, тамхиа асаадаг цагаа бага багаар хойшлуулах

* Өдрийн зөвхөн сондой/тэгш тоотой цагуудад л тамхи татна гэж шийдэх

* Өдөрт яг тэдэн ширхэг тамхи татна гэж шийд. Тэгээд илүү татсан тамхины тоо бүрээр өөрийгөө 1000 төгрөгөөр торгох

* Идэх зуршлаа өөрчлөх нь тамхийг багасгахад тусална. Жишээ нь сүү тамхи хоёр эсрэг тэсрэг байдаг гэж олон хүн нотолдог. Тиймээс идсэний дараа нь тамхи татахад хүргэдэггүй хоол ундыг сонгох

*  Ганц ширхэг тамхины оронд нэг стакан жүүсийг өөртөө тулган уух

* “Автоматаар” тамхи татахаа зогсоо

*  Зөвхөн маш ихээр хүссэн үедээ л тамхи тат.

*  Үнсний саваа битгий хоосол. Учир нь үнсний сав танд өдөрт яг хэдэн ширхэг тамхи татаад байгааг чинь сануулах бөгөөд хуучирч, муудсан тамхи танд ой гутам санагдаж, тамхи татах дуршлыг чинь бууруулна.

* Өөрийгөө аль хэдийн зуршил болсон тамхиндаа автоматаар хүргээд байхгүйн тулд тамхиа өөрийнхөө дадал болсон газраас өөр газарт тавих, өөр кармаандаа хийх, буруу гараараа авах гэх мэт үйлдлүүдийг хийх.

* Тамхийг хайрцгаар нь авахаа болих.

* Тамхиа гэртээ болон ажилдаа авчрахгүй байх. Тэрнийг аль болох авахад өөртөө хэцүү болго.

* Тамхи татахын тааламжгүй байдлыг өөртөө бий болгох

* Татсан тамхиныхаа ишнүүдийг том шилэнд хийж цуглуулан өөрийнхөө хараан дор муухай болгож харагдуулах.

Тамхийг хаях нь хэцүү зүйл, гэхдээ урьдчилаад хангалттай аргуудыг сурсан байхад та зорилгодоо зайлшгүй хүрч чадна. Та бүхэнд тамхи татдагаа зогсоох 5 үр дүнтэй аргыг санал болгож байна.

1. Тамхийг хаяхыг хүсч байгаа шалтгаануудаа жагсаа.
Танд тамхийг хаях олон шалтгаанууд байгаа байх. Эрүүл мэнд, тамхинд зарж буй мөнгө, найз нөхөддөө үлгэрлэх гээд олон шалтгаан байж болно. Ямар ч шалтгаан байсан гэсэн дараа нь тамхи татахыг хүсэх үед бодол санаанд чинь гарч ирэх тийм дүрслэлийг бий болго. Маш олон хүмүүс харахад хялбар жагсаалт бичихийн ач тусыг үнэлсэн байдаг.

2. Зогсох өдрөө сонго.
Өдрөө товлох нь таны өөртөө өгсөн амлалтаа биелүүлэх хүчирхэг хэрэгсэл юм. Тамхины дараах амьдралдаа бэлэн болох, хамгийн ойрын өдрийг сонго. Энэ өдөр ойр байх тусам та хүслээ биелүүлэх илүү чадвартай байх болно.

3. Тамхийг орлох шинэ үйл ажиллагааг төлөвлө.
Хүмүүсийн тамхинд буцаж ордог шалтгаан нь зуршил болсонтой холбоотой байдаг. Тэд кофе юм уу цайтай хамт, ажлын завсарлагааны үеэр татаад сурчихсан байдгаас тэр. Та тамхи татдаг байсан цагтаа түүнийг орлох өөр шинэ зуршлыг олох хэрэгтэй. Идэвхтэй биеийн хөдөлгөөн их үр дүнтэй байдаг. Найзтайгаа хамт алхах, эсвэл шинэ спорт яаж байна?

