Толгой таллаж өвдөх үед хийх цэгэн иллэг

 Ерөнхий
Хүйтэн сэрүүний улирал болоход гадны хүйтэн ба тасалгааны халуун, ханиад томуу зэргээс үүдэлтэйгээр толгой таллаж өвдөх нь өргөн ажигллагддаг (Орос, Баруунд толгой таллаж өвдөхийг мигрень / migraine гэдэг. ) Тухай бүрт толгой таллаж өвдөхөд хүргэсэн үндсэн шалтгааныг нь арилгах замаар өвдөлтийг намжаах нь хамгийн зохистой. Гэхдээ ажил их, ачаалал өндөр үед тэр бүр эмнэлэг явах боломж гардаггүй. Ийм нөхцөлд толгой таллаж өвдвөл хийх цэгэн иллэгийг танд хүргэж байна.

Иллэгийн төрөл, хийх арга


Тайвшруулах, суллах иллэг
Толгой таллаж өвдсөн үед гол төлөв тайвшруулах иллэг хийдэг. Тайвшруулах иллэг нь тасралтгүй, хөдөлгөөн нь удаан, жигд, эргэлдсэн хэлбэртэй. Хийх үед арьс хумигдан хөдлөх ёсгүй. Хурууны өндөгөөр дарахдаа дарах хүчийг ба дарах хугацааг аажмаар нэмэгдүүлнэ. Ингэхдээ дарах үед арьсан дээр хонхор үлдэх ёсгүй.

1-2 секундын дотор цэгийг тэмтрэн олоод дараа нь цагийн зүүний дагуу 5-6 секунд эргүүлэх хөдөлгөөн хийнэ. Ингэхдээ дарах хүчийг аажмаар нэмэгдүүлэн биенд гүн оруулна. Хамгийн зохистой эрчимдээ хүрээд 1-2 секунд үргэлжлүүлэн иллэг хийгээд дараа нь хуруугаа цагийн зүүний эсрэг буюу нар буруу эргүүлэн 5-6 секундын турш дарах хүчийг бууруулан суллана. Энэ бол нэг мөчлөг. Тэгээд иллэгийг 1 минут хийнэ гэсэн байгаа бол дээрх мөчлөгийг хуруугаа салгалгүйгээр үргэлжлүүлж 4 мөчлөг хийнэ, хоёр минут иллэг хийнэ гэсэн бол ийм мөчлөгө 8-ыг хийх болохоор 5 минутанд 20 мөчлөг хийнэ гэсэн үг. Дараа дараагийн мөчлөг дээр цэг дээр дарах эрчмийг нэмэгдүүлнэ.

Ингэж иллэг хийх үед халуу оргих, мэнэрэх, хөндүүрлэх зэрэг шинж тэмдэг илрэх ёстой бөгөөд өөрийн мэдрэмжиндээ тулгуурлаад дарах хүчийг багасгаж, эсвэл ихэсгэн тааруулна.

Сэргээх, өдөөх иллэг
Харин сэргээх, өдөөх иллэгийг үед даралт нь богино бөгөөд хүчтэй, цэгнээс хурууг салгахдаа хурдан бөгөөд огцом хөдөлнө. Тасалдсан чичиргээ нь ийм иллэгийг нэг төрөл. Сэргээх иллэгийг хийх хугацаа нь 0,5-1 минут.

Ийм иллэгийг хийхдээ 1-2 секунд тэмтрэн цэгийг олоод 3-4 секундын турш цэгэн дээр дараа нар зөв эргэсэн эргэх хөдөлгөөн хийгээд дараа нь хуруугаа цэгнээс огцом холдуулаад дараа нь ахин дарна. Яг л шувуу хошуугаараа юм тоншихтой адил. Ийм хөдөлгөөнийг 8-10 удаа давтах бөггөөд нэг бүтэн мөчлөг нь 40-60 секунд үргэлжилнэ.

Хориглох зүйл
Хүний биед нөлөө үзүүлж байгаа болохор тохирохгүй нөхцөл гэж байдаг. Тэгэхээр бүх л төрлийн хортой ба хоргүй хавдар, хурц халуурал, идэвхтэй сүрьеэ, ходоод ба 12 нугаламт гэдэсний шарха, тураал, дотоод эрхтэний гүн гэмтэл, цусны эмгэг, сэтгэцийг хурц өдөөлт, жирэмслэлт, хөгшрөлт зэрэг нөхцөлд цэгэн иллэг хийхийг хориглодог.

