Эрүүл мэнд » Арьс

Батганаас яаж салах вэ?
Гарын дорхи материалаар батга -наасаа салж болохнээ. Үүнд өргөст хэмхийг ногоо үрэгчээр үрж хоолны халбагаар гурвыг буцалсан усанд хийж 2-3 цаг байлгана. Дараа нь өргөст хэмхээ марлиар шүүж аваад зөгийн бал цайны халбагаар нэг хийж уустал нь сайтар хутгана.

Нүүрээ цэвэрлэсний дараа уусмалаасаа хөвөнд шингээж нүүрээ арчина. Хэрвээ батга үрэвссэн бол дараах аргыг хэрэглэнэ. Үүнд: Цэвэрлэж, сайтар угаасан түүхий төмсийг ногоо үрэгчээр үрнэ. 100гр төмсөн дээр зөгийн бал цайны халбагаар нэг удаа хийж сайтар хутгана. Бэлэн болсон түрхлэгээ марлин дээр 1см-ээс доошгүй зузаантай түрхэж нүүрнийхээ батгатай хэсэгт тавьж бинтээр бооно. 2 цагийн дараа уяагаа тайлаад нүүрнээсээ болгоомжтой хуулж авна. Ийм аргыг өдөрт хэд хэдэн удаа давтан хийж болно. Батгаа цэвэрлэхдээ нэг стакан ус буцалган шар дэрний навч нунтаглан нэг хоолны халбагыг хийж таглан 30 минут байлгана. Дараа нь цайны халбагын талаар нэг зөгийн бал хийж хутгаад бүлээнээр нь өдөрт 2-3 удаа нойтон жин тавих буюу шавшина.

Батгатай тэмцэхэд яагаад хөдөлгөөн болон нарны гэрэл тус болдог вэ?

Идэвхитэй хөдлөх, биеийн тамираар хичээллэх нь зөвхөн цусны судасны системийн ажиллагаанд төдийгүй хөлс ялгарахад ч түлхэц болдог. Бие организмаас гарах хөлстэй хамт шаар шавхдас бас ялгардаг. Нарны туяа нь давсалсан устай хослоод батгыг хатааж арьс өөрөө сэргэхэд нь дөхөм болдог. Эмийн сангаас та угаалганд зориулсан далайн давс худалдаж аваад усанд орохдоо усандаа хийж хэрэглэж болно. Энэ ч бас далайн усанд орж буй адил сайхан тус болно.

Батга арилгах -ад өөр юу тус болох вэ?

Өдөр болгон хоёр литр ус, шүүс эсвэл өвсний цай ууж байгаарай. Энэ нь бие организмаас шаар шавхдас гарахад дөхөм болно.

Гоо сайхнаа хадгалъя гэвэл ямар хоол хүнс хэрэглэх вэ?

Үсэнд – А,В2, В6, F, H       Нүдэнд – А, В2     Шүдэнд – E, D    Хумсанд – A, D, C

Арьс болон бүх бие организмд A, B, B12, E, F витаминууд сайн нөлөө үзүүлдэг.

Ямар витамин ямар хүнсэнд илүү их агуулагддаг вэ?

А: Элэг, өндөг, загас, аарц, сүү, жимс, лууван, улаан лооль

В: Элэг, сүү, өндөг, дрожж, улаан буудай, вандуй

В2: Сүү, аарц, өндөг, гахайн мах

В6: Элэг, бөөр, тархи, гадил жимс, үзэм, чавга

В12: Элэг, бөөр, өндөгний шар

С: Улаан өнгийн бүх төрлийн жимс, ногоо, өнгөт байцаа, ногоон вандуй

D: Элэг, загас, өндөгний шар, мах, ургамлын тос

E: Сүү, улаан буудай

F: Хатаасан жимс

H: Элэг, мөөг, самар, шоколад, сүү

Язралт
Эх болсон аз жаргалыг эмэгтэй хүний гадаад төрхийн өөрчлөлт багагүй сэвтүүлдэг. Залуухан ээж хөөрхөн, залуу, хамгийн хамгийн байхыг хүснэ. Гэтэл язралт бий болчихсон. Язралт нь гуя, гэдэс, хөхөнд үүсэх бөгөөд цагаан, улаавтар, эсвэл хөх ягаан туяатай байдаг.

Шалтгаан

Язралт нь дааврын өөрчлөлтийн нөлөөгөөр арьс сунах, сунасны үр дүн юм. Нимгэрсэн арьсанд дотоод хагарал үүсэх магадлалтай. Улмаар хагарал нь холбогч эдээр орлогддог. Холбогч эд нь сорви үүсгэдэг эдүүд юм. Язралт зөвхөн жирэмслэлт болоод өнгөрсний дараа үүсдэг юм биш. Тамирчдад ч, өсвөр насныханд ч, биеийн жингийн эрс өөрчлөлтийн үед ч, дотоод шүүрлийн өвчний үед үүсдэг.

Ихэвчилэн удамшлын шинжтэй байдаг. Язралт бий болсон нь арьсны бүх давхаргыг хөндөгдөснийг харуулж буй хэрэг, өөрөөр хэлбэл эрүүл мэнд тодорхой хэмжээгээр хохирол учирсан гэсэн үг. Мөн гоо сайхны хувьд ч сайхан сэтгэгдэл төрүүлэхгүй нь мэдээ. Дээр нь холбогч эдэд меланин гэдэг бодис байдаггүй тул наранд шарсан ч борлохгүй.

Оношлогоо

Язралт нь эрүүл мэндэд ямар нэг аюул учруулдаггүй. Гэвч биед гарсан ямар нэг өөрчлөлтийн үр дагавар болж үүсдэг болхооор шалтгааныг нь олох шаардлагатай. Жирэмслэлт бус харин биеийн жин өөрчлөдөх, артерийн даралт өндөрсөх, цээж, нүүр, нуруугаар үс ургаснаас шалтгаалсан бол зайлшгүй эмчид үзүүлэх хэрэгтэй.

Жишээлэхэд,  Иценко Кушингийн хам шинж гэгддэг бөөрний дайвар булчирхай хэт их дааврыг ялгаруулдаг өвчний шинж байж болно. Энэ өвчний үед язралтын хэмжээ том бөгөөд нүүр, хүзүүнд ч үүсдэг. Улмаар үрэвсэж, загатнах тохиолдол ч байдаг.

Тухай тохиолдол бүрт гоо засалчид үзүүлж зөвлөгөө авах шаардлагатай. Нас, арьсны байдал, гэмтсэн хэсэг ба хэмжээнээс хамааран эмчилгээг заадаг.

