Сэвх

Ерөнхий

Пигментаци буюу арьсны өнгө нь ямар байхыг меланин гэж нэрлэгддэг бодис зохицуулж байдаг. Меланин нь бараан өнгийн будагч бодис юм.  Ихэнх уургийн найрлагад байдаг тирозин нэртэй амин хүчил нь нарны туяаны, бүр нарийвчилбал нарны туяанд байдаг хэт ягаан туяаны нөлөөгөөр меланин болон хувирдаг.

Гэхдээ арьсны эс болгонд үүсээд байдаггүй зөвхөн меланцит нэртэй арьсны эсийн дотор үүсдэг.Меланин их хэмжээгээр боловсорсноос пигментаци бий болж,  дутагдвал хэсэг газрын эсвэл ерөнхий пигментацийн үүсдэг.

Шинж тэмдэг

Дараах шинж тэмдэг нь меланин боловсруулалт алдагдсаны илрэл байдаг, үүнд:

  • Сэвх буюу шинжлэх ухааны хэлээр “эфелид” / грекээс нарны алагдалт гэж орчуулагддаг/. Сэвх нь ихэвчилэн нүүр болон биеийн ил байдаг хэсгүүдэд байрладаг жижгэвтэр хүрэн толоб гэдгийг бүгд мэдэж байгаа байх. Ерөнхийдөө хавар гараад намар, өвөл бүрэн, эсвэл хэсэгчлэн алга болдог.
  • Витилиго буюу цахлайтах. Арьсны хэсэг газрын будагч бодис буюу пигмент арилснаас болж өнгөгүй, бууралтсан үстэй толбонууд үүсдэг.
  • Хлоазма. Энэ нь ихэвчилэн нүүрэн дээр тэгш хэмтэй байрладаг бор толбонууд юм.
  • Мэнгэ
  • Янз бүрийн гарал үүсэлтэй,  өнгийн толбо.

Явц

Арьсны пигментийн солилцоонд доголдол үүсэх үед сэвх гардаг. Үүсгэдэг процессийн хувьд наранд шарж борлох, сэвх үүсэх хоёр адил. Гол нь наранд шарж борлох үед дээр дурдагдаж байсан тирозин нэртэй амин хүчил нь арьсны эсүүдээр жигд тархсан байдаг бол сэвх нь нарны туяаны нөлөөгүйгээр тирозины “сайн дураараа” меланин болон хувирсан хэсэг юм. 20-25 насны хооронд хамгийн тод сэвх үүсдэг. 30-35 насны хооронд сэвхний тоо нь нэмэгдэж болох ч нас ахихын хэрээр бүдгэрдэг. Шар, цайвар үстэй хүмүүст гол төлөв сэвх үүсдэг. Ийм толбонуул нь хороондоо нийлж томрох нь цөөнгүй. Жишээлэхэд, амыг тойрсон ийм толбо нь ходоод гэдэсний ур үүсч байгаагийг анхны шинж тэмдэг байдаг. Иймд үүсэх болсон шалгааныг арилгасны дараа хлоазм нь аяндаа алга болдог.

Дархлалын системийн доголдол үүссэн үед арьсан дээр витилиго буюу цахлай үүсдэг. Харин жирэмслэлт, эмэгтэйчүүдийн бэлиг эрхтэний зарим өвчлөл, цагаан хорхойтох, элэгний үйл ажиллагаа доголдох зэрэгт нүүрэн дээр бий болдог хүрэн толбуудыг хлоазм гэж нэрлэдэг. Эдгээр нь өндгөвчний үйл ажиллагаа хямрах үед ажиглагддаг. Улмаар үүсэх болсон шалтгаан буюу өвчнийг эмчилсний дараа хлоазм нь аяндаа алга болдог.

