Эрүүл мэнд » Үтрээний багтержил

Бэлгэвчгүй хурьцал хийсэн тохиолдолд БЗХӨ тусахаас сэргийлэх арга замууд
Бэлгэвчгүй хурьцал хийсэн тохиолдолд БЗХӨ тусахаас сэргийлэх арга замууд

БЗХӨ тусахаас сэргийлэх хамгийн шилдэг арга бол хайртай хүндээ үнэнч байх гэдэг нь олон мянган жилийн туршлагаар батлагдсан зүйл.

Гэхдээ хүний амьдрал гэдэг ээдрээ нугачаа олонтой болохоор болдоггүй хүмүүс, болдоггүй хүн гэж бас байдаг. Тиймээс гостуу,” мэдрэл муудсан”, ухаан санаа самуурсан гэх мэт зарим шалтгааны улмаас бэлгэвчгүйгээр секс  -ийн харьцаанд орсон бол дараах аргыг хэрэглэж байгаарай.

Эрэгтэйчүүд

Хурьцалд орсны дараа, өөрөөр хэлбэл дур тавьсны дараа, нэн даруй шээнэ. Шээсний дараагаар бэлэг эрхтэнээ савандаж угаана. Үүний дараа, уул шугамандаа эмчид үзүүлвэл сайн ч ойрхон эмнэлэг байхгүй бол өөрөө, сайн дураараа шинжилгээ хийдэг газар очоод БЗХӨ-ийн шинжилгээ өгөөрэй. Шээгээд шээсээрээ бэлиг эрхтэнийхээ толгойг угаадаг арга бол герман эмч нар, венеролог эмч нар 1941 онд Вермахтын цэргүүдэд зориулж гаргасан заавар дээр байдаг, аймаар дайны ард гарсан зөвлөгөө юм шүү.

Эмэгтэйчүүд

Хурьцал дуусмагц шээнээ. Залгуулаад бэлэг эрхтэнээ савандаж угаагаад калийн перманганатын 1:5000 уусмалаар угаагаад БЗХӨ талаар мэргэшсэн эмнэлэг, шинжилгээний төвд хандаж шинжилгээ өгнө. Сулавтар ягаан өнгөтэй уусмалаар угаана гэсэн үг. Харин бэлгийн харьцаанд орох нь тодорхой бол урьдчилаад үтрээндээ Silver proteinate, «Протаргол» гэсэн бэлдмэл шингээсэн самбай бүхий хавчуурга хийгээд  хурьцал дууссаны дараа самбайг аваад дээрх арга хэмжээг бүгдийг нь авна.

БЗХӨ тусахаас сэргийлэх хамгийн шилдэг арга бол хайртай хүндээ үнэнч байх гэдэг нь олон мянган жилийн туршлагаар батлагдсан зүйл.

Гэхдээ хүний амьдрал гэдэг ээдрээ нугачаа олонтой болохоор болдоггүй хүмүүс, болдоггүй хүн гэж бас байдаг. Тиймээс гостуу,” мэдрэл муудсан”, ухаан санаа самуурсан гэх мэт зарим шалтгааны улмаас бэлгэвчгүйгээр секс  -ийн харьцаанд орсон бол дараах аргыг хэрэглэж байгаарай.

Эрэгтэйчүүд

Хурьцалд орсны дараа, өөрөөр хэлбэл дур тавьсны дараа, нэн даруй шээнэ. Шээсний дараагаар бэлэг эрхтэнээ савандаж угаана. Үүний дараа, уул шугамандаа эмчид үзүүлвэл сайн ч ойрхон эмнэлэг байхгүй бол өөрөө, сайн дураараа шинжилгээ хийдэг газар очоод БЗХӨ-ийн шинжилгээ өгөөрэй. Шээгээд шээсээрээ бэлиг эрхтэнийхээ толгойг угаадаг арга бол герман эмч нар, венеролог эмч нар 1941 онд Вермахтын цэргүүдэд зориулж гаргасан заавар дээр байдаг, аймаар дайны ард гарсан зөвлөгөө юм шүү. БЗХӨ өвчин нь нууц үе харьцангуй удаан байдаг болохоор тохиолдлын бэлгийн харьцаанд орсны дараа наад зах нь 5 хоногийн дараанаас шинжилгээ өгвөл бодит хариу гарна гэдгийг мартуузай.

