Ц.САРУУЛ: МОНГОЛЧУУД МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ГЭР БҮЛ, ЭРҮҮЛ МЭНД ГЭЭД БҮХНЭЭ ХАЯАД ЗҮТГЭДЭГ


БНСУ-ын “Кореа” их сургуулийн оюутан, “Анам” эмнэлгийн Зүрх судасны төвийн эмч Ц.Саруултай уулзлаа. Тэрбээр өөрийн ажилладаг эмнэлэгт монголчуудыг хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломж нээхээр эх орондоо ирээд байхад нь ярилцсан юм. (Анам Эмнэлэгийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч ENCORE VERITAS Co.,LTD талаархи мэдээллийг ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ!)

-Сурахын хажуугаар эмнэлэгт ажиллахад хэцүү байна уу?

-Зүгээр ээ, аль алийг нь амжуулаад л явдаг. Манай сургууль Солонгостоо Сөүлийн их сургуулийн дараа орох том сургууль. “Анам” бол “Кореа” их сургуулийн эмнэлэг л дээ. Би энэ эмнэлгийн Зүрх судасны төвд зүрхний титэм судасны нарийслыг эмчлэх мэс ажилбарын чиглэлээр ажилладаг. Одоо гурав дахь жилдээ ажиллаж байна. 

Манай эмнэлэгт монголчууд очиж эмчлүүлдэг. Тиймээс “Анам” эмнэлэг зөвхөн монголчуудад зориулж Солонгосын бусад эмнэлгээс 75 хувийн хөнгөлөлттэй үнээр тусламж үйлчилгээ үзүүлдэг. Учир нь Улаанбаатар дахь “Ионсей” эмнэлэгт гурван жил сайн дураар ажилласан Пак Гван Тэ эмч энэ эмнэлгийн бөөр шилжүүлэн суулгах мэс заслын эмч. Энэ хүн монголчуудын ахуй амьдралыг сайн мэддэг учир монгол өвчтөнүүдэд ийм хөнгөлөлт үзүүлдэг юм.

-Тэр эмч “Анам” эмнэлэгт ямар албан тушаалтай вэ?

-“Анам” эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн захирал. Манай эмнэлэг эрүүл мэндийн бүх чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлдэг. Хүүхэд, эмэгтэйчүүд, төрөх, мэдрэл, зүрхний эмчилгээ, мэс засал, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал, бүх төрлийн хавдрын эмчилгээг өндөр чанартай хийж байна. Гэхдээ Монголоос голдуу зүрх, элэг, бөөр, нойр булчирхай шилжүүлэн суулгуулах өвчтөнүүд ирдэг. “Анам” эмнэлэг манай Нэгдсэн III эмнэлгийн Ангиографи, зүрх судасны тасагтай хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Тэр гэрээний дагуу Монголд эмчлэгдэх боломжгүй хүнд хэлбэрийн зүрхний титэм судасны нарийсалтай өвчтөнүүдийг Солонгост аваачиж, эмчилгээ хийдэг болсон.

-Та III эмнэлэгт ажиллаж байсан уу?

-Би ЭМШУИС төгсөөд Нэгдсэн III эмнэлгийн Зүрх, судасны тасагт ажиллаж байгаад 2009 онд БНСУ-д сурахаар явсан. Сургуулиа энэ зун төгсөөд Монголдоо ирэх ёстой байсан. Тэгтэл Солонгост үргэлжлүүлэн ажиллах урилга авсан тул тэндээ хоёр жил ажиллахаар боллоо.

-Яг ямар чиглэлээр мэргэжил дээшлүүлж байна вэ?

-Монголд чухал хэрэгцээтэй сэдвийг сонгон суралцаж, ажиллаж байгаа. Зүрхний ишеми өвчин, зүрхний титэм судасны нарийссан үед мэс ажилбар хийх аргад суралцаж байна. Монголд зүрхний нээлттэй хагалгаа хийдэг. Өндөр хөгжилтэй орнуудад бол судсаар нь зүрхний гажгийн хавх лагийг нөх дөг, цоорхойг нөхдөг хагалгаа хийх болсон. Би нэг дүгээрт, зүрхний титэм судасны нарийслыг эмчилнэ. Хоёрдугаарт, зүрхний гажгийг судасны аргаар нөхөх чиглэлээр суралцаж байгаа юм.