Эмчилгээ

Одоохондоо язралтыг бүтнээр нь арилгаж чадахгүй байгаа ч бараг мэдэгдэхгүй болгох боломж байгаа юм. Язралттай тэмцэх нэг дэлгэрсэн арга бол өнөглгөө буюу арьсны гадна давхаргыг авснаар Язралттай хэсгийн эд болон хажуугийн арьсны хэсгүүдийн хоорондохь ялгаа бага мэдэгдэнэ.

Бага зэргийн язралттай хүмүүст тусгай тос тохирно. Шимэгч бодисууд зарим нэг тохиолдолд сайн үр дүн өгдөг. Заримдаа мезозаслыг санал болгодог. Зөөлөн аргаар эмчлэх хагас жилээс нэг жил хүртэл удаан үргэлжидэг. Язралтын эсрэг эмчилгээнд лазерийн өнгөлгөө, хуулах эмчилгээ зэрэг олон арга ашигладаг ч язралтаас урьдчилан сэргийлэх нь илүү найдвартай бөгөөд аюулгүй арга юм.

Урьдчилан сэргийлэлт

Эфирийн тос, ургамлын ханд, коллаген, эластин агуулсан тосны тусламжтайгаар язралт үүсэхээс сэргийлж болно. Айл болгонд байдаг зүйлээс чидун жимсний тос /оливийн тос/ -ыг хэрэглэж болно. Оливийн тос бол үр дүнтэй натурал урьдчилан сэргийлэх арга мөн.

Целлюлит
Ерөнхий

Липидын буюу өөх тосны солилцоо ямар байхаас хүний гадаад үзэмж ихээхэн шалтгаалдаг. Энэ солилцоо алдагдаад ирэхээр жин нэмэгдэж, улмаар целлюлит гээч үүсдэг. Целлюлит нь анхандаа арьсыг чимхэж татах үед үл мэдэг бэржгэр гадаргуу үүсгэхээс хэтэрдэггүй. Яваандаа арьс зүгээр л байхдаа ч бэржгэр болдог тул татах ч хэрэггүй болно.

Тэгсээр гуя, өгзөг бүхэлдээ жүржийн хальс шиг, эсвэл дрож хийж хөөлгөсөн гурилын гадаргуу шиг болдог.

Целлюлит гол төлөв эмэгтэйчүүдэд тохиолддог нь нэлээд учиратай гэж болно. Эрэгтэй хүний биеийн 12% өөхөн эд эзэлдэг байхад эмэгтэйчүүдийнх 25 % байдаг. Цаашлаад эрэгтэйчүүдийн өөхөн эд бүсэлхий, гэдэс, мөрөнд хуримтлагддаг бол эмэгтэйчүүдийнх гуя, өгзгөнд хуримтлагддаг.

Үүнээс гадна эм бэлгийн даавар эстроген нь целлюлит үүсэхэд ихээхэн нөлөөлдөг байхад эрэгтэйчүүдэд энэ дааврыг хэмжээ өчүүхэн бага байдаг. Энэ бүхний үр дүнд эмэгтэйчүүдийн 80-95 % нь целлюлиттэй болдог.

Шалтгаан

Өөх тосны солилцоог хямралд оруулж, улмаар целлюл үүсэх шууд, эсвэл шууд бус шалтган болдог хүчин зүйлүүд:

Дааврын тэнцвэр алдагдах. Өндгөвчний үйл ажиллагаа алдагдаснаас цусан дахь эстроген ихсэнэ.

Бамбайн булчирхайн өвчин дотоод шүүрлийн булчирхайн бусад хямралууд

Цусан дахь альбумин нэртэй уурагын агуулга буурах зэрэг уургийн солилцооны хямрал.

Удамшлын хүчин зүйл

Зохисгүй хооллолт.

Гиподинамия буюу хөдөлгөөний дутагдал.

Архаг стресс

Архаг ядаргаа

Хүний өөхөн эдийг байрлал болон бодисын солилцоооных нь онцлогоос үүдэн гурван давхаргад хуваадаг.  Гадаргад хамгийн ойрхон байрладаг өөхөн эсийн давхарга нь арьс, булчингийн гадаргын завсар нь булчинг нимгэн хальс байдлаар бүрхэн байрладаг. Энэ давхаргын хэмжээ хүний биеийн галбирыг тодорхойлж байдаг. Өөрөөр хэлбэл энэ давхарга ихэсвэл хүн таргална. Хоёр дахь давхарга нь булчингийн хальсны гүнд байрлана. Хэмжээ нь нэг их өөрчлөгддөггүй, турахад ч өөрчлөгддөггүй. Гурав дахь давхарга нь хэвлийн хөндийд байрладаг. Энэ давхаргын хэт томролт нь гол төлөв эрэгтэйчүүдэд ажиглагддаг бөгөөд гэдэс нь томрох байдлаар илэрдэг.

Явц

Өөхөн эд өөртөө их хэмжээний ус шингээдгээс болж целлюлит үүсдэг гэж болно. Улмаар их хэмжээний ус шингээсэн өөхөн эд нь хавагнан ойролцоох холбоос эдүүдээ дарж эхэлдэг. Холбоос эд үүний хариуд өөхний бөөгнөрөлийг томролтыг хязгаарлахын тулд нягт эд ялгаруулдаг нь цусны эргэлтэнд саад болж эхэлдэг. Ингэх үед арьсан доор овгор товгорууд бий болно. Заримдаа цусны эргэлт саатасны улмаас овгорууд нь үрэвсэн хөндүүртэй болдог.

Насанд хүрсэн хүний өөхөн эс буюу адипоцитын хэмжээ нь харьцангуй тогтвортой байдаг гэж үздэг. Иймд өөх хуримтлагдах буюу таргалах нь өөхөн эсийн тоон хэмжээ нэмэгдэх бус, харин эсүүдийн хэмжээ томорсонтой холбоотой юм. Таргалалтын хэмжээ болон өөрийн онцлогоос шалтгаалаад өөхөн эс нь 30-40 дахин томорч чаддаг.

Целлюлит нь дөрвөн үе шаттайгаар явагддаг. Эхний шатанд нь целлюлит нь нүдэнд бараг харагддаггүй. Эмэгтэй хүн тунгалагийн урсгал удааширснаас болж бага зэрэг таргалсан юм шиг харагддаг ч арьсны гадаргуй урьдын адил гөлгөр, тэгш байна.

Хоёр дахь шатанд нь  хураагуур судасны систем нь биеэс хэт их хэмжээний ус гадагшуулах болж ачааллаа даахаа байдаг. Үр дүнд нь судасны доторх даралт нэмэгдэнэ. Биед шингэн хуримтлагдсаар хураагуур судсыг боож, шингэний гадагшлах цорын ганц боломжийг хаадаг. Ингэснээр өөхөн хуримтлал нь илүү нягт болж ирнэ.

