Та өөртөө оточ

Стресс тайлах хялбар дөрвөн арга

Стресс тайлах хялбар дөрвөн арга

 Бензин түлшний, махны үнэ нэмэгдлээ, эдийн засгийн хямрал нүүрлээд мөнгө төгрөг хомсдлоо г.м. гадаад нөхцөл байдал, өдөр тутмын нэгэн хэвийн ажил, утаа тортог, бөглөө, бухимдал гээд ойрын нөхцөл байдал зэрэг олон шалтгааны улмаас бидний орж байдаг стрессийн хүрээ, зэрэг улам бүр нэмэгдсээр.

Релаксаци буюу биеэ суллан тайвшрах дасгалууд нь тэр бүх стрессийг тайлж, амрах, хүчээ сэлгэх шалгарсан арга юм. Зүгээр…

Хааяа нэг ч гэсэн нулимс дуслуулж бай

Хааяа нэг ч гэсэн нулимс дуслуулж бай

  Хүмүүс нулимсыг гол төлөв бэрхшээл, зовлонтой холбон төсөөлөөд инээмсэглэл, инээдийг баяр баясгалантай холбодог. Үүний тод жишээ бол америкчууд. Тэд үргэлж л инээмсэглэж явдаг. Гэхдээ дандаа сайхан амьдралтайдаа тэгээд байна гэж эндүүрэх хэрэггүй.

(more…)

Толгой таллаж өвдөх үед хийх цэгэн иллэг

Толгой таллаж өвдөх үед хийх цэгэн иллэг

 Ерөнхий Хүйтэн сэрүүний улирал болоход гадны хүйтэн ба тасалгааны халуун, ханиад томуу зэргээс үүдэлтэйгээр толгой таллаж өвдөх нь өргөн ажигллагддаг (Орос, Баруунд толгой таллаж өвдөхийг мигрень / migraine гэдэг. ) Тухай бүрт толгой таллаж өвдөхөд хүргэсэн үндсэн шалтгааныг нь арилгах замаар өвдөлтийг намжаах нь хамгийн зохистой. Гэхдээ ажил их, ачаалал өндөр үед тэр бүр эмнэлэг явах боломж гардаггүй. Ийм нөхцөлд…

Тамхинаас гарах тамхиа цөөрүүлэх энгийн аргууд

Тамхинаас гарах тамхиа цөөрүүлэх энгийн аргууд

Тамхинаас гарах том хөтөлбөр шаардалгүйгээр жижигхэн аргаар татдаг тамхиныхаа тоог цөөрүүлж болох, маш үр дүнтэй бөгөөд хялбар хэдэн аргуудыг энд бичлээ. Тамхи таван нас хороодог гэж мэдсээр, хэлсээр байж манай монголд эрчүүдийн 60% нь тамхи татдаг гэсэн тоо баримт бий. Зөвхөн эрэгтэй төдийгүй эмэгтэйчүүд, охидууд хүртэл маш ихээр татсаар байна. 

Арьс дотор эрхтэний толь мөн

Арьс дотор эрхтэний толь мөн

Арьс нь хүний биеийг бүхэлд нь хучиж бие мах бодид олон чухал үүргийг гүйцэтгэдэг хамгийн том эрхтэн гэж хэлж болно. Ийм учраас арьс гэдэг эрхтэний талаар хүн зохих мэдлэгтэй байх ёстой. Насанд хүрсэн хүний арьс биеийн гадаргын 1,5–2,0 м кв талбайг, биеийн жингийн 5%, өөхөн давхрагаа оруулбал 15% хүртлэх жинг эзэлдэг. Арьс нь өөрийн өвөрмөц өнгө, зураглал хээтэй байдаг….

МЕТИЛИЙН СПИРТ – ХОРТОЙ БОДИС!

Метилийн спирт буюу модноос анх гаргаж авсныг үндэслэн модны спирт гэж  нэрлэдэг химийн энэ бодисыг хүнс, эм, гоо сайхны үйлдвэрлэлд огт эрэглэдэггүй хорт бодис юм. Метанолын хими, хорт чанарын талаар ЭМШУИС-ийн хими- биохимийн тэнхимийн эрхлэгч, доктор Д.Энхмаагийн өгүүлэлийг нийтлэв-Ред. (more…)

Ханиаднаас сэргийлэх сармисны ханд

Ханиаднаас сэргийлэх сармисны ханд

 Хүйтрээд ирэхээр гарцаагүй газар авдаг нэг зүйл бол ханиад, томуу зэрэг амьсгалын замын өвчин эмгэг. Өдөр богиносож, хүйтрэх, ажил ба сургуулийн ачаалал нэмэгдэх, утаа тортогны хэмжээ ихсэх зэргийг дагалдаад хүний дархлаа сулардаг. Харин дархлаа нь суларсан бол ханиаднээс эхлээд элдэв өвчин эмгэгийн гол бай нь болж байдаг. Иймд дархлаагаа бэхжүүлэх арга хэмжээг цаг алдалгүй авч байх хэрэгтэй. Дархлаа бэхжүүлнэ…

Ахуйн цэвэрлэгээний бодис зөв сонгох

Ахуйн цэвэрлэгээний бодис зөв сонгох

 Гэр орон цэвэр байх нь эрүүл саруул явахын гол үндэсүүдийн нэг билээ. Тиймээс ч аяга таваг угаагч, угаалгын нунтаг, цайруулагч, ариутгагч гээд элдэв төрлийн химийн бодис та бидний өдөр тутмын хэрэглээ болсон.

(more…)

Хүний био цаг. Био цагаа дагаж чадвал урт насална

Цаг хугацаа гэдэг хүнээс үл хамааран тасралтгүй урссаар байдаг гэдгийг бүгд мэддэг. Харин амьд амьтан болгонд өөрийн гэсэн мөчлөг, хэмнэлтэй био цаг байдаг гэдгийг тэр бүр мэддэггүй нь харамсалтай. Уул шугамандаа бол хүн гадаад ертөнцийн цагаас гадна энэхүү өөрийн био цагийн хэмнэл, мөчлөгийг эвдэлгүйгээр дагаж чаддаг байсан бол эмнэлэгийн босгыг элээж цаг, мөнгөө үрэх хэрэг тун ч цөөн гарах байсан нь гарцаагүй.

Түрүү булчирхайн үрэвслээс сэргийлэх цогц дасгал

Түрүү булчирхайн үрэвслээс сэргийлэх цогц дасгал

Түрүү булчирхайн үрэвслээс сэргийлэх цогц дасгалБЗХӨ тусаж байсан, архи, тамхи хэтрүүлэн хэрэглэдэг, суугаа ажил эрхэлдэг, байнга даарч хөрдөг эрчүүдийн дийлэнх нь 30 гараад ирэхээрээ түрүү булчирхайн үрэвсэл гээч тун таагүй зүйлтэй тулгардаг. Гэвч зарим эрчүүд түрүү булчирхай гэж сонсож байсан болохоос ямар үүрэгтэй, юунд хэрэгтэйг нь нэг их сайн гадарладаггүй.

Тэгэхээр эхлээд түрүү булчирхай гэгч зүйл эр хүний бие махбодид ямар…