-Зүрх, судасны өвчин Монголд элбэг байна уу?

-Зүрхний ишеми өвчний тохиолдол, нас баралтаараа Монголд хамгийн өндөр байдаг. Нас баралтаараа сүүлийн таван жилд нэгдүгээрт орж байна. Монголд төдийгүй дэлхийд нэгдүгээрт ордог өвчин гэж үздэг.

-Энэ төрлийн өвчлөл өндөр байгаагийн шалтгаан юу вэ?

-Цэвэршилтийн дараах насны эмэгтэйчүүд, 40-өөс дээш насны эрэгтэйчүүд ихэвчлэн өртөж байна. Сүүлийн үед Монголд зүрхний шигдээс өвчлөл залуужиж байна. Залуучууд илүүдэл жинтэй болж байгаа нь зүрхний ишемид өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм. Нэгдүгээрт, биеийн жингээ тогтмол хянах хэрэгтэй. Хоёрдугаарт, өөх тостой хоол хүнс бага хэрэглэнэ. Гуравдугаарт, дасгал хөдөлгөөн байнга хийх нь зөв. Хараад байхад манай залуучууд дасгал хөдөлгөөн бараг хийхгүй юм. Цахилгаан шатаар явна, машинд сууна, гэртээ удирдлага бариад телевизийнхээ өмнө суучихдаг.

Ерөөсөө идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй. Тэгэхээр долоо хоногт дор хаяж 3-5 удаа эрчимтэй дасгал хө- дөлгөөн хийж байж хүн эрүүл байна гэсэн дэглэм алдагдчихдаг. Монгол залуучуудын эрүүл мэнддээ анхаарал тавих нь сул байна. Залуухан хүн хүнд өвчинд шаналж байгааг харахад харамсах сэтгэл төрдөг. Монголчууд мөнгө олохын тулд эрүүл мэнд, гэр бүл, үр хүүхдээ бүх нандин зүйлээ хойш нь тавиад зүтгэдэг. Зүтгэсний эцэст хэдэн төгрөгтэй болдог. Эцэст нь эрүүл мэндээ алдсан байдаг. Азтай нэг нь эдгэрээд явдаг. Мөнгө нь байсан ч хорт хавдартай, эмчлэгдэхгүй гэж хэлүүлж байгаа олон залуу хүнийг би харсан.

-“Анам” эмнэлэг монголчуудад хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлдгийг манайхан төдийлэн мэдэхгүй байх. Та энэ талаар тодруулж өгөөч?

-Манай эмнэлэгт ирдэг хэдэн хүн л мэднэ. Тэд ойр дотнынхон, танил талдаа дамжуулдаг. Ийм шугамаар монголчууд “Анам” эмнэлэгт очдог.

-Гадаадад эмчилгээ хийлгэе гэхэд монголчуудад тулгардаг хамгийн том бэрхшээл нь хэлний мэдлэг байдаг. “Анам” эмнэлэгт бол хэл нэвтрэлцэхгүй гэсэн хүндрэл гарахгүй гэсэн үг үү?

-Би энэ удаа Монголдоо “Анам” эмнэлгийн төлөөлөгчийн газар нээх ажилтай ирсэн. Төлөөлөгчийн газартай болсны давуу тал нь ямар эмчилгээ шаардлагатай хүн манай эмнэлэгт хандаж болохыг зөвлөөд өгнө. “Анам” эмнэлэгт чихрийн шижинтэй монгол хүн очоод чихрийн шижинг эмчлэх хамгийн сайн эм, эмчилгээ танайд байна уу гээд ирдэг. Чихрийн шижин өвчнийг дэлхийн жишгээр Монголдоо эмчилж байгаа. Тэр хүн мэдээлэл авсан бол ингэж зардал чирэгдэл гаргахгүй байсан. Харин чихрийн шижинтэй хүн зүрхний титэм судас нарийссан, эсэхийг тог тоож болно. Чихрийн шижин бүх судсыг тархмалаар гэмтээдэг. Тиймээс нүдний шинжилгээ, эсвэл захын судасны шинжилгээ өгөх боломжтой. Гадаад руу эмчилгээ хийлгэе гэвэл Монголдоо эмчлэх боломжг үй хүнд өвчний үед л явах нь дээр шүү дээ. “Анам” эмнэлэгт очсон монголчуудад би орчуулга хийгээд, хагалгаа, шинжилгээнийхээ завсраар яваад, чиглүүлээд өгдөг. Тэгэхээр хэл нэвтрэлцэхгүйн зовлон үзэхгүй гэж болно.

