Үс засалт

Нэг залуу хүүхэд дагуулсаар үсчний газар орж ирж байнаа гэнэ. Тэгээд үсээ засуулж дуусчихаад:
-Одоо хүүхдийнхээ үсийг засуулна аа. Та засч байгаарай, би гялс дэлгүүр гүйгээд талх авчихаад хүрээд ирье гэчихээд яваад өгөв. Үсчин хүүхэн хүүхдийн үсийг засч дуусчихаад хүлээгээд байдаг, хүлээгээд байдаг нөгөө залуу байдаггүй ээ. Гайхсан үсчин:
-Хөөе, жаалаа аав чинь яасан удаж байна гэсэн хүү өөдөөс нь:
-Миний аав биш ш дээ наад хүн чинь гэх нь тэр.
-Юу? Яахаараа чиний аав биш байдаг юм бэ?
-Сая үүгээр явж байсан чинь наад ах чинь хүрч ирээд “Ахын дүү үсээ үнэгүй засуулах уу?” гээд дагуулаад ороод ирсэн ш дээ…

Leave a Reply