Настайт хүмүүсийн гары ар талд нь тод өнгөтэй толбонууд үүсэх нь олонтаа. Харин 50 наснаас өмнө ийм толбо үүсэхийг бие махбодийн эрт хөгшрөлтийн шинж тэмдэг гэж үздэг.

Меланцит бие махбодийн будагч эсийн бөөгнөрөлийг бид мэнгэ гэж нэрлэдэг. Мэнгэгүй хүн ч гэж байдаггүй. Зарим мэнгэ нь төрөлхийн байдаг бол зарим нь шинээр үүсдэг. Гэхдээ заримдаа байгаа нь огт мэдэгддэггүй байсан мэнгэ гэнэт өнгө нь бараантан харагддаг болох нь бий.  Ийм үзэгдэл нь гол төлөв шилжилтийн нас, жирэмслэлт, цэвэршилтийн үед ажиглагддаг. Эрүүл мэндэд учруулах аюулын хувьд төрөлхийн мэнгэ нь шинээ бий болсноосоо хавьгүй бага байдаг.

Хэсэг газрын пигментацийн хамгийн хортой илрэл нь меланом буюу меланом агуулсан хорт хавдар юм.

Мөн түлэгдэлсэн, тариа хийлгэсэн, амьтанд хазуулсан, харшлын гаралтай загатнаа үүссэн зэргээс үлдэх сорвин дээр нөсөөт толбо үүсдэг. Системийн гаралтай чонон яр гэх мэтийн дархлалын системийн функ алдагдах үед нөсөөт толбо үүсдэг.

Оношлогоо

Арьсны өнгө өөрчлөгдсөн тохиолдолд шалтгааныг нь тодруулахын тулд  гоо засалчид хандаж, шинжлүүлэх хэрэгтэй. Үүний дараа арьсны эмчид үзүүлж шинжлүүлэх шаардлага ч гарч магадгүй. Нөсөөт толбо үүсэхэд хүргэдэг шалтгаан маш олон байдаг тул бодит шалтгааныг нь тодруулаагүй цагт гоо сайхын эмчилгээ, засал хийлгэх нь утгагүй.

Эмчилгээ

Юуны өмнө арьсан дээрх бүх л төрлийн толбонууд нь нарны гэрлийн нөлөөн дор илүү тодордог гэдгийг санаж, нарнаас хамгаалах тос нүүрэндээ түрхэх замаар урьдчилан сэргийлж байх хэрэгтэй. Хоёрт нь таагүй нөсөөт толбо нь үүсэгэсэн шалтгааныг арилгахыг даган аяндаа алга болдог. Дотор эрхтэний ямар нэг өвчний шинж тэмдэг болж үүссэн нөсөөт толбыг гоо сайхны бэлдмэл ашиглан цайруулах гэх нь цаг, мөнгөний ашиггүй үрлэг болохоос цаашгүй гэдгийг тогтоож авах хэрэгтэй.

Арьсыг цайруулах гэпэг нь эвэрлэг давхарагыг хуулах ба меланины ялгаруулалтыг багасгах гэсэн хоёр зүйлийг өөртөө агуулж байх ёстой. Арьсны эвэрлэг давхаргыг ховхолох явцад арьсны өнгөн хальсан дахь меланиныг арилгадаг болохоор нөсөөт толбоны өнгө нь бүдгэрдэг.

Мэнгийг арилгах нь аюулгүй мэс засал ч гэлээ дийлэнх тохиолдолд эрүүл мэндэд ноцтой аюул заналхийлсэн нөхцөлд л хийгддэг бөгөөд гоо сайхны шаардлагаар авахыг зөвшөөрөх нь тун ховор.

Эцэст нь анхааруулахад сэвх арилгах үйлчилгээтэй цайруулах эмчилгээ нь  арьс хуурайших, улмаар үрчлээс эрт үүсэх, нүүр царайг хөгшрүүлэх үйлчилгээтэй.