Цэгүүд
Цэг нь бусад хэсгээс илүү мэдрэмтгий, заримдаа илүү хөндүүр байдаг бөгөөд дарахад мэнэрэх, ирвэгнэх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Доор дурдагдсан цэгүүдийг зөвхөн тогой таллаж өвдөх гэлтгүйгээр толгойн бусад өвчний үед хэрэглэж болно. Зураг дээр нэг дор иллэг хийхэд хамгийн сайн үр дүн үзүүлдэг цэгүүдийг багцлан харуулсан байгаа. Хамгийн зохистой үр дүнд хүрэхийн тулд зураг дээр цэгийн багцуудын аль нэгийг нь сонгон иллэг хийнэ.
Цэг 1.
Тэгш хэмтэй бөгөөд шууны гадна талд, бугуйн дээд нугачаанаас 2 цунь /няслах мэт татсан дунд хурууны хоёр дахь үеийн урт/ зайнд байрладаг. Иллэг хийхдээ сууж байгаад баруун зүүн гартаа ээлжлэн хийнэ. Иллэг хийж байгаа гарын алгаар нь доош харуулан ширээнээ дээр тавьна. Иллэг хийх арга нь тайвшруулах, суллах. Иллэг хийхдээ нүдээ анина. Хугацаа дунджаар 5 минут орчим.

 

Цэг 2. Тэгш хэмтэй бөгөөд чамархайн дээр хуйхны зааг дээр байрладаг. Суугаад зүүн баруун талдаа ээлжлэн хийнэ. Иллэг хийх үед тохойг ширээн дээр тулна. Иллэг хийх арга нь тайвшруулах, зөөллөх. Хугацаа таван минут орчим. Нүдээ анина.

Цэг 3.Нүдний гадар буланд, хонхорт байрладаг. Цэг 2-т хийдэгтэй адил иллэг хийнэ.

Цэг 4.Тэгш хэмтэй бөгөөд чихний угт, шанааны доорх хонхорт байрлана. Иллэг хийх нь цэг 2-той адил.

Цэг 5. Хөмсөгний гадар үзүүрт, хонхор байрладаг. Тэгш хэмтэй. Сууж байгаад баруун зүүн талдаа ээжлэн иллэг хийнэ. Иллэг хийх арга тайвшруулах. Хугацаа 5 минут орчим.

 

Цэг 6. Тэгш хэмтэй, нүднгий дотор булангийн орчим, хамар руу 2-3 мм ойр гадар байрладаг. Тохойнуудаа ширээн дээр тавиад суугаагаас хоёр талаа нэгэн зэрэг иллэг хийнэ. Иллэгийн арга тайвшруулах. Хугацаа 3-5 минут. Нүд аниастай.

Цэг 7. Тэгш хэмтэй бөгөөд бөгөөд алганы ар талд алганы 1 ба 2 ясны хооронд байрлана. Суугаагаас иллэг хийнэ. Иллэг хоёр талаас ээлжлэн хийнэ. Иллэг хийлгэж байгаа гарын алга нь ширээн дээр байна. Иллэгийн арга тайвшруулах. Хугацаа 3-5 минут. Нүд аниастай.

Цэг 8. Тэгш хэмтэй. Гарын тохойгоор нь нугалах үед үүсдэг нугалаасны төгсөлд байрладаг. Баруун зүүн талдаа ээлжлэн иллэг хийнэ. Гар тохойгоороо бага зэрэг нугаларсан, ширээнд тулсан, алга ширээн дээр тавигдсан байх ёстой. Иллэг хийх арга тайвшруулах. Хугацаа 3-5 минут.

 

Цэг 9. Тэгш хэмтэй. Хөлийн эрхий хурууны хумснаас 3 мм орчим хөлийн долоовор хурууны зүгт явахад байрладаг. Суугаагаас хоёр хөлийн цэгт зэрэг иллэг хийнэ. Иллэг хийх арга тайвшруулах. Хугацаа 3-5 минут.


Цэг 10. Тэгш хэмтэй, шилбэн дээр шагайн дотор талаас 3 цунь дээр байрлана. Иллэгийг суугаагаас хоёр хөлийн цэгүүдэд зэрэг хийнэ. Иллэг хийх арга тайвшруулах. Хугацаа 3-5 минут.


