Асуудалтай арьс

Ерөнхий

Ямар нэг шалтгааны улмаас тууралт, нөсөөт толбо, сорви, судсан толбо, батга гэх мэт гажиг үүссэн арьсыг асуудалтай арьс гэж нэрлэдэг.

Шалтгаан

Хүний нас, арьсны төрөл, эрүүл мэнд зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалаад арьсан дээр бий болсон гажиг нь түр зуурын, эсвэл удаан хугацааных байдаг.

Дээхэн үед зохисгүй хооллолт, арьсны бохирдлоос үүдэн арьсан дээр тууралт үүсдэг гэж үздэг байсан. Харин одоо бол тослог арьс, стресс гэх мэтийн сэтгэл санааны хүчин зүйлтэй холбон тайлбарлаж байна. Улмаар асуудалтай арьс гэдэг нь ямар нэг өвчин биш харин олон тооны арьстай холбоотой асуудлуудын хослол юм.  Жишээлэхэд, тослогын булчирхайн хэт ажиллагаа, тослог болон хуурай хэсэг ээлжилсэн, гүн нүх хавсарсан г.м. Бактер, тос, үхжиж гуужсан эсүүд үсний уутанцар дотор бөөгнөрөх нь арьсан дээр тууралт үүсэх шалтгаан болдог. Ийм төрлийн үсний уутанцарууд нь гол төлөв нүүр, цээж, нурууны дээд хэсэгт байрладаг. Мөн хоол боловсруулах замын эмгэгээс эхлээд дааврын өөрчлөлт хүртэл дотор өвчний үед арьсан дээр элдэв тууралт, гажиг үүсдэг.

Нөсөөт толбо үүсэх хандлага гэх мэтийн арьстай холбоотой зарим асуудал нь удамшлын гаралтай гэж арьс судлаач эмч нар үздэг. Иймд энэ мэтийн удамшлын хандлагатай бол наранд удаан байхаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Улмаар нөсөөт толбо, эсвэл мэнгэний өнгө, хэлбэр нь гэнэт өөрчлөгдвөл цаг алдалгүй арьсны эмч, эсвэл хавдар судлаач эмчид хандлаж үзүүлэхэд огтхон ч илүүдэхгүй.

Батга их гардаг арьстай бол элдэв то түрхэж эхлэхийн өмнө гоо зүйч эмчид хандан шалтгааныг нь тогтоох хэрэгтэй юм. Үгүй бол нуухыг нь авах гээд нүдийг сохолдогтой адил зүйл болох эрсдэл өндөр.

Эмэгтэйчүүдийн арьс дааврын идэвхжил буурахыг дагалдан 50 наснаас хойш арьсны коллаген  шинэчлэгдэх үйл явц удааширснаар арьс толигор, уян хатан байдлаар алдаж ганддаг. Ийм асуудалтай тулгарсан үед арьсыг хуурайшуулах, арьсныг хамгаалах чадварыг алдагдуулах, тосны булчирхайн ялгаруулалтыг багасгах, эсийн солилцоо удаашрах г.м. асуудлыг үүсгэдэг олон тооны хүчин зүйлийн эсрэг арга хэмжээ авах шаардлагатай болдог.

Гэхдээ асуудалтай байх эсэх нь гол төлөв арьсны төрөлөөс шалтгаалдаг. Харин тухайн хүний арьсны төрөл нь өөр хэн нэгнийхтэй адилгүй байдаг болохоор эмчилгээ ч бусад хүмүүсийнхээс өөр байх ёстой юм. Ийм асуудал үүсэхэд хүргэсэн шалтгааныг тодорхойлж чадаагүй бол ямар ч эмчилгээ хийгээд арьсыг толигор, сайхан харагдуулах боломжгүй. Асуудлын шалтгааныг бие даан тодорхойлж чадахгүй байгаа үед гоо засалч мэргэжилтэнд хандан зөвлөгөө авч байх хэрэгтэй.

