Хоолны дэглэм

Хүний биед хортой хүнсний нэмэлт бүтээгдэхүүн

Хүний биед хортой хүнсний нэмэлт бүтээгдэхүүн

 Ашиг олох, ашиг олох бас дахин ашиг олох гэсэн зарчмаар амьдарч байгаа нийгэмд хувь хүн, компаниуд нь энэхүү ашгийг олохын төлөө юу ч хийхээс буцахгүй. Тийм ч болохоор ашиг олохын төлөө гүйлгээ сайтай бүтээгдэхүүн, тэдний дотор хүнсний бүтээгдэхүүнийг аль болох хямд бага зардлаар олноор нь хийж борлуулахыг хичээдэг. Гэтэл олон зуун жилийн турш уламжлан ирсэн хуучны аргаар хийвэл бага…

Хөхүүл эхийн хооллолт

Хөхүүл эхийн хооллолт

Хооллолт

 Хөхүүл эхчүүдийн хооллолт нь эхийн өөрийнх нь төдийгүй хүүхдийнх нь эрүүл мэндтэй салшгүй холбоотой болохоор онцгой анхаарал тавих хэрэгтэй. Хүнсэндээ жимс, ногоо, шинэ ногоо, жимсний шүүс оруулж, өдрийн хоолны дэглэмээ сайн сахих тал дээр анхаарах хэрэгтэй. хэрэгтэй. Хөхүүл эх өдөртөө бага багаар олон удаа хооллох нь хамгийн зохистой.

(more…)

Цагаан хоол

Цагаан хоол

Амьтны мах, махан бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэдэггүй хүмүүсийг цагаан хоолтон гэдгийг  хүмүүс сайн мэддэг. Зарим нь монгол хүн хэдэн мянган жил хүнсэндээ мах хэрэглэсээр ирсэн болохоор махыг хортой гэх нь утгагүй гэх. Нөгөө хэсэг нь алагдсан малын мах “муу энергитэй” болохоор хүнийг аажмаар мөхөөж байдаг гэнэ.

Д.Адомогийн хоолны дэглэм

Д.Адомогийн хоолны дэглэм

 Питер Адамо нь өөрийн нээлтээ эцгийнхээ хийж байсан судалгаан дээр тулгуурлан хийсэн юм. Эцэг хүү хоёр нь орчин үеийн хүний дархлааны систем болон хоол боловсруулах систем нь эрт галавын үед хэрэглэж байсан хоол хүнсний зүйлийг илүүтэй сайн шингээж, боловсруулсан хэвээр гэдгийг батлахыг эрмэлзэж байв.

(more…)

Таргалалт

Таргалалт

 20-21 зууныг хүртэлх хүн төрөлхтний түүхийг өлсгөлөнгийн түүх гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Дайн дажин, байгалийн гамшгийн дараа тэр үеийн хүмүүсийн зайлшгүй тулгардаг байсан нэг зүйл нь өлсгөлөн. Иймээс хүний бие олон зуун мянган жилийн хөгжлийн явцад хэзээ ч ирж болзошгүй өлсгөлөн ирэх үед ашиглахын тулд илүүдэл илчлэгийг өөхөн давхарга болгон хадгалж, нөөцөлдөг болжээ.

Зөгийн бал түүний ашиг тус

Зөгийн бал түүний ашиг тус

 Зөгий нь хүн төрөлхтнөөс 50-60 мянган жилийн өмнө үүссэн гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Гэсэн хэдий ч хүмүүс бүр хүй нэгдлийн үеэс л зөгийн балыг мэддэг, хүнсэндээ хэрэглэдэг байжээ. Яваандаа зөгийн бал гэсэн энэ буянтай бүтээгдэхүүн олон эмгэгийг эдгээж, хүний насыг уртасгадаг болохыг анзаарчээ.

(more…)

Хоол сойлт буюу зөв өлсөж сурах

Хоол сойлт буюу зөв өлсөж сурах

 Тогтмол бөгөөд түр хугацааны хоол сойлтыг зөв сонгосон хоолны дэглэмтэй хослуулбал хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг. Урт хугацааны буюу 48 өдөр хүртэл хоол сойлтоос ялгаатай нь түр хугацааны хоол сойлт нь хүний биеийг ноцтой стресст оруулдаггүйгээрээ давуутай.

(more…)

Эрүүл хооллолтын 10 алхам

Эрүүл хооллолтын  10 алхам

 Эрүүл мэндийг  зөв  зохистой  хооллолт, идэвхтэй хөдөлгөөн ба тамхинаас татгалзах гэсэн тулгын гурван чулуутай гэж болно. Энэ гурван зарчмыг баримталж чадсан хүний зүрх судасны өвчин болон хорт хавдраар өвдөх эрсдэл нь 2-3 дахин багасдаг.  Гэтэл орчин үеийн хүмүүсийн цаг бус нас баралтын гол шалтгаан нь дээр дурдагдсан хоёр эмгэг гэдгийг эрдэмтэд олон тооны судалгаагаар тогтоосон байдаг.

Биологийн идэвхит нэмэгдэл

Биологийн идэвхит нэмэгдэл

 Хүний эрүүл мэнд нь тухайн улсын анагаахын салбарын хөгжлөөс 12%,  удамшлаас 18 %,  амьдралын хэв маягаас 70% шалтгаалж байдгийг мэргэжилтнүүд тогтоосон байдаг. Эндээс үзвэл эрүүл мэнд нь хүний амьдралын хэв маяг түүний дотор хооллолтоос асар их хамаарч байна. Үүнээс үүдэн хооллолт муу байх тусам эрүүл мэнд доройтно гэсэн ч болж байна.

(more…)