Цэг 11. Тэгш хэмтэй, хөлийн долоовор ба дунд хурууны гол байрлана. Суугаагаас хоёр цэгт зэрэг иллэг хийнэ. Иллэг хийх арга тайвшруулах. Хугацаа 3-5 минут.

Цэг 12. Тэгш хэмтэй. Хөлийн долоовор хурууны хумсны цагаанаас 3 мм зайнд байрлана. Иллэгийг суугаас хоёр цэгт зэрэг хийнэ. Хийх арга тайвруулах. Хугацаа 3-5 минут.

Цэг 13. Тэгш хэмтэй тавхайн дээд талд өлмийн дөрөв ба тав дахь ясны толгойн хооронд байрлана. Иллэг хийх нь өмнөх цэгтэй адил.

Цэг 14. Тэгш хэмтэй. 6-р цэгийн дээд талд, байрладаг. Иллэгийг хоёр цэгт нэгэн зэрэг суугаагаас хийнэ. Иллэг хийх арга тайвшруулах. Хугацаа 3-5 минут.

Цэг 15. Тэгш хэмтэй. Хөлийн чигчий хурууны хумсны цагааны өнцгөөс 3 мм зайнд байдаг. Суугаагаас хоёр цэгт зэрэг иллэг хийнэ. Иллэг хийх арга нь өдөөх, сэргээх. Хугацаа 0,5-1 минут.

Цэг 16. Тэгш хэмтэй. Улны нумарсан хэсэгт байдаг. Илэгийг суугаагаас хоёр цэгт зэрэг хийнэ. Иллэг хийх арга сэргээх, өдөөх. Хугацаа 0,5-1 минут.

Цэг 17. Тэгш хэмтэй. Толгойн дээр чихний дээд хэсэгт чамархай дээр байрлана. Чихийг урагш тонгойлгоод цэгийг олж байгаад хийнэ. Өмнөх цэгтэй адил иллэг хийнэ.

Цэг 18. Тэгш хэмгүй. Гэдсэн дээр хүйснээс 1,5 цунь доогуур байрлана. Суугаагаас гэдэсний булчингаа суллан хийнэ. Хийх арга сэргээх. Хугацаа 1 минут.

Цэг 19. Тэгш хэмгүй. Хүйснээс 6 цунь дээр байрлана. Хийх арга өмнөхтэй адил.


Холбоотой нийтлэлүүд

20 Comments

  1. dalai

    eruul mendiin heregtseet medeelel tavij bdg ta buhend bayrlala.

  2. naraa

    uneheer heregtei medeelel bnaa bayarlalaa

  3. tuya

    sain baitsgaana uu?tanii tolgoi ih uvddug bol aloenii tsetsegnees gargaj avsan tsai shineer garsan bn lee.ur dun mash undur baigaa shuu.tolgoin uvchnuus buren salaad zogsohgui tanii bied baih eldev turliin horiig tailah davhar uilchilgeetei tsever baigaliin garaltai tsaig tanid sanal bolgoj baina  lavlah zuil baival 93033737 ok

  4. NSP

    ТА ТОЛГОЙНЫ ӨВЧНӨӨСӨӨ САЛАХЫГ ХҮСВЭЛ: 99721588, 99234693, 99162243

  5. eruul mendiin talaar iim ikh medeelel ugsund bayarlalaa
    bi zarimig ni khiideg yum bainaa
    odoo bur ikhiig medlee
    mash ikh bayarlalaa

  6. yauz buriin yum uuj baisnaas edgeer dasgaluudig khiij baival  uurt bur ch sain  gej boddog shuu 

  7. bat@yahoo.com

    хүүхдийн толгой сайн барьдаг хүн мэдэх юм байна утас нь 89997012

  8. DULAMJAV

    r dulamjav. chih shuugdag. ba tolgki ih uvddug bas hudulguunii tentsever aldsan

  9. DULAMJAV

    Р,Дуламжав чих шуугидаг ба толгой их өвддөг бас хөдөлгөөний тэнцвэр аддсан,

  10. Ариунтуяа

    хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлалаа

  11. Тунга

    маш их таалагдлаа баярлаа . 

  12. араатаа

    мангар юм

  13. Chimgee

    Ene ih sain illeg yum baina. Bayarlalaa.Ta nar neg turshaad uzeerei.

