Хүүхдийн асаргаа

Хүүхэд эрүүл бойжих бас нэг нөхцөл нь төрсөн цагаас нь түүнийг зөв асрах явдал. Хүүхдийг хөхөөрөө зөв хооллохоос гадна түүний бие махбодын онцлогт халуун, хүйтэн, чийглэг зэрэг бичил орчны нөхцөл болон хувцаслалтыг тохируулж бусад чухал асаргааг зөв хийх нэн чухал.

Эх та арван сар тээсэн алагхан үрээ эсэн мэнд төрүүлж, таны хүү (охин) хөрст дэлхийд мэндэлснээ зарлаж час хийн бахирч ертөнцөд сонордуулсан эгдүүтэй, өхөөрдөм дууг сонсон баясч, зүрхэнд тань ариун хайрын гал бадран, ангир уургаар мээм тань ивэлж байхыг мэдрээ биз ээ.

Хүүхэд төрж, хүй тасарснаар түүний бие даах амьдралын гарааны хамгийн эгзэгтэй нярай үе эхлэх ба төрсний дараах эхний нэг долоо хоног буюу 168 цагийг эрт нярай үе гэдэг. Энэ нь хүүхэд гадаад орчинд дасан зохицох хамгийн эгзэгтэй хэцүүхэн үе боловч төрөх тасаг эмч, эмнэлгийн ажилтны хяналтанд ихэнх хугацааг өнгөрөөх тул та алзахгүй.

Хүүхэд төрсний дараах 8 дахь өдрөөс хойших 3 долоо хоногийг хожуу нярай үе гэнэ. Ер нь хүүхэд төрснөөс хойш 7 хоногтойгоос 2 сар хүртэлх үед орчны түг түмэн сөрөг, эерэг цочролуудтай анх учирч, эрүүл байдлаа хадгалахын тулд тэдгээрт дасан зохицох ажиллагаа явагддаг үе учраас эхийн зүгээс асаргаа сувилгааны онцгой анхаарал шаардлагатай байдаг. Нэг онцлог нь энэ насны хүүхэд нян, вирусийн элдэв халдварт маш өртөмтгий бөгөөд өвчин халуурах, халуун буурах зэрэг зөвхөн ерөнхий шинжээр илэрч, ахар богино хугацаанд их хүндэрч, амь насанд аюул учруулах халгаатай. 2 сар хүртэлх насны хүүхэд уушгины хатгалгаа, үжил, мэнэн зэрэг нянгийн халдвараар өвчилж маш түргэн нас барж болно.

Нярай хүүхдийн хүй бүрэн цөглөөгүй байх тул халдвар хүйн шархаар дамжин биед орох аюул их.

Эх та хүүхдийнхээ хүйг улайсан буюу идээтэй байна уу? Улайсан бол тэр нь орчныхоо арьс руу тэлсэн байна уу? гэдгийг өлгийг задлах бүртээ гярхай ажиглаж ийм шинж байвал эмчид яаралтай үзүүлэх ёстой (зураг). Хүй ихэвчлэн 7 хоногт цөглөдөг боловч хүйний шарх бага зэрэг улайсан буюу хүйнээс шүүс, идээ гарч байж болно. Хүйн улайлт хир зэрэг тархсанаас өвчний хүнд хөнгөн тодорхойлогдоно. Хэрэв улайлт зурагт үзүүлсэн шиг хэвлийн хана руу тарж орсон бол хүнд халдвараар өвчилсөн хэрэг. Эмчид яаралтай үзүүл.

Нярай хүүхдийн зулай чинэрэх нь хүнд халдвараар өвчилснийг илэрхийлэх нэг чухал шинж юм. Нярайн толгойг босоо байрлалд, уйлаагүй тайван байхад зулайг ажиглаж, тэмтэрч үзнэ.

Зулай овойж, чинэрсэн буюу лугшилттай байвал хүүхэд мэнэнгээр өвчилсөн байж болно. Нярай хүүхдийн бүх биеийн арьсыг ажиглаж идээт тууралт байгаа эсэхийг шалга. Хэрэв тууралт байвал олон цөөнийг анхаар. Том хэмжээтэй эргэн тойрон нь улайсан идээт тууралт байвал нянгийн хүнд халдварын шинж учраас эмчид яаралтай үзүүл.

