Эрүүл мэнд » Хумс

Шигдэж ургасан хумс буюу онихокриптоз
Хумсны ялтас нь хумсны хажуугийн буланцарлуу шигдэн ургахыг онихокриптоз буюу шигдэж ургасан хумс гэнэ.  Энэ нь нилээд тархмал өвчлөл юм. Энэ үед хумсны буланцар нь улааж хавдан үрэвсэж, хүчтэй өвдөнө. Ялангуяа явах үед илүү хүчтэй өвдөх тул шигдсэн хусны өвдөлтийг шүдний өвчинтэй харьцуулж болмоор гэж ярьдаг.

Шалтгаан

Дийлэнх тохиолдолд хумсыг буруу тайрснаас болж хумс шигдэж ургадаг. Жишээлэхэд, хөлийн хумс дээд захыг нь бага зэрэг дугуйлсан дөрвөлжин хэлбэртэй байх ёстой атал үүнээс өөр янзаар хумсаа зассанаар хумс шигдэж ургах нөхцлийг бүрдүүлнэ. /хумс шигдэх/

Хумс шигдэж ургахад нөхцөл бүрдүүлдэг өөр нэг хүчин зүйл нь бариу гутал юм. Наад захын жишээ нь өндөр өсгийтэй гутал. Бариу гутал хумс шигдэж ургах нөхцөл хамгийн ихээр бүрдүүлдэг өөр нэг хүчин зүйл. Тиймээс гутлаа зөв сонгож байх хэрэгтэй. Ялангуяа хумс шигдэж ургадаг хүмүүс шөвгөр хоншоортой гутал өмсөхөөс аль болох зайлсхийх хэрэгтэй.

Мөн жирэмсэн эмэгтэйчүүдийн хөлөнд ирэх ачаалал огцом нэмэгддэг болохоор хумс шигдэж ургах асуудалтай тулгарах нь цөөнгүй.

Тавхай хавтгайрах, эсвэл мөөгөнцөртөх өвчтэй бол хумс шигдэж ургах эрсдэл нэмэгддэг. Хөлийн мөөгөнцөр буюу онихомикозын хумс дээшлэж зузаардаг. Зузаарсан хумснаас үзүүлэн даралт их болох тул хумс шигдэж ургах нөхцөл бүрдэнэ. Үүнээс гадна мөөгөнцөртсөн хумс нь хэлбэрээ алдаж шаравтар, эсвэл бор өнгөтэй, хайрслаг болж холцорно.

Эмчилгээ

Хумсыг тойрсон арьс улайж, хавагнасан тохиолдолд гоо зүйчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй. Хэрэв шаравтар, эсвэл ногооно өнгийн зүйл ялгарч эхэлсэн бол мэс заслын эмчид яаралтай хандах хэрэгтэй. Учир нь ийм үед мэс ажилбар хийхээс өөр аргаар шигдэж ургасан хумсыг авах боломжгүй болсон байдаг.  Ялангуяа чихрийн шижинтэй хүмүүс шигдсэн хумсаа бие даан янзлах гэвэл хумс бүү хэл хуруугүй болох аюултай.  Ингээд ч зогсохгүй шигдэж ургасан хумсны үүсгэсэн үрэвсэл нь гангренунекроз буюу эсийн үхжилт болж, улмаар хөлөө тайруулах дээрээ тулж болзошгүй тул эмчид хандах зайлшгүй шаардлагатай.

Урьдчилан сэргийлэлт

Ихэнх хүмүүс хөлийн хумсаа сайтар арчлах хэрэгтэй гэдгийг ойлгодоггүй. Үүнээс ч болж багагүй асуудалд ордог нь харамсалтай. Хэрэв хүн хөлийн хумсаа зөв арчилж чаддаггүй бол мэргэжлийн хүмүүст хандах хэрэгтэй. Хөл, хөлийн хумсны арчилаа буюу педикюр үйлчилгээ хийдэг салон олон байдаг. Үүнээс гадна хичнээн гоё гутал байсан ч бариу л бол татгалзах хэрэгтэй.

Шигдэж ургасан хумс гэх мэтийн асуудлаас болж шаналахгүйн тулд дараах зүйлсийг анхаараарай. Үүнд:

Хумсаа засахаас өмнө лакны үлдэгдлийг витаминтай ангижруулагчаар арилгаж гараа сайтар угаа

Үүний дараа хумсаа богиносгож, зохих хэлбэрт оруулна. Өргөн алгатай хүнд дундаж урттай, дөрвөлжиндүү хэлбэртэй хумс зохидог. Гэхдээ зуйвандуу хэлбэртэй хумс нь бүх л төрлийн алганд тохирдог.  Хумсаа авсны дараа сөрдгөрүүдийг нь тусгай хуурайгаар хуурдах хэрэгтэй. Нэг чигт хуурайдвал хумс цуурахгүй.

Хумсан завсар шигсэн хирийг арилгахын тулд нимбэгийг таллан зүсээд зөөлөн рүү нь хуруугаа дүрэх хэрэгтэй. Ингэж гурван минут орчим байлгасны дараа угаахад хумс цэвэрхэн, гялалзсан болдог. Тамхи их татсанаас шарласан хумсыг мөн адил аргаар цайруулна.

Дараа нь гараа савантай халуун усанд хийж хумсны нимгэн арьсыг дэвтээнэ. Арьсны бүтцээс шалтгаалаад дүрэм хугацаа нь янз бүр.  Заримд нь 10-15 минут шаардлагтай байхад бусдад нь 3-4 минут хангалттай байх жишээтэй.

Арьсыг зөөллөсний дараа хумсны нимгэн арьсыг хумсны буланцартай нь цуг хойшлуулж, хумс заслын чимхүүрээр авна. Хумсны уг хүрэх газраар хэт гүн авах хэрэггүй.