4. Никотиныг орлох эмчилгээний арга
Энэ бол тамхи татахыг хүсэх үед никотины бага хэмжээний тунг авах арга юм. Никотины хэмжээг аажмаар бууруулснаар цаашид никотин ямар ч шаардлагагүй болох хүртэл явагддаг. Энэ нь зуршлаа багасгахад туслах ба таныг дур хүслээ хянаж сургана.

5. Өөрийгөө шагна.
Тамхи хаяхын маш сайн тал бол та маш их мөнгө хэмнэж чадна. Тамхи хямд биш бөгөөд та өдөрт хэд, хэдийг татдаг байх магадлалтай. Яагаад тамхинд зарцуулах мөнгөө цуглуулаад эртнээс хүсч байсан зүйлээ худалдаж авч болохгүй гэж? Тамхи татахын эсрэг эерэг бодолтой болсныхоо төлөө өөрийгөө урамшуулах нь тун чухал зүйл.

7 Comments

  1. baagii

    odort 2000 togrognii  tamhi tatna sard 60000 ulirald 180000 jild 720000 tog  zugeer l shataadag  baijee  uuunees  huugiinhee  dansand ene  mongoo  hiiyee

  2. baagii

    odoo  minii  huu  3  nastai  15  jiliin daraa  ih surguulid  orno  gej  bodhod  ter  hurtel tamhi  tatah munguu  tsugluulbal   10800000 tog  boloh nee  humuusee

  3. Gatu

    bi tamhi tatssaar baigaad hodoodnii sharhtai bolchloo 13 n jil tataj baina hmmmmm ene ne shuud tamhinaas nolootoi genee sdaa odort 2 hairtsag tamhi tegeed yadaj baital hamgiin hatuu ne ulaan west….zaazaaa zorigtoigoor tamhinaas garnaa kkk garahgui bol ugaasaa hodoodnii sharh idgej baisan tuuh baidgui yum genee intr kk LOLz

  4. Áààãèé

    Òàìõèã ÿàæ çîãñîîõ âý íàäàà òóñëàõ õ¿í áàéíà óó. Áè îäîî 10 æèë òàòàæ áàéãàà òàðãàëàõã¿¿ áàéõèéí óëàì òóðààä èõ õýö¿¿ áàéíà. Íàäàà òóñëàà÷ ýì÷ íàðàà ñàéõàí ñýòãýëò õ¿ì¿¿ñýýý

