Жирэмсний эрт, хожуу үеийн хордлого

Жирэмсний эрт үеийн хордлого

Жирэмсний эхний саруудад толгой эргэж, дотор муухайрах, өглөөгүүр бөөлжис цутгах, хоолонд дургүй болох, үнэрт нь мэдрэг болох, аманд эвгүй юм амтагдах зэрэг шинжээр жирэмсний эрт үеийн хордлого илэрч болно.

Эдгээр шинж нь жирэмсний 4-16 долоо хоногуудад үргэлжилж аяндаа алга болно. Энэ үед дуртай хүнсний зүйлээ хэрэглэх, бага багаар ойр ойрхон хоол идэх, ажил амралтаа зохицуулах зэргээр зовиурыг багасгах хэрэгтэи. Хэрвээ хордлого хүнд хэлбэрээр илэрч, та их ядарч байвал эмчид үзүүлж, эмчлүүлэх нь зүйтэй.

Жирэмсний хожуу үеийн хордлого

Жирэмсний сүүлийн хагаст толгой өвдөх, шилэн хүзүүгээр хөших, нүд бүрэлзэх, аюулхай орчим өвдөх зэрэг нь цусны даралт ихэссэнтэй холбоотой илэрдэг бөгөөд жирэмсний хожуу хордлогын шинж тэмдэг байж болно.

Хэрвээ Танд:

  • нүүр гар, шилбээр хавагнах,

  • толгой өвдөх,  эргэх,

  • аюулхай орчмоор өвдөх,

  • нүд бүрэлзэх,

  • шилэн хүзүүгээр хөших,

  • цусны даралт 140/100 мм-ээс ихсэх шинжүүд илэрвэл тэр даруйд эмчид үзүүлж яаралтай арга хэмжээ авах хэрэгтэи.

7 Comments

  1. azaa

    Áè 35 äîëîî õîíîãòîé æèðýìñýí ìèíèé õºë ãàðûí õóðóó õàâàãíààä, ãàðûí õóðóóíû ¿åýðýý á¿ä¿¿ðýýä àòãàæ áîëîõã¿é áàéíà. ýíý íü æèðýìñýíèé õîæóó ¿åèéí õîðäëîãî ìºí ¿¿ ÿìàð àðãà õýìæýý àâàõ âý. Óðàãò õîðòîé þó òºðºëòºíä õ¿íäðýë ãàðàõ óó

  2. ЖИРЭМСНИЙ ЭРТ ҮЕИЙН ХОРДЛОГЫН ҮЕД ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ

  3. ЖИРЭМСНИЙ ЭРТ ҮЕИЙН ХОРДЛОГЫН ҮЕД ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ
    ЭМЧИЛГЭЭГ НЬ ХЭЛЭЭД ӨГӨӨЧ.

  4. saraa

    jiremsnii hojuu uyiin hordlogotoigoor zugeer tursun hun bdag biz dee hariulj tuslaach. bi ehnii turultuuruu jiremsnii hojuu uyiin hordlogotoi geed jiremsleltee tasluulj bsan. odo dahiad turuh bodoltoi bn.dahiad turhud dahiad ene hundrel davtagdah uu meddeg hun bval helj tuslaach

  5. enkhee

    Sain baina uu,

    Bi odoo 1 sar garantai jiremsen hordlogo ogood mash ih ydarch, booljij dotor muuhairch, tolgoi ergeed bna. Natri duslaar hiilgesen bolovch ogloo bosohoor hewendee bna. Zovlogoo ogooch

  6. Tuya

    Bi odoo 35 nedelitei hordlogo eroosoo ogoogui ene ni torsnii daraa targaldag gesen vnenvv 

  7. tsndee

    23nd ym ireh ystoi bi 17nd testeer shalgj vzehed 1 zuraas garsan tgd ternees hoish biy bvr aygvi sonin svvliin 2 odor ogloogvvr dotor muuhairaad ogiulaad bdg bolchihloo ene yaj bgn bol ?

Leave a Reply