Аминофиллин

Нунтаг, 150 мг шахмал, 24%- 1 мл, 2,4%-10 мл туншил хэлбэртэй  байх бөгөөд бронхын булчинг сулруулах, цусны судасны эсэргүүцлийг багасгах,  титмийн судсыг өргөсгөх, цусны бага эргэлтийн даралтыг бууруулах, бөөрний  цусны эргэлтийг ихэсгэх, төв мэдрэлийн тогтолцоо болон амьсгалын төвийг  идэвхжүүлэх зэрэг үйлчлэлтэй.

Бронхын багтраа, янз бүрийн шалтгаант  бронхоспазм, цусны бага эргэлтийн гипертензи, зүрхний багтраа, тархины цусны эргэлтийн хямралын үед хэрэглэдэг. Нойргүйдэх, тайван биш болох, толгой өвдөх,  таталт өх, зүрх дэлсэх, дотор муухайрах, бөөлжих, суулгах, зүрх дэлсэх, артерийн  даралт буурах, арьсанд тууралт гарах зэрэг гаж нөлөө өгч болзошгүй. Эпилепси, зүрхний шигдээсний хурц үе, ходоод гэдэсний шархлаа, элэгний дутмагшлын үед  хэрэглэхийг хориглоно. Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон  ба улсын эмийн бүртгэлд Аминофиллин, Аминофиллин-денк, Диафиллин, Эуфиллин зэрэг нэрээр бүртгэгдсэн байна.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Reply