Уулзалт зохион байгууллаа

“Цусны даралт ихсэлт, чихрийн шижин хэв шинж 2, хөх болон умайн хүзүүний хавдрын илрүүлгийн үзлэгийг эрчимжүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо” сэдвээр уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтыг Нийслэлийн Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэгээс санаачилсан юм.
Энэхүү уулзалтад НЭМГ болон ММСС-ын Эрүүл мэндийн төслийн Эрт илрүүлэг, эмчилгээний багийн мэргэжилтэн Ж.Энхзул, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Халдварт бус өвчин хариуцсан мэргэжилтэн О.Энхзаяа болон хэвлэл мэдээллийн байгууллагын ажилчид ирэв.

Энэ оны 4 сарын 7-ноос эхлэн хангалтгүй цусны даралт, чихрийн шижин өвчин болон хөх, умайн хүзүүний хорт хавдрыг илрүүлэх шинжилгээ, үзлэгийг үнэ төлбөргүй орон даяар хийжээ. Гэсэн хэдий ч иргэд оролцож байгаа бөгөөд өөрсдийн эрүүл мэнддээ хайнга хандаж байгаа гэдгийг уулзалтад оролцогчид хэлж байсан юм. Түүнээс гадна мэдээлэл дутуу хүрч байгаагаас мөн шалтгаалж байгаа гэдгийг ч Мянганы сорилтын сангийнхан нуусангүй. Сүүлийн 10 жилд зүрх судастай холбоотой өвчлөлөөр нас барах явдал нь хоёр дахин ихэссэн судалгаа байна. Тиймээс иргэдийг өөрийн харьяа дүүрэг, хорооны өрхийн эмнэлгүүдэд хандаж үнэ төлбөргүй үзлэгт хамрагдахыг уриалав.
Одоогийн байдлаар умайн хүзүүний хорт хавдрын хөнгөн зэрэглэлтэй 135 хүн, хүнд зэргийн өвчлөлтэй 19 хүн, умайн хүзүүний хорт хавдартай 2 хүн, хөхний хорт хавдартай 2 хүн илрээд байна гэв.
“Урьдчилан сэргийлэх үзлэг бол асар том боломж. Бид эмчилгээний асуудлыг цогцоор нь шийдэхийг хичээж байгаа бөгөөд аймаг сумд, дүүрэг хороодын эмнэлгүүдэд шаардлагатай оношлогооны багаж төхөөрөмж, машиныг өгсөн байгаа” хэмээн ММСС-ын Эрүүл мэндийн төслийн Эрт илрүүлэг, эмчилгээний багийн мэргэжилтэн Ж.Энхзул хэлж байлаа.
Үзлэгт нийт хамрагдвал зохих 40-оос дээш насны 631’960 хүний 83’089 буюу 13,1% нь цусны даралт ихсэлт, 58’259 буюу 9,2% нь чихрийн шижингийн үзлэгт хамрагдсан байна. Энэ тоо баримтаас харахад хамралтын хувь хангалтгүй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллөөс зарим нь тодорхой нэвтрүүлэг, аялал сурвалжлага хийж иргэдэд мэдээлэл түгээвэл дээрх үзлэг шинжилгээнд илүү олон хүн хамрагдах боломжтой гэсэн санааг гаргав. Халдварт бус өвчин, үүний дотор зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин нь дэлхийн нийт хүн амын нас баралтын 60%-ийг нөхцөлдүүлж, эдгээр нас баралтын 80% нь бага болон дунд орлоготой орнуудад ногдож байна.
Халдварт бус өвчнөөс (ХБӨ) сэргийлэх боломжтой болохыг зарим орны туршлага харуулж байгаа бөгөөд хэрэв энэ талаар дорвитой арга хэмжээ авахгүй бол дараагийн 10 жилд энэхүү халдварт бус өвчнөөс шалтгаалсан нас баралт 17%-иар нэмэгдэнэ гэж ДЭМБ тооцоолсон байна.
Монголын хүн амын зүрх судасны өвчин, чихрийн шижингээс урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлага, дадал хангалтгүй байгаа нь Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагатай хамтран хийсэн судалгаанаас харагдаж байна.
Манай улсад ХБӨ хүн амын өвчлөл, нас баралтын үндсэн шалтгаан болж, сүүлийн 10 жилд зүрх судасны эмгэгээр нас барах явдал 2 дахин нэмэгджээ. Нас барж байгаа 3 хүн тутмын нэг нь зүрх судасны эмгэг, 5 хүн тутмын нэг нь хавдрын улмаас эндэж байна. Тиймээс иргэд та бүхэн өөрийн эрүүл мэнддээ анхаарч үзлэг шинжилгээнд хамрагдахаас гадна хайртай ээж, эгч, дүү, эмээгээ ч гэсэн үзлэгт хамруулаарай.

4 Comments

  1. Soko

    Hi lavlah zuil bna. Mgl-d uragiin oscar testiig haana ugdug ve

  2. naraa bagsh

    Пономарев Алексей Александрович, тел. +7 916 914 79 90

  3. dolgor

    3 nastai huuhed bainga holrood baih yum yamar emnelegt handah ve gun tuslaltsaa uzuulene uu

  4. odkono

    hi bi tanai saitad zahidal bichsen heze hariug ni awah we
    .

Leave a Reply