Эмэгтэйчүүд

Хурьцал дуусмагц шээнээ. Залгуулаад бэлэг эрхтэнээ савандаж угаагаад калийн перманганатын 1:5000 уусмалаар угаагаад БЗХӨ талаар мэргэшсэн эмнэлэг, шинжилгээний төвд хандаж шинжилгээ өгнө. Сулавтар ягаан өнгөтэй уусмалаар угаана гэсэн үг. Харин бэлгийн харьцаанд орох нь тодорхой бол урьдчилаад үтрээндээ Silver proteinate, «Протаргол» гэсэн бэлдмэл шингээсэн самбай бүхий хавчуурга хийгээд  хурьцал дууссаны дараа самбайг сугалж аваад дээрх арга хэмжээг бүгдийг нь авна.БЗХӨ өвчин нь нууц үе харьцангуй удаан байдаг болохоор тохиолдлын бэлгийн харьцаанд орсны дараа наад зах нь 5 хоногийн дараанаас шинжилгээ өгвөл бодит хариу гарна гэдгийг мартуузай.

Энэ арга нь тун арга барсан үед хийхэд зохистой зүйл гэдгийг мартуузай. Заг хүйтэн, трихомониаз, тэмбүү, ДОХ, хомхой, микоплазмоз, хламидиоз г.м. БЗХӨ – өөс сэргийлэх хамгийн найдвартай арга бол хайртай хүндээ үнэнч байх гэдгийг дахин сануулъя.

Гарднереллёзын эмчилгээний талаар
Тодруулга

Гарднереллёз нэртэй энэ өвчний талаар олон асуулт манай сайтад ирсэн. Зарим эмнэлгийн эмч нар өвчин ч гэж тоохгүй, тэгэж л байдаг юм гээд үл хэрэгсээд байна гэсэн гомдол их ирсэн. Улмаар эмчилгээний талаарх тодруулга хийж өгөхийг хүссэн. Бид хүсэлтийн дагуу олон эх сурвалжид хандаж байгаад эцэст нь нэгэн гарын авлага дээр заагдсан эмчилгээг цэвэр танин мэдэхүйн үүднээс сонирхуулах нь зөв гэж шийдлээ.  /Зөвхөн тухайн хүнд нь таарсан бодит, нарийн эмчилгээг зөвхөн мэргэжлийн эмч заах эрхтэйг мартаж болохгүй/

Юуны өмнө лабораторт хандаж /мэдээж эмчийн заалтын дагуу/ гарднереллёзын шинжилгээ өгөх хэрэгтэй. Ингэхдээ Gardnerella vaginalis, Mycoplasma hominis, Mobiluncus spp зэрэг гарднереллёз үүсгэгч  бактери нь дийлэнх эрүүл эмэгтэйчүүдийн үтрээнд бага хэмжээгээр байж байдаг тул илрэх үгүй нь чухал бус харин тоо хэмжээ нь хэвийнээс илүү байна уу үгүй юу гэдэг нь чухал. Мөн шинжилгээний ямар арга ашиглаж байгаа нь чухал биш. Мөн эмчийн заалтаар антибиотикийн мэдрэгч чанарыг тогтоох шинжилгээ өгвөл зохистой аж.

Эдгээр шинжилгээг “Оношмед” гэсэн нэртэй лаборатори шаардлагатай түвшинд хийдэг гэж манай сайтад мэдэгдсэн болохоор ийшээ хандаж болж байна. Утас нь: 354396. Мэдээж өөр найдвартай бөгөөд ажил, гэрт чинь ойрхон лаборатори байдаг бол тэнд хандах нь илүү тохиромжтой биз. Ингэж шинжилгээ өгөлгүйгээр өөрөө өөртөө дур мэдэн онош тавиад, дур мэдэн эмчлээд эхэлбэл цаашдаа эрүүл мэндэд чинь тун таагүй тусч магадгүйг анхаараарай.

Ингээд шинжилгээний хариутай эмчлэгч эмч чинь танилцасны дараагаар ийм эмчилгээг зааж болох юм байна.

Гарднереллёзын эмчилгээ нь үтрээний шахмал эм, лаа гэсэн хэсэг газрын эмчилгээний эм бэлдмэл ба дотуур уудаг шахмал эм, капсул байдаг.

Эмчилгээ нь үтрээн дэх гарднерёлл нэртэй бактерийн тоо хэмжээг бууруулах, хэвийн өөрөөр хэлбэл хүнд хэрэгтэй  бактерийг хэвийн тоог нөхөх, үтрээний хананы дархлааг сэргээх гэсэн зорилготой.

