Жирэмсний хүндрэлүүд

Жирэмсэн эмэгтэйн бие махбодид илрэх хэвийн өөрчлөлтүүд ба тулгамддаг асуудлууд

Жирэмсэн эмэгтэйн бие махбодид илрэх хэвийн өөрчлөлтүүд ба тулгамддаг асуудлууд

Жирэмслэхэд  эмэгтэй хүний бүх эрхтэн тогтолцоонд нилээд өөрчлөлт гардаг.  Эдгээр өөрчлөлтүүд нь эхийн хэвлий дэх ураг хэвийн өсөж бойжиход шаардагдах хүчилтөрөгч, уураг, нүүрс ус, өөх тос, давс, аминдэм болон бусад бодисууд эхийн цусанд орж ялгаруулах эрхтэнүүдээр нь дамжин гадагшлах болон  төрөлт хүндрэлгүй явагдах, төрсний дараа нярайг хөхүүлэхэд бэлтгэж байгаа физиологийн үйл ажиллагаа юм.

Tagged with:

Эмийн гаж нөлөө

Эмийн гаж нөлөө

Тунг нь нарийн тааруулж, тусгай зааврын дагуу хэрэглэвэл өвчнийг эдгээдэг хорыг юу гэж нэрлэдэг вэ? Мэдээж эм гэж нэрлэдэг. Харамсалтай нь эмийг эмчийн жор, зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хэрэглэж байдаг хүмүүс олон байдаг.

(more…)

Цусны бүлэг

Ерөнхий

Өдөр тутмын амьдралд тэр бүр хэрэг болоод байдаггүй болохоор хэддүгээр цусны бүлэгтэйгээ мэддэг хүн цөөн. Тэгэж байгаад гэмтэж бэртэх, өвчин эмгэг тусах, эсвэл гадаад явах хэрэгтэй болохоор л аргагүйн эрхэнд цусныхаа бүлгийг тодорхойлуулдаг. Ингэхэд яагаад ийнхүү цусыг бүлэг болгон хуваагаад байгаа юм бэ, ямар хэрэгтэй юм бэ гэсэн асуулт төрөх нь зүйн хэрэг. Энэ талаар ойлгомжтой товчхон танилцуулахыг хичээв.

(more…)

Савны гадуурх жирэмслэлтийн эрсдлийн хүчин зүйлс

Савны гадуурх жирэмслэлтийн эрсдлийн хүчин зүйлс

  Ерөнхий

Эрсдлийн хүчин зүйл (risk factor) гэж нөлөөллийнх нь үр дүнд ямар нэг өвчин үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг зуршил /тамхи татах г.м./, эсвэл хүрээлэн буй орчинд буй хортой бодисуудын нөлөөг хэлдэг.

(more…)

Кесар хагалгаа хийлгэсний дараах жирэмслэлт ба төрөлт

Кесар хагалгааны тухай манай сайт өмнө нь мэдээлж байсан. /энэ талаар энд дараад уншиж болно/ Энэ удаад кесар хагалгаа хийлгэсний дараах дахин төрөх боломжийн тухай мэдээллийг хүргэж байна. (more…)

Жирэмсний үед хийх хэт авианы шинжилгээ буюу эхо

Ерөнхий Өнөөдөр хөл хүнд болсон эмэгтэй хүн болгоны заавал шахуу ордог шинжилгээ бол хэт авианы буюу бидний хэлж заншснаар эхо шинжилгээ юм.

Гэхдээ удахгүй ээж болох хүн маань эмч л тусгайлан зааж хэлэхгүй бол дэлгэцэн дээр юу гараад, шинжилгээ дууссаны дараа өгдөг бичиг дээрх бөөн тоог юуг заагаад байгааг мэддэггүй. Иймд энэ талаар зарим зүйлийг тодруулъя.

(more…)

Аборт хийлгэсний дараах жирэмслэлтийн хүндрэлүүд

Ерөнхий

Жирэмслэлтийг зохиомол аргаар таслах буюу аборт, үр хөндөлт нь эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрүүл мэндэд тодорхой нөлөөг ямагт үзүүлж байдаг. Тиймээс үр хөндөлт нь цаашид жирэмслэх, жирэмсний явц зэрэгт нөлөөлөх нь гарцаагүй.

Аборт нь тэр болгон эмэгтэй хүний өөрийнх нь сонголт байдаггүй. Дотор эрхтэн, мэдрэлийн системийн хүнд өвчин зэргийг үед эмнэлгийн заалтын дагуу аборт хийлгэсэн байж болно. Гэсэн хэдий ч шалтгаанаасаа үл хамаараад үр хөндөлт нь таагүй үр дагаварт хүргэж…

Жирэмсэн эмэгтэйчүүдийн цээж хорсох

Ерөнхий

Ходоод дүүрэх, цээж, хоолой орчим халуу оргих, хорсох шинж нь жирэмсний үед, ялангуяа төрөх дөхөх үед олонтаа илэрдэг.

(more…)

Бэлгийн харьцаа

Олон эхчүүдийн ярианаас энэ үеийн бэлгийн харьцаа бусад үеийхээс илүүтэй сайхан байсан гэж сонссон. Энэ нь үнэхээр тийм л байх ёстой юм.

(more…)

Айдас түгшүүр санаа зовнил

Ер нь ихэнх гэр бүл сүүлийн саруудад хүүхдийнхээ талаар санаа зовж эхэлдэг. Түүнийг ямар нэг эмгэгтэй төрчихвий, би ямаршуухан эцэг эсвэл эх байх бол, мөн хүүхдээ унагаачихвал яанаа гэх  мэтчилэн элдвийн зүйлд санаа зовно.

(more…)

Tagged with: