Эрүүл мэнд » Хомхой

Умайн хүзүүний улайлтын үед хийх үзлэг, шинжилгээ, эмчилгээний төрөл
Толь тавьж үзэх үед умайн хүзүүнд энгийн нүдээр харагдах улайсан хэсэг илэрсэн байхыг умайн хүзүүний улайлт буюу умайн хүзүүний илэгдэл гэж нэрлэдэг.

Ерөнхий

Умайн хүзүү гэдэг нь умайн үтрээ рүү орж ирсэн хэсэг. Эмэгтэй хүний бэлиг эрхтэний системийн улайлтыг илрүүлсний дараа зөв, цогц арга хэмжээ аваагүй тохиолдолд хорт хавдар буюу өмөн үүсэх эрсдэл нэмэгддэг гэж үздэг.

Умайн хүзүү нь үтрээ рүү орж ирсэн байдаг болохоор халдвар орсон үед үрэвсэл нь умайн хүзүүнд давхар шилждэг болохоор өвчин үүсэх магадлал ч өнөдөр байдаг.

Умайн хүзүүг умайн хөндийтэй холбосон суваг умайн хүзүүгээр явж байдаг. Энэ сувгийн хана нь бортгон хучуур эд буюу цилиндр эпители гэж нэрлэгддэг эсүүдээр бүрхэгдсэн байдаг. Харин эдгээр эдийн эсүүд дээр дийлэнх бактери болон вирус үрждэг. Үүнээс болоод кольпит, вагинит зэрэг үтрээний халдвар эдгэрсэн ч умайн хүзүүний сувгийн дотор өвчин үүсгэгчид үлдэх магадлалтай байдаг.

Бүхэлдээ бортгон хучуур эдээр хучигдсан умайн хүзүүний элэгдэл үүссэний улмаас үрэвсэл арилахгүй үлдэж, антиобиотик уух зэргээр эмчлэхэд хангалттай нөлөө үзүүлэхгүй байж болох учраас халдварын голомтыг нь арилгах шаардлага гардаг.

Хурьцлын үед умайн хүзүү гэмтдэг нь халдварыг тараах эрсдлийг нэмэгдүүлдэг. Тийм ч болохоор умайн хүзүүг гэмтээдэг дийлэнх халдвар нь бэлгийн замаар халдварладаг. Иймд умайн хүзүүний элэгдэл, өмөн, үрэвсэл зэрэг эмгэгээс сэргийлэх үндсэн арга нь бэлгэвч ашиглах явдал юм.

Хэд хэдэн бэлгийн хамтрагчтай байх нь эмэгтэй хүний дархлалаын системд нэмэлт ачаалал өгдөг болохоор умайн хүзүүний өвчин үүсэх эрсдлийг нэмэгдүүлнэ. Удаан хугацаанд үрэвсэлтэй байснаас эсийн чанар өөрчлөгдөж, хуваагдах хурд нь нэмэгдэнэ. Харин энэ нь эхлээд хоргүй, дараа нь хорт авдар үүсэхэд хүргэж болзошгүй. Умайн хүзүүний хавдар үүсэхэд голлон нөлөөлдөг герпес буюу хомхой, папилломын вирусууд нь бэлгийн замаар халдварладаг.

Үзлэг

Эмэгтэйчүүд тухайн үеийн биеийн байдал зэргээс үл хамаараад урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол орж, шалгуулж байх ёстой гэдгийг хэрхэвч мартаж болохгүй. Тун энгийн энэ зөвлөгөөг дагалгүй, эрүүл мэнддээ хайнга хандасны улмаас умайн хүзүүний өмөн гэсэн таагүй онош сонссон эмэгтэйчүүд нэгээр тогтохгүй байх.

Умайн хүзүүний олон янзын эмгэгүүдийг консерватив аргаар буюу мэс ажилбар хийлгүйгээр эмчилж болдог. Умайн хүзүүнд яг ямар үйл явц болоод байгааг зөвхөн эмэгтэйчүүдийн эмч, мэргэжилтэн үзэж тодорхойлж, эмчилгээг заана.

Умайн хүзүүний эмгэг нь бараг мэдэгдэлгүй явагддаг. Гэвч доош юм гарах, ялангуяа цусарахаг юм, ялангуяа бэлгийн хавьтлын дараа гарах болсон бол цаг алдалгүй эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх шаардагатай.

Умайн хүзүүний үзлэг

Үзлэгээр эмч нь гадна бэлэг эрхтэнд үзлэг хийгээд дараа нь умайн хүзүүнд үзлэг хийдэг. Ингэхдээ умайн хүзүүг хоёр гарын үзлэг хийхээс өмнө үзэх нь хамгийн сайн үр дүнтэй гэж үздэг. Учир нь хоёр гарын үзлэг хийх явцад умайн хүзүү тодорхой хэмжээний үйлчлэлийн нөлөөгөөр өөрчлөгдөж,  улмаар дээр нь улайлт байгаа бол үзлэгийг дараа өөрөөр харагдаж болзошгүй.

