БНСУ-аас элэг шилжүүлэн суулгах мэс заслын эмч Монголд ирнэ

БНСУ-ын “Кореа” их сургуулийн докторант, “Анам” эмнэлгийн Зүрхний төвийн эмч Ц.Саруултай ярилцлаа.

-Элэгний эмгэг сүүлийн жилүүдэд ихсэж байгаа нь ямар шалтгаантай вэ. БНСУ-д энэ төрлийн өвчлөл ямар түвшинд байдаг бол?
-Монголд элэгний эмгэгийн голлох шалтгаан нь элэгний В, С вирусын халдварын тархалт их байгаатай холбоотой. В, С вирусын халдвараас үүдсэн элэгний хатуурал, элэгний өмөнгийн өвчлөл сүүлийн жилүүдэд ихсэж байна. Харин БНСУ-д хувьд энэ төрлийн өвчлөл харьцангуй бага. Элэгний эмгэгээс сэргийлэхийн тулд В, С вирусын халдвараас л сэргийлэх хэрэгтэй. Шаардлагагүй цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээнээс татгалзах, нэг удаагийн зүү тариур хэрэглэх хэрэгтэй. Халдвараас сэргийлэхийн тулд В вирусын эсрэг вакцин хийлгэх нь зөв.

-Элэг шилжүүлэн суулгах мэс заслын эмч Монголд ирнэ гэсэн. Энэ эмч яагаад Монголд ирэхээр болсон бэ?
-“Кореа” их сургуулийн “Анам” эмнэлгээс элэг шилжүүлэн суулгах мэс заслын эмч Ким Дун Шиг Монголд ирж элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэх шаардлагатай, элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох заалттай эсэхээ мэдэхгүй байгаа хүмүүст үзлэг хийж, зөвлөгөө өгөхөөр энэ сарын 13, 14, 15-нд ирэх юм.

-Солонгос улс элэг шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээгээрээ дэлхийд ямар түвшинд явдаг бол?
-Энэ оны есдүгээр сарыг хүртэл АНУ элэг шилжүүлэн суулгах хагалгааны ур чадвар, эмчилгээ, хагалгааны дараах асаргаагаар дэлхийд тэргүүлж байсан. Гэтэл өнгөрсөн есдүгээр сард нэг, аравдугаар сард бас нэг донор нас барсан тул энэхүү тэргүүлэх байр сууриа алдсан. Одоо Солонгос улс элэг шилжүүлэн суулгах хагалгааны ур чадвар, техникээр дэлхийд тэргүүлж эхэллээ. Донорын нас барсан гол шалтгаан нь донорын хяналтыг тааруу хийсэнтэй холбоотой хэмээн тайлбарлаж байгаа.

-Элэгний эмгэгийн үед ямар эмчилгээ хийлгэж болох вэ?
-Элэгний эмгэгийн үед эмийн болон мэс заслын стандарт эмчилгээ хийдэг. Энэ эмчилгээ үр дүнгүй, элэгний эмгэг нь төгсгөлийн шатандаа орсон өвчтөнд амьдралыг нь уртасгах, амьдралын чанарыг сайжруулах зорилгоор элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийж байна. Элэгний эмгэг төгсгөлийн шатандаа орсон үед өвчтөний бүх бие шарлах, хэвлийн хөндийд шингэн хуримтлагдах, хавагнах, улаан хоолойн судасны өргөссөн хэсгээс цус алдах, цусны ялтас эсийн тоо цөөрөх, эцэж туйлдах, арьс загатнах, ухаан санаа бүдгэрэх зэрэг шинж тэмдэг илэрдэг.

-Элэгний хатууралтай, элэгний хавдар нь эцсийн шатандаа орсон хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийдэг гэдэг?
-Элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох өвчтөнийг сонгох эмнэлгийн заалт, нарийн шалгуур бий. Анхдагч билиар цирроз, хатингаршилт холангит, хоёрдогч билиар цирроз, цөсний цоргын дутуу хөгжил, элэгний архаг үрэвсэл, В, С, Д вируст гепатит, элэгний хатуурал, эмийн архаг хордлого, хоронд хордох, архины шалтгаант элэгний хатууралтай хүмүүс нарийн оношлогоо, шинжилгээ хийлгэсний дараа элэг шилжүүлэн суулгуулж болно. Мөн гемохроматоз, Вилсоны өвчин, алфа-антитрипсины дутагдал, элэгний өмөн гэм мэт эмгэгийн үед элэг шилжүүлэн суулгуулж болно.

