Нифедипин

5мг, 10мг, 20мг шахмал, капсул, 10мг үрэл, 20мг|мл дусал хэлбэртэй  байх бөгөөд кальцийн сувагт хориг үүсгэх замаар захын ба титэм судсыг өргөсгөх,  зүрхний хэмнэл алдагдлыг засах, цусны даралтыг буулгах зэрэг үйлчлэлтэй. Зарим  хүнд нүүр, цээж улайх, толгой өвдөх, арьсан дээгүүр тууралт гарах, зүрх дэлсэх зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.

Цусны даралт багассан, зүрхний илэрхий  дутмагшил, аортын нарийсал болон жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүдэд хэрэглэхгүй  байх нь зохистой. Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад ордог  бөгөөд эмийн бүртгэлд Нифедипин, Нифебене (10мг, 20мг бүрээс, 20мг|мл дусал),  Нифеди-Денк (10мг, 20мг шахмал), Калемдипин (10мг, 20мг шахмал), Кордафен  (10мг шахмал), Коринфар, Кордипин (10мг шахмал), Вазадалат (20мг шахмал)  зэрэг нэрээр бүртгэгджээ.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Reply