Хумсны эргэн тойрны арьсыг аваад мөн зэтэрийг нь хайчаар болгоомжтой авна. Хумсны буланцарыг хөвөнтэй савхаар цэвэрлэнэ. Хөвөнгө 13%-ийн ус төрөгчийн давхар исэл, эсвэл чидун жимсний тосонд дүрсэн байна.

Энэ бүхний дараа лак түрхэж болно. Лак түрхэсний дараа гараа тэжээлийн тосоор тосолно. Лак түрхэх дургүй бол нимбэг, эсвэл усан үзэмний шүүсийг ашиглан хумсны толигор харагдуулах боломжтой.

А витамин ихээр агуулдаг аарц, сүү, элэг, өндөг, загас, самар, лууван, бууцай, хулуу зэрэг бүтээгдэхүүн хэрэглэх нь хумсанд сайнаар нөлөөлдөг.

Хумс давхаргатай болсон үед далайн давстай усанд дүрэх нь сайн байдаг. Нэг халбага далайн давсыг аяга бүлээн усанд уусгаад хумсаа 15-20 минут дүрнэ.

Хугарамтгай, хэврэг хумсыг долоо хоногт 1-2 удаа бүлээсгэсэн ургамлын тосонд дүрнэ /чидун жимсний тос хамгийн тохиромжтой/. Дүрэх тосондоо хэдэн дусал А витамин /аптект зарагддаг/, 3 дусал йод, 5 дусал нимбэгний шүүсийг хийж өгнө.

Хумс. Хумсны өнгө ба хумсан дээрх толбо
Арчилж мэддэггүй, эсвэл эрүүл мэндтэй нь холбоотой ямар нэг асуудал үүссэн үед хумсанд тодорхой өөрчлөлтүүд гардаг. Үүний нэг жишээ нь хумсан дээр үүсдэг толбонууд юм.

Дийлэнх тохиолдолд тэнцвэр муутай, хүний биед хор хүргэж болзошгүй хоолны дэглэм баримтлах үед ийм толбо үүсдэг.

Амин дэм, витамин, бичил элементүүд дутагдах үед хумсан дээр янз бүрийн хэлбэр, чиг, хэмжээтэй цагаан толбо, эсвэл зураас үүсч болзошгүй.

Тухайлбал, цайр болон кальци, төмрийн дутагдал ийнхүү толбо үүсэхэд нөлөөлнө. Мөн А,Е,С амин дэмийн дутагдал нь хумсны байдал маш хурдан нөлөөлдөг.

Уураг дутагдах үед мөн л хумсанд тодорхой хэмжээгээр өөрчлөлт гарна. Ямар өөрчлөлт вэ гэхээр хумсан дээр хос хөндлөн зураас үүсдэг. Эдгээр өөрчлөлт нь хүний бие махбодиос уургийг байвал зохих хэмжээнээс илүүтэйгээр гадагшлахад хүргэдэг бөөрний архаг өвчний үед үүсдэг ажээ.

Мөн бөөрний архаг дутагдлын үед хумс онцгой хэлбэрээр өөрчлөгддөг байна. Ингэхдээ хумсны дээд тал нь гөлгөр, ягаан өнгөтэй хэвээр байхад доод тал нь цагаан өнгөтэй болж өөрчлөгдөнө. Ийм өөрчлөлт гарсан бол бөөрний эмчид үзүүлсэн нь дээр байх.

Заримдаа хумсаа буруу засч гэмтэл үүсгэснээс болж хөндлөн зураасууд үүсдэг. Ингэж хумсаа буруу зассаны дараа үүссэн хөндлөн зураасыг ямар нэг байдлаар эмчлэх гэх хэрэггүй бөгөөд зүгээр л өөрөө ургаж эдгэрэхийг нь хүлээх хэрэгтэй.

Харин хурц халууралтай эмгэгийн үед хумсны ургалт удааширдаг тул хэсэг хугацааны дараа нэлээд гүн гэж болохоор судал/атираа үүсдэг. Энэ нь бие махбодь эргэн сэргээд хумс хэвийн хурдаараа ургаж эхэлсний илтгэж байгаа тул мөн л хүлээхээс өөр аргагүй.

Мөн зарим үедээ хумсан дээр хар толбо үүсдэг. Энэ нь хумсан дор цус хурсан, эсвэл пигментаци хэт эрчимтэй явагдаж байгаагийн үр шинж тэмдэг. Дийлэнх тохиолдолд ямар нэг зүйл өшиглөх, цохих, хумсан дээрээ хүнд юм унагах зэргийн нөлөөгөөр хумсан дор цус хуралт үүссэнээр хар толбо шиг харагддаг. Гэхдээ ямар нэг гэмтэл энэ тэр аваагүй атлаа хумсан дор цус алдан цус хуралт үүсч байгаа бол ямар нэг өвчин эмгэг байгаагийн шинж тэмдэг байж болзошгүй. Жишээлэхэд, элэгний эмгэг өөрчлөлт, эсвэл зүрхний эмгэгийн шинж тэмдэг байж болзошгүй. Иймд гэмтэл аваагүй атлаа хумсан дор хөхрөлт үүсч байгаа бол эмчид үзүүлэхэд илүүдэхгүй байх шүү.

Пигментаци хэт их гээд байгаа нь хумсан дор мэнгэ шиг зүйл үүсэхийг хэлдэг. Гэхдээ энэ мэнгэ гэнэт үүсч, хэмжээгээр хурдацтай томрон өндөг рүүгээ орж ирж байгаа бол юуны өмнө хавдар судлалын эмчид үзүүлэх хэрэгтэй. Учир