-Элэг шилжүүлэн суулгуулахыг хориглох тохиолдол байдаг болов уу?
-Элэг шилжүүлэн суулгах хагалгаа амжилттай хийх гол үндэс нь өвчтөний биеийн байдлыг зөв дүгнэж тохирох өвчтөнийг сонгоход оршино. Донорын элэгний хүрэлцээ багатай тул элэг шилжүүлэн суулгах хагалгааны дараа амьдрах чадвар сул, эсвэл хагалгааны удаан хугацааны үр дүн тааруу өвчтөнийг элэг шилжүүлэн суулгах хагалгаанд оруулдаггүй. Архины шалтгаант элэгний хатууралтай өвчтөнд элэг шилжүүлэн суулгах тохиолдолд өвчтөн архины хэрэглээгээ бүрэн зогсоосон эсэхийг нягтлах ёстой. Энэ хагалгааны дараа архи уувал эмчилгээ үр дүнгүй болно. Мөн ДОХ-ын халдвартай, бусад халдварт өвчтэй, архинд донтсон, зүрх, уушги, мэдрэлийн хавсарсан хүнд эмгэгтэй, хагалгааны дараа эмчилгээ хийлгэх боломжгүй зэрэг хүнд элэг шилжүүлэн суулгахыг хориглодог.


-Энэ хагалгааг хийлгэх хүн байлаа ч донор олдохгүй зовоодог тал бий.

-Элэг шилжүүлэн суулгах хагалгаанд өвчтөнөөс гадна донорын асуудал маш чухал. Элэгний донорт тавигдах шаардлагууд байдаг. Донор нь элэг хүлээн авагчтай цусны бүлэг тохирох, насны хувьд тохиромжтой, элэгний эмгэг, В, С вирусын халдваргүй, суурь өвчин эмгэггүй, биеийн хөгжлийн хувьд өвчтөнтэй төстэй, эсвэл өвчтөнөөс том биетэй байх нь чухал юм. Туршлагаас харахад элэгний донор, тэдний ойрын төрөл төрөгсөд нь хагалгааны дараа донорын бие муудах вий гэж болгоомжилж донор болохоос татгалзах, татгалзахыг шаардах зэрэг үйлдлүүд гаргадаг. Донор хэн нэгний шахалт, ятгалгаар биш өөрийн хүслээр дотны хүндээ амьдрал бэлэглэхээр сэтгэл шулуудах нь хамгийн чухал. Түүнээс донор болсноор бие нь муудна гэж санаа зовох хэрэггүй. Яагаад гэвэл хүний бие махбодид хамгийн хурдан нөхөн төлжиж, өөрийн үйл ажиллагааг сэргээж чаддаг эрхтэн бол элэг. Тийм учраас донор болсныхоо дараа архи, тамхины хэрэглээгээ зогсоож, В, С вирусын халдвараас сэргийлэх зэргээр эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлсээс өөрийгөө хамгаалж чадвал урьдын адил хэвийн амьдарч болно.

“Би элэг шилжҮҮлэн суу лгуу лсан”

БНСУ-ын Сөүл хот дахь “Кореа” их сургуулийн “Анам” эмнэлэгт элэг шилжүүлэн суулгуулах мэс засал хийлгэсэн Мандах гэх залуутай уулзсан юм.

