Эрүүл мэнд » Тэмбүү

Бэлгэвчгүй хурьцал хийсэн тохиолдолд БЗХӨ тусахаас сэргийлэх арга замууд
Бэлгэвчгүй хурьцал хийсэн тохиолдолд БЗХӨ тусахаас сэргийлэх арга замууд

БЗХӨ тусахаас сэргийлэх хамгийн шилдэг арга бол хайртай хүндээ үнэнч байх гэдэг нь олон мянган жилийн туршлагаар батлагдсан зүйл.

Гэхдээ хүний амьдрал гэдэг ээдрээ нугачаа олонтой болохоор болдоггүй хүмүүс, болдоггүй хүн гэж бас байдаг. Тиймээс гостуу,” мэдрэл муудсан”, ухаан санаа самуурсан гэх мэт зарим шалтгааны улмаас бэлгэвчгүйгээр секс  -ийн харьцаанд орсон бол дараах аргыг хэрэглэж байгаарай.

Эрэгтэйчүүд

Хурьцалд орсны дараа, өөрөөр хэлбэл дур тавьсны дараа, нэн даруй шээнэ. Шээсний дараагаар бэлэг эрхтэнээ савандаж угаана. Үүний дараа, уул шугамандаа эмчид үзүүлвэл сайн ч ойрхон эмнэлэг байхгүй бол өөрөө, сайн дураараа шинжилгээ хийдэг газар очоод БЗХӨ-ийн шинжилгээ өгөөрэй. Шээгээд шээсээрээ бэлиг эрхтэнийхээ толгойг угаадаг арга бол герман эмч нар, венеролог эмч нар 1941 онд Вермахтын цэргүүдэд зориулж гаргасан заавар дээр байдаг, аймаар дайны ард гарсан зөвлөгөө юм шүү.

Эмэгтэйчүүд

Хурьцал дуусмагц шээнээ. Залгуулаад бэлэг эрхтэнээ савандаж угаагаад калийн перманганатын 1:5000 уусмалаар угаагаад БЗХӨ талаар мэргэшсэн эмнэлэг, шинжилгээний төвд хандаж шинжилгээ өгнө. Сулавтар ягаан өнгөтэй уусмалаар угаана гэсэн үг. Харин бэлгийн харьцаанд орох нь тодорхой бол урьдчилаад үтрээндээ Silver proteinate, «Протаргол» гэсэн бэлдмэл шингээсэн самбай бүхий хавчуурга хийгээд  хурьцал дууссаны дараа самбайг аваад дээрх арга хэмжээг бүгдийг нь авна.

БЗХӨ тусахаас сэргийлэх хамгийн шилдэг арга бол хайртай хүндээ үнэнч байх гэдэг нь олон мянган жилийн туршлагаар батлагдсан зүйл.

Гэхдээ хүний амьдрал гэдэг ээдрээ нугачаа олонтой болохоор болдоггүй хүмүүс, болдоггүй хүн гэж бас байдаг. Тиймээс гостуу,” мэдрэл муудсан”, ухаан санаа самуурсан гэх мэт зарим шалтгааны улмаас бэлгэвчгүйгээр секс  -ийн харьцаанд орсон бол дараах аргыг хэрэглэж байгаарай.

Эрэгтэйчүүд

Хурьцалд орсны дараа, өөрөөр хэлбэл дур тавьсны дараа, нэн даруй шээнэ. Шээсний дараагаар бэлэг эрхтэнээ савандаж угаана. Үүний дараа, уул шугамандаа эмчид үзүүлвэл сайн ч ойрхон эмнэлэг байхгүй бол өөрөө, сайн дураараа шинжилгээ хийдэг газар очоод БЗХӨ-ийн шинжилгээ өгөөрэй. Шээгээд шээсээрээ бэлиг эрхтэнийхээ толгойг угаадаг арга бол герман эмч нар, венеролог эмч нар 1941 онд Вермахтын цэргүүдэд зориулж гаргасан заавар дээр байдаг, аймаар дайны ард гарсан зөвлөгөө юм шүү. БЗХӨ өвчин нь нууц үе харьцангуй удаан байдаг болохоор тохиолдлын бэлгийн харьцаанд орсны дараа наад зах нь 5 хоногийн дараанаас шинжилгээ өгвөл бодит хариу гарна гэдгийг мартуузай.