Умайн хүзүүнд үзлэг хийхийн тулд үтрээнд толь тавьдаг. Толь тавьсны дараагаар гэрэл тусган хардаг. Ингэхэд зөвхөн илэрхий гэмтлүүд харагддаг бөгөөд  улайлттай хэсэг харагддаггийг умайн хүзүүний улайлт гэж нэрлэдэг. Ийнхүү улайлт илэрсэн бол эмч нь мазок буюу наалдац аваад дараа нь нарийвчилсан кольпоскопи хийх ёстой.

Бактериологийн шинжилгээ

Энэ нь үтрээнээс авсан мазок буюу наалдацыг микроскопоор харж судлахыг хэлнэ. Наалдацан дахь лейкоцитүүдийн тоог гарган  (харах хүрээнд 10-20 d байх нь халдвар байгааг заадаг) халдвар илэрсэн бол энэхүү халдвар үүсгэгчдийг хайна. Ингэхдээ наалдацаар мөөгөнцөр, хэвийн орчин өөрчлөгдөх, бактерийн вагиноз, гарднереллез зэрэг өвчнийг бодитоор илрүүлдэг. Тиймээс наалдацаар халдвар нь байгаа нь мэдэгдсэн ч өвчин үүсгэгчийг нь илрүүлээгүй бол ургуулах болон гинжин урвлын оношлогоо зэргийг ашигладаг.

Улайлтыг эмчилж эхлэхийн өмнө заавал халдварыг урьдчилан эмчилнэ. Учир нь халдвар эмчлэгдвэл улайлт өөрөө алга болж болно. Мөн нян үржсэн орчинд мэс ажилбар хийх нь хүндрэл үүсгэж болзошгүй.

Үрэвслийн эмчилгээг ууж хэрэглэдэг эм болон лаа, шүршлэг, гель зэрэг тухайн газрын эмчилгээтэй хослуулан явуулдаг. Тухайн газар хэрэглэж байгаа бэлдмэлүүд нь эмийг гэмтсэн эсүүд, тэдгээрийн дотор улайж гэмтсэн эсүүдэд шууд хүрэхэд нь тусладаг.

Антибиотикуудыг хэрэглэсний дараа өнгөртөлт үүсдэг. Үүнээс сэргийлэх үүднээс антибиотикуудыг курсын дараа нь хэвийн нөхцөлд үтрээнд байдаг сүүн бактериудыг агуулсан бэлдмэлүүд зааж өгч байх ёстой. Харин өөрөө кандидоз хэлбэрийн мөөгөнцөртэй бол сүүн бактери агуулсан бэлдмэлүүдийг заадаггүй.

Эсийн шинжилгээ

Умайн хүзүүний эмгэгийг оношлох явцад заавал хийгдэх ёстой үе шат. Энэ шинжилгээг эмчилгээ эхлэхий өмнө заавал хийдэг. Ямар нэг эвгүй мэдрэмж төрөөгүй, нүдээр харахад умайн хүзүү өөрчлөгдөөгүй харагдаж байлаа ч эмэгтэйчүүд жилдээ нэг удаа умайн хүзүүний наалдац/хусамын эсийн шинжилгээ өгч байх хэрэгтэй. Шинжилгээний үр дүн нь эс судлаачийн дадал ба шинжилгээний материалыг зөв авсан эсэхээс хамаарна.

Эс зүйн шинжилгээний наалдацыг шпатель гэж нэрлэгддэг тусгай багажаар авдаг. Энэ багаж нь умайн хүзүүний хэлбэрийг дуурайсан муруй гадаргуйтай. Наалдацыг авахдаа дарж эсийн давхаргуудыг хусч авдаг. Энэ нь ямар ч өвдөлтгүй ажилбар. Яагаад хусдаг вэ гэхээр хорт хавдар үүсэх үйл явц нь умайн хүзүүний хучуурын хамгийн доод давхаргаас эхлэн лавшрахын хэрээр дээш, гадаргуй руугаа тархдаг. Иймээс наалдацанд зөвхөн дээд давхарга орсон бол эхний шатандаа явж байгааг эмгэгийг тодорхойлох боломжгүй болно.

Онош нь хэвийнээс өөр хэв шинжтэй эсүүд олдсонгүй, эсвэл олдлоо гэсэн хариу хэлдэг. Хэвийн бус хэв шинжтэй эсүүд гэдэг нь хэлбэр, хэмжээ, цөмийн бүтэц зэрэгт нь өөрчлөлт орсон эсүүд юм. Эдгээр өөрчлөлт нь хорт хавдар үүсэх үйл явцын нөлөөгөөр, эсвэл үрэвслээс үүдэн гарсан байж болно. Тиймээс ямар ч тохиолдолд үрэвслийн эсрэг эмчилгээ хийх бөгөөд дээр нь нэмж кольпоскийн хяналтан дор хийсэн биопси /эдийн дээж авах/  хийнэ.

Хүний папилломын  вирусын хэлбэрийг тодорхойлох

Умайн хүзүүний зарим төрлийн эмгэг нь хүний папилломын вирусээр үүсгэгдэгийн дээр папиломын зарим вирус нь хорт хавдар үүсгэх өндөр магадлалтай байдаг. Иймд хүний папилломын вирусын хэлбэрийг тодорхойлох шинжилгээ хийх шаардлага гардаг. Вирусын хэлбэрийг полимераз гинжин урвалын оношлогоогоор тодорхойлно. Үүний тулд умайн хүзүүний хананаас тусгай сойзоор ахин нэг наалдац авдаг.

Кольпоскопи

Энэ нь умайн хүзүүг микроскопоор дурандан үзэхийг хэлдэг. Умайн хүзүүний гадаргуйг харах боломж олгодог тусгай микроскопыг кольпоскоп гэх бөгөөд түүнийг ашиглан хийдэг ажилбарыг кольпоскопи гэнэ. Умайн хүзүүний илэгдэл /эррози/ буюу улайлт байгаа эсэх, байгаа бол ямар нэг сэжиг бүхий өөрчлөлт гарч байгаа эсэхийг баттайгаар магадлахын тулд энэ ажилбарыг хийдэг. Умайн хүзүүний эмгэгийн мэргэжилтэн нь  умайн хүзүүг тусгай будагч бодисоор боловсруулсны дараа харна. Ажилбар нь 20 орчим минут үргэлжилнэ. Энэ хооронд эмчид аль болох саад болохгүй байсан нь дээр.

Умайн хүзүүг боловсруулдаг эхний будагч бодис хурц үнэртэй ч тэвчээд байж болно. Энэ бодис нь судсыг агшаадаг болохоор эмч судаслаг хэсгийг бус умайн хүзүүг харах боломжтой болдог. Ингэж боловсруулсны дараагаар эмгэг хэсэг нь тод ялгагддаг болдог.

Дараагийн уусмал нь Люголийн уусмал гэсэн нэртэй. Найрлагад нь йод ордог. Умайн хүзүүний эрүүл эсүүд нь Люголийн уусмалаар будагддаг бол өөрчлөгдсөн эсүүд нь будагддаггүй.

Уусмалаар боловсруулахад хорсож байгаа бол үрэвсэл үүсээд байсны шинж. Учир нь уусмалуудын найрлагад орж байгаа бодисуудын агуулга нь зөвхөн будах хэмжээнд, маш сул. Тиймээс үрэвсэж хэт мэдрэмтгий болсон эдэдл ийм мэдрэмж төрдөг.

Ийнхүү зөвхөн нарийвчилсан кольпоскопи үзлэгээр л умайн хүзүүний эмгэгийн зөв оношийг тавьж, чанарыг нь тодорхойлох боломжтой. Учир нь улайлт, буюу илэгдэл гэдэг нь цаанаа юу ч нууж байж магадгүй улаан толбо болохоор ийм шинжилгээ хийгээгүй бол онош ч мөн адил тодорхойгүй гэсэн үг. Ийм шинжилгээ хийсэн эмч нь улайлт, илэгдэл зэрэг ерөнхий хэллэг ашигладаггүй харин дэлхийн нийтэд хүлээн зөвшөөрөгдөж ашиглагддаг тусгай хэллэгүүд ашиглан онош тавьдаг.

Кольпоскопийн хэллэг

Эктопи  (хуурамч илэгдэл)

Үүнийг гол төлөв умайн хүзүүний илэгдэл гэж нэрлэдэг. Хэвийн үед сувгын дотор талд нь байдаг цилиндр эпитель буюу бортгон хучуур эс нь умайн хананы гадаргуй дээр байх. Залуухан бүсгүйчүүдэд олонтаа ажиглагддаг, мөн онгоноороо байгаа охидуудад ажиглагддаг бөгөөд бэлгийн амьдрал орсных нь дараагаар үрэвсэл болж хурцаддаг.

Үүний хамгийн элбэг таардаг шалтгаан нь төрөлхийн шалтгаан юм. Охидыг бортгон хучуур эс нь хэвийн үедээ сувгын хязгаараас давж гарсан байж байгаад аажимдаа дотогшилдог. Энэ үйл явц нь 23-25 хүртэлх насанд явагддаг. Бүх бортгон хучуур эсүүд дотогш ороогүй байгаа үед үлдэгдэл нь гадарга дээр харагдах бөгөөд энэ бол эктопи. Энэ нь үрэвсэл өгч хүндрээгүй бол эмчилгээ шаардлагагүй физиологийн хэвийн үзэгдэл. Дийлэнх тохиолдолд бэлгийн амьдралд орж эхэлснээр эктопид нян үржиж, үүнээс болоод эктопи нь өөрөө алга болж чадахаа байгаад үрэвслийн голомт болдог. Ийм тохиолдолд түүнийг нас үл харгалзан эмчлэх хэрэгтэй.

Дээр дурдаснаас гадна өндгөвчний үйл ажиллагаа алдагдах, хламидиоз, герпес гээд эктопийн бусад шалтгаанууд ч байдаг.

