Нөхөн үржихүй

Хуудас 1 -с 1412345...10...Сүүлийн »

Жирэмсэн эмэгтэйн бие махбодид илрэх хэвийн өөрчлөлтүүд ба тулгамддаг асуудлууд

Жирэмсэн эмэгтэйн бие махбодид илрэх хэвийн өөрчлөлтүүд ба тулгамддаг асуудлууд

Жирэмслэхэд  эмэгтэй хүний бүх эрхтэн тогтолцоонд нилээд өөрчлөлт гардаг.  Эдгээр өөрчлөлтүүд нь эхийн хэвлий дэх ураг хэвийн өсөж бойжиход шаардагдах хүчилтөрөгч, уураг, нүүрс ус, өөх тос, давс, аминдэм болон бусад бодисууд эхийн цусанд орж ялгаруулах эрхтэнүүдээр нь дамжин гадагшлах болон  төрөлт хүндрэлгүй явагдах, төрсний дараа нярайг хөхүүлэхэд бэлтгэж байгаа физиологийн үйл ажиллагаа юм. (more…)

Tagged with:

Төрсний дараах бэлгийн харьцаа

Төрсний дараах бэлгийн харьцаа

 Төрсний дараа гэр бүлийн бүх салбар, бэлгийн харьцаанд ихээхэн өөрчлөлт ордог. Эдгээр өөрчлөлт нь төрсний дараах эмэгтэй хүний сэтгэл зүйн болон физиологийн онцлогтой холбоотой байдаг.

(more…)

Эмийн гаж нөлөө

Эмийн гаж нөлөө

Тунг нь нарийн тааруулж, тусгай зааврын дагуу хэрэглэвэл өвчнийг эдгээдэг хорыг юу гэж нэрлэдэг вэ? Мэдээж эм гэж нэрлэдэг. Харамсалтай нь эмийг эмчийн жор, зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хэрэглэж байдаг хүмүүс олон байдаг.

(more…)

Бидний ирээдүй буюу Монголын үрс маш олон болтугай гэвэл дэмжих хүмүүс байна уу?

Бидний ирээдүй буюу Монголын үрс маш олон болтугай гэвэл дэмжих хүмүүс байна уу?

Саяхан JPalmz гэсэн ник нэртэй нөхөр imgur.com нэртэй вэб хуудсанд орон орны хүн ам ба газар нутгийг харьцуулан үзээд газар нутгийг “шударга”-аар хуваавал ямаршуу дүр төрх гарахыг яруу тодоор харуулсан байна. Өөрөөр хэлбэл хамгийн их хүн амтай улсыг хамгийн том газар нутагтай улсын байранд тавьж, хамгийн цөөн хүн амтай улсыг хамгийн жижиг газар нутагтай улсын байранд тавьжээ.

Ингээд үзэхээр…

Төрсний дараах эмзэг газрын ариун цэвэр

Төрсний дараах эмзэг газрын ариун цэвэр

Төрсний дараах дотор бэлэг эрхтэнүүд бараг нэг том шарх гэхэд илүүдэхээргүй болсон байдаг болохоор элдэв халдвар авахад их эмзэг болсон байдаг. Иймд төрсний дараах элдэв хүндрэлээс зайлсхийхийн тулд төрсөн эмэгтэй эмзэг эрхтэний ариун цэврийг зөв бөгөөд сайн сахих ёстой байдаг.

(more…)

Жирэмсний шинж тэмдэгүүд

Жирэмсэн болсныг илтгэх хамгийн анхны шинж тэмдэгүүдийн талаар товч танилцуулж байна.

Жирэмсний анхны долоо хоногт  ургийн хэмжээ вандуйны чинээ байдаг ч гэлээ бүх эрхтэнүүд нь бүрэлдээд эхэлчихсэн байдаг болохоор өдийд хүчтэй эм тариа хэрэглэх, тамхи, архи хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Гэвч жирэмсний өдий үед эмч нар хүртэл тусгай шинжилгээ хийлгүйгээр жирэмсэн болсон эсэхийг баттай хэлж чаддагүй болохоор бие даан хөл хүнд болсон гэдгээ тодорхойлоход нэлээд бэрхшээлтэй байдаг. (more…)

Төрөх огноог тооцох

Төрөх огноог тооцох

Эмэгтэйчүүд үр тогтсон тодорхой огноог ихэнхдээ мэддэггүй ч гэлээ сүүлийн сарын тэмдэгийн мөчлөг эхэлсэн өдрөө мэдэж байдаг. Тийм болохоор жирэмсний хугацаагаа энэ өдрөөс эхлэн тоолдог. Дийлэнх эмэгтэйчүүд үр тогтох хамгийн өндөр магадлалтай үе буюу овуляц нь сарын тэмдэгийн мөчлөгийн дунд үед таардаг. Өөрөөр хэлбэл дараагийн мөчлөг эхлэхээс хоёр долоо хоногийн өмнө.

Жирэмсэн эмэгтэйчүүдийн хийх амьсгалын дасгал

Жирэмсэн эмэгтэйчүүдийн хийх амьсгалын дасгал

Жирэмсний үед хийдэг амьсгалын дасгалууд үнэхээр хэрэгтэй зүйл яах аргагүй мөн. Төрөлтийн явцад бэлдэх бэлтгэл болж өгдгөөс гадна амьсгалын дасгал нь хүүхэд олсноос хойших бие махбодид гардаг өөрчлөлтүүдэд илүүтэй хурдан хугацаанд дасан зохицох боломж олгож байдаг юм.

(more…)

Та сэтгэгдлээ хуваалцаарай буюу надад ийм зүйл тохиолдоод байна №3

Та сэтгэгдлээ хуваалцаарай буюу надад ийм зүйл тохиолдоод байна №3

Саяхан манай сайтын Bayarmaa  гэдэг хэрэглэгч ийм нэгэн хүсэлт ирүүлжээ.

“Сайн бна уу би сая кесар хагалгаагаар төрсөн юмаа. Тэгээд хүүхэд маань эмнэлэгт бга. Инкубаторт бга. Миний хөхний сүү татраад бна. Хөхөндөө яаж сүү оруулах вэ? Хүүхэд маань гарах болоогүй бга. Надад туслаач?”

(more…)

Уруул ба тагнайн төрөлхийн завсрын тухай

Уруул ба тагнайн төрөлхийн завсрын тухай

Ерөнхий Статистик мэдээнээс үзвэл дэлхий дээр 11 минут тутамд уруул, эсвэл тагнай төрөлхийн завсартай  хүүхэд төрж байдаг гэсэн тооцоо байдаг ажээ. Өөрөөр хэлбэл дунджаар 1000 нярай тутмын нэгд энэ эмгэг илэрдэг. Энэ эмгэгийг хүмүүс өдөр тутмын амьдар дээр “уруул нь сэтэрхий, тагнай нь цоорхой”  бүдүүлэгдүү нэрлэдэг нь тийм зөв биш байх.  (more…)

Хуудас 1 -с 1412345...10...Сүүлийн »