Хэсэг газар хэрэглэх эм бэлдмэлийн тоонд дараа эм орно /эхлээд бэлдмэлийн олон улсын нэршлийг заагаад дараа нь худалдаанд гарч эмийн сангаар зарагддаг арилжааны нэрүүдийг заасан байгаа/ үүнд:

•	метронидазол, 0,75% гель (Метрогил, Флагил, Клион-Д 100). Бэлдмэлийг 5 хоногийн турш өдөрт хоёр удаа үтрээнд хийнэ.

•	клиндамицин, 2% крем/тосон түрхлэг (Далацин). Долоо хоногийн турш өдөрт нэг удаад, шөнөдөө үтрээнд хийнэ.

Дотуур уух эмийн тоонд дараах эм орно /эхлээд бэлдмэлийн олон улсын нэршлийг заагаад дараа нь худалдаанд гарч эмийн сангаар зарагддаг арилжааны нэрүүдийг заасан байгаа/ үүнд:

•	метронидазол (Клион, Метронидазол, Медазол, Метрогил, Трихопол, Флагил, Эфлоран). Бэлдмэлийг долоо хоногийн турш хоногт хоёр удаа 500 мг-аар ууна. Метронидазолийг ууж байх үед согтууруулах бүх төрлийн ундааг эрс хатуу цээрлэнэ. Өөрөөр хэлбэл эдгэрэхийг хүсэхгүй байгаа бол согтууруулах төрлийн ямар нэг ундаа ууж болох юм байна.

•	клиндамицин (Далацин, Климицин, Клиндамицин). Долоо хоногийн турш хоногт хоёр удаа 300 мг-аар ууна.

Хэсэг газрын эмчилгээ хийх үед гардаг гаж нөлөө нь системийн эмчилгээний үеийнхээс бага байдаг. Гэхдээ гарднереллёз нь эмэгтэйчүүдийн үргүйдэл, дайврын үрэвсэл үүсэхэд тодорхой үүрэг гүйцэтгэдэг гэдгийг нь тооцон үзээд эмч нар уух заалттай эм илүүтэй онцлох нь байдаг.

Өөрөөр хэлбэл энэ хоёр төрлийн эмчилгээний аль нэгийг нь сонгоно. Аль нь илүү зохистой вэ гэдгийг мэдээж мэргэжлийн эмч л зааж мэднэ.

Жирэмсний үеийн гарднереллёзийг зөвхөн эмэгтэйчүүдийн эмчийн хяналтан доор хийнэ. Жирэмсний үед гарднереллёзийг өөрөө дур мэдэн эмчлэх хориотой. Жирэмсний эхний триместрт метронидазол хориотой. Клиндамицинийг жирэмсний үед хэрэглэх хориотой тул ямар эмээр орлуулахыг зөвхөн мэргэжлийн эмэгтэйчүүдийн эмч мэднэ.

Ингээд өвчин үүсгэгч бактериудыг дарангуйлах эмчилгээний дараагаар үтрээний хэвийн бичил орчныг сэргээх эмчилгээ хийнэ. Өөрөөр хэлбэл сайн бактериудын тоог хэвийн болгох арга хэмжээ авна. Үүний тулд дутагдаж байгаа сүүн хүчлийн бактериуд буюу энэ сайн бактериудыг агуулсан элгэн тараг, йогурт, дарсан байцаа зэрэг бүтээгдэхүүнийг хүнсэндээ түлхүү хэрэглэнэ.

Үүнээс гадна эдгээр бактерийг их хэмжээгээр агуулсан лактобактерин, ацилакт, “Нарине” г.м. нэмэл бэлдмэлийн дотуур ууж болон хэсэг газрын эмчилгээнд ашиглана. Гэхдээ сүүн хүчлийн бактери агуулсан эм, бэлдмэл хэрэглэхийн өмнө үтрээний кандидоз /мөөгөнцөр/ илрүүлэх шинжилгээ заавал өгөх ёстой байдгийг мартаж болохгүй ажээ. Учир нь мөөгөнцөр нь хүчиллэг орчинд сүүн хүчлийн бактериудын хамт үржих чадвартай. Мөөгөнцөр илэрвэл сүүнхүчлийн бактери агуулсан тусгай эм, бэлдмэл хэрэглэхээс зайлсхийх зөвлөгөөг эмч өгдөг.