  14. Ulmedegch

    Bi migraine gedeg ovchinoor chin 12 jil amisgalj ovdoj bainaa. Dasgal hgeed zugeer boldog ch ovchin bish .. Ter bolgon az taarj namddag zuil bish. Zugeer neg tolgoini ovchin bishshuu dee. 12 jil em uuj bn odor bolgon ovdsoor l bn. Tm amarhan massage hgeed edgedeg ovchin bsan bol bi odoo ingeed zovood yavj bhgui l bhdaa…. Huseh ochin bishdee.. Bainga tolgoigoor hatgaad l dotor muuhairan, booljin ,gerel harj chadahgui bolon … :() 

  15. Сайн Байцгаана уу, Та бүхэндээ сайхан мэдээ дуулгах болсондоо баяртай байна. Биологийн болон Ангаах ухааны доктор Б. Алдар Монгол эрдэмтний гаргасан олон оронд 1сарийн хугацаатай /АНУ ЯПОН ОРОС ФРАНЦ Тайланд /гм олон удаагийн клиникийн туршилтаар 95% үр дүн гарсан. Элэгний В.С вирус цирроз (эдгэдэг) эсрэг v-5 ийг гүйцэх элэгний вирусны эсрэг бэлдмэлийг гүйцэх бэлдмэл одоогоор дэлхийд гараагүй байна. Тэгвэл сая дахин Уушигний V-7 бэлдмэлээ гаргахаар боллоо. ОХУ-д клиник туршилтаар 90% үр дүнтэй гарлаа. Удахгүй шинэ бэлдмэлээ хэрэглэхээр боллоо. 25жил толгойн өвчнөөр шаналсан хүн 1шил Неврин уугаад эдгэсэн. Ийм сайхан Монгол Эрдэмтнийхээ бэлдмэлийг бид өөрсдөө хэрэглэж олон хүн эдгэж байгаад бахархалтай байна. Дан ганц элэгээс гадна сахар чихрийн шижин, нойрь булчирхай, зүрх судас, Шамбарам цагаан мах, үе мөч, Ангина, тархи ,Бөөр давсаг,Уушиг, Эмэгтэйчүүд, БЗХӨ, Түрүү булчирхай,бүх төрлийн Мөөгөнцөрийн гаралтай өвчин, Амьсгалын зам, Астам, Гэмтэл бэртэл, ТҮЛЭГДЭЛТ, саажилт, олон хүн эдгэж байна. БҮХ ТӨРЛИЙН ӨВЧЛӨЛИЙГ ОНОШИЛЖ, ХАМГИЙН СҮҮЛИЙН ҮЕИЙН НЭЭЛТ БҮХИЙ УРГАМАЛЫН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР ӨВЧНИЙ ҮНДЭС ШАЛТГААНЫГ ЭМЧИЛНЭ.
    Монголчууд минь энэ сайхан мэдээг цааш нь түгээж олон хүнд тус болоорой удахгүй монголдоо үйлдвэрээ барих болон сайхан мэдээг та бүхэндээ дуулгахад таатай байна. тэгэх юм бол бид уух эм бэлдмэлээ хямд өртөгөөр авах боломжтой болох юм. . 96440021 99809383

  16. ulziibayar

    hi tanai saitaar orj uzlee mash heregtei zuil ih bn. nadad neg asuult bn aa manai huu 5 nastai uyiihneesee arai namhan bgaad bh ym ymar huns Bitamin osoltond sain be? aaw eej 2 ni dund zergiin l nuruutai.

  17. tyuh

    habdartai bol tsegen baria bolohgui gesen uguu. habdar chini hunii bied medegdehgui 10n jil boldog gee bizde

  18. tuuduu

    bayarlalaa 

  19. ууганбаяр

    sain baitsgaan uu ta byhnees neg yum asuuy aa elegnii hatuural elegnii siroz bas noir bulchirhai ene heden uvchinii talaar end tendees medeelel tsugluulj ogch tus bolooch hunii ami nas avarah hurtel asuudal bolood bnaa yamar emchileh arga charag baina ve ardiin emchilgee ni sain uu yu sain baih boloo emlegeer yavaad sain edgeedgui iish ee tiishee yavsaar baigaad bie ni dordoh geed baina ta buhen yamar arag charag baidag talaar helj ogch tus bolooroi holbogdoh hayag ter.bers@yahoo.com bayarllaa

Leave a Reply