61 Comments

  1. хх

    харин тэр өлөн гэдэс шувтарч доторхийг нь түрхж үзэх юмсаан, хэхэ, олддог бол энэ аргыг л хэрэглэж үзэх дутуу байна даа миний хувьд, сэвх арилгах талаар арвин туршлагатай болсон. харамсалтай нь амжилтанд хүрсэн юм алга даа. харин олсон үр дүн гэвэл сэвх хуулах, сэвх гуужуулах арьс цайруулах бүтээгдэхүүн олон жил хэрэглээд арьс минь их эмзэг. бас дээр нь үрчлээ нэмэгдсэн. ялангуяа нүдний ойролцоо сэвхтэйг нөсөөтэйг хэлэх үү , инээхээр одоо бөөн үрчлээ, одоо сэвхний биш үрчлээний тостой найзалж байгаа

  2. hi
    bi bas sewhte
    owol bolohoor bagsaad medegdehgui
    bolchood
    zun bolhor aimar todorchin yaj buren arilgah sain medehgui bna
    ter olongoor archihaar yadgin
    arildag yum boluu bi oriflame tos turhed arilj bga yum
    medegdehguil bna

  3. ганзул

    би сэвхтэй болоод хэдэн жил болж бн ходоод дотор зүгээр гэсэн,бүсгүйчүүдээ бид мэдэхгүй болохоос энэ эмэгтэйчүүдийн янз бүрийн үрэвсэлээс болоод дааврын хэм хэмжээ алдагдаад гардаг гэжийн.энэ талаасаа бас үзүүлэх хэрэгтэй юм шиг бн.эмэгтэ хүн жирэмсэн болохоороо сэвхтдэг ш дээ яг энэтэ адилхан.ялангуяа өндгөвчтэй их холбоото гэжинэ

  4. xxx

    bi bas sewhtei yaj arilgahaa mdhgui bn bi bur bagaasaa sewhtei tgd yahaa mdhgui bn yaj emchluuleh be haana uzuulbel zugeer be heleed ogooch

  5. enhvvl

    сайн байна уу. би сэвхтээд 2 жил болж байна. Арилгах талаар нилээн үзсэн. Гэхдээ арилаагүй. лазерааар арилгадаг гэсэн энэ хэр үр дүнтэй бол дараа нь ямар нэгэн гаж нөлөө үзүүлдэг болов уу энэ талаар та бүгдээс асуух гэсэн юм. надад туслаач бас санал болгох зөвөлгөө байвөл хэлж туслаач

  6. oyuka

    bi turulhiin shahuu sewhtei ene baidlasa mash ih ichdeg. odoo bi 18t arilgah gj mash olon tos emchilgee hiilgej bsan bolowch ur dun neeh ogddoggui mddeg zuil bwal nadd tuslach

  7. СОЛОНГОС УЛСЫН НОМЕР-1 ГОО САЙХНЫ МЭС ЗАСЛЫН ЭМНЭЛЭГ ГРАНД-Д ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА. МОНГОЛ ХЭЛ ДЭЭР БАЙНГА ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ. УТАС: 82-10-8743-6757 / 9831-2660 / mn.grandsurgery.com

  8. Anu

    Hi my nuuren deer bur jijig mengenuud ihseed bn holoos neeh medegdehgui oiroos aimar haragdadag eniig bas sewh gedeg yum boluu medeh hun bnuu hariu

  9. sain baitsagaanuu ene deer biyin dotood hesgees bolj bas sewhtdg geed baisan teriig n yaaj medh we hana ochjwol deer we

  10. бүжин

    nuur borloh ni tsosnii ovchloltei holbootoi gj bas sonsoj bsn .

  11. amraa

    mnai 10 nastai ohin narnii harshilaas uuden nuurnii baruun tal en ter chigeeree sevh shig tom tolbotoi bolchood baina. uunii talaar medeh hun baival ene 88709616 utas ruu holbogdoj bidend tuslan uu!

Leave a Reply