47 Comments

  1. дэлгэрмаа

    ээжүүдээ өрхийн эмнэлэгын эмч нарт хүүхдээ битгий үзүүлж бай юу ч мэдэхгүй дээрээс нь худлаа онш тавиад баахан худлаа эм уулгачихдийн ёстой балиар яагаад хүүхдийн ханиад ингэж ихсэж байгаа нь өрхийн эмч нартай холбоотой үзүүлхээр зүгээр байна гэнэ тэгээд хатгаа болготол нь бйалгачихна

  2. дэлгэрмаа

    манай хорооны эмч л ийм мангар юм байх гэж бодож байсан чинь бүгд л адилхан юм. хүүхдээ хаана хэнд үзүүлхээ ч мэдэхгүй хэцүү юм. түргэн дуудхаар 2,” хоног дуудлага ихтэй гээд ирэхгүй. ирэхээрээ шууд л хэвтэх бичиг хийж өгнө. бас хүүхдээ ийм болтол нь байлгалаа гэнэ өрхийн эмчид нь үзүүлхээр зүгээр байна гээд байлгаад байна ёстой юмтай

  3. дэлгэрмаа

    … эмийн сангийн 2 давхарт байдаг DNI гээд эмнэлэг эм авж байхдаа харлаа хүүхдээ жоохон ханиалгахаар үзүүлсэн чинь 1 хэн сартай хүүхэдэд маань баахан антибиотик бичиж өглөө сүүлд хараад байхад тийм хүчтэй эм уух шаардлагүйл байсан юм бна лээ. хамгийн гол нь хүүхдэд антибиотик уулгахдаа ямар бактэр билээ ходоодны өнгөр гэсэн үгл дээ тийм эм давхар уулгахгүй бол ходоодны өнгөрыг нь хаагаад гаргачихдаг гэнэ. тэрийг нь ч хэлж өгөөгүй бас адвантан гээд тос түрх гэсэн тэр маш хүчтэй тос яджил вазелинтай хольж түрх гээд ч хэлээд өгөөгүй сүүлд нь л мэдсэн тэр хүүхдийн професор гээд байгаа малийг Даваахүү гэдэг хүмүүсээ тэр тэнэг бүдүүн авгайд хүүхдээ үзүүлж балалваа тэрнээс болоод манай хүүхэд балрах шахсан шүүүү…..

  4. sanal neg bna orhiinemch nar yu ch meddeggui tegsen mortloo ih zantai muuhai aashtaig n yanaa

  5. tiimuu ter advantan geed tosiig chin bazelintai holij turheh yostoi yumuuu???????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????

  6. manai orhiin emch bas turh gesen yagaad tegeed helj ogoogui yum boloo

  7. sainaa

    sain bna uu minii huu odoo 3n sartai l da tegeed gedesn duureed baaj chadahgui uilaad bh yumaa yaval deer ve tegeed mash ih guligdag tern zugeer boluu nadad tuslaach

  8. baigala

    sainaad hool ni shingehgui bolohoor ih guligaad bdiin bnalee huhuulehiinhee umnu dooshoo haruulj 30 minut hevtuuleed nuruug ni sain eleed tegeed huhuulne huhuulj duusaad bosoo baidaltai heseg tevreed untuulaarai gol ni 2 tsagiin zaitai huhuuleerei

  9. 130

    яаг үнэн

  10. 130

    дэлгэрмаад

  11. sainuu eejuudee ohin maani 3 sartai huhund maani suu ordgui ee uul ni hool und ih l saitai tohilog saihan ger orondoo amidardag eej maani suu mash saitai buur suunii donor bsn tgeed yaagaad nadad suu orohgui bgan boloo zunduu l arga hereglesen. ter huhiig kavartsiin gerleer sharah bs het abiagaar uduuh,shar airagnii huurai droj gd ene emchilgeenuud her ve yamar emchid handah ve ta nar maani helj tus bolnuu bi hiisvereer tursiimaa.ohinoo huuhdiin tejeeleer ugjdag bainga tejeeliig ni abch uguh bolomjtoi l doo gehdee huhuu ugmuur bn ta nar zubluj tus bolnuu nadad mash hetsuu bn huhuu suutei bolgomoor bn

  12. oojin-d

    хүрмэн эмийн сангаас хөхөнд сүү оруулдаг цай аваад уучих нэрийг нь hippo gedeg biluu dee

  13. Hi. bi torood 20 honoj bna hohnii tolgoi garaaguigees huuhed maani hohoj chadahgui bgaa? hohnii tolgoi gargadag amarhan arga bna uu?