Эктропион

Төрсний дараа умайн хүзүүний суваг гадагш ил гардаг байдал. Энэ нь илэгдэлтэй адил харагддаг ч төрсний дараа умайн хүзүү урагдах үед үүсдэг болохоор хүзүүний хажуугаар сорви харагддаг. Бие даан өөрөө арилдаггүйгээрээ эктопигээс ялгаатай. Үүний мэс заслыг аргаар эмчилнэ.

Лейкоплаки

Умайн хүзүүний гадарга дээр төвийн гарсан хэт эвэшрсэн хэсгийг ингэж нэрлэдэг. Гол төлөв архаг халдвар, ялангуяа вирусын халдвар байгааг заадаг. Биопси хийж, мэс заслын аргаар эмчилдэг.

Хур үзүүрт ургацаг буюу кондилом

Ийм ургацаг нь хүний папилломын вирусын халдвар авсны шинж тэмдэг юм. Умайн хүзүүн дээр байрласан бол дээж авч, мэс заслын аргаар зайлуулна.

Умайн хүзүүний булчирхайн бэлцрүү/киста

Умайн хүзүүний сувгийн бортгон хучуурын эдүүдэд салс ялгаруулдаг булчирхай байдаг. Эктопийг эдгэх үед ургаж байгаа хэвийн шинэ хучуур эдийн доор дарагдаснаас болж суваг нь хаагдсан ч салс ялгаруулсан хэвээр байснаас ийм байдал үүсдэг. Заримдаа ийм бэлцрүүн дотроход халдвар орсноос идээлдэг. Ийм нөхцөлд нээж, цэвэрлэнэ.

Умайн хүзүүний сувгийн ургацаг

Бортгон хучуур эс сувгийн дотор ургах. Халдвар, эсвэл хадврын шалтгаантай байж болно. Дээж авч, мэс заслын аргаар авна.

Нарийвчилсан кольпоскопи хийлгээгүйгээр умайн хүзүүний илэгдлийг эмчилж болохгүй. Учир нь юуг эмчлэх, ямаршуу юм болчихоод байгаа нь тодорхойгүй байна. Ийнхүү нарийвчилсан судалгаа хийсний дараагаар дурангаар харж байгаад сэжиг бүхий хэсгүүдээс эдийн дээж авна.

Биопси

Эдийн шинжилгээ буюу гистологийн шинжилгээ хийхээр хэсэг эд авахыг биопси гэдэг. Өөрөөр хэлбэл эсийн судалгаатай адил ч наалдацаар авсан эсүүдийг бус харин сэжиг бүхий хэсгээс авсан нэг хэсэг эдийн бүтцийг судалдаг.

Умайн хүзүүний илэгдлийн үед биопси авахдаа дараах зүйлсийг анхаардаг, үүнд:

-Биопсийг сарын тэмдэгийг мөчлөг эхлэхэд буюу мөчлөг эхэлсний 5-7 дахь хоногт, сарын юм ирэхээ зогссоны дараа авна.

-Биопсийг халдваргүй үед хийдэг. Учир нь хэсэгхэн эдийн таслан авч байгаа ч биопси мэс ажилбар болохоор цэвэр орчныг шаарддаг. Тиймээс наалдацаас халдвар илэрсэн бол эхэлж эмчилгээ хийгээд, ахин шинжилгээний хариу нааштай гарсан тохиолдолд биопси хийдэг.

-Биопсийг авахын өмнө өөрчлөгдсөн хэсгийг сайн харахын тулд Люголийн уусмалаар будаж, кольпоскопоор дурандан авна.

-Биопсийг тусгай биопсийн чимхүүрээр, цахилгаан дэгээ, эсвэл мэс заслын хутгаар авна.

-Ажилбар нь богино хугацаанд хийгддэг, ямар нэг зовиургүй. Учир нь умайн хүзүүнд өвчин мэдрэгч байдаггүй. Гол нь биеэ суллаж өгөх хэрэгтэй.

-Биопси авсан газар газраас цус шүүрч болно. Ийм үед эмч тэр цэгийг түлээд, тампоноор дарна.

-Биопси авснаас хойш долоо хоногийн хугацаанд бэлгийн харьцаанд орохгүй байх, хүнд юм өргөхгүй байх, угаахгүй байх зэргээр гам сахина.

Ийнхүү биопси авсны дараагаар хийдэг эдийн шинжилгээ нь эцсийн оношийг тавьна. Энд дисплази байгаа эсэхэд голлон анхаардаг. Дисплази гэдэг нь эдийн бүтцэд эмгэг өөрчлөлт гарахыг хэлдэг. Дисплази нь гурван зэрэгтэй байна. Эхний зэрэг нь үрэвслийн үр дагавар байж болохын зэрэгцээ хавдрын үйл явцын эхлэл байж болно. Халдварыг эмчлээд ахин биопси авна. 2 ба3 гуравдугаар зэргийн дисплази нь илүү нухацтай эмчилгээ шаарддаг.

Эдийн шинжилгээний дүнг харгалзан умайн хүзүүний илэгдлийн эмчилгээг сонгож авна.

