Целлюлит

Ерөнхий

Липидын буюу өөх тосны солилцоо ямар байхаас хүний гадаад үзэмж ихээхэн шалтгаалдаг. Энэ солилцоо алдагдаад ирэхээр жин нэмэгдэж, улмаар целлюлит гээч үүсдэг. Целлюлит нь анхандаа арьсыг чимхэж татах үед үл мэдэг бэржгэр гадаргуу үүсгэхээс хэтэрдэггүй. Яваандаа арьс зүгээр л байхдаа ч бэржгэр болдог тул татах ч хэрэггүй болно.

Тэгсээр гуя, өгзөг бүхэлдээ жүржийн хальс шиг, эсвэл дрож хийж хөөлгөсөн гурилын гадаргуу шиг болдог.

Целлюлит гол төлөв эмэгтэйчүүдэд тохиолддог нь нэлээд учиратай гэж болно. Эрэгтэй хүний биеийн 12% өөхөн эд эзэлдэг байхад эмэгтэйчүүдийнх 25 % байдаг. Цаашлаад эрэгтэйчүүдийн өөхөн эд бүсэлхий, гэдэс, мөрөнд хуримтлагддаг бол эмэгтэйчүүдийнх гуя, өгзгөнд хуримтлагддаг.

Үүнээс гадна эм бэлгийн даавар эстроген нь целлюлит үүсэхэд ихээхэн нөлөөлдөг байхад эрэгтэйчүүдэд энэ дааврыг хэмжээ өчүүхэн бага байдаг. Энэ бүхний үр дүнд эмэгтэйчүүдийн 80-95 % нь целлюлиттэй болдог.

Шалтгаан

Өөх тосны солилцоог хямралд оруулж, улмаар целлюл үүсэх шууд, эсвэл шууд бус шалтган болдог хүчин зүйлүүд:

  • Дааврын тэнцвэр алдагдах. Өндгөвчний үйл ажиллагаа алдагдаснаас цусан дахь эстроген ихсэнэ.
  • Бамбайн булчирхайн өвчин дотоод шүүрлийн булчирхайн бусад хямралууд
  • Цусан дахь альбумин нэртэй уурагын агуулга буурах зэрэг уургийн солилцооны хямрал.
  • Удамшлын хүчин зүйл
  • Зохисгүй хооллолт.
  • Гиподинамия буюу хөдөлгөөний дутагдал.
  • Архаг стресс
  • Архаг ядаргаа

Хүний өөхөн эдийг байрлал болон бодисын солилцоооных нь онцлогоос үүдэн гурван давхаргад хуваадаг.  Гадаргад хамгийн ойрхон байрладаг өөхөн эсийн давхарга нь арьс, булчингийн гадаргын завсар нь булчинг нимгэн хальс байдлаар бүрхэн байрладаг. Энэ давхаргын хэмжээ хүний биеийн галбирыг тодорхойлж байдаг. Өөрөөр хэлбэл энэ давхарга ихэсвэл хүн таргална. Хоёр дахь давхарга нь булчингийн хальсны гүнд байрлана. Хэмжээ нь нэг их өөрчлөгддөггүй, турахад ч өөрчлөгддөггүй. Гурав дахь давхарга нь хэвлийн хөндийд байрладаг. Энэ давхаргын хэт томролт нь гол төлөв эрэгтэйчүүдэд ажиглагддаг бөгөөд гэдэс нь томрох байдлаар илэрдэг.

Явц

Өөхөн эд өөртөө их хэмжээний ус шингээдгээс болж целлюлит үүсдэг гэж болно. Улмаар их хэмжээний ус шингээсэн өөхөн эд нь хавагнан ойролцоох холбоос эдүүдээ дарж эхэлдэг. Холбоос эд үүний хариуд өөхний бөөгнөрөлийг томролтыг хязгаарлахын тулд нягт эд ялгаруулдаг нь цусны эргэлтэнд саад болж эхэлдэг. Ингэх үед арьсан доор овгор товгорууд бий болно. Заримдаа цусны эргэлт саатасны улмаас овгорууд нь үрэвсэн хөндүүртэй болдог.