  14. Zulaa

    Orhiin emchiin talaar sanal neg baina. nyarai huuhdiin Gerelmaa emch ih sain yum bna lee. Guligaad bgaa bol huuhdiig huhuulsnii daraa bosoogoor heden minut tevrehed heherdeg yum bna lee ter n suu n shingesen gesen ug hevtuulj boloh bolson gesen dohio gej emch zovloj bna lee shuu. manai huuhed bas ih guligdag yumaa. yor n ter argiig heregleed gaigui bolson.

  15. нярай хүүхэд шилээ шөргөөх нь юутай холбоотой байдаг э энэ тархины даралт мө
    н үү??????? яавал зүгээр вэ зөвлөгөө өгөөч……………

  16. bolorood

    huh saadag soruulaar soruulaad uzeerei gaigui garh bn lee

  17. Robbie

    sain baitsgaana uu eej naraa? eej nart zoriulsan zuwlulguu ih bdag ch yag amidral deer medehgui um ih garah yumaa. minii huwid kesar hagalgaagaar huugee turuuleed 2 sar bolj bna. suunii garts muu, suu garaad bgaa hernee l huugee tsatgahgui, terendee ih setgeleer unadag bj bilee. argaguin erhend l nemelt tejeel ugsun duu. suutei baihiin tuld hamgiin gol n shingen zuil uu, shultei hool ideed saihan untaj amrah heregtei um bnlee. bas suugui bgaadaa setgeleer unaj bolohgui, uuriiguu suutei bolno gedegtee itgeh heregtei um shig sanagdsaan. Bas huuhdee uigagui huhuuleh heregtei. Ugjaad ehleheer huuhed ayandaa huhuu golj ehelne. terend shantarch bolohgui, ulsguj bgaad ch boltugai huhuuleed l baih heregtei um bnlee. Huuuhed huhuu her ih huhuj, her sain sullaj baina ter hemjeegeer suu ordog gesen. Ih l tewcheer shaarddag um bnlee. Harin odoo manai huu haaya tiichleed uilaad huhuu ch huhuhgui boldog. BAs untaj chadahgui tiichleed l bdag um.yagaad tegdeg um bol doo. Humuus yanz buriin l zuil zuwluh umaa?

  18. saagii

    sain baitsgaana uu eej naraa ta nariinxaa zowolgoog bainga unshij baigaadaa bayrtai baina minii xuwid udaxgvi eej bolox mochoo xvleegeed dogdlood l suuj baina xajuugaar n yaaj bitsxan vree archilj torniulax tuxai bodood jaaxan tvgshij baina noxor bid 2 gadadaadad ajillaj amidardag yamarch turshlagagvi medleggvi xajuud min zowlood tuslaad ogox xen ch baixgvi bolxoor jaaxan xetsvv baij magadgvi yumshig sanagdaj baina end odoo dulaan oron ch gelee muuxai chiig ixtei jindvv baishinguud n nimgen bolxoor xviten gej jigteixen texdee zoriglood l bitsxan vree olgiidoj awch baigaa bolxoor ta bvxniixee zowolgoog sanal zergiig vrgelj unshij baiwal aix zvilgvi sanagdlaa ta naraasaa medexgvi bvxnee asuugaad zowolgoo awchix yum baina tiim bolxoor aix zvilgvi sanagdaj baigaadaa mash ix bayrtai bainaa

  19. Anar

    Huuhdee hohuulsnii daraa tolgoig n tseejindee naagad bosoogoor n tevrehed 30 sekundiin dotor hehreh yostoi\ 30 sek dotor hehrehgui bol hehrehgui gesen ug/ ene arga n hii zalgisnaas bolj gedes duurehees sergiilne gj Eej ba huuhed nomond bichsen bnle

  20. tomy

    hi all ohin maani 2 sartai ih tsochimtgoi bolchihloo. Untaj bhdaa tsochij sereed bh yum. Yaasan gj oilgoh ve. Bas untaj bhdaa yantsaglaad bhiin yaj bgan bol tuslaach.