Судас боогдосны улмаас хүчил төрөгч орж ирэхээ байхаар холбогч эд нь зөгийн үүр шиг хэлбэртэй торлог үүсгэн тархаж эхэлнэ. Гурав дахь шатанд  торлог нь хэдхэн эсийг хамарсан байдаг. Анх харахад арьс гөлгөр мэт харагддаг чимхээд татаж үзвэл жүжрний хальс шиг бэржгэр болсон нь харагдана. Мөн гуравдугаар үе шатыг дулааныг нь хэмжиж шалгаж болно. Үүний тулд гараа алгаар нь зөрүүлэн биеийнхээ дулааныг үзнэ. Целлюлиттэй хэсгийн дулаан ямагт бага зэрэг доогуур байх болно. Үүнээс гадна арьсныг хоёр хуруугаараа зөөлнөөр удаан чимхэж байгаа огцом тавих үед өвдөлт мэдрэгдэхгүй бол мэдрэлийн эсүүд үрэгдээгүй, целлюлит дараагийн, хүнд шатандаа ороогүй байгааг харуулна.

Гэхдээ л энэ шатанд нь нэг талаараа арьсанд, нөгөө талаараа булчинд бэхлэгддэг холбогч эдээс болж целлюлитийг эмчлэхэд түвэгтэй болсон байдаг.

Эмчилгээ

Эмчилгээг эхлэхийн өмнө гоо сайхан эмчтэй заавал уулзаж зөвлөгөө авах ёстой. Целлюлитийн шалтгаан маш өрөн хүрээг хамаардаг болохоор эмчилгээг зөвхөн тухайн хүний биеийн онцлогт тохируулан хийдэг. Эмчилгээ нь арга нь өнөөдөр хэдэн арваар тоологдох болсон. Эдгээрээс мезо засал, целлюлипизийн арга нь нэлээд өргөн ашиглагддаг.

Урьдчилан сэргийлэлт

Целлюлитээс сэргийлэх хамгийн сайн арга нь эрүүл амьдралын хэв маягийг баримтлах явдал вм. Өнөөдөр целлюлит үүсэхийн эсрэг үйлчилгээтэй олон тос, түрхлэг байдаг бөгөөд тэдгээрийг пилингтэй хамт ашиглахад целлюлит үүсэхээс сэргийлж чаддаг.

Сэвх
Ерөнхий

Пигментаци буюу арьсны өнгө нь ямар байхыг меланин гэж нэрлэгддэг бодис зохицуулж байдаг. Меланин нь бараан өнгийн будагч бодис юм.  Ихэнх уургийн найрлагад байдаг тирозин нэртэй амин хүчил нь нарны туяаны, бүр нарийвчилбал нарны туяанд байдаг хэт ягаан туяаны нөлөөгөөр меланин болон хувирдаг.

Гэхдээ арьсны эс болгонд үүсээд байдаггүй зөвхөн меланцит нэртэй арьсны эсийн дотор үүсдэг.Меланин их хэмжээгээр боловсорсноос пигментаци бий болж,  дутагдвал хэсэг газрын эсвэл ерөнхий пигментацийн үүсдэг.

Шинж тэмдэг

Дараах шинж тэмдэг нь меланин боловсруулалт алдагдсаны илрэл байдаг, үүнд:

Сэвх буюу шинжлэх ухааны хэлээр “эфелид” / грекээс нарны алагдалт гэж орчуулагддаг/. Сэвх нь ихэвчилэн нүүр болон биеийн ил байдаг хэсгүүдэд байрладаг жижгэвтэр хүрэн толоб гэдгийг бүгд мэдэж байгаа байх. Ерөнхийдөө хавар гараад намар, өвөл бүрэн, эсвэл хэсэгчлэн алга болдог.

Витилиго буюу цахлайтах. Арьсны хэсэг газрын будагч бодис буюу пигмент арилснаас болж өнгөгүй, бууралтсан үстэй толбонууд үүсдэг.

Хлоазма. Энэ нь ихэвчилэн нүүрэн дээр тэгш хэмтэй байрладаг бор толбонууд юм.

Мэнгэ

Янз бүрийн гарал үүсэлтэй,  өнгийн толбо.

Явц

Арьсны пигментийн солилцоонд доголдол үүсэх үед сэвх гардаг. Үүсгэдэг процессийн хувьд наранд шарж борлох, сэвх үүсэх хоёр адил. Гол нь наранд шарж борлох үед дээр дурдагдаж байсан тирозин нэртэй амин хүчил нь арьсны эсүүдээр жигд тархсан байдаг бол сэвх нь нарны туяаны нөлөөгүйгээр тирозины “сайн дураараа” меланин болон хувирсан хэсэг юм. 20-25 насны хооронд хамгийн тод сэвх үүсдэг. 30-35 насны хооронд сэвхний тоо нь нэмэгдэж болох ч нас ахихын хэрээр бүдгэрдэг. Шар, цайвар үстэй хүмүүст гол төлөв сэвх үүсдэг. Ийм толбонуул нь хороондоо нийлж томрох нь цөөнгүй. Жишээлэхэд, амыг тойрсон ийм толбо нь ходоод гэдэсний ур үүсч байгаагийг анхны шинж тэмдэг байдаг. Иймд үүсэх болсон шалгааныг арилгасны дараа хлоазм нь аяндаа алга болдог.

Дархлалын системийн доголдол үүссэн үед арьсан дээр витилиго буюу цахлай үүсдэг. Харин жирэмслэлт, эмэгтэйчүүдийн бэлиг эрхтэний зарим өвчлөл, цагаан хорхойтох, элэгний үйл ажиллагаа доголдох зэрэгт нүүрэн дээр бий болдог хүрэн толбуудыг хлоазм гэж нэрлэдэг. Эдгээр нь өндгөвчний үйл ажиллагаа хямрах үед ажиглагддаг. Улмаар үүсэх болсон шалтгаан буюу өвчнийг эмчилсний дараа хлоазм нь аяндаа алга болдог.

Настайт хүмүүсийн гары ар талд нь тод өнгөтэй толбонууд үүсэх нь олонтаа. Харин 50 наснаас өмнө ийм толбо үүсэхийг бие махбодийн эрт хөгшрөлтийн шинж тэмдэг гэж үздэг.

Меланцит бие махбодийн будагч эсийн бөөгнөрөлийг бид мэнгэ гэж нэрлэдэг. Мэнгэгүй хүн ч гэж байдаггүй. Зарим мэнгэ нь төрөлхийн байдаг бол зарим нь шинээр үүсдэг. Гэхдээ заримдаа байгаа нь огт мэдэгддэггүй байсан мэнгэ гэнэт өнгө нь бараантан харагддаг болох нь бий.  Ийм үзэгдэл нь гол төлөв шилжилтийн нас, жирэмслэлт, цэвэршилтийн үед ажиглагддаг. Эрүүл мэндэд учруулах аюулын хувьд төрөлхийн мэнгэ нь шинээ бий болсноосоо хавьгүй бага байдаг.