  5. Би тамхи татдаг, татах татахдаа бүр 1 хайрцаг тамхийг өдөрт нь дуусгадаг  байлаа. Харин одоо тамхины хууль гарах сургаар тамхийг болихоор шийдсэн. Шууд бол гарч чадахааргүй юм шиг байхаар нь, тамхи татах цагаа, 2 цаг тутамд татдаг боллоо. Өглөө 9 цагт ажилдаа орохдоо татаад, дараа нь 11 цагт, тэгээд 1 цагт гээд. Дунд нь татах хүсэл төрсөн ч, яг хайртай хүнээ хүлээж байгаа юм шиг, “Одоо хэдхэн минут болоод л” энэ тэр гэж өөрийгөө зориуд уяад байдаг болсон. Харин 2 хоногийн дараанаас яг 2 цаг тутмын дараа л тамхи татмаар хүсэл төрөөд байна шүү. Хүн их амархан дасаж байгаа биз? Би урьд нь 40 мин тутамд татдаг байсан гээд бод доо. Тэгэхээр 4 цаг тутамд нэгийг татаад байж дасахаар юм билээ. Тэгэнгүүт нь нэг удаа өөртөө, /би их романтик хүн л дээ/ хэллээ. Тамхийг би хайртай хүнээ гэж бодоод, түүнтэйгээ муудалцчихсан, би одоо уулзахгүй гүрийж байгаа мэтээр өөртөө бодогдуулаад, нөгөө 2 цаг тутамд татдаг байсныгаа нэг удаа алгасчихлаа шүү. За, тэгээд орой болоод ажил тарах дөхлөө. 6 цаг болонгуут л би гэдэг хүн ажлаасаа гараад л, шууд л тамхиа татаж авдаг байсан юм. Би ч одоо яахав дээ, “хайртай хүн”-тэйгээ муудалцаад гүрийж байгаа хүн юм чинь “салнаа, би чамаас” гээд л дотроо зүхээд л байлаа. Тэгээд тэр өдөр би гүрийж байгаа нэрээр 4 ширхэг л тамхи татсан байснаа орой гэртээ тоолоод мэдсэн юм. Харин маргааш өглөө нь автобусанд суугаад ажил руугаа явж байтал, гаднаас дөнгөж тамхи татаад орж ирсэн бололтой нэг хүн. Би бараг л огьсон доо. Арай ч дээ, би ч бас гэж бодсон. Нөгөө тамхи татах цаг нь холдоод ирэнгүүт тамхийг нэг их үгүйлэхгүй болоод, үгүйлэхгүй байхаар бусад хүмүүсийн тамхи татсан үнэрийг соргогоор мэдрээд байдаг болчихдог юм байна л даа. Тэгэнгүүт л тэр үнэрийг жигшиж эхэлдэг юм байна лээ. Тамхичид аа, миний энэ аргыг нэг туршаад үзээрэй. Алдах юм байхгүй шүү. 
    Нэг аймаар юм хэлье. Тамхи зүрхийг муутгадаг гэдгийг бид нар мэднэ. Өнөө муу жижигхэн зүрх чинь хааяа бараг л хэнгэрэг цээжний цаанаас үсэрч гарч ирэх нь холгүй л байдаг биз дээ. Ай даа, энэ чинь л нөгөө тамхины ач гэнэ шүү. Бүр аймаар юм хэлье. Миний нүд чилж өвдөөд байсан чинь, нүдний даралт юм шиг байнаа, Тамхины хайрцган дээр тамхи хараагүй болгодог гээд биччихсэн байна лээ шдээ. Та нар нүдээ аниад, гэртээ яваад үз дээ. Сохорно гэдэг ямар аймаар вээээээ???????????   Яаж ийж байгаад энэ муу тамхинаас гарчихаарай. 

  6. misheel

    hi..ene ödriin mend..bi emegtei hun,tegeed bas tanhi chine.ene tamhinaas garah gej öglöö sereh burdee boddog.oroi untahdaa boddog,,buur zanaj zuheed untaad,,zanaj zuhseer serdeg.tegeed l ajildaa garah geed gerees garlaa bol tamhi zuuj avnadaa.tegeed odoo yahaa meddeggui ee..hamgiin sonin odoo bi 38 tai,naiz zaluutai bolson bolov ch ter ogt tamhi tatdaggui,ehnii ued ym heldeggui bsan ch suuldee tamhinii talaar uglej ehleed,haa neg am muriihaar chi garch tamhia tataa ch,tamhichid urgelj ingej bdgiin sh dee geh met ug heldeg bolood.ter bugd n tamhinaas garah haraal zuhliig ugui bolgochihdog..neeree sanaa dagaad ch teruu tamhi tataad taivshirchihdag..gol n tamhinaas bolood bidnii am muriih ödröös ödört olshirood jujuuriin asuudal bolood bgaa.ene heruuliin 90%-n ene tamhinaas..öööröör helbel nadaas bolood bna gedgiig bi medej bgaa..gevch bi tamhi tatsaar………..l.bi tamhinaas garna.ale boloh neg tsag hormiin ch ömnö gesen garna…bi uy gej heleh geed bna geheer tamhinaas garah ,,muu zurshilaasaa salii gej bgaa negniigee demjeerei…bitgii chi tamhiguigeer uyg ch tösöölöhgui gej gutaagaarai..bi tamhi tatdagaa zövtgöh geegui..hun bolgond öör öör sul tal muu zurshil emzeglej yavdag zuil bdg shuudee.za ingeed tamhi gedeg zuiliig bi amidraldaa ogt tanihgui hun shig bodoj yavah bolno..bi itgeltei bna.tamhiig orhih huseltei buh humuusiig bi demjij bna shuu.ter hool bish.agaar us bish.hane iji lchine bish hun bolj törsön bidnii hyved ter HOR l gesen ug..humuusee hamtdaa temtsii………….!

Leave a Reply