Эмийн эмчилгээ

Эмийн эмчилгээг дийлэнх тохиолдолд зөвхөн үрэвслийн эсрэг хийгддэг.

Химийн аргаар авах

Эктопи, хурц үзүүрт ургацаг буюу кондилом байгаа үед л хэрэглэдэг. Эдгээрээс бусад эмгэг үйл явц нь илүү гүнд явагддаг болохоор химийн бэлдмэлүүдэд агуулагддаг хүчлүүд хүрч чаддаггүй.

Диатермокоагуляци буюу цахилгаанаар түлэх

Умайн хүзүүний эмгэгийг эмчлэх үндсэн арга. Умайн хүзүүний эмгэгийг эмчлэх олон аргуудын дотроос хамгийн удаан үргэлжилдэг, олон тооны хүндрэл өгдөг арга гэж үздэг. Сорвижилт үүсгэн умайн хүзүүний сувгийг нарийсгаж, улмаар төрөх үед умайн хүзүү урагдах шалтгаан болж болзошгүй болохоор төрөөгүй эмэгтэйчүүдэд хийдэггүй. Энэ аргыг хэрэглэсний дараах эдгэрэх хугацаа нь сар гаруй байдаг. Тиймээс хэвийн хучуур эс үүсэхээс өмнө дараагийн сарын тэмдэг ирдэг. Ялгарч байгаа умайн салстын эсүүд нь шархны гадаргуйтай шүргэлцэн, дээр нь тунаж үлдэснээр умайн хүзүүний эндометриоз үүсэхэд нөлөөж болзошгүй. Энэ өвчний явцад сарын тэмдэг ирэхийн өмнө болон бэлгийн харьцаанд орсны дараагаар өвдөлт өгч, цусархаг ялгадас доошоо гардаг.

Криотерапи буюу хөлдөөх засал

Нэвтрэх гүн нь зөвхөн эктопи болон хурц үзүүрт ургацагийг эмчлэхэд л хүрдэг. Сорви бараг үлдээдэггүй, өвдөлт өгдөггүй, илүүтэй зөөлөн арга. Гүн, эсвэл ноцтой гэмтлийн үед ашиглах боломжгүй.

Лазер засал

Энэ аргыг хэрэглэх үед мэс заслын лазераар гэмтэн эдийг зайлуулан, цус алдалтыг зогсоодог. Сорви үлдээдэггүй болохоор төрөөгүй эмэгтэйчүүдэд хийх боломжтой, барагтай бол хүндрэл үүсгэдэггүй,  микроскопын хяналтан дор гэмтлийг шаардлагатай гүнд нь хүртэл нэвтэрч авах боломж олгодог.

Радио хутга

Өндөр эрчим хүчтэй радио долгионыг ашигладаг. Давуу тал нь гэвэл гэмтсэн хэсгийг түлдэггүй харин огтлож авдаг. Өөрөөр хэлбэл ингэж авсан гэмтсэн хэсгийг дараа нь эдийн шинжилгээгээр шинжилж оношийг бүр илүүтэй нарийвчлах боломжтой.

Мэс заслын аргаар авах

Хэрэв биопсигээр хавдарын өвчин байгаа нь тогтоогдсон бол хавдарын эмч нараар эмчлүүлсэн нь илүүтэй дээр байх. Тэгээд ч цаг алдалгүй анхан шатанд нь хандвал умайн хүзүүний хорт хавдрыг бүрэн эмчлэх боломжтой байдаг.

Эдгээр бүх ажилбарын дараа сайтар гам сахих хэрэгтэй. Жишээлэхэд, лазерын мэс засал хийлгэсэн бол сар, цахилгаанаар түлсэн, эсвэл хөлдөөсөн бол зургаан долоо хоногийн турш хүнд юм өргөх, саун зэрэг хэт халуун газар орохгүй, бэлгийн амьдралаас татгалзах зэргээр гам сахина. Энэ хугацаанд эхлээд шингэн дараа нь цусархаг зүйл их биш хэмжээгээр доош гарна. Шингэн юм сайн ууж, гам сахих хэрэгтэй. Доош гарч байгаа зүйлс нь аажмаар дараагийн биеийн юм болон өөрчлөгдөх бөгөөд биеийн юм ирж дууссаны дараагаар ахин хяналтын үзлэгт орох шаардлагатай.

Мэс заслын дараах шархтай гадаргуу нь дараагийн сарын тэмдэг эхлэхээс өмнө аньсан байх нь хамгийн зохистой болохоор дээрх эмчилгээнүүдийг  биопситой адилаар сарын тэмдэгийн мөчлөгийн 5-7 дахь өдөр хийх нь хамгийн зохистой гэж үздэг.

Физик эмчилгээний лазер

Мэс заслын лазер биш, физик эмчилгээнд ашигладаг лазер. Энэ арга нь эктопи болон үрэвслийн үед эмтэй хослуулж, эсвэл эмийн эмчилгээний дараа хийхэд илүүтэй үр дүнтэй гэж үздэг. Мөн шархыг хурдан илааршуулахын тулд мэс ажилбарын дараа эмчийн заалтын дагуу хэрэглэхийг зүгээр гэж үздэг.

<fb:like href="http://www.103.mn/archives/3100" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/3100"></fb:comments>

Бэлгийн хомхой
Бэлгийн хомхой нь хоёр төрлийн вирусээр үүсгэгддэг. Үүний нэг нь бэлгийн хомхойн энгийн вирус-1 (HSV-1), нөгөө нь бэлгийн хомхойн энгийн вирус II (HSV-II) юм.

Бэлгийн хомхойн 90 хувь нь II төрлийн вирус ээр, 10 хувь нь I төрлийн вирусээр үүсгэгддэг байна. I төрлийн вирус нь ихэнхдээ биеийн бэлэг эрхтнээс бусад хэсэгт илрэх хомхойн шинж тэмдгийг нөхцөлдүүлдэг. Жишээлбэл, ханиад хүрэх, халуурах зэрэг бие сулрах үед илэрнэ. Бэлгийн хомхой нь бэлгийн хавьтлаар халдварладаг ч ийм халдвартай хүний бэлгийн хос нь бэлгийн хомхойгүй байх тохиолдол байдаг. I төрлийн вирус нь амаар секс үйлдэх үед бэлэг эрхтэнд халдах боломжтой.

Шинж тэмдэг

Бэлэг эрхтэн дээр жижигхэн хөндүүр цэврүүн тууралт гарна. Эмэгтэйчүүдэд ихэвчлэн бэлгийн уруул дээр, эрэгтэйчүүдэд шодойн дээр цэврүүн тууралт гардаг.

Хэрвээ шулуун гэдсээр бэлгийн хавьтал үйлдвэл хошногоны амсрын эргэн тойронд цэврүүт тууралт гарна. Ийм цэврүүт тууралт нь хорсох оос гадна нэлээд зовиуртай байдаг. Халуу оргиж, шээхэд өвдөнө. Халдварын зхний илрэлээс хойш 3 долоо хоногийн дараа цэврүүт тууралт нь өөрөө аяндаа арипдаг. Гэсэн ч вирус биед байсаар байх бөгөөд насан туршад нь хадгалагдана. Шинж тэмдэг дахин  дахин давтагдах бөгөөд 7-14 хоногт эмзэг хөңдүүр байна. Бэлгийн хомхой нь жилд дунджаар дөрвөн удаа дахидаг. Энэ нь эхээс урагт хаддварлах ба халдвар авсан зарим ураг эдгэрдэг боп зарим нь тархины халдвараас болж амьдарч чаддаггүй.

Цусанд нь бэлгийн хомхойн II төрлийн вирус байдаг хүмүүсийн зөвхөн 10 хувьд нь бэлгийн хомхой илэрч гардаг бол бусдад нь ямар ч шинж тэмдэг илэрдэггүй тул өвчнөө бусдад тараасаар байдаг гэсэн үг.

Эмчилгээ

Харамсаптай нь энэ өвчнийг үүсгэгч вирусийг устгах эмийн бодис хараахан гараагүй. Судлаачид бэлгийн хомхойн халдварын үед илрэх шинж тэмдгийг эмчлэх эм, халдвараас урьдчилан сэргийлэх вакциныг гаргахаар хичээсээр л байна. Одоогоор зөвхөн шинж тэмдэг дахихыг багасгах эмийн бодис байгаа боловч бүрэн төгс эмчилж чадахгүй л байна. Өөр эмийн бодисыг гарган авах, лазерийн туяаг ашигпах зэргийг вакцины нэгэн адилаар туршин судапж байна.

Хожуу илрэх үр дагавар

Бэлгийн хомхой олон дахих нь менингит, шээсний сувгийн нарийсал өвчнөөр өвдөхөд хүргэнэ. Гэвч эдгээр нь гол хор уршиг биш. Үүнээс ч илүү ноцтой үр дагавар илэрдэг. Бэлгийн хомхойтой хүмүүс ХДХВ-ийн халдвар авах өндөр эрсдэлтэй. Учир нь өвчин илэрсэн үед цэврүүн тууралт нь ХДХВ хүний биед орох бопомжийг бүрдүүлж өгдөг. Иймд бэпгийн хомхойтой хүмүүс бэпгийн хавьталд орохдоо аль боло хоор аюулгүй замыг сонгох нь чухал. Өөр нэгэн сөрөг үр дагавар бол эхээс урагт халдвар дамжиж, зарим тохиолдолд хүүхэд үхэлд хүрэх аюултай. Хаддвар эхээс урагт дамжих эрсдэл нь саяхан халдвар авсан эхчүүдэд, эсвэл өвчин анх илрэх үед илүү нэмэгддэг. Харин халдвар аваад нэлээд удсан, эсвэл халдвартай хэрнээ өвчний илрэл ажиглагдаагүй эхчүүдийн хувьд ийм эрсдэл арай бага байдаг. Бэлгийн хомхойтой эхчүүдийн хүүхдийг кесар хагалгаа хийж төрүүлнэ. Харин өвчний шинж тэмдэг илрээгүй тохиолдолд үтрээгээр төрүүлэх боломжтой.

