Папаниколаугийн тест, Папаниколау мазок, PAP Smear

Ерөнхий
Папаниколаугийн мазок / ПАП-тест, PAP Smear/ гэдэг нь умайн хүзүүний хорт хавдрын эрт оношлох зориулалттай чухал шинжилгээ юм. Энэ шинжилгээ нь маш энгийн бөгөөд ямар чи өвдөлтгүй, бөгөөд түгээмэл бөгөөд умайн хүзүүний хорт хавдрын өмнөх төлөв байдлыг илрүүлж, эсвэл хорт хавдрын явцыг илрүүлэн эмчилгээг эрт үед нь илрүүлэн хүндрэхээс сэргийлэхэд тусладаг.

Умайн хүзүүний хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлс
Эдгээр хүчин зүйлс нь: бэлгийн олон харилцагч, бэлгийн амьдрал эрт эхэлсэн, тамхи ба согтууруулах ундаа зэрэг хорт зуршил, асуулгаар хурц үзүүрт ургацаг илрэх.

Бэлгийн амьдралаар амьдардаг эмэгтэй хүн болгон, ялангуяа өмөн үүсгэх өндөр эрсдэлтэй хүний папилломын вирус илэрсэн, колькоскопоор салслагийн өөрчлөлт илэрсэн бол жилдээ нэгээс цөөнгүй удаад урьдчилан сэргийлэх үзлэгээр заавал орж байхыг зөвлөдөг. Үзлэгийн үр дүнгээс харгалзаад энэхүү шинжилгээг хэр давтамжтай хийлгэх ёстойг эмч хэлж өгнө. Хийхдээ тусгай хусуур ба зөөлөн үстэй сойз ашиглан умайн хүзүүний сувгийг бүрхэж байдаг эсүүдээс дээж авдаг. Ингэхдээ гол төлөв эндоцервикс –ийн /умайн хүзүүний үтрээний хэсгийг бүрхэж байдаг салст бүрхэвч/, экзоцервикс –ийн /цервикаль сувгийг бүрхэж байдаг салст бүрхэвч/ гэсэн хоёр бэлдмэл бэлддэг. Хэвийн биш эсүүдийг илрүүлэхийн тулд Папаниколаугийн аргаар будах аргыг ашигладаг. Үүний дараа түрхэц дээж буюу мазокийг микроскопоор шинжлэн үрэвсэл, хэвийн бус, эсвэл өмөнгийн эсүүд байгаа эсэхийг тодорхойлно.

Шинжилгээнд бэлдэх
Шинжилгээний үр дүнг хамгийн үнэт бодит болгохын үүднээс Папаниколаугийн тестийг авахын өмнө хэд хэдэн нөхцлийг хангах шаардлагатай. Биеийн юм ирсэн, үрэвсэл байгаа үед шинжилгээ өгөхөөс татгалзахыг зөвлөдөг. ПАП тест хийхээс 48 цагийн өмнөөс эхлээд бэлгийн харьцаанд орох, тампон ба үтрээний ямарваа нэг тос, түрхлэх, эм, угаалт ба үтрээний шүршүүрт орохоос татгалзах шаардлагатай. Эмэгтэйчүүдийн үзлэг, кольпоскопид орохоос өмнө, эсвэл эдгээр үзлэгийг хийлгэснээс хойш 48 цагаас багагүй хугацаа өнгөрсний дараа хийлгэхийг зөвлөдөг. Үүний дээр ПАП тест хийлгэхээс 2 хоногийн өмнө ваннд оролгүйгээр энгийн шүршүүрт орох нь илүү тохиромжтой гэж үздэг.

Үр дүнгийн тайлбар
Эхлээд түрхэц дээж буюу мазокийг чанарыг тодорхойлж чанартай, эсвэл чанаргүй гэсэн дүгнэлт хийнэ. Дээжийн чанар шаардлагагүй бол мазокийг дахин авах шаардлагатай. Папаниколаугийн түрхэц дээж нь сөрөг, эсвэл эерэг байж болно /Папаниколаугийн1-р ангилал /. Хэвийн үед бол хэвийн бус эсүүд байхгүй, бүх эсүүд адил хэмжээ, хэлбэртэй байх бөгөөд үүний сөрөг Пап мазок гэнэ. Хэлбэр ба хэмжээгээр ялгаатай эсүүд байх, тэдгээрийн байрлал нь эмгэгтэй байхыг Папаниколаугийн мазок эерэг гэж тодорхойлдог. Ийм үр дүн гарна гэдэг хэвийн бус эсүүд байгааг харуулдаг бөгөөд энэ юу гэсэн утгатай болохыг мэддэггүй эмэгтэйчүүдийн хувьд их аймшигтай сонсогддог. Үнэн хэрэг дээрээ хэвийн бус эсийг илрүүлэх мазокийн шинжилгээний үр дүн эерэг гарна гэдэг өмөн, эсвэл өмөнгийн өмнө үе үүсээд байгааг гэсэн үг биш бөгөөд зөвхөн цаашид шинжилгээ, үзлэгийг үргэлжлүүлэн хийх ёстойг зааж байдаг.