Энэ эмчилгээтэй зэрэгцэн гэдэсний бактержлийн шинжилгээг давхар өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл гэдсэн дэх сайн ба муу бактерийн чинь харьцаа алдагдсан эсэхийг давхар шинжлүүлэх хэрэгтэй гэсэн үг. Ингээд хэрэг гэдэсний бактержил буюу дисбактериоз илэрвэл түүнээ давхар эмчлэх шаардлагатай. Үгүй бол гарднереллёз гүйцэд эдгэрэхгүй, эсвэл хэсэг хугацааны дараа дахих магадлал өндөр.

Гуравдугаар шатанд нь биеийн ерөнхий эсэргүүцлийг бэхжүүлэх, дархлааг сайжруулах заслыг хийснээр эмчилгээ гүйцэд болох ёстой юм байна. Энд дархлаа сэргээх бэлдмэл, амин дэм уух, амьдралын эрүүл саруул хэв маягийг баримтлах г.м. олон арга байдгийг та өөрөө сайн мэдэж байгаа байх гэж найдаж байна.

Эмчилгээ дуусах хүртэл бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэх нь зохистой. Бэлгийн харьцагчид эмчилгээ хийх нь эмэгтэйчүүдэд энэ өвчин дахих магадлалыг багасгадаггүй. Учир нь эмэгтэй хүний өөрийнх нь биеийн эсэргүүцэл, ахуйтай ихээхэн холбоотой байдаг.

Ингээд эмчилгээ дууссанаас долоо хоногийн дараа дахин шинжилгээ өгнө. Үүнээс 4-6 долоо хоногийн дараа дахин шинжилгээ өгөөд илрээгүй бол бүрэн эдгэрсэнд тооцож болох юм байна.

Анхааруулга

Цэвэр танин мэдэхүйн үүднээс танд сонирхуулж байгаа юм шүү.  Онош тавьж, эмчилгээ заах эрх зөвхөн мэргэжлийн эмчид л байдаг гэдгийг үргэлж санаж байх хэрэгтэй.

Үтрээний бактержил буюу гарднереллёз
Эрvvл эмэгтэй бvрийн үтрээнд олон тооны бичил биет амьдарч байдаг бөгөөд тэдгээр нь микрофлор буюу амьдралын бичил орчныг үүсгэдэг. Эдгээр бичил биетүүд хоорондын тэнцвэр алгадаагүй үед ямар ч аюулгүй.

Харин тэнцвэрт байдал алдагдангуут буюу дисбактериоз үүсэнгүүт зарим нэгэн бактер хэвийн хэмжээнээс ихсэх юмуу, эсвэл багасч эмэгтэй хvний бэлэг эрхтэнд євчин vvсэх бөгөөд үүнийг үтрээний бактержил буюу гарднереллёз гэнэ.

Ерөнхий

Энэ өвчнийг гарднерелла вагиналис гэх жижиг бактер vvсгэдэг. Энэ бактер нь гол тєлєв шээсний сүв, гадна бэлэг эрхтэнд амьдардаг. Бэлгийн хавьталын  vеэр халдварладаг.

Эмэгтэй хvний үтрээний бичил орчны тэнцвэр алдагдаж, ашигтай нянгуудын хэмжээ нь багасахад  гарднерелла зэрэг ашиггүй бактерууд нь хvчтэй vржиж эхэлдэг.  Гарднерелл нь гонококк, трихомонад, хламид, микоплазмтай хослосон байх нь элбэг.

Энэ өвчнөөр зєвхєн эмэгтэйчvvд євчилдєг. Статистик мэдээнээс үзвэл 18- 50 нас хvртэлх эмэгтэйчvvдийн 20% нь энэ өвчнөөр євчилсєн байдаг юм байна.

Шалтгаан

Vтрээний  бургуй, антибиотик хэрэглэх, үр тогтолтын эсрэг ерөндөг,  үтрээний лаа  лаа зэргийг хэрэглэх үед үтрээний бичил орчны тэнцвэр алдагдах болзошгүй юм. Мөн дааврын түвшин алдагдах, дархлаа буурах, ядаргаанд орох vед бактерийн идэвхжил єсдєг.

Олон хүнтэй учир ургуулж явдаг эмэгтэйчүүдэд гарднереллез vvсэх магадлал нь хамгийн өндөр байдгийг олон жилийн ажиглалт, судалгаагаар тогтоосон байдаг.