  21. хонгороо

    таалагдлаа

  22. Сайн байцгаана уу энэ хорвоогийн хамгийн сайхан цэцэгс, эрдэнэ болсон ээж нар минээ. Би анх удаа та нарын сэтгэгдэлийг уншлаа. Би 34 настай охин, хүү хоёртой. Охин 14 тэй, хүү 1-10 сартай. За одоо жижигхээн зөвөлгөөнүүд өгье. Хөхөнд сүү орохгүй байгаа тохиолдолд элдэв төрлийн юм хэрэггүйгээ Зөвхөн шар будаатай сайхан цай уу. Сайхан цэвэрлэж байгаад гарынхаа цайг чанаад уу, тэгээд сэтгэл тайван бай. Аливаа юм сэтгэлээс л үүдэлтэй байдаг. Хүүхэддээ тэжээл битгий өгөө болж л өгвөл хэдий боломжтой байсан ч Ядаж хөхөөр хооллосон хүүхэд ухаан сийрэг, хүчтэй байдаг. Би бас л хүүгээ хагалгаа хийлгэж төрүүлсэн. Сүү орохгүй зовоосон хөөрхий муу ээж минь л эмнэлгээс гарах хүртэл хүчээр шахуу сайхан шар будаатай цай чанаад ирчихсэн ид миний охин гээд л би голоод л байдаг байсан тэгсэн нөгөө сүүгүй хөх чинь дороо л сүүний фермийн үнээ шиг л болсон доо. Хүн ер нь зовж байж л ойлгодог юм байна лээ. ӨӨ нээрээ тэр өрхийн эмч нар ёстой ална шүү ээ бурхан минь гэж. Өрхийн эмч ч гэлтгүй эмч нар цагаан нөмрөгтэй хэцүүхэн хүмүүс болж дээ. Училаарай зарим нэг хэдхэн сайхан хуруу даран эмч нар л байна дөө. Тоолбол дэндүү цөөхөн Тэгэхээр болж л өгвөл хүүхнүүд минь алаг хөөрхөн үрс, хайртай хүмүүсээ өвдгөхгүйг л хичээх юмсан. Даанч санаснаар болдоггүй хорвоо юм даа. Надад өөр мэдээлэл зөвлөгөө байгаа шүү асуугаарай чадах ядахаараа туслая Дэм дэмэндээ дээс эрчиндээ.

  23. Хүүхэд цочдог бол ер нь мэдрэл талдаа байдаг. Байнга биш хааяа хааяахан бол ус эргүүл: унтаж байхад нь аяганд ус хийгээд хурай хурай бүү ай гээд 3 удаа хэлээд эргүүл тэгээд аягаа үүдэндээ доошоогоо харуулж тавиад хонуул. Байнга бол тархи толгойд ямарваа нэг асуудал байна гэсэн үг. Зулайн эход харуулахад онош нь аяндаа гараад ирдэг юм байна лээ. Эх нялхаст

  24. Удахгүй төрөх гэж буй ээжүүдэд бяцхан зөвөлгөө: Төрөх гэж бүү яар болж л өгвөл сайн сайхан зүйл бодоод сайн амар. Гэхдээ хэт их идээд их унт гэсэн үг биш шүү. Тэгвэл гэдсэндээ хүүхэд чинь таргалаад чи төрөх гэж зовно. Тийм болохоор хөдөлгөөнтэй, сайхан таваараа амарах. Тэртэй тэргүй чи энэ хорвоогийн нэгэн өдөр төрөх нь гарцаагүй. Тэр өдрөөс чи энэ хорвоогийн жаргалтай ээж бас ядарамтгай ээж болно шүү дээ. Хүүхэд төрснөөс хойш чамд ажил мундахгүй. Бас бяцхан хөөрхөн үрээ хараад хайр энхрийлэл ч бас дутахгүй. Гэхдээ л бүсгүй минь чи хичнээн сайн ханьтай байсан ч ядарна шүү. Энэ бүхнийг би айлгах гэж бичээгүй шүү зөвхөн үнэнийг л бичиж байна. Би одоо л ойлгож сууна даа.

  25. Ээжүүд минь бяцхан хөөрхөн үрсдээ бэлэнчилж паперс битгий хийж байгаарай бид чинь ажилтай, бас завгүй ГЭХДЭЭ үрсээ бодоорой. Би бас өөрийнхөө алдааг хэлье л дээ сургамж болог. Манай хүү одоо миний бэлэнчилж байсны ачаар саяхан боовний үзүүр нь наалдчихсан байсан. Эх нялхасийн мэсэд үзүүлсэн чинь хүчээр шамлана гэсэн хүүгээ бүүр өрөвдсөн. Гэхдээ азаар гэхүү золоо гэхүү 2,6 сартайд нь ир гэсэн. Одоо хүчээр шамлах юм бол арьс нь язарч цус алдах аюултай. Усанд орсны дараа ээж нь бага багаар шамалж өгөх хэрэгтэй. Хэрэв зөв шамалах юм бол бид дахиж уулзахгүй гэж хэлсэн Би хичээх болно. Тэр эмчтэй дахин уулзахгүйгээ. Энэ бол надад тохиолдсон миний бэлэнчилж паперсдаж байсны балаг юм даа. Нэгийг бодоорой доо.