Хэсэг газрын пигментацийн хамгийн хортой илрэл нь меланом буюу меланом агуулсан хорт хавдар юм.

Мөн түлэгдэлсэн, тариа хийлгэсэн, амьтанд хазуулсан, харшлын гаралтай загатнаа үүссэн зэргээс үлдэх сорвин дээр нөсөөт толбо үүсдэг. Системийн гаралтай чонон яр гэх мэтийн дархлалын системийн функ алдагдах үед нөсөөт толбо үүсдэг.

Оношлогоо

Арьсны өнгө өөрчлөгдсөн тохиолдолд шалтгааныг нь тодруулахын тулд  гоо засалчид хандаж, шинжлүүлэх хэрэгтэй. Үүний дараа арьсны эмчид үзүүлж шинжлүүлэх шаардлага ч гарч магадгүй. Нөсөөт толбо үүсэхэд хүргэдэг шалтгаан маш олон байдаг тул бодит шалтгааныг нь тодруулаагүй цагт гоо сайхын эмчилгээ, засал хийлгэх нь утгагүй.

Эмчилгээ

Юуны өмнө арьсан дээрх бүх л төрлийн толбонууд нь нарны гэрлийн нөлөөн дор илүү тодордог гэдгийг санаж, нарнаас хамгаалах тос нүүрэндээ түрхэх замаар урьдчилан сэргийлж байх хэрэгтэй. Хоёрт нь таагүй нөсөөт толбо нь үүсэгэсэн шалтгааныг арилгахыг даган аяндаа алга болдог. Дотор эрхтэний ямар нэг өвчний шинж тэмдэг болж үүссэн нөсөөт толбыг гоо сайхны бэлдмэл ашиглан цайруулах гэх нь цаг, мөнгөний ашиггүй үрлэг болохоос цаашгүй гэдгийг тогтоож авах хэрэгтэй.

Арьсыг цайруулах гэпэг нь эвэрлэг давхарагыг хуулах ба меланины ялгаруулалтыг багасгах гэсэн хоёр зүйлийг өөртөө агуулж байх ёстой. Арьсны эвэрлэг давхаргыг ховхолох явцад арьсны өнгөн хальсан дахь меланиныг арилгадаг болохоор нөсөөт толбоны өнгө нь бүдгэрдэг.

Мэнгийг арилгах нь аюулгүй мэс засал ч гэлээ дийлэнх тохиолдолд эрүүл мэндэд ноцтой аюул заналхийлсэн нөхцөлд л хийгддэг бөгөөд гоо сайхны шаардлагаар авахыг зөвшөөрөх нь тун ховор.

Эцэст нь анхааруулахад сэвх арилгах үйлчилгээтэй цайруулах эмчилгээ нь  арьс хуурайших, улмаар үрчлээс эрт үүсэх, нүүр царайг хөгшрүүлэх үйлчилгээтэй.

Наран шарлага
Ерөнхий

Хүмүүс эрт дээр үеэс эхлэн нарыг бурханчлан тахиж, туяаг нь хүний биед нөлөөлөх онцгой шидтэй гэдэгт эргэлздэггүй байсан. Жишээлэхэд, Эртний Хятадад наран биеэ шарахыг салхин цэцэг тусахаас сэргийлэх шилдэг арга гэж үздэг байсан бол Эртний Грекчүүд хүүхдийн сульдаанаас сэргийлдэг гэж үздэг байжээ.

Шалтгаан

Нарны туяа нь олон төрлийн цахилгаан соронзон туяанаас бүрддэг. Тэдгээрээ заримыг нь бид гэрэл, дулаан хэлбэрээр мэдрээд, заримыг нь огт мэдэрдэггүй. Хүн нарын цацраг дахь хэт ягаан туяа ны үйлчлэлээр борлодог тухай та лав сонсож байсан биз. Гэхдээ нарны цацрагт багтдаг гурван төрлийн хэт ягаан туяа дэлхийн гадаргуйд хүрдэг.  Юуны өмнө хэт яагаан туяаг хүн хардаггүй, мэдэрдэггүй гэдгийг хэлэх хэрэгтэй байх. А төрлийн урт долгион /UV-B/ нь нарны туяаны ердөө 3,5% эзэлдэг боловч арьсны гүнд нэвтэрч, хөгшрөлтийн үйл явцаг хурдасгахинөлөөт үзүүлэх чадвартай байдаг.

В төрлийн богино долгион /UV-C/ -ы нөлөөн дор меланоцит нэртэй тусгай эсүүд нь меланин нэртэй тусгай будагч бодис ялгаруулдаг. Энэ бодисны хэмжээ нь хүний арьсны өнгийг тодорхойлдог.  Өөрөөр хэлбэл меланины хэмжээ бага үед хүний арьс цайвардуу өнгөтэй болоод, ихсээд, өөрөөр хэлбэл наранд биеэ шараад ирэхлээр борлодог. Борлох нь сайн гэдэг ч үнэн хэрэг дээрээ хүний бие хэт ягаан туяанд түлэгдэхээс сэргийлэхийн тулд меланин ялгаруулдаг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Ийм болохоор нарны туяа нь бага хэмжээгээр нөлөөлсөн үедээ меланин үүсгэдэг ч хэтэрвэл арьсны хорт хавдар үүсгэх аюултай.  Арьс наранд түлэгдэх гэдэг нь меланин исэлдэж, задрахаасаа илүү хэмжээгээр үүсэхийг хэлдэг бөгөөд түлэгдэлтийг анагаах ухаанд эритем гэж нэрлэдэг. Наранд шарж байгаад арьсаа түлэх нь энгийн зүйл мэт санагддаг ч хоёр, түүнээс олон удаа арьсаа наранд түлэх нь хорт хавдар үүсэх эрсдлийг эрс нэмэгдүүлдэг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.

Гурав дахь төрлийн хэт ягаан туяа нь С /UV-C/ гэсэн нэршилтэй. Энэ туяа нь хүн гэлтгүй бүх л амьд амьтанд хортой, үхүүлэх чадалтай ч  боловч озоны давхаргад шүүгдээд газрын гадаргуй дээр ялихгүй бага хэмжээгээр хүрдэг. Озоны давхарга цоорлоо гэж бөөн дуулиан болоод байдгийн учир нь энэ юм.

Шаардлага

Өрнөдийн орнуудад саяхныг хүртэл хангалуун амьдралтай, нийгэмд дээгүүр байр суурь эзэлдэг хүмүүс нь цайвар, цагаан арьстай байж хар ажил хийдэг, доогуур байр суурьтай хүмүүс наранд борлосон арьстай байсан. Иймд хүмүүс биеэ наранд шарах бус харин ч арьсаа аль болох цагаан болгохыг хичээдэг байв. Манайд ч ийм үзэгдэл өнөөдрийг хүртэл хэвээр байгаа.

