Жирэмслэлт ба эм хэрэглээ

Жирэмслэлт ба эм хэрэглээ

137
11
ХУВААЛЦАХ

Жирэмсэн үед хэрэглэх эм нь хамгийн нарийн түвэгтэй, хариуцлагатай асуудлын нэг юм.  Учир нь жирэмсэн үед эхийн хэрэглэсэн эм эхэсээр дамжин урагт хүрч төрөл бүрийн сөрөг нөлөө үзүүлж болно.

Эм урагт хэрхэн нөлөөлөх нь жирэмсний хугацаанаас хамаарах бөгөөд жирэмсний эхний  бластогенез, эмбриогенезийн үед эм сөргөөр нөлөөлсний улмаас үр хөврөл хөнөөгдөх  (эмбриотоксичность), органогенезийн үед эм сөргөөр нөлөөлсний улмаас аль нэгэн эрхтэн  систем согогтой төрөх буюу ургийн гаж хөгжил (тератогенность) үүсч болох юм.

Харин ургийн эрхтэн хөгжлийн үеэс хойш буюу ургийн  өсөлтийн үед хэрэглэсэн эмийн  сөрөг нөлөөний улмаас ургийн өсөлт саатах эсвэл аль нэгэн эрхтэн системийн үйл ажиллагааны алдагдал (фетотоксичность) үүсч болох билээ. Жирэмсний сүүлийн саруудад  хэрэглэсэн эм эхийн төрөх үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болохын зэрэгцээ төрсний дараа нярайн гадаад орчинд дасан зохицох явдалд муу нөлөө үзүүлж болдог.

Жирэмсэн үед, ялангуяа жирэмсний эхний гурван сард аль болох эм хэрэглэхгүй байх нь  зүйтэй. Эмийн ашигтай үйлдэл нь уг эмийн урагт үзүүлж болох сөрөг нөлөөнөөс нь давуутай байгаа тэр үед л сая эмийг хэрэглэх нь зүйтэй. Жирэмсэн үед урагт хэрхэн  нөлөөлөх нь тодорхойгүй (өөрөөр хэлбэл судлагдаагүй) ба шинэ эмийг жирэмсэн үед хэрэглэхгүй байвал зохино.

Жирэмсэн үед эмийг аль болох эмчилгээний бага тунгаар хэрэглэх нь зүйтэй.

Эмийн бэлдмэлүүдийг жирэмсэн үед сөрөг нөлөө үзүүлж болох рискээр нь 6 категори  болгон ангилах бөгөөд харин жирэмсэн үед сөрөг нөлөө үзүүлдэг нь илэрхий болсон эмүүдийг аль хир ноцтой нөлөөлөх байдлаар нь гурван зэрэг болгон ангилна. Үүнд:

А. Жирэмсэн үед хүчтэй сөрөг нөлөө үзүүлэх эм

  • Цитостатик -ууд: метотрексат, циклофосфамид, винкристин, фторурацил г.м.

  • Мөөгөнцөрийн эсрэг ба хавдарын эсрэг нөлөөт антибиотик-ууд: актиномицин, рубомицин г.м.

  • Иммунодепрессант -ууд: азатиоприн г.м.

Б. Жирэмсэн үед дунд зэргийн сөрөг нөлөө үзүүлэх эм

  • Зарим антибиотик: Аминогликозидын ба тетрациклины бүлэг, рифамицин г.м.

  • Хими заслын зарим эм: Аминохинолоны уламжлал: хлорохин, делагил г.м., Хининий бэлдмэл: хинидин г.м.

  • Таталдаа намдаах зарим эм: дифенин, финлепсин г.м.

  • Паркинсонизмыг эмчлэх эм,

  • Литийн давс

  • Стероид ба стероид бус үрэвслийн эсрэг нөлөөт эм

  • Ууж хэрэглэдэг чихрийн шижингийн эсрэг нөлөөт эм

  • Нейролептик эмүүд

  • Этилийн спирт

  • Шууд бус нөлөөт антикоагулянт: варфарин,синкумар, пелентан г.м.