Хэвийн бус эс үүсэх шалтгаан нь үрэвсэл /хламидиоз, хомхойн халдвар, гонорей, трихомониаз/, хүний папилломын вирусын халдвар зэрэг байж болох юм. Ийм өөрчлөлтүүдийг гол төлөв 2-р зэрэглэлийн дисплази гэж тодорхойлдог бөгөөд шаардлагатай эмчилгээг хийлгээд, 3-6 сарын дараа дахин шинжилгээ өгдөг.

Папаниколаугийн дагуу цитологийн ангилал
1-р ангилал – эсийн зүйл байдал хэвийн
2-р ангилал – үтрээ, эсвэл умайн хүзүүнд үрэвсэлт үйл явц байгаагаас үүдэлтэйгээр эсүүдийг морфологи өөрчлөгдсөн
3-р ангилал – цөм ба цитоплазмын гажуудалтай эс цөөн тоогоор илрэх /хортой шинэ үүсгэл байж магадгүй гэх сэжиглэлт/.
4-р ангилал – хортой хэлбэрт шилжсэн гэдгийг баталгаатай илтгэдэг шинж тэмдэг бүхий зарим эсүүд илрэх.
5-р ангилал – илэрхий хорт хавдрын олон тооны эс илрэх. Хорт хавдар гэсэн онош эргэлзээ төрүүлэхгүй.

Бетесдийн системээр ангилахад Bethesda (The Bethesda System -TBS) эмийн дүгнэлтэд нь дараах хэллэг таарч болно, үүнд:

ASCUS (atypical squamous cells of undetermined significance)
CIN (cervical intraepithelial neoplasia)
LSIL Low-Grade Squamous Intraepitelial Lesions)
HSIL (High-Grade Squamous Intraepitelial Lesions)

Эмчийн дүгнэлтэнд сул, дунд зэрэг, эсвэл илэрхий дисплази илэрсэн гэж тэмдэглэсэн бол / LSIL ба HSIL/ үргэлжлүүлэн илүү нарийн шинжилгээ хийнэ.

8 Comments

  1. Та өөрт тулгараад байгаа эрүүл мэндийн асуудлаараа бусад хүмүүсээс туршлага зөвлөгөөг авах хүсэлтэй бол Эрүүл мэндийн форумд хандана уу

  2. aanaa

    bi 23 nastai 1 jiliin omnoos anh huntei untaad heden honogiin daraa ebgui unertei nogoon yum garj ehelsen emchig uzuultel zag huiten moogontsortei absan bn gesen neg taria taruilsan zugeer bollo gesen tsagaan irehee bolidoggui ebgui unertei dahin dahin shinjilgee ugsun chin zugeer bolson bn geed bn bh yum bi odoo yah be deer ni urebseltei yum bn gesen ene obchineer uheh uu nadad tuslaach etr uhmeergui bn

  3. орон даяар хийгдэж байгаа эсийн шинжилгээний хариу одоо болтол 1 сар гаран болоод байхад хариу нь гарахгүй байна БГД-т ЭМД 7 төвөөс хариу ирээгүй л гээд байх юм. Бусад дүүрэгт ямар байна мэдэж байгаа хүмүүс байвал хариу илгээнэ үү./ pap/

  4. saraa

    hi asuuh zuil bna , emegtei hunii erhten dotor belgevch her udaan hugatsagar baij bolih ve , hagaj jil tuunees deesh baij bolohuu ? emneleg deer ochhoor baihgui geed bgaa ch uurt mini bgaa yum shig sanagdaad bna , bi gadaad baidag endhiin emneleg bargiin huniig toodogguin bna uhehee duhuud turgen duudtal uruund mini zuv zugeer bna geed hayad yavsan tiim bolohoor bga yumiig baihgui gej magadgui yum shig sanagdaad terhen uydee itgej baisan say bolson yavdlaas hoish itgel aldaraad . huruugaa hiigeed unerlher belgrvch unerteed baihiin , bainga l usand ordog , belgevch martsan ter uyes biyenii yum irej hugatsaa bagassan , bgaa bolovuu gej bodoh bodol lavshrah olon shaltgaan bna , ta buhrn minii hariultiig turgen uguhiig bodoltsnu , uuriin eh heleeree zuv hariult avmaar bna , google loos hussene buren duuren medej avch chadahgui hangaltgui bna , баярлалаа

  5. Amy

    emch bolgon uur uur heleh ym. urevseltei uvchtui zarim n bur gaduur jiremslelt gd bh ym .dandaa hamgaalalttai hariltsaand ordog. sariin ym 28 honood l irdeg. sain uzdeg emneleg bval zuvluuch.

  6. sanchir

    БЗД-т амвдардаг. Аль 8-р сард PAP-ын шинжилгээ өгсөн, одоо болтол хариу ирээгүй. Иймэрхүү маягаар шинжилгээ хийсэн нэр зүүвэл хэцүү л байна. Хэрэв хорт хавдартай байвал бүтэн 6 сар харсаар байгаад үхэхийн байна л да. ЭМЯ энэ шинжилгээнийхээ хариуг хэзээ өгөх вэ

  7. sokooo

    cain bna uuu? neg zvil deer yum todryylah gesen yum mazokiin shinjilgeeg belgiin haritsaand orj vzeegui hvnees awch boldog yy?

  8. Nadad tuslaarai

    bi 2 jiliin zag huiten tusch baisan harin tsaya mazokiin shinjilgee ugsun chin umain huzuu obduud bn ene habdar mun u helj tuslaach guij bnhariu

Leave a Reply