Гэвч нийгэм өөрчлөгдөж, үйлдвэрлэлийн хувьсгал гарснаар биеийн хүчний хүнд ажил хийдэг хүмүүс нарны туяа нэвтэрдэггүй байр саванд олон цагаар ажилладаг болсон тул цонхигор царайтай, цагаан арьстай болж, хангалуун амьдралтай хүмүүс нь эрүүл агаарт удаан хугацаагаар амрах боломжтой болсноор хөрслөг бор арьстай байх болсон юм. Тэгсээр өнгөрсөн зууны 40-д оноос загвар зохион бүтээгч Коко Шанель нь наранд шарсан хөрслөг бор арьсыг моодонд оруулсан билээ.

Хэрэгцээгээ дагаад удалгүй хэт яагаанд туяа цацруулдаг төхөөрөмж ашиглан гэрээсээ гаралгүй борлох боломж олгодог  солярий нэртэй төхөөрөмж бүтээгдсэн юм. Үүнээс хойш хүн заавар наран шарлагын газар очих шаардлагагүй болсо.

Үр дагавар

Аливаа юм хоёр талтай байдагчлан шаран шарлага ч өөрийн гэсэн эерэг ба сөрөг үр дагавартай.

Эерэг үр дагавар

Хэтрүүлээгүй тохиолдолд нарны туяа нь зарим төрлийн арьсны өвчнөөс салахад эергээр нөлөөлөхөөс гадна витамин D-г үүсэхэд дэм болдог. Энэ амин дэм нь биеийн эсэргүүцлийг сайжруулж, цусны эргэлтийг сайжруулснаар даралтыг хэвийг болгох үйлчилгээ үзүүлдэг. Үүнээс гадна хэт яагаан туяаны нөлөөгөөр арьсанд үүссэн Д амин дэм нь кальци, фосфорын шингээлтийг сайжруулан, булчин, ясыг бэхжүүлэхэд дэм болж байдаг.

Сөрөг үр дагавар

Наранд хэт удаан явах нь арьсанд ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг. Наранд хэт их шардаг хүмүүсийн арьсанд 35-40 наснаас нь эхлэн хөгшрөлтийн шижн тэмдэг илэрч, сул, үрчлээстэй, зузаан болж, улмаар арьсны хорт хавдар үүсэх эрсдэлтэй. Дээр дурдсанчлан залуудаа хоёр, түүнээс олон удаа арьсаа наранд түлж байсан хүмүүсийн арьсны хорт хавдар тусах эрсдэл нь хоёр дахин нэмэгддэг.

Иймд наран шарлагын газар очих, эсвэл солярийд шарахаас өмнө гоо засалч эмчтэй уулзах зөвлөгөө авсан байхад илүүдэхгүй. Тэгээд ч арьсны цочромтгой байдлыг нэмэгдүүлж, нарны харшил үүсэх дам нөлөө үзүүлдэг эм, бэлдмэлүүд гэж байдаг.

Нөсөөт толбо, олон тооноы том мэнгэтэй бол наранд шарах хугацааг аль болох багасгаж, арьсны эмчид үзүүлэх хэрэгтэй. Арьсны үрэвсэлтэй хүмүүс наран шарлага, солярийгаас аль болох зайлсхийсэн нь дээр. Хөл гарын үсийг авсны дараа буюу эпиляц хийсний дараа арьсны цочромтгой байдал мөн л эрс нэмэгддэг.

Цусны даралт өндөр, элэг болон зүрхний үйл ажиллагааны доголдолтой болон сүрьеэтэй хүмүүс наран шарлага, солярийд орохын өмнө мэргэжлийн эмч нарын зөвлөгөөг заавал авч байх ёстой.

Хөл хүнд эмэгтэйчүүдийн арьсанд хэт ягаан туяаны нөлөөгөөр сэвх үүсгэхэд нөлөөлдөг даавар үүсэх эрсдэлтэй тул мөн л эмчийн зөвлөгө хэрэгтэй.

Иллэг буюу массаж
Ерөнхий

Ядаргаа тайлж, эсвэл биеийг сэргээх, эмчлах, гоо сайхны нөлөө үзүүлэх зорилгоор бие, аль нэг эрхтэний гадаргуйд аргааар механик нөлөө үзүүлэхийг иллэг буюу массаж гэнэ. Массажийг дийлэнхдээ гараар хийдэг  боловч тусгай багаж ашиглан хийх нь олонтаа.

Өрнө дахинд хэрэглэгддэг массаж гэдэг нэршил нь араб хэлний зөөлөн дарах гэсэн утгатай “маss” гэсэн үгнээс гаралтай юм байна.

Шалтгаан

Иллэг нь арьс, булчин, шөрмөс, үе, холбоос, судасны хананд байрладаг мэдрэлийн эсийн төгсөглүүдийг цочроох замаар мэдрэлийн системд нөлөөлдөг. Үүссэн нь цочроо нь төв мэдрэлийн системээр дамжин тархины зохих хэсгүүдэд хүрдэг. Үүний хариуд тархинд үүссэн хариу урвалын үр дүнд бие махбодит физиологийн өөрчлөлт бий болдог.

Мэдрэлийн хүчин зүйлээс гадна гумораль буюу шингэний хүчин хүчин зүйл чухал үүрэгтэй. Иллэгийн нөлөөгөөр биологийн идэвхит бодисууд /эдийн гормонууд / арьсанд бий болж, цусанд ордог. Эдгээрийн тусламжтай гаар судасны хариу өөрчлөлт, мэдрэлийн цочроо дамжих, зэрэг үйл явц өрнөдөг.

Массажны нөлөөг бий болгодог гурав дахь хүчин зүйл нь механик үйлчлэл юм. Энэ нь татах, дарах сунгах зэргээр илэрч биеийн тунгалаг, цус, эд хоорондын шингэн зэргийг хөдөлгөөнийг эрчимжүүлэх зэрэг нөлөө үзүүлнэ. Массажны үеийн механик нөлөө нь биед болж байгаа үйл явцыг хурдасган, иллэг хийгдэж байгаа хэсгийн амьсгалах чадварыг сайжруулна.

Хориг

Дараахь нөхцөлүүдэд массаж хийхийг хориглодог, үүнд :

өндөр халуун

хурц үрэвсэл үйл явц

цус алдалт,

идээт үрэвсэл

арьсны өвчин

арьсны гэмтэл

хэт хөөрөх, хэт ядрах

судасны үрэвсэл , судас бүдүүрэх

Төрөлхийн мэнгэ болон хортой, хоргүй хавдарт иллэг хийж болохгүй.