Сэтгэл зүйн үр дагавар

Бэлгийн хомхойн үед илрэх сэтгэл зүйн сөрөг үр дагаврыг бие махбодод гарах сөрөг үр дагавартай адилтган үзэх хэрэгтэй байдаг. Бэлгийн хомхойн халдвартай гэдгээ мэдсэн хүн сэтгэл санааны хувьд нэлээд хүнд хэцүү байдалд орно. Харин халдвартай хэрнээ түүнийгээ огт мэдээгүй хүмүүс бэлгийн харьцааны хувьд идэвхтэй, санаа зовох зүйлгүй явдаг ч бусдад энэ өвчнөө тараасаар байдаг.

Гэтэл өвчилснөө мэдсэн, өвчний шинж тэмдэг дахин дахин илэрсэн зарим хүн нь бусдад халдвар тараахгүйн тулд бэлгийн хавьтлаас зайлсхийх, хүмүүс өөрийг нь мэддэг гэж бодох зэргээс үүдэн сэтгэл санааны маш хүнд байдалд ордог. Энэ нь өвчин гэнэт санаандгүй, хэзээ ч илэрч магадгүй бөгөөд өвчний байдал нэг их хурц биш байсан ч халдварлах боломжтой байдагтай холбоотой.

Бэлгийн хомхойн халдвартай өвчтөнүүдтэй хийсэн ярилцлагаас үзэхэд энэ өвчин нь тэдний амьдралд, ялангуяа бэлгийн харилцаа холбоонд нь маш их нөлөө үзүүлдэг гэсэн байна. Тэд бэлгийн харилцааны чөлөөтэй байдал, бэлгийн хавьтлын давтамж зэргийг тасалдуулахад хүргэдэг гэжээ. Тэд мөн ирээдүйн бэлгийн харилцаа холбооныхоо талаар, эсвэл одоо байгаа бэлгийн харьцагч нь өөрийнх нь өвчний талаар мэдчих вий гэдэгт үнэхээр их санаа нь зовдог ажээ.

Гэхдээ бэлгийн хомхойтой ихэнх хүн өөрийн энэхүү хүндрэл бэрхшээлтэй байдлаасаа гарч чаддаг байна. Жишээлбэл, дээрх санал асуулгад оролцсон хүмүүсийн гуравны нэг нь энэ асуудлыг амжилттайгаар даван туулсан тухайгаа өгүүлж байсан.

Бэлгийн хомхойтой эмэгтэйчүүдийн 9 хувь, эрэгтэйчүүдийн 19 хувь нь энэ өвчний улмаас бусдаас холдож, ганцаардсан гэсэн байна. Гэхдээ энэ тооноос үзэхэд бэлгийн хомхойн халдвартай хүмүүсийн дийлэнх нь биш гэдэг нь харагдаж байна. Зарим улс оронд ийм халдватай хүмүүс ижил өвчтэй хүнийг хайж олох нь бусдад тараах аюул багасна гэж үздэг ажээ. Тэгээд ч тэдний амьдрал хэвийн үргэлжлэх болно.

Сэтгэл зүйчид бэлгийн хомхойтой хүмүүсийг хэрхэн эмчлэх талаар шинэ эрэл хайлт хийж байна. Бэлгийн хом¬хойн тухай мэдээлэл хийх, сургалт явуулах, үүнээс үүдэн бий болсон стрессийг хэрхэн даван туулах болон өвчнийг хэт гүнзгийрүүлж ургуулан бодохгүй байх талаар заавар зөвлөгөөг хослуулан өгөх нь нэлээд үр дүнтэй байдаг ажээ. Өвчтөнүүд дээрх үйлчилгээг үзүүлдэг хөтөлбөрийн зургаан хэсэгт хамрагдсанаар мэдэгдэхүйц өөрчлөлт гарч, сэтгэлийн зовлон нь багасаж, жилд өвчний илрэх давтамж нь ч буурсан байна.

SOURCE: Хүний бэлгийн амьдрал

<fb:like href="http://www.103.mn/archives/399" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/399"></fb:comments>

Хомхой буюу герпес
Ерөнхий

Хомхой долоосон уруул

Герпес буюу хомхой нь бэлгийн замаар дамждаг вирусын халдварт євчин юм. Манайхан vvнийг бэлэг эрхтний “хомхой”  гэж нэрлэдэг. Анагаах ухаанд хэрэглэдэг “Герпес” гэдэг нэр нь эртний грекийн “герпейн” буюу мєлхєх, үсэрхийлэх гэсэн утгатай үгнээс гаралтай юм.

Ганц ширхэг цэврүү нь үсэрхийлэн бүх биеэр тархадгаас ийнхүү нэрлэжээ.