Эмэгтэйчүүд

Хурьцал дуусмагц шээнээ. Залгуулаад бэлэг эрхтэнээ савандаж угаагаад калийн перманганатын 1:5000 уусмалаар угаагаад БЗХӨ талаар мэргэшсэн эмнэлэг, шинжилгээний төвд хандаж шинжилгээ өгнө. Сулавтар ягаан өнгөтэй уусмалаар угаана гэсэн үг. Харин бэлгийн харьцаанд орох нь тодорхой бол урьдчилаад үтрээндээ Silver proteinate, «Протаргол» гэсэн бэлдмэл шингээсэн самбай бүхий хавчуурга хийгээд  хурьцал дууссаны дараа самбайг сугалж аваад дээрх арга хэмжээг бүгдийг нь авна.БЗХӨ өвчин нь нууц үе харьцангуй удаан байдаг болохоор тохиолдлын бэлгийн харьцаанд орсны дараа наад зах нь 5 хоногийн дараанаас шинжилгээ өгвөл бодит хариу гарна гэдгийг мартуузай.

Энэ арга нь тун арга барсан үед хийхэд зохистой зүйл гэдгийг мартуузай. Заг хүйтэн, трихомониаз, тэмбүү, ДОХ, хомхой, микоплазмоз, хламидиоз г.м. БЗХӨ – өөс сэргийлэх хамгийн найдвартай арга бол хайртай хүндээ үнэнч байх гэдгийг дахин сануулъя.

Тэмбүү
Ерөнхий

Тэмбүү нь бэлгийн замаар дамждаг халдварт өвчин юм. Гол төлөв насанд хүрэгчид өвчилдөг. Энэ євчин хаанаас ирсэн талаар хэд хэдэн таамаг байдаг ч Европууд Америкийг харин Америкууд Европыг буруутгах зэргээр нэг нэг рүүгээ түлхэдэг.

Өвчин үүсгэгч нь спирохетын зэвхий трепонема гэдэг бичил биет юм. Шинжилгээний үед бактериудыг өнгөнд оруулах ёстой ердийн будагч бодисууд нь энэ бактерий биеийг будаж чаддаггүй болохоор ийм нэр авчээ.

Энэ микроб нь зєвхєн бие махбодид өсч үржих чадвартай бөгөөд биеийн гадна талд болохоор хатах, температурын уналтаас зэрэг шалтгаанаас болж хурдан vхддэг байна. Иймээс тэмбvv нь зєвхєн євчтэй хvнтэй шууд хавьталд орсон vед л халдах боломжтой.

Өөрөөр хэлбэл замбараагvй бэлгийн амьдрал нь тэмбүү тусах эрсдэлийн хvчин зvйл болдог. Үүнээс гадна тэмбvv нь жирэмсний vед эхээс хvvхдэд халдах боломжтой бөгөөд эрсдэлийн хvчин зvйл нь халдвар авсан эх нь байдаг. Ийм замаар халдвар авахыг босоо гэж нэрлэдэг.

Тvvнчлэн тэмбvv нь ахуйн замаар дамжих буюу бохирдсон гар, эсвэл эд хэрэгсэлээр дамжин халдварлах боломжтой ч ийм замаар халдварлах нь ховор байдаг.

Явц

Халдвар авснаас 3-4 долоо хоногийн дараа өвчин үүсгэгч нэвтэрсэн газарт нь хөндүүргүй, нягт суурьтай тод улаан шархлаа буюу хатуу яр бий болдог. Хэсэг хугацааны дараа хатуу яр нь аньж алга болдог. Гэвч энэ нь євчин алга болсон гэсэн vг биш төдийгүй харин ч эсрэгээр цайвар трепонем идэвхитэй vржиж эхэлсний шинж. Энэ үед зэвхий трепонема нь тунгалагийн судсуудыг ашиглан бие махбодиор тархана. Євчтєнд бие эвгvйцэх, толгойн євдєх, халуурах зэрэг шинж мэдрэгдэнэ.

