Арьс

Батганаас яаж салах вэ?

Гарын дорхи материалаар батга -наасаа салж болохнээ. Үүнд өргөст хэмхийг ногоо үрэгчээр үрж хоолны халбагаар гурвыг буцалсан усанд хийж 2-3 цаг байлгана. Дараа нь өргөст хэмхээ марлиар шүүж аваад зөгийн бал цайны халбагаар нэг хийж уустал нь сайтар хутгана.

(more…)

Язралт

Эх болсон аз жаргалыг эмэгтэй хүний гадаад төрхийн өөрчлөлт багагүй сэвтүүлдэг. Залуухан ээж хөөрхөн, залуу, хамгийн хамгийн байхыг хүснэ. Гэтэл язралт бий болчихсон. Язралт нь гуя, гэдэс, хөхөнд үүсэх бөгөөд цагаан, улаавтар, эсвэл хөх ягаан туяатай байдаг.

(more…)

Целлюлит

Ерөнхий

Липидын буюу өөх тосны солилцоо ямар байхаас хүний гадаад үзэмж ихээхэн шалтгаалдаг. Энэ солилцоо алдагдаад ирэхээр жин нэмэгдэж, улмаар целлюлит гээч үүсдэг. Целлюлит нь анхандаа арьсыг чимхэж татах үед үл мэдэг бэржгэр гадаргуу үүсгэхээс хэтэрдэггүй. Яваандаа арьс зүгээр л байхдаа ч бэржгэр болдог тул татах ч хэрэггүй болно.

(more…)

Сэвх

Ерөнхий

Пигментаци буюу арьсны өнгө нь ямар байхыг меланин гэж нэрлэгддэг бодис зохицуулж байдаг. Меланин нь бараан өнгийн будагч бодис юм.  Ихэнх уургийн найрлагад байдаг тирозин нэртэй амин хүчил нь нарны туяаны, бүр нарийвчилбал нарны туяанд байдаг хэт ягаан туяаны нөлөөгөөр меланин болон хувирдаг.

(more…)

Наран шарлага

Ерөнхий

Хүмүүс эрт дээр үеэс эхлэн нарыг бурханчлан тахиж, туяаг нь хүний биед нөлөөлөх онцгой шидтэй гэдэгт эргэлздэггүй байсан. Жишээлэхэд, Эртний Хятадад наран биеэ шарахыг салхин цэцэг тусахаас сэргийлэх шилдэг арга гэж үздэг байсан бол Эртний Грекчүүд хүүхдийн сульдаанаас сэргийлдэг гэж үздэг байжээ.

(more…)

Иллэг буюу массаж

Ерөнхий

Ядаргаа тайлж, эсвэл биеийг сэргээх, эмчлах, гоо сайхны нөлөө үзүүлэх зорилгоор бие, аль нэг эрхтэний гадаргуйд аргааар механик нөлөө үзүүлэхийг иллэг буюу массаж гэнэ. Массажийг дийлэнхдээ гараар хийдэг  боловч тусгай багаж ашиглан хийх нь олонтаа.

(more…)

Tagged with:   

Асуудалтай арьс

Ерөнхий

Ямар нэг шалтгааны улмаас тууралт, нөсөөт толбо, сорви, судсан толбо, батга гэх мэт гажиг үүссэн арьсыг асуудалтай арьс гэж нэрлэдэг.

(more…)

Нүүрний арьс арчилгаа

Ерөнхий

Залуу сайхан харагдах нь арьс арчилгаатай салшгүй холбоотой. Эрүүл саруул амьдралын хэв маяг, зохих ёсоор зөв арчилсан үед арьсны гаднах давхарга буюу эпидермис нь сар тутам бүрэн шинэчлэгдэж байдаг. Ийм арьс  эрүүл, толигор байдаг.

(more…)

Үрчлээс

Ерөнхий

Нүүр, хүзүү, гар болон биеийн бусад хэсүүдэд үүсдэг арьсны нугалаа, зураасыг үрчлээс гэдэг. Хүний арьсны  хамгийн чухал хэсгүүд болох коллаген ба эластины нэртэй арьсны маш чухал ширхэгүүдийн холбоос тасарч гэмтсэнээс болж үүсдэг.

(more…)