Эмчилгээ

Арьсны хөгшрөлтийг зогсоож, нөхөн сэргээх нь өргөн судлагдаж байгаа асуудал юм. Настай холбоотой хүчин зүйлийн үйлчлэлийг зогсоох, эсвэл нөлөөллийнх нь ул мөрийн арилгах олон тооны аргачлал бий. Тэдгээрийн дотор биогель, эсвэл ботоксоор үрчлээс арилгах, мезо эмчилгээ багтдаг. Мезо эмчилгээ нь арьсны мезодером нэртэй давхаргад тусгай үйлчилгээтэй бэлдмэлүүдийг тарьж арьсыг эрүүлжүүлэхэд чигэлсэн аргачлал юм. Энэ аргыг целлюлит, өөхөн хуримтлал, арьс хөгшрөлт, хаван, язралт зэргийг эмчлэхэд өргөнөөр ашиглаж байна.

Батга гэх мэтийн арьсны өвчтэй бол дур мэдэн эмчилгээ хийлгүйгээр арьсны эмчид үзүүлэх хэрэгтэй.

Батга, ур, мэнгэ зэрэг шинээр бий болсон зүйлийг арилгахад арьсны эдийг цахилгаанаар түлэх дээр үндэслэсэн цахилгаан коагуляцийн аргыг ашигладаг.

Мөн арьсны хөгшрөлт, асуудалтай арьс зэргийг эмчлэхэд озон эмчилгээний аргыг өргөн ашиглаж байна. Энэ нь  арьсан доогуур болон арьсан дотуур озон хүчилтөрөгчийн холимогийг оруулах, озонжуулсан тосоор иллэх хийх арга бөгөөд нүүр хувирлын үрчлээсийг арилгаж, нүдийг тойрсон жижиг үрчлээсүүдийг багасган, нүүрний өнгийг сэргээдэг.

Арьсны эвэшрсэн давхаргыг арилган шинэ эсүүдийг хамгаалахад чигэлсэн олон тооны аргачлалуудыг ерөнхийд нь пилинг гэж нэрлэдэг. Пилингийг шинээр үүссэн язралтыг арилгах, шилжилтийн насны тослогийн булчирхайтас буюу акнегийн үед цогц эмчилгээнд оруулан ашигладаг.

Арьсны эмчилгээнд хэт авиаг ашигладаг. Хэт авианы нөлөөгөөр эсийн бодисын солилцоо болон тунгалагийн зам цэвэрлэгдэх үйл явц идэхждэг.  Мөн хэт авиа нь целлюлтийг бүрхэж байдаг холбогч эдийн хэлхээсийг нураадаг. Цаашилбал, хэт авиа нь арьсны тухайн хэсгийн цусны эргэлтийг идэвжүүлж өгснөөр өөхөн хуримтлал багасч, арьсны уян хатан чанар сэргэдэг.  Хэт авианы энэ мэт эерэг нөлөөг тусгай бэлдмэлүүдтэй хослуулахыг хэт авианы фонофрезийн арга гэдэг.

Хуурай хүйтэн агаараар хөргөн эмчлэх арга буюу крио засалыг гоо сайхан, арьсны эмчилгээнд өргөнөөр ашигладаг. Энэ аргаар батга, ур, сорви, шивээс, хар толбо зэргийг арилгах гоо сайхны мэс заслаас эхлээд арьсны угийг бэхжүүлэх, үрчлээс арилгах хүртэл олон тооны засал хийх боломжтой.

Асуудалтай арьсны эмчилгээнд сүүлийн үед ашиглагдах болсон нэг арга нь фитогормон эмчилгээ юм. Энэ арга нь арьсанд асуудал үүсэхэд нөлөөлдөг гол хүчин зүйлсийн нэг болох дааврын тэнцвэрийн алдагдлыг сэргээхэд чигэлсэн арга.

52 Comments

  1. baya

    sewhni asuudl ih hetsv bn bs aris tsaih uchrin talaar medmer bn

  2. СОЛОНГОС УЛСЫН НОМЕР-1 ГОО САЙХНЫ МЭС ЗАСЛЫН ЭМНЭЛЭГ ГРАНД-Д ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА. МОНГОЛ ХЭЛ ДЭЭР БАЙНГА ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ. УТАС: 82-10-8743-6757 / 9831-2660
    MN.GRANDSURGERY.COM

Leave a Reply