Өвчин нь цаашид арьсан дээрх тууралт гарах, гарын алга, хєлийн ул болон салстууд дээр жижиг хэмжээтэй шархлаа үүсэх шинж тэмдгээр илэрнэ. Хэрэв євчнийг эмчилэхгvй бол vе vе сэдэрч, тууралт нэг гарч нэг оргvй алга зэргээр хоёр жил орчим ужгирах бөгөөд хvнд өөр ямар нэг зовиур илрэхгүй байх нь ч бий.  Євчин эхэлсэн vеэс холдох тусам түр намдаж  үе нь улам уртасна. Үүнээс болж мэддэггvй хvнд эдгэрч байгаа мэт сэтгэгдэл төрөх нь бий. Гэвч үнэн хэрэг дээрээ өвчний өдөөгч нь аль хэдийн бvх эд эрхтэнүүдэд нэвтэрч, мэдрэлийн систем, элгийг гэмтээхээр болсон байдаг.

Хэрэв євчтєн огт эмчлvvлэхгvй, эсвэл эмчилгээг тохиолдлын чанартай хийлгэвэл євчин даамжирч 3-4 жилийн дараа арьсны гvн давхаргыг хамарсан шархлаа биеийг нь бvрхэнэ. Аажмаар дотор эрхтэн, яс болон мэдрэлийн систем эвдэрдгээс зvрх болон судаснууд тэдгээрийн дотроос гол судас хамгийн их гэмтэнэ. Энэ үед гол судасны хана нь vрэвсэж, дээр нь кальци хуримтлагддаг. Ингэхэдд өвчүүний ард өвдөх, амьсгаадах зэрэг зовиур мэдрэгддэг. Өвчний энэ шатанд нь эмчилгээ хийвэл эмгэг үйл явцыг зогсоож болох ч гэмтсэн эрхтэнийг үйл ажиллагааг бүрэн сэргээх бараг боломжгүй байдаг.

Эхийн хэвлийд байгаа хүүхэд тэмбvvгээр өвчлөх эрсдэлтэй. Зэвхий трепонема нь євчтэй эхийн ихэсээр нэвтрэн урагт халддаг. Дийлэнх тохиолдолд энэ нь жирэмсний сvvлийн хугацаанд буюу зургаа болон долоон сарын дундуур зулбахад хvргэдэг. Заримдаа хvvхэд амьгvй тєрөх, эсвэл амьдрах чадвартай  боловч тєрєлхийн тэмбvvтэй хvvхэд тєрж болно. Ийм хүүхдийг бүрэн эдгээж болох ч vvний тулд тусгай мэргэжлийн эмнэлэгт нарийн vзлэг шинжилгээ, эмчилгээ шаардагддаг.

Оношлогоо

Тэмбvv туссан байж болзошгүй үед бэлгийн замын євчний эмчид, эсвэл арьс єнгєний эмчид заавал хандах шаардлагатай. Зєвхєн мэргэжлийн эмч л євчтэй эсэхийг оновчтой зөв оношилж, зєв эмчилгээ хийж чадна.

Тэмбvv нь янз бүрээр илэрч, адилгүй байдлаар өрнөх нь олонтаа болохоор оношлоход нь амаргүй өвчин юм. Дээр нь онц аюултай өвчин болохоор лабораторийн шинжилгээ зайлшгүй шаардлагатай байдаг. Эдгээрээс трепонемаг илрvvлэх нь хамгийн найдвартай арга ч гэлээ биеийн гадаргуу дээр ил шархлаа байгаа тохиолдолд л боломжтой байдаг.