Жирэмсэн, сарын тэмдэг ирсэн, эвэрхийтэй, бөөр болон цөсөндөө чулуутай үеүдэд гэдсэнд иллэг хийж болохгүй. Хоол идсэний дараагаар мөн адил. Цаашлаад массаж, түүний төрөл зүйлийн сонголтын талаар эмчээсээ заавал авах хэрэгтэй.

Асуудалтай арьс
Ерөнхий

Ямар нэг шалтгааны улмаас тууралт, нөсөөт толбо, сорви, судсан толбо, батга гэх мэт гажиг үүссэн арьсыг асуудалтай арьс гэж нэрлэдэг.

Шалтгаан

Хүний нас, арьсны төрөл, эрүүл мэнд зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалаад арьсан дээр бий болсон гажиг нь түр зуурын, эсвэл удаан хугацааных байдаг.

Дээхэн үед зохисгүй хооллолт, арьсны бохирдлоос үүдэн арьсан дээр тууралт үүсдэг гэж үздэг байсан. Харин одоо бол тослог арьс, стресс гэх мэтийн сэтгэл санааны хүчин зүйлтэй холбон тайлбарлаж байна. Улмаар асуудалтай арьс гэдэг нь ямар нэг өвчин биш харин олон тооны арьстай холбоотой асуудлуудын хослол юм.  Жишээлэхэд, тослогын булчирхайн хэт ажиллагаа, тослог болон хуурай хэсэг ээлжилсэн, гүн нүх хавсарсан г.м. Бактер, тос, үхжиж гуужсан эсүүд үсний уутанцар дотор бөөгнөрөх нь арьсан дээр тууралт үүсэх шалтгаан болдог. Ийм төрлийн үсний уутанцарууд нь гол төлөв нүүр, цээж, нурууны дээд хэсэгт байрладаг. Мөн хоол боловсруулах замын эмгэгээс эхлээд дааврын өөрчлөлт хүртэл дотор өвчний үед арьсан дээр элдэв тууралт, гажиг үүсдэг.

Нөсөөт толбо үүсэх хандлага гэх мэтийн арьстай холбоотой зарим асуудал нь удамшлын гаралтай гэж арьс судлаач эмч нар үздэг. Иймд энэ мэтийн удамшлын хандлагатай бол наранд удаан байхаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Улмаар нөсөөт толбо, эсвэл мэнгэний өнгө, хэлбэр нь гэнэт өөрчлөгдвөл цаг алдалгүй арьсны эмч, эсвэл хавдар судлаач эмчид хандлаж үзүүлэхэд огтхон ч илүүдэхгүй.

Батга их гардаг арьстай бол элдэв то түрхэж эхлэхийн өмнө гоо зүйч эмчид хандан шалтгааныг нь тогтоох хэрэгтэй юм. Үгүй бол нуухыг нь авах гээд нүдийг сохолдогтой адил зүйл болох эрсдэл өндөр.

Эмэгтэйчүүдийн арьс дааврын идэвхжил буурахыг дагалдан 50 наснаас хойш арьсны коллаген  шинэчлэгдэх үйл явц удааширснаар арьс толигор, уян хатан байдлаар алдаж ганддаг. Ийм асуудалтай тулгарсан үед арьсыг хуурайшуулах, арьсныг хамгаалах чадварыг алдагдуулах, тосны булчирхайн ялгаруулалтыг багасгах, эсийн солилцоо удаашрах г.м. асуудлыг үүсгэдэг олон тооны хүчин зүйлийн эсрэг арга хэмжээ авах шаардлагатай болдог.

Гэхдээ асуудалтай байх эсэх нь гол төлөв арьсны төрөлөөс шалтгаалдаг. Харин тухайн хүний арьсны төрөл нь өөр хэн нэгнийхтэй адилгүй байдаг болохоор эмчилгээ ч бусад хүмүүсийнхээс өөр байх ёстой юм. Ийм асуудал үүсэхэд хүргэсэн шалтгааныг тодорхойлж чадаагүй бол ямар ч эмчилгээ хийгээд арьсыг толигор, сайхан харагдуулах боломжгүй. Асуудлын шалтгааныг бие даан тодорхойлж чадахгүй байгаа үед гоо засалч мэргэжилтэнд хандан зөвлөгөө авч байх хэрэгтэй.

Эмчилгээ

Арьсны хөгшрөлтийг зогсоож, нөхөн сэргээх нь өргөн судлагдаж байгаа асуудал юм. Настай холбоотой хүчин зүйлийн үйлчлэлийг зогсоох, эсвэл нөлөөллийнх нь ул мөрийн арилгах олон тооны аргачлал бий. Тэдгээрийн дотор биогель, эсвэл ботоксоор үрчлээс арилгах, мезо эмчилгээ багтдаг. Мезо эмчилгээ нь арьсны мезодером нэртэй давхаргад тусгай үйлчилгээтэй бэлдмэлүүдийг тарьж арьсыг эрүүлжүүлэхэд чигэлсэн аргачлал юм. Энэ аргыг целлюлит, өөхөн хуримтлал, арьс хөгшрөлт, хаван, язралт зэргийг эмчлэхэд өргөнөөр ашиглаж байна.

Батга гэх мэтийн арьсны өвчтэй бол дур мэдэн эмчилгээ хийлгүйгээр арьсны эмчид үзүүлэх хэрэгтэй.

Батга, ур, мэнгэ зэрэг шинээр бий болсон зүйлийг арилгахад арьсны эдийг цахилгаанаар түлэх дээр үндэслэсэн цахилгаан коагуляцийн аргыг ашигладаг.

Мөн арьсны хөгшрөлт, асуудалтай арьс зэргийг эмчлэхэд озон эмчилгээний аргыг өргөн ашиглаж байна. Энэ нь  арьсан доогуур болон арьсан дотуур озон хүчилтөрөгчийн холимогийг оруулах, озонжуулсан тосоор иллэх хийх арга бөгөөд нүүр хувирлын үрчлээсийг арилгаж, нүдийг тойрсон жижиг үрчлээсүүдийг багасган, нүүрний өнгийг сэргээдэг.

Арьсны эвэшрсэн давхаргыг арилган шинэ эсүүдийг хамгаалахад чигэлсэн олон тооны аргачлалуудыг ерөнхийд нь пилинг гэж нэрлэдэг. Пилингийг шинээр үүссэн язралтыг арилгах, шилжилтийн насны тослогийн булчирхайтас буюу акнегийн үед цогц эмчилгээнд оруулан ашигладаг.