  26. Бид чинь Монголчууд биз дээ Монголоороо бич л дээ уриалж байна шүү. За за сэтгэл хөдлөөд баахан зүйл бичлээ. Баяртай Баярлалаа.

  27. болдоо

    яахаа мэдэхгүй байсан зөвөлсөнд баярлалааа

  28. боолоо

    дэмжиж байна уриалж байна шүү

  29. Сайн байцгаана уу та нартаа энэ өдрийн мэнд хүргье Нярай хүүхэд тархиа шөргөөх нь тархины даралт, ракет, мэдрэл талд ихэвчилэн байдаг. Болж өгвөл цэвэр агаарт сайн гаргаж, цэвэр тараг, сүү өгөх хэрэгтэй. / Үнээний /

  30. насаа

    hi eej naraa bi odoo 3sar hvreh gj bgaa hvvtei bi neg udur genet 40 hvrtelee haluuraad hvvgee huhvvlj chadahgv sandraad neg oroi sosog huhvvlchihsen yumaa tegsen ternees hoish minii hvv huhuu neeh sn huhuhgvi sosogoo huhuud untaad bhiin bi yah we sanaa zowood bh yumaaaa yawal deer we nadad zuwluuch

  31. honey

    SAIN BAITSGAANA UU? EEJUUDEE! IJIL ZARGAL ZOWLONGOO HUWAALTSAAD SAIHAN SAIT BNAA. SUU OROHGUI BGA EEJUUDIIN HUWID OORIINHOO TURSHLAGAAS BYATSHAN ZUWLOGOO HELHED HONINII GUZEE IKH SAIN UM BNALEE, ARZGAR USIIG NI HUSAHGUIGEER SAIN UGAAGAAD CHANAAD YANZ BURIIN HOOL SALAD HIIGEED IDEJ BOLNO. TGED MEDEEJ SHINGEN UM SAIN UUGAAD SAIN UNTAJ AMRAH NI CHUHAL.
    HARIN ORHIIN EMCH NARIIN HUWID SANAL NEG BNAA, TERNII OROND NEG SAIN ULSIIN EMNELGIIN EMCH UMU HUWIIN EMNELGIIN EMCHID DAGNAAD UZUULEED HYANALTAND NI BSAN NI DEER UMSHIG SANAGDDAGIMA,

  32. Марлаа

    Сайн байцгаана уу ээжүүдээ? Би та нараас зөвлөгөө авах гэсэн юм. Надад зөвлөгөө бага өгч тус болооч. Миний хүү 1 сартай.
    1. Гарсанаасаа хойш нүд нь нуухддаг байсан. Одоо ч гэсэн бага зэрэг нуухдаад нүднээс нулимс гараад зүгээр болохгүй юм. Байнга хөхнийхөө сүүг тусааж, цэвэрлэж байгаа. Онц нэмэр болдоггүй.
    2. Миний хүүгийн нүүрээр нь улаан туурч гараад байх юм. \чихэрлэг, өөх тостой юм идээгүй байхад гараад байх юм\

  33. Марлаа

    Сайн байцгаана уу ээжүүдээ? Би та нараас зөвлөгөө авах гэсэн юм. Надад зөвлөгөө өгч тус болооч. Миний хүү 1 сартай.
    1. Гарсанаасаа хойш нүд нь нуухддаг байсан. Одоо ч гэсэн бага зэрэг нуухдаад нүднээс нулимс гараад зүгээр болохгүй юм. Байнга хөхнийхөө сүүг тусааж, цэвэрлэж байгаа. Онц нэмэр болдоггүй.
    2. Миний хүүгийн нүүрээр нь улаан туурч гараад байх юм. \чихэрлэг, өөх тостой юм идээгүй байхад гараад байх юм\

  34. sainuu. chamd gj zowlohod hvvgiin chin nud nuuhdaad bga bol tetratsiklinii maz gj bga. teriig 6 tsagiin zaitai nudend ni havchuulaad bai. hvvgiinhee nudiig suugeeree bish butsalsan buleen usand hovon durj bgad archij tseverleerei. ingeed bhad ayandaa zugeer bnoo. minii hvv odoo 4 sar garantai. bas nud ni nuuhdaad bdag bsan. tgd sar hagas bolj bj zugeer bolson. hvvgiin chin nuureer ulaan yum garaad bga bol haluudaad bj magadgui.agaart sain gargaad agaarjuulsan oroond untuul. tgd l dajgui dee. chamd amjilt husie.

