Хүүхдийг нэмэгдэл хоолонд оруулах

Хүүхдийг 6 сартай үеэс нь нэмэгдэл хоолонд дасган оруулж эхлэх боловч хөхний сүү үндсэн хоол хэвээрээ байна.

4 сартай хүүхдийг

  • Хүссэн үед нь аль болох олон удаа, өдөр шөнө ялгалгүй, хоногт 8-аас доошгүй удаа хөхүүлнэ.

  • Хэрэв хүүхэд хөхөндөө цадахгүй шинжтэй буюу жин нь зохих хэмжээгээр нэмэгдэхгүй бол нэмэгдэл хоол өгнө.

  • Нэмэгдэл хоолыг хөхүүлсний дараа өдөрт 1-2 удаа өг.

6 сар хүртэлх настай хүүхдэд махны шөл, хүүхдийн будааны зутан, бантан зэргийг бага багаар дасгаж өгнө.

Хонины сүүл, булчин мах хөхүүлэх, хоолны шөл халбагадаж өгөх зэргээр бор хоолонд бага багаар дасган оруулдаг монголчуудыг уламжлалт арга бий.

Хүүхдийг 6 сар хүрмэгц хүссэн үед нь аль болох олон удаа хөхүүлж байхын зэрэгцээ төрөл бүрийн хоолоор өдөрт 3-5 удаа (1 удаад 1 аяга=200 мл) хоолло. 6 сараас 12 сар хүртэлх насны хүүхдийн хоолонд:

  • Хүүхдийн будааны агшаамал ба зутанг сүүгээр бэлтгэж, цөцгийн тос, шар тос, ургамлын тосны аль нэгийг нэмээд элсэн чихэр нэмж өг.

  • Сайтар хярж жижиг-лэсэн махтай бан-тан бэлтгэж, дээр нь аарц ээдэм, бяслаг ногоо, өндөгний шарын аль нэгийг, мөн цөцгий буюу ургамлын тос нэмж өг.

  • Тарганд элсэн чихэр буюу зөгийн бал, ургамлын тос эсвэл цөцгий, ээдэм нэмж өг.

  • Гэрийнхний хоолноос шүүж, өтгөн хэсгийг нь нухаж жижиглэн өгч болно.

  • Боломжтой бол хоолны хооронд ногоо, жимсний нухаш, шүүс өгнө.

  • Хүүхэд хөхөөр хооллодог бол нэмэгдэл хоолыг өдөрт 3 удаа, тэжээвэр бол өдөрт 5 удаа өгнө.

  • Хоолыг эх зажилж, амнаасаа хүүхдэд өгч болохгүйг анхаар.

4 Comments

  1. davharaa

    sainu manai huuhed odo yg 4 sart huhunduu sain tsadhgui bn odo yahu

  2. battsetseg

    huuh tiim olon hool uguh yostoi yum uu? 5udaa hoollono gesen bh yum. tarag nuhash oroh uu?

  3. atka

    Oi hureegyu huuhed honey bolon sugar ,salt zereg horiotoi .Nemegdel hool ehlej ogohdoo Gerber-n rice cerial ,oatmeal,mixed grain -g Formulam -nd zuurch ogch ehleed ,jimesnii nuhash,bolon nogoonii nuhashiig naturalaar ni ogno .manai huuhduud taragnd durtau .gashuun.good luck

  4. 1 hurtle nastai huhded zugiin bal iduulj boldoggui USA-d emch nar ih anhaaruulj heldeg yum !!

Leave a Reply