Арьсны эмчилгээнд хэт авиаг ашигладаг. Хэт авианы нөлөөгөөр эсийн бодисын солилцоо болон тунгалагийн зам цэвэрлэгдэх үйл явц идэхждэг.  Мөн хэт авиа нь целлюлтийг бүрхэж байдаг холбогч эдийн хэлхээсийг нураадаг. Цаашилбал, хэт авиа нь арьсны тухайн хэсгийн цусны эргэлтийг идэвжүүлж өгснөөр өөхөн хуримтлал багасч, арьсны уян хатан чанар сэргэдэг.  Хэт авианы энэ мэт эерэг нөлөөг тусгай бэлдмэлүүдтэй хослуулахыг хэт авианы фонофрезийн арга гэдэг.

Хуурай хүйтэн агаараар хөргөн эмчлэх арга буюу крио засалыг гоо сайхан, арьсны эмчилгээнд өргөнөөр ашигладаг. Энэ аргаар батга, ур, сорви, шивээс, хар толбо зэргийг арилгах гоо сайхны мэс заслаас эхлээд арьсны угийг бэхжүүлэх, үрчлээс арилгах хүртэл олон тооны засал хийх боломжтой.

Асуудалтай арьсны эмчилгээнд сүүлийн үед ашиглагдах болсон нэг арга нь фитогормон эмчилгээ юм. Энэ арга нь арьсанд асуудал үүсэхэд нөлөөлдөг гол хүчин зүйлсийн нэг болох дааврын тэнцвэрийн алдагдлыг сэргээхэд чигэлсэн арга.

Нүүрний арьс арчилгаа
Ерөнхий

Залуу сайхан харагдах нь арьс арчилгаатай салшгүй холбоотой. Эрүүл саруул амьдралын хэв маяг, зохих ёсоор зөв арчилсан үед арьсны гаднах давхарга буюу эпидермис нь сар тутам бүрэн шинэчлэгдэж байдаг. Ийм арьс  эрүүл, толигор байдаг.

Шалтгаан

Жишээлэхэд, нас ахих, тослог арьстай үед арьсны эвэрлэг  бүрхүүлийн хууларалт удааширч арьс зузаардаг. Үүнээс гадна наранд шарах үед арьс нь хэт ягаан туяанаас хамгаалахын тулд зузаардаг. Мөн арьсны хөгшрөлтөнд хүйсийн ялгаа их нөлөө үзүүлдэг. Юуны өмнө эрэгтэй хүний арьс нь эмэгтэй хүнийхийг бодвол 20% илүү зузаан, бөх бат байдаг. Хоёрт, эрэгтэйчүүдийн шингэн алдаж, хуурайшихдаа бага. Гуравт, эрэгтэйчүүдийн арьсны цусан хангамж илүү идэвхтэй байдаг тул шинэчлэгдэх үйл явц нь ч илүү эрчимтэй байдаг. Дөрөвт, эрэгтэйчүүдийн арьс нь эмэгтэйчүүдийнхээс илүү их хэмжээний меланин ялгаруулдаг тул хэт ягаан туяанаас ч илүү их хамгаалттай байдаг. Тавдугаарт нь, эрэгтэй хүний холбогч эдийн онцлогоос үүдээс эрэгтэйчүүдэд хэзээ ч целлюлит үүсдэггүй.  Зургаад нь, эрэгтэйчүүдийн хөгшрөлтийн үйл явц эмэгтэйчүүдийнхээс 5-7 жилийн хойно эхэлдэг. Хэрэв эрэгтэйчүүд энэ бүх давуу талаа бүрэн ашиглаж чаддаг байсан бол эмэгтэйчүүдтэй харьцуулахад илүү олон жилээр залуу харагдах боломжтой юм. Харамсалтай нь, тамхи, архи, стресс нь дийлэнх эрчүүдийн хувьд энэ бүх давуу талыг үгүй болгож орхидог.

Арчилгаа

Гэрийн буюу энгийн нөхцөл дэх арьс арчилгаа нь өглөө ба оройных  гэж хуваагддаг. Үе шат бүр нь дотроо цэвэрлэгээ, сэргээлт, эрчимт арчилгаа, хамгаалалт гэсэн хэсгээс бүрддэг.

Арьсыг саван ашиглалгүйгээр өглөөд гель, эсвэл угаач шингэнээр, оройдоо үүн дээр цэвэрлэгч сүүнцэр нэмэн цэвэрлэж байх нь хамгийн зохистой гэж үздэг. Өглөө, эсвэл орой гэж ялгалгүйгээр сэргээлтийг цэвэрлэгээний дараа хийх ёстой. Эрчимтэй арчилгаа гэдэг нь өглөөд өдрийн тос, оройд нь шөнийн тос хэрэглэхийн хэлдэг. Өдрийн тос нь арчилгаанаас гадна нүрний арьсныг нарын туяанаас хамгаалах, нүүр будалтын суурь болох гэсэн давхар үүргийг гүйцэтгэж байдаг. Нүүрний өдөр тутмын арчилгаанаас гадна арьсыг сэргээн залуужуулах нөлөө үзүүлдэг бусад арга гэж бас байдаг.

Маск

Хуурайших, наранд түлэгдэх, нүүрний арьс өнгө алдах, цэгтэн улайх, зовхины дор хөхрөх зэрэг олон асуудлыг тус тусад нь, эсвэл хавсруулах шийдэх нь арга нь нүүрний маск юм.  Хэрэв арьсны тосыг өдөр тутмын амралт гэж бодвол, маск нь хоёр аль нэг амралтанд тааваараа хоёр долоо хоног амарсантай дүйцнэ гэж болно.

Арьсанд жил тойроод л нэг янзын арчилгаа хийгээд байдаг юм биш улирал болгонд тохирсон зохистой арчилгаа хийх шаардлагтай байдгийг эмэгтэй хүн бүр мэдэж байгаа. Мэдэхгүй байлаа ч “ингэдэг гэнэ лээ” гэсэн жороор найзаасаа бус мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахаас нэрэлхэх хэрэггүй.

Гэхдээ дан ганц гоо заслын эмчилгээ хийгээд нүүрний арьсыг эрүүл, толигор байлгах боломжгүй байдгийг анхаарах хэрэгтэй. Жишээлэхэд,  зүрх судасны үйл ажиллагааны доголтолтой хүмүүсийн зовхи нь унижиж, дор нь хөхөрдөг, ходоод гэдэсний замын эмгэгтэй хүмүүсийн царай нь бор саарал өнгөтэй болдог, ходоодны үрэвслийн үед хамар дээрх судаснууд томордог, мэдрэлийн систем хэт ядаргаанд орсон үед нүүр жижигхэн үрчлээсээр дүүрэн болдог гэх мэт. Ийм учраас хүн гоо сайхны элдэв тос,  түрхлэг зэргийг хэрэглэж эхлэхийн өмнө гоо засалч эмчид үзүүлэн арьсны асуудлын цаана дотор эрхтэн зэрэгтэй холбоотой өөр ямар нэг эмгэг байгаа эсэхийг тодруулж, илэрвэл юуны түрүүнд тэдгээрийг эмчлэх хэрэгтэй байдаг.