Насанд хүрсэн хүний өөхөн эс буюу адипоцитын хэмжээ нь харьцангуй тогтвортой байдаг гэж үздэг. Иймд өөх хуримтлагдах буюу таргалах нь өөхөн эсийн тоон хэмжээ нэмэгдэх бус, харин эсүүдийн хэмжээ томорсонтой холбоотой юм. Таргалалтын хэмжээ болон өөрийн онцлогоос шалтгаалаад өөхөн эс нь 30-40 дахин томорч чаддаг.

Целлюлит нь дөрвөн үе шаттайгаар явагддаг. Эхний шатанд нь целлюлит нь нүдэнд бараг харагддаггүй. Эмэгтэй хүн тунгалагийн урсгал удааширснаас болж бага зэрэг таргалсан юм шиг харагддаг ч арьсны гадаргуй урьдын адил гөлгөр, тэгш байна.

Хоёр дахь шатанд нь  хураагуур судасны систем нь биеэс хэт их хэмжээний ус гадагшуулах болж ачааллаа даахаа байдаг. Үр дүнд нь судасны доторх даралт нэмэгдэнэ. Биед шингэн хуримтлагдсаар хураагуур судсыг боож, шингэний гадагшлах цорын ганц боломжийг хаадаг. Ингэснээр өөхөн хуримтлал нь илүү нягт болж ирнэ.

Судас боогдосны улмаас хүчил төрөгч орж ирэхээ байхаар холбогч эд нь зөгийн үүр шиг хэлбэртэй торлог үүсгэн тархаж эхэлнэ. Гурав дахь шатанд  торлог нь хэдхэн эсийг хамарсан байдаг. Анх харахад арьс гөлгөр мэт харагддаг чимхээд татаж үзвэл жүжрний хальс шиг бэржгэр болсон нь харагдана. Мөн гуравдугаар үе шатыг дулааныг нь хэмжиж шалгаж болно. Үүний тулд гараа алгаар нь зөрүүлэн биеийнхээ дулааныг үзнэ. Целлюлиттэй хэсгийн дулаан ямагт бага зэрэг доогуур байх болно. Үүнээс гадна арьсныг хоёр хуруугаараа зөөлнөөр удаан чимхэж байгаа огцом тавих үед өвдөлт мэдрэгдэхгүй бол мэдрэлийн эсүүд үрэгдээгүй, целлюлит дараагийн, хүнд шатандаа ороогүй байгааг харуулна.

Гэхдээ л энэ шатанд нь нэг талаараа арьсанд, нөгөө талаараа булчинд бэхлэгддэг холбогч эдээс болж целлюлитийг эмчлэхэд түвэгтэй болсон байдаг.

Эмчилгээ

Эмчилгээг эхлэхийн өмнө гоо сайхан эмчтэй заавал уулзаж зөвлөгөө авах ёстой. Целлюлитийн шалтгаан маш өрөн хүрээг хамаардаг болохоор эмчилгээг зөвхөн тухайн хүний биеийн онцлогт тохируулан хийдэг. Эмчилгээ нь арга нь өнөөдөр хэдэн арваар тоологдох болсон. Эдгээрээс мезо засал, целлюлипизийн арга нь нэлээд өргөн ашиглагддаг.

Урьдчилан сэргийлэлт

Целлюлитээс сэргийлэх хамгийн сайн арга нь эрүүл амьдралын хэв маягийг баримтлах явдал вм. Өнөөдөр целлюлит үүсэхийн эсрэг үйлчилгээтэй олон тос, түрхлэг байдаг бөгөөд тэдгээрийг пилингтэй хамт ашиглахад целлюлит үүсэхээс сэргийлж чаддаг.

10 Comments

  1. ганаа

    thanks

  2. saka

    haana yamar emneleg,emchid handah be,

  3. altaa

    Eruul zuv hoolloltiin klubt hamragdaarai naiz mini. Tend bugdiig zaagaad ugnu. ……

  4. haana ochij emchluuleh ve?yamar arga baidag yum bol zaaj uguuch?

  5. uka

    yamar emnelegt ochih we???

  6. даваахүү

    Маш сайн тос түрхэн масаж хийх хэрэгтэй 96014965 ярьж асууж болно

  7. adiya

    yamar nertei tos hereglevel zugeer ve? nerig ni bichij uguuch bayarlalaa

  8. erdenegerel

    ih zuil medej awlaa bayrlalaa

  9. Энгээ

    emched handahaas oor gereer emchleh arga baihgui yu

Leave a Reply