-Хоёр улсын эмнэлэг хамтын ажиллагааны хүрээнд монгол эмч нар мэргэжил дээшлүүлж байна уу?

-Миний ажилладаг Зүрх судасны төв Монголд зориулж төсөл хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд Солонгосын зүрхний эмч нарын баг Нэгдсэн III эмнэлэгт жилд дөрвөн удаа ирж зүрхний титэм судасны нарийсалтай хүмүүст тэлэгч тавьж өгдөг. Зүрхний нарийссан судас тэлэгдэхээр зүрхний үйл ажиллагаа хэвийн явагдана гэсэн үг. Өнгөрсөн арваннэгдүгээр сард эмч нар ирэхдээ 20-иод хүнд 100 сая воннын өртөгтэй хагалгаа хийгээд явсан. Ирэх дө рөвд үгээр сард дараагийн баг ирж, хоёр хоног ажиллах юм. Зун долоодугаар сард ирэхдээ Монголын зүрхний эмч нарынхаа мэдлэг, мэргэжлийг дээшл үүлэх сургалт явуулна.

БНСУ-д жил бүрийн гуравдугаар сарын 9-нд зүрхний эмч нарын олон улсын уулзалт болдог. Уулзалтад Америк, Япон болон Зүүн Өмнөд Азийн орнуудаас зүрхний эмч нар оролцож, шинэ судалгааны ажил, энэ чиглэлээр гаргасан шинэ эмчилгээний аргыг танилцуулдаг. Энэ уулзалтад Нэгдсэн III эмнэлгээс эхний ээлжинд гурван эмчийн бүх зардлыг даагаад оролцуулахаар боллоо. Манай эмч нар Монгол дахь зүрх судасны өвчний талаар олон улсын эмч нарт танилцуулга хийх юм. “Кореа” их сургууль зүрх, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний чиглэлээр маш өндөр хөгжсөн. Тиймээс Япон, Хятад, Тайланд, Сингапураас эмч нар ирж сургалтад хамрагддаг. Тэр сургалтад мөн зүрх, судасны мэс заслын чиглэлээр монгол эмч нарыг хамруулахаар болсон.

Э.ЭНХМАА

4 Comments

  1. uyanga

    ene saruul emchtei yaj holboo barih be utas mail hayag ni ch yumu bainuu hariu bichij tuslaach MGL oos.

  2. ЗУЛ

    Юуны өмнө эрүүл мэндийн салбарыг тодорхой хэмжээгээр өргөжүүлэх ажлыг зохион байгуулж буй танай хамт олонд талархал илэрхийлье, Монгол дахь төлөөлөгчийн газар нь хаана, хэзээ нээгдэж байгаа вэ

  3. заяа

    Uyangaad
    Saruul emch 91916613 

  4. Saraa

    Sonongo gedeg hun busdiin hiij baigaa umiig demjih sanaa gargaj baimaar um
    bi solongosiin ter emnelegt eejiigee yavuulj nudiig n emchluulmeer baina. mongold HOGSHIN geed setgel sanaanii dairalt hiigeed emchlehgui um. ard tumnii eruul mendiig sahin hamgaalah humuus maani ingeed irgedee dongoj 60 nnastai baihad n hogshin gej baigaa um chini 80 hurheer n uy gej heleed dairaad suuj baih um boloo
    odoo jaahan ch gesen uhamsaraaraa hogjmoor um
    gadaadiin turshlagatai emnelegtei holboo barij baigaa Saruul gedeg hun hen ch bai yamar ch gesen yavaad um hiigeed baina shuu dee. bi demjij baina. olon mongolchuud iim baigaasai

Leave a Reply