Бусад бүх аргууд нь цусны шинжилгээн дээр vндэслэсэн байдаг. Халдвар авсан үед тухайн өвчин үүсгэгчтэй тэмцэх уураг буюу эсрэг биетийг бие махбодь ялгаруулж эхэлдэг.

Ийм эсрэг биетvvдийг Вассерманы  урвалаар олж илрvvлдэг. Гэвч халдвар аваад удаагүй байгаа тохиолдлолд хангалттай хэмжээний эсрэг биет үүсээгүй байж болох тул хатуу яр гарснаас хоёроос гурван долоо хоногийн дараа л хийсэн шинжилгээ л бүрэн баталгаатай хариу өгөх боломжтой юм.

Харин микропреципитацийн урвал дээр vндэслэгдсэн шуурхай оношлогооны систем нь илvv хурдан хариу єгдєг. Гэхдээ энэ урвал нь цайвар трепонема төдийгүй тvvнтэй тєст бичил биетvvдийг мэдэрдэг гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Гэсэн хэдий ч шуурхай хариу болон сэжигтэй шинж тэмдэгүүд илэрсэн тохиололд эмчилгээг цаг алдалгүй эхлүүлэх боломж өгч байдгаараа энэ шинжилгээ нь давуутай юм.

Үүнээс гадна РИБТ урвал (цайвар трепонемаг хєдєлгєєнд оруулах урвал), РИФ урвал нь (иммунофлюоресценциин урвал) гэсэн бүр ч илүү мэдрэмтгий, найдвартай шинжилгээний аргууд байдаг. Гэхдээ эдгээр шинжилгээг хийхэд шаардлагатай тоног төхөөрөмж нь үнэтэй байдаг болохоор гол төлөв онцгой тохиолдлолд хийдэг.

Урьдчилан сэргийлэлт

Вакцин хийх зэргээр тэмбvv өвчнөөс идэвхтэй байдлаар урьдчилан сэргийлэх боломжгүй. Иймд аюулгvй сексийн журмыг баримтлах, тохиолдлын харьцаанаас татгалзах, зайлшгvй тохиолдолд ийм харьцааны дараах шуурхай урьдчилан сэргийлэх зэрэг арга хэмжээ нь авах хэрэгтэй.  Мөн дараахь зүйлсийг санаж явахад илүүдэхгүй байх, үүнд:

• Бэлгэвч хэрэглэх нь тэмбvv халдах эрсдэлийг бууруулдаг боловч бvрэн аюулгvй байдлыг хангадаггvй.

• Бусад олонх халдварт євчнөөс ялгаатай нь тэмбvv нь дархлаа тогтоодоггvй болохоор дахин халдвар авах аюул хэвээр байна.

• Жирэмсэний vед эрт vедээ эмэгтэйчvvдийн эмчид хандах хэрэгтэй. Жирэмсний эхний ба хоёр дахь хагаст Вассерманы шинжилгээ өгснөөр ирээдvйн хvvхдийг аюулаас баттай хамгаалах боломжтой.

• Оношийг хэдий чинээ эрт тавьж, эмчилгээг эхлүүлнэ эмчилгээний үр дүнд төдий чинээ сайн байна.

Эмчилгээ

100% -ийн амжилттайгаар эмчилж болдог цєєхєн євчнvvдийн нэг нь тэмбүү юм. Хагас зуун жил болоход цайвар трепонема нь пенициллинд мэдрэмтгий чанараа алдаагvй байна. Тэмбvvг эмчилэх янз бvрийн схем байдаг боловч “ганцхан тариагаар бvрэн эмчилнэ” гэж амласан эмч ба эмнэлэгт итгэх хэрэггvй. Журам ёсоор хамгийн  богино схем хvртэл 2-3 багагvй бэлдмэл хийх шаардлагатай байдаг. Тэрчлэн  эмчилгээг vргэлж  лабораторын хяналт дагалдах ёстой. Євчин даамжирсан байх тусам эмчилгээ удаан vргэлжилдэг. Ихэнх тохиолдолд хавсарсан євчнvvдийн эмчилгээ зэрэг хийгддэг.