Шалтгаан

Бэлиг эрхтэний хомхойг хоорондоо ялгаатай боловч  Herpes simplex (энгийн герпес) төрөлд багтдаг хоёр вирус үүсгэдэг. I хэлбэрийн вирус нь гол төлөв уруулан дээр “хомхой’ vvсгэдэг бол II хэлбэрийн вирус нь гол төлөв бэлиг эрхтэний хомхойг vvсгэдэг. Гэсэн хэдий ч 1-р төрлийн вирусийн үүсгэсэн хомхой нь яваандаа нүдэний эвэрлэг бүрхүүл, бэлиг эрхтэн зэрэг бусад салстад халдах аюултай.

Энэ өвчний халдварыг нь бүх төрлийн бэлгийн хавьтал болон жорлонгийн суултуур зэрэг халдвартай газраас авах аюултай байдаг.

Шинж тэмдэг

Бэлиг эрхтэн дээр жижигхэн євчтэй цэврvvнvvдийн бөөгнөрөл бий болох нь энэ өвчний гол шинж тэмдэг юм. Эдгээр цэврүүнүүд нь удалгvй жижигхэн шархлаа vлдэн хагардаг. Эрэгтэй хvмvvст ийм цэврvv нь ихэвчлэн бэлиг эрхтэн дээр, заримдаа шээсний суваг болон шулуун гэдсэнд бий болддог. Эмэгтэйчvvдэд гол тєлєв бэлгийн уруул дээр, ховор тохиолдолд умайн хүзүү, эсвэл хошногоны орчимд гардаг.

1-3 долоо хоногийн дараа євчин зvгээр болж байгаа мэт намдаж алга болдог. Гэвч вирус нь үнэн хэрэг дээрээ мэдрэлийн ширхэгт нэвтрэн нугасны ууцны хэсэгт нуугдсан байдаг. Улмаар өөр төрлийн өвчин тусах, хэт ядрах зэрэгт өвчин сэдрэх аюултай. Заримдаа өвчин нь сардаа нэг удаагаас эхлээд хэдэн жилдээ нэг удаа хүртэл янз бүрийн давтамжтайгаар өөрөө сэдэрдэг.

Үр дагавар

Жирэмсэн хvнд герпес нь ургийн гажиг,  зулбалт, эсвэл дутуу төрөлт зэргийг vvсгэх аюултай. Үүнээс гадна тєрєлтийн явцад ураг умайн хүзүү болон болон үтрээгээр дамжихдаа хомхойн халдвар авах өндөр эсрдэлтэй байдаг нь хамгийн осолтой нь юм. Ингэж авсан хомхойн халдвар нь нярайн эндэгдлийг 50% ихэсгэж, нүд, тархины ноцтой гэмтэл үүсгэх аюултай юм.

Мөн II хэлбэрийн вирусээр үүсгэгдсэн хомхой нь умайн хvзvvний өмөн болон үтрээний өмөнтэй холбоотой явдал юм. Гэтэл эдгээр өвчин нь зєвхєн эрт vедээ л эмчлэгддэг. Тиймээс ийм халдвартай эмэгтэйчvvд зургаан сар тутамд эмэгтэйчvvдийн vзлэгт орж байх шаардлагатай.

Ингээд ч зогсохгүй хомхой євчин нь ДОХ vvсгэдэг ХДХВ –ийн халдвар авах эрсдлийг нэмэгдүүлдэг.

Оношлогоо

Бэлгийн замын євчний эмч, эсвэл арьс єнгєний эмч нь гол тєлєв бэлэг эрхтэн дээрх хомхой маягийн цэврүү, шархлааг шинжилсний vндсэн дээр оновчтой онош тавьдаг. Гэвч заримдаа єєр бэлгийн замын євчнєєс vvссэн цэврүү, шархлааг хомхой гэж андуурдаг. Иймд оношийг тодруулахын тулд лабораторын шинжилгээг ашигладаг. Эдгээрт нь: вирусын ДНК–г тодорхойлох ПГУ шинжилгээ (полимеразын гинжин урвал), иммуноглобулиныг тодорхойлох, гадна бэлэг эрхтнээс бактериологийн дээж авах.

Эмчилгээ

Бэлиг эрхтний хомхойг эмчилэх найдвартай арга одоохондоо олдоогvй байна. Зарим нэгэн шинж тэмдэгийг намжаахын тулд, ялангуяа эхний дайралтын vед ацикловирийг хэрэглэдэг. Гэвч тvvнийг (тvvнчлэн неовир болон бусад бэлдмэлvvдийг) удаан хугацаанд хэрэглэх нь бvрэн аюулгvй гэж итгэлтэй хэлж болохгvй.

Бэлэг эрхтний хомхой vvссэн мєчєєс эхлэн бэлгийн хавьталд огт орохгvй байх нь зvйтэй. Ингээд шинж тэмдэг бvрэн алга болсны дараа л эхний дайралтын үед 10 хоног, сэдэрсэн үед нь 2 хоногийн өнгөрсөн хойно л хавьталд орж болно.

Ямар ч үед кортикстероидуудыг агуулсан хүчтэй эм, түрхлэгийг эмчийг хяналтгүйгээр дур мэдэн хэрэглэж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

<fb:like href="http://www.103.mn/archives/398" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/398"></fb:comments>