Никотины хүчил

Hунтаг, 50мг шахмал, 1%- 1мл туншил хэлбэртэй, бие  махбодын дотоод дахь исэлдэн ангижрах процесст оролцох, судас өргөсгөх, цусан  дахь холестериныг багасгах, хордлогын эсрэг зэрэг үйлчлэлтэй тул пеллагра, арьс,  мэдрэлийн болон элэгний үрэвсэлт өвчин, судас хатуурал, ходоод гэдэсний  шархлаа зэрэг олон янзын өвчин эмгэгийн эмчилгээнд хэрэглэдэг.

Нүүр, хүзүү,  цээж улайх, арьсаар тууралт гарах, ходоод өвдөх, толгой эргэх зэрэг гаж нөлөө  илэрч болно. Эмэнд хэт мэдрэг байдал, гипертонийн үед хэрэглэхгүй байх нь  зохистой. Никотины хүчил, Никоспан зэрэг нэрээр улсын эмийн бүртгэлд оржээ.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

1 Comment

  1. ганаа

    никотиновая кислота гэж эм авсан юм. шахмалаар 50 таблетктай, 0,05 г гэсэн байна. 2 янзын никотиновая кислота байна. нэг нь нөгөөгөөсөө хайрцагны өнгөний шар нь тод, эм нь арай цагаан өнгөтэй, нөгөө нь саарал өнгөтэй, эмийн тугалган цаасны өнгө хээ нь өөр, гараар тэмтэрч үзэхэд эм нь нэг нь хавтгай нөгөө нь арай бондгор, амт нь нэг нь сул, нөгөө нь чихэрлэг бөгөөд хүчиллэг нь илүү байна. үйлдвэрлэсэн газар бүх юм нь адилхан, эмийн тугалган цаасан дээр тавигдсан хугацаа нь том жижиг гэх мэт өөр өөр байна. энэ хуурамч эм байж болох уу хариу өгнө үү

Leave a Reply