Үрчлээс
Ерөнхий

Нүүр, хүзүү, гар болон биеийн бусад хэсүүдэд үүсдэг арьсны нугалаа, зураасыг үрчлээс гэдэг. Хүний арьсны  хамгийн чухал хэсгүүд болох коллаген ба эластины нэртэй арьсны маш чухал ширхэгүүдийн холбоос тасарч гэмтсэнээс болж үүсдэг.

Шалтгаан

Үрчлээс гэдэг ямар ч хүнийт хувьд юуны өмнө залуу нас өнгөрч байгаагийн шинж тэмдэг болж байдаг. Гэхдээ насны үрчлээс нь жам ёсны үйл явцын үр дүн билээ. Нас ахихын хэрээр арьс уян хатан чанараа алдан хуурайшиж бодисын солилцоон нь доголдож эхэлснээр арьсны гадаргуй өөрчлөлтөнд орж том, жижиг үрчлээс үүсдэг.

Гэхдээ цаг хугацаанаас гадна арчилгаа нь арьсанд чухал үүрэгтэй байдаг.  Үүнээс гадна 10-20 насанд анхны үрчлээс гарсан байх нь цөөнгүй. Ийм үрчлээс нь  ярих, инээх, хамраа үрчийлгэх, хөмсгөө зангидах зэрэг нүүрээ их хөдөлгөдөг хүмүүсийн нүүрний булчин олон удаа агшилт өгдөгөөс үүсдэг тул  нүүр хувирал буюу мимик үрчлээс гэдэг.

Үр дагавар

Хүний арьсны гадаргуй хэсгийг үүсгэдэг коллаген ба эластин ширхэгүүд нь цэлцэгнүүр шиг зүйл дээр нягт торлог үүсгэсэн  байдаг. Коллагены ширхэгүүд нь хөвсийж чийгийг шингээж байдаг тул залуу насанд арьс  уян хатан, чанга байдаг байна. Гэвч нас ахих тусам коллагены ширхэгийн тоо цөөрч, хангалттай хэмжээний чийг хуримтлуулж чадахаа больдог. Улмаар  хөвсийх чадвараа алдсаар хатуурдаг.

Үрчлээс нь нүдний хавиар, ам, хамрын хооронд үүсдэг бөгөөд анхандаа үл мэдэг нарийхан зураас байдаг. Эдгээр нь дийлэнх тохиолдолд нүүр хувиралтынх байдаг. Нас ахихын хэрээр коллаген ба эластины ширхэгүүд уян хатан чанараа алдаж, тоогоор цөөр, чийг шингээх чадвараа алдах тул үрчлээс гүнзгий, тод болж ирнэ.

Сүүлдээ духанд үрчлээс үүсч, 40-н наснаас дээш хүзүү, амны эргэн тойронд нугалаасан үрчлээсүүд гарна. Үүнээс зайлсхийх боломжгүй бөгөөд зөвхөн үүсэх хугацааг л хойшлуулах арга хэмжээ авч болно.  Хүний нүүрэнд хэдийд үүсэх, ямархуу хэмжээтэй байх нь юуны өмнө удамшлаас шалтгаалах бөгөөд цаашид яаж өөрчлөгдөх нь арчилгаа, амьдралын хэв маягаас шалтгаална.

Арга хэмжээ

Үрчлээсээ багасгах, арилгахаар шийдсэн бол юуны өмнө арьс гоо зүйчтэй уулзаж зөвлөгөө авах хэрэгтэй. Тэгээд ч арьсыг сэргээж, үрчлээс арилгах, багасгах маш олон арга бий болсон тул гоо зүйчийн зөвлөгөө авах зайлшгүй шаардлагатай.

Эдгээрээс хамгийн их тархсан арга нь арьсан дор биогель шахаж үрчлээс арилгах арга юм.  Үүнээс гадна ботокс ашиглан үрчлээс арилгах арга гэж байдаг. Энэ үед ботулизмын хорыг хүний асар багаа хэмжээгээр оруулдаг. Үр дүнд нь арьсан доогуур мэдрэлийн төгсгөлийн хариу үйлдэл өгөх чадвар хэсэг хугацаагаар арилснаар нүүрний хувирал багасдаг тул үрчлээс аажмаар багасч, алга болдог.

Урьдчилан сэргийлэлт

Ямар ч үрчлээсийг арилгаж чадах ид шидтэй гэж рекламдсан тос, түрхлэг олон байдаг. Үнэндээ ямар ч ид шидтэй, гайхамшигтай тос байгаад өөрөө үрчлээсийг алга болгодоггүй харин арьсны нөхөн сэргэх чадварыг нь сэргээснээр үрчлээс арилдаг.

Үрчлээс үүсэхээс зуун хувь баталгаатай сэргийлэх боломжгүй ч үүсэх хугацааг нь аль болох хойшлуулах арга байдаг. Энд зөвхөн тэвчээр, хүсэл хоёр л байхад хангалттай. Толинд харж байгаад яаж ярьж, инээх үед нүүрний хувирал хамгийн бага болж байгааг тогтооно. Цаашид тэр байдлыг тогтоож аваад нүүрээ хэт хувиргалгүйгээр инээж, ярьж дадах хэрэгтэй. Духны үрчлээсийг нүүрний хувиралд оролцдог булчингуудад зориулсан тусгай дасгалын тусламжтайгаар арилгах боломжтой. Энд хамгийн гол нь духаа үрчийлгэх зуршлаасаа салах явдал юм.

Үрчлээс үүсэхэд нөлөөлдөг гол хүчин зүйлсийн нэг нь нар юм. Наранд шарах нь арьсанд тийм ч сайн нөлөө үзүүлдэггүй. Мөн нас ахихын хэрээр хүндийн хүчний  нөлөөгөөр арьс унжих нь нэмэгддэг.

Үрчлээс үүсэхэд тамхи ихээхэн нөлөөлдгийг судлаачид нотолсон байдаг тул эрүүл, толигор арьстай байхыг хүссэн хүн тамхинаас гарах хэрэгтэй.

Бас нэг анхаарууштай зүйл нь нүрний арьсыг аль болох үрчийлгэхгүй байрлалаар унтах явдал юм. Орондоо орсон хойноо гэх мэт хэвээгээр ном унших нь хүзүүнд үрчлээс үүсэхэд хүргэдэг тул татгалзсан нь дээр.

Мөн нүүрний арьсыг, ялангуяа хуурай арьсыг буруу арчилснаас болж үрчлээс үүсдэг. Иймд цайруулагч, үрчлээс арилгагч гэх мэтийн тос авахын өмнө мэргэжлийн хүний зөвлөгөө авч байх хэрэгтэй.