-Та элэгний ямар эмгэгтэй байсан бэ?
-Би 2009 оноос элэгний С вирус болон элэгний хатуурлын эмчилгээ хийлгэж эхэлсэн. Монголдоо, бас Хятадад эмчилгээ хийлгэж байсан. Элэгний судас боолгуулж, хоёр төрлийн интерферон тариулсан ч С вирусын идэвхжил буурахгүй байсан юм. Эдгээр эмчилгээг хоёр жил гаруй хийлгээд дорвитой үр дүнд хүрээгүй. Харин өнгөрсөн хавар санаандгүй байдлаар интернэтээс “Анам” эмнэлгийн төлөөлөгчийн газар нээгдсэн тухай олж мэдсэн. Ингээд, төлөөлөгчийн газрынхны тусламжтайгаар Солонгост очиж шинжилгээ өгтөл яаралтай элэг солиулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан л даа. Энэ тухай сонсоод маш их айж цочирдож, итгээгүй гэхэд болно. Хүн өвчнийхөө бодит байдлаас эмээж, хүнд өвчтэйгөө хүлээн зөвшөөрч чаддаггүй бололтой. Миний хувьд маш олон жил элэгний эмчилгээ хийлгэсэн болохоор элэг солиход хүртлээ муудсан гэдэгт итгэж чадахгүй байсан хэрэг. Миний элэгний өвчин яаж газар авсныг Монголын, Хятадын эмнэлгүүдэд ч огт ярихгүй байсан тул энэ мэдээ бидэнд хүндээр туссан.
-Та энэ хагалгааг хэзээ хийлгэв?
-Өнгөрсөн зун долоодугаар сард элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орсон. Хагалгаа 15 цаг үргэлжилсэн гэдгийг сүүлд нь мэдсэн. Ким Дун Шиг эмч, түүний багийнхан хагалгааг маш амжилттай хийсэн нь миний биед хагалгааны маргаашнаас л мэдрэгдэж эхэлсэн. Эмч нар хагалгааны үе шат, үргэлжлэх хугацаа, болзошгүй хүндрэл зэрэг хагалгаатай холбоотой бүхий л мэдээллийг урьдчилан тайлбарлаж өгсөн тул сэтгэл санаа тайван байлаа. Хагалгааны дараа эрчимт эмчилгээний тасагт долоо, ердийн тасагт 10 хоног хэвтээд эмнэлгээс гарсан. Миний бие цаг минутаар сайжирч байгаа нь надад мэдэгдэж байсан. Хагалгааны дараах хоёр дахь хоногоос би босож, алхаж, өөрийнхөө жинг хэмжиж эхэлсэн гэхэд итгэх хүн ховор болов уу.
Энэ хугацаанд эмч нар өдөрт хоёр удаа амралтын, ажлын өдөр гэж ялгалгүй тогтмол үзлэг хийж, биед ямар өөрчлөлт гарч байгааг хянадаг. Зовиур шаналгаа бий эсэхийг шалгаж, анхаарал халамж маш их тавьдаг юм билээ. Эмнэлгийн ажилтнууд, эмч, сувилагч, жижүүр гээд л бүгд өвчтөндөө анхаарал тавьдаг. Эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээ нь өвчтөнийг хэрхэн хурдан илааршуулж, эдгээх талаар шаардлагатай бүхий л арга хэмжээг авдаг нь анзаарагдсан. Тэндхийн эмч, сувилагч, ажилтнууд бүгд үүрэг хариуцлагаа ухамсарлаж, ажилдаа өөриймсөг хариуцлагатай хандаж байгаа нь надад ажиглагдсан. Солонгосын эмнэлгээс манай Монголын эрүүл мэндийн байгууллагынханд авах зүйл мөн ч их байсан даа.
Эцэст нь намайг хүнд өвчнөөс ангижруулсан “Анам” эмнэлгийн хамт олонд гэр бүлийнхээ өмнөөс талархал илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.

 

МОНГОЛ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Эрхүүгийн гудамж-7, 11-р хороолол, 10-Г байр 4 тоот
Утас: 91916613, 99106181, 99199276, 93093145,
Факс: 976-11-688-688
Интернэт утас: 98251987
encoreveritas@yahoo.com, www.103.mn 

6 Comments

  1. Солонгос улсын гоо сайхны мэс заслын номер-1 Гранд гоо сайхны эмнэлэгт та бүхнийг урьж байна. Бүх төрлийн гоо сайхны хагалгааг мэргэжлийн өндөр түвшинд хийдгээрээ алдартай эмнэлэг юм. Монгол хэл дээр зөвлөгөө авах утас: 82-108743-6757 , 9831-2660, grand_hospital@yahoo.com / mn.grandsurgery.com

  2. Emch

    Elegnii BC virus, hortoi horgui havdart ondor ur dun uzuulj bgaa USA darhlaanii nomer 1 buteegdehuun Transfer factoriin talaar medeelel ogno. 5515-2023 dugaaraas  delgerengui medeellig avna uu.

  3. enkhtuya

    solongos emch haana uzleg hiih ve eejiigee uzuulmeer bna

  4. DAMDIN

    TSUSNII CHULUU ZARNA 88653072

  5. БНСУ-ын “Кореа” их сургуулийн эмнэлэгийн урилга захиалга хийж, эмнэлэгийн виз гаргаж өгнө. +82-10-093-0058, yahoo ID: myrich_mys@yahoo.com

  6. Haliun

    sain bnu?mnai egch elegni c virustai. Getel tarisan tariurand ni hatguulsan bol haldvar avsan esehee yaj medeh ve? iim tohioldold hatguulsni daraa heze tsusni shinjilge ugvul zohih ve? yaj sergiileh ve helj ugch tuslaach,,,,

Leave a Reply