Гоо сайхны зарим бүтээгдэхүүн хортой байдаг

Бидний хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүний зарим нь арьсны хорт хавдар үүсгэж болзошгүй байдаг гэдгийг та мэдэх үү? Зарим гоо сайхны бүтээгдэхүүн үнэрээ ийм хортой байдгийг олон тооны судалгаагаар нотолсон байдаг болохоор эрүүл мэнддээ анхаарал тавих шаардлагатай болж байна.

Жишээлбэл, бид өдөр бүр шампунь, чийгшүүлэгч тос, дезодорант, нарны хамгаалалтын тос, хумсны лак, янз бүрийн үнэртэн гээд бараг 15 түүнээс ч илүү олон төрлийн гоо сайхны болон ариун цэврийн хэрэгсэл хэрэглэдэг. Тoxic-Free Legancy Coalition (СЕАТЛ) америк эмэгтэй хүний хэрэглэдэг ариун цэврийн хэрэгслийн найрлагад 10500 нэр төрлийн янз бүрийн химийн бодис ордог болохыг мэдэгдсэн байна. Улсын шалгалт, шинжилгээний дүнгээр эдгээр химийн бодисын ердөө 11%-нь эрүүл мэндэд хоргүй болохыг нотолсон байна. Зах зээл дээр нийлүүлэгддэг хувийн ариун цэврийн бүх хэрэгслийн 1/3 нь хамгийн бага гэхэд л химийн нэг бодис орсон байдаг. Эдгээр бүтээгдэхүүний найрлагад ордог химийн зарим бодис нь төрөлхийн зарим өвчин, мөн янз бүрийн хүнд өвчний эх үүсвэр болдог байна.

Хүн амын эрүүл мэндийг хамгаалах олон улсын байгууллага нь формальдигед, чулуун нүүрсний давирхай, арьсны өнгөн хэсгийг өвчлүүлдэг бодис болох фталит болон хар тугалга, мөнгөн ус зэрэг нейтротоксин гэх мэт химийн бодис нь гоо сайхны бүтээгдэхүүний найрлаганд ордог болохыг тогтоосон байна.

Гоо сайхны зүйлс худалдаж авахдаа шалгаж авч байгаарай

Сүүлийн үед энэ асуудлаар нааштай арга хэмжээ авч эхэлж байна. 5 сард Skin Deep-ийн аюулгүй гоо сайхны бүтээгдэхүүний тухай мэдээллийн сан шинчлэгдэж, хэрэглэгчдэд хэрэглэхэд нь хялбар, илүү тохиромжтой болсон билээ.

25000 нэр төрлийн гоо сайхны хэрэгслийн /энэ нь ердөө л зах зээл дээр борлуулагдаж байгаа бүтээгдэхүүний 1/3 юм/ найрлагын талаархи мэдээлэл дотроос хүний эрүүл мэнд, мөн түүнчлэн бидний амьдралд аюул учруулж болох тийм ямар бодис орсон талаархи мэдээлийг олж болох юм. Skin Deep-ийн төсөл нь (Environmental Working G????? (EWG))-ийн хүрээлэн буй орчинг хамгаалах төрийн бус байгууллагын дэмжлэгээр хэрэгжсэн юм. Skin Deep-ийн мэдээллийн сангаас таны өдөр тутам хэрэглэдэг бүтээгдэхүүний тухай мэдээллийг олох боломжтой. Энэ нь таны эрүүл мэндэд хоргүй,  шинэ, экологийн цэвэр гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авахад тань тус болох учиртай юм.

Европын шийдвэр

Европын химийн агентлаг (European Chemicals Agency) Евросоюз нь REACH (Registration, Evaluation and Authorisation of Chemicals – химийн бодис ашиглах, зөвшөөрөл авах, дүгнэлт гаргах) шиг маш чухал хууль боловсруулж гаргасан. Энэ хуулийн дагуу гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийхээ найрлагад орсон химийн бодисын аюулгүй, хоргүй болох талаархи мэдээллийг тус агентлагт мэдээлж байх ёстой юм. Энэ нь химийн бодис хэрэглэхийг хориглох асуудлыг шийдэхэд бас нэг том алхам болж байгаа билээ.

Европод REACH-ээс өмнө гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад ордог 1000 гаруй хольцыг хориглосон байдаг бол  АНУ-д ердөө л 8 – ыг хориглодог байна.

Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг зарим компани бүтээгдэхүүнээ АНУ-д болон Европод гэсэн хоёр янзын зориулалтаар үйлдвэрлэдэг. Энэ нь Европод хориглосон химийн бодис агуулсан бүтээгдэхүүнийг Америкад нийлүүлдэг гэсэн үг юм. Харин энэ стратегийг хэрэгжүүлнэ гэдэг логистик талаасаа ч, PR талаасаа ч аль аль нь хэцүү асуудал билээ. Ийм учраас ойрын хугацаанд Америкад гаргадаг гоо сайхны бүтээгдэхүүний найрлаганаас  хориотой бодисыг нь авч хаях юм.

Та яавал зохих вэ?

Ариун цэврийн хэрэгслийн хортой бодистой холбоотой эрсдлийг багасгахын тулд Skin Deep-ийн мэдээллийн баазад хандаж, доорхи зөвлөгөөг дагаарай.

• Гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авахдаа анхааралтай ханд. ЕWG-д арьс цагааруулах болон “хөгшрөлтийн эсрэг” лосьон, арьс борлуулах, хумсны будаг, үсний будаг зэрэг “асуудалтай хэрэгсэл”-ийн  ангилалд багтдаг бүтээгдэхүүний жагсаалтыг гаргасан байгаа.

• Сайхан үнэр шингээсэн гоо сайхны бүтээгдэхүүн болон үнэртэнг аль болох бага хэрэглээрэй. Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ найрлагад орсон бодисын талаар ганц ч үг цухуйлгадаггүй. Ийм учраас тэдгээрийн найрлагад нейротоксин,  аллерген орсон байж болзошгүйг үгүйсгэх аргагүй юм. Тэр бүү хэл, “үнэргүй” гэсэн бичигтэй бүтээгдэхүүний цаана химийн бодисын хурц үнэрийг мэдэгдүүлэхгүй дарсан тохиолдол цөөнгүй гардаг.

• Реклам, зар сурталчилгаанд нэг их  итгэхийн хэрэггүй. Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ямар ч нотолгоогүй хирнээ “цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн” гэсэн хэллэгийг ихээр хэрэглэдэг.

• Энгийн хэрэгсэл хэрэглэхийг хичээгээрэй. Гоо сайхны бүтээгдэхүүн ямар ч хольцгүй байх тусмаа илүү аюулгүй байдаг.

1 Comment

  1. pagma

    kolegenii talaar zuvluuch

Leave a Reply