Шинж тэмдэг

Эрэгтэйчvvдийн 90%, эмэгтэйчvvдийн 50%-д нь гарднереллез ямар ч эвгvй мэдрэмж  тєрvvлдэггvй. Умаар бактерийг тээгчийн хувьд бэлгийн хамтрагчдаа халдаах аюултай.

Эмэгтэй хvн  гарднереллез євчтэй болсон гэдгээ маш тод нэг шинжээр таамаглах боломжтой. Энэ нь гадна бэлэг эрхтнээс их хэмжээний сааралдуу єнгєтэй, муудсан загасны vнэртэй ялгадас гарах  явдал юм. Vvний зэрэгцээ бэлгийн уруул улайж хавдан шээх, бэлгийн хавьталд орох үед загатнах хорсох шинж мэдрэгдэнэ.

Гарднерелл нь эрэгтэйчүүдэд бараг євчин үүсгэдэггүй.  Зєвхєн ганц нэг тохиолдолд  л  уретрит (шээс дамжуулах сувгийн үрэвсэл) үүсэх нь бий. Энэ тохиолдолд эрэгтэй хvнд ч гэсэн загасны євєрмєц vнэртэй ялгадас бэлэг эрхтнээс нь гарна. Бусад илрэлийн хувьд  уретритийн vед ихэнхдээ илэрдэг хорсох, загатнах, эсвэл зvгээр л шээх vед эвгvй мэдрэмж тєрєх зэрэг шинжvvд ажиглагддаг.

Үр дагавар

Урьд нь эмч нар гарднереллез ямар ч хор нєлєєгvй гэж боддог байсан. Гэвч єнєєдєр энэ өвчнийг умайн дайвруудийн vрэвсэл, эмэгтэйчvvдийн үргvйдэл, зулбах, жирэмсний  болон төрөлтийн хүндрэл vvсэх эрсдэлийн хvчин зvйл гэж  vздэг болжээ.

Оношлогоо

Гарднереллезт байна гэж сэжиглэсэн vед  бэлгийн замын  євчний эмч  эсвэл арьс єнгєний эмчид  заавал хандах хэрэгтэй. Онош тогтооход бэлэг эрхтэнээс наалдац авж шинжилгээнд єгч бактер ургуулдаг. Хэрэв євчтэй хvний наалдацын эсийг микроскопоор харах юм бол тэдгээр нь гарднерелл нянгийн зузаан давхаргаар бvрхэгдсэн байх нь харагдана. Мєн  рН – г хэмжихэд илvvдэхгvй ба хэвийн vед vтрээний орчин хvчиллэг, харин гарднереллезийн vед шvлтлэг байдаг. Эцсийн оношийг изонитрил буюу ялгадасыг ялзарсан загасны vнэртэй болгодог бодисын хариу урвалын тусламжтайгаар тавидаг. Энэ нь євчтэй хvнд эерэг гардаг. Эмч цусны шинжилгээ нэмж бичиж  болох бєгєєд  энэ нь гарднереллезийн vед лейкоцитийн хэмжээ буурсаныг харуулна. Гэхдээ єєр бусад євчний vед ч гэсэн мєн адил зvйл гарах боломжтой.

Эмчилгээ болон урьдчилан сэргийлэлт

Гарднереллезийг  антибиотикоор эмчлэх бөгөөд витамин, дархлаа сэргээх болон бичил орчныг тэнцвэрийг сэргээх болгох бэлдмэлvvдийг ( лактобактерин болон бифидобактерин) давхар  хэрэглэдэг. Курс эмчилгээний дараа дахин наалдацын шинжилгээ єгєх хэрэгтэй болдог. Зєвхєн тухайн євчтєн  эмчлvvлээд зогсохгvй бvх бэлгийн хамтрагчид нь ч мєн адил эмчлvvлэх нь маш чухал.

Энэ өвчний эмчилгээний талаар энд дарж дэлгэрэнгүй танилцаж болно.

Гарднереллезийн урьдчилан сэргийлэлт нь бусад бэлгийн замын  євчнvvдийн сэргийлэлтээс нэг их ялгарахгvй, үүнд:

1. бэлгэвч хэрэглэх

2. тохиолдлын бэлгийн харьцаанаас зайлсхийх

3. сэжигтэй бэлгийн хавьталд орснос хойш хоёр цагийн  дараа  бактерийн эсрэг үйлчилгээтэй бодисоор угаалга хийлгэх.