  35. doko

    mini huu odoo  3-n sartai  huih ni ulaagad bh yum uilhaar tolgoi ni halaad aan bas bi urgelj jiwh heregldeg boow ni zugeer hesgiig yaj shalgah uu saruultuya egchee tuslaach odoo shamalj boloh  yum boluu aan bas neg asuudal bnaa torohdoo tolgoinh ni oroid tsus hurtsan yumaa ug ni jijigreel bn l daa gehdee odoo yas boltson yum shig bn yahuu nadad tuslaaach eejuudee 

  36. nymka

    zuvulguu avah gsn yumaa minii huu 28 honogtoi yum lda hamriin haniad hureed hamar ni bituureed amisgalaj chadku bn yaj nusiig ni sain gargaj bituug ni zugeer bolgoh ve ug ni uiluulaad dooshoo haruulahaar nus ni garch bgaach tsaad ugt ni nus dugaraad bituuruuleed bhiin bas minigrip ugch bgaa

  37. Anand

    6 sartai huuhdiin hoolloltiin talaar zuvulguu ugch tuslaach…..
    Ymar turliin hool, udurt hdn udaa hoolloh, tejeelleg hool,…..

  38. Jagaa

    Manai ohin nyamkagiin huutei ijil yum bna aa yamar arga hergelsen be nyamka bi buur yaah uchraa olohgui bna aa

  39. Нара

    Нямка, Жагаа Отривин гээд хүүхдийн хамрын дусаалга дусаахаар шууд онгойно. Өдөрт 2 оос илүүгүй дусаана. Минигрипп хэрэггүй дээ. Антигрипп зүгээр юм байна лээ. Ер нь өөрсдөөл сайн ажиглаж, эмчлэхгүй бол эмч нар ч найдваргүй л юм байна лээ дээ

  40. Нара

    Бас хацраар нь харшил гардаг бол Авееногийн тос сайн байдын шүү

  41. agi

    sainuu  eejuudee manai huu  1sar  10honogtoi  getel gedesnii duureng er arilahgui bna  yaraglaad  hestuu yumaa suulnii tosoor ileed har davuu taviad nemergui yum yah ve

  42. agi

    sharlalt  sayhan arilisan ternees noloolhuu  gedesnii duureng

  43. Telmen

    mash heregtei zuwluguu baina nad shig olon zaluu eejuud baigaa bi turuud udaagui baihdaa ohiniihoo huug ch tsewerlej chadahgui baij baigaad haldwar bolgohoo shahsan umnu n ug n ih l yum unshaad l baisan yag amidral deer heregtei medeelliig ingej unshaagui yum baina bayarlalaa eneniig olon shine eejuud unshaasai gej husej baina shuu

  44. aagii

    Sain bna u.mini huu 3n sartai. 3n sartai huuhed udurt heden udaa baadag ym boloo. Ug ni baasaa huraagaad unjuud ymuu udurt 1 udaa baadag bsan ymaa. Harin odoo udurt 2 ymu 3 baagaad bna. Baas ni shingen bish bgaa ymaa gol ni. Ingej olon baah ni muu yu. Eej naraa zuvulguu uguuch

  45. solongoo

    xuuxdiin nariin meregjliin sain emchid uzuulj zovlogoo avax xeregtei. bi xuuxdee shine nyalxas gdeg emnelegt uzuulexed bux uzlegiig neg dor xiij ogdog yum blee (exo chix xamar xuchiltorogch gex met) shuu eejuudee!
    xayg 1r toroxiin xajuud bdag

  46. E.gerelzul

    Hi Manai Huuhed untahaaraa haya hohohooroo harshness baas ni garahgui bdiin tsewer shar tosoor ogloo oroid nar zow illeg hii ayandaa baas ni garna shar suu 7honogt 2udaa uu 1 ctakan

  47. anhaa

    hi ene udriin mend manai huuhed 2sar garantai gedes n duureed yaraglaad bas burjgar burjgar oir oirhon baagaad bna yahuu zuwluud ogooch

Leave a Reply