  • Бамбай булчирхайн хордлогыг эмчлэх эмүүд: тиамазол, иодид г.м.

В. Жирэмсэн үед багавтар сөрөг нөлөө үзүүлж болох эм

  • САА-дууд, ялангуяа бисептол

  • Микробын эсрэг нөлөөт нийлэг эм: метронидазол, фазижин г.м.

  • Гурван цагирагт антидепрессант

  • Транквилизатор: мепробамат г.м.

  • Бэлгийн гормон: эстрогенууд г.м.

11 СЭТГЭГДЭЛ

  1. bi neg yum asuuh gesen yum bi jiremsen 32 doloo honogtoi getel hulnii hums shigdj urgaad bi uuruu yanzlah gj bn geed buur ideeluulchlee mes zaslaar abhaas uur argagui bolloo ubchin namdaadag taria uragt nuluuluh bolbuuu

  2. hi.bi suuliin sariin temdeg irj duussanii daraagaas ehleed 2 ondgowchindoo elektroforez 10udaa, mun mazokiin shinjilgee ugch clotri-denk 12g hereglej, metranidazol,cifrofloksatsin gedeg emuudiig uusan.getel emchilgee duussanii daraa jiremsen bolsnoo medsen.tiimees deerh emchilgee huuhded surguur noloolson bolow uu?

  3. bi khaniad khureed amoxtsilin uugaad daraa ni amptsilin 15sayg khiilgesniikhee daraa jiremsen bolsnoo medsen yum ene ni uragt nolookh uu?

  4. Би энэ талаар уншиж бсан юмаа!!!Дээрхи охидуудад!!!50=50% .Хэрэв их хэмжээгээр уугаагуй бол гайгуй!!Хэрэв их доозоор уусан бол бага зэрэг аюултай л юм бнаа!!!Еронхийдоо жирэмсэний эхний 3сард бол маш их анхааралтай байх хэрэгтэй!!!!Эмчийн заавараар эм тан хэрэглэж болно!!!!Тэгэхээс хэн нэгний хэсэнээр буу хэрэглээрэй!!!!Одоо сайн хун байхгуй болоод бна!!!!!!!)(((((((((

  5. Hi.ene udriin mend hurgie.bi odoo 2 sartai jiremsen getel haniad hureed yg uheh n ee.em uuhguigfeer yaj ene muuhai haniadnaas salhuu?bi neg haniad hurheeree em uuhgui l bol eruusuu edgerdgui ym l daa.arga charga bval tusalj helj uguuch naizuudaa.

  6. minii bienii uym ireh udur bi emneleg orood belgiin homhootoi uymaa em taria hiilgesen tegehdee ugluu ni uzhed jiremsen bish bsan doloo honogiin em awaad 3 udur uusan teged bieiin uym irehgui bolhoor ni testeer uzsen chin jiremsen garaad budeg zuraas emleg deeree ochtol dotuur uzleg hiilge geed bi hiilgehgui geed zagnuulaad uzuulsen teghed uych haragdaaguiee odoo gertee amraad l bna minii huuhed zugeer bolow uu sanaa zowood bna bi ih husej bgaamaa nadaa zuwulguu hurdan ugch tus bolooch guiya

  7. 72 tsagiin dotor uudag em uusan chine jiremsen boltson baina. Herev ene huuhdee gargaval uragt noloolohuu. Medeh hun baival heleed ogooch humuusee

  8. ципроденк гэдэг эм 10 хоног уусан урагт нөлөөлөх бол уу зөвлөгөө өгч туслаач

  9. Herve ta 72tsagiin em uusan bol uragt nuluulsun bga,ma 1 tanidag Hun teriig uuchihad huuhde turuulsen chn huuhed n buteegue,zurhny hund uvchtei 1buurtei hodood n bituu bsn,udalgu ungursun gsn

  10. Cetirizine-iin nairlagatai harshliin emnuud uragt nuluuldug uu. harshiliin emch nar zuvulguu ugch tuslaach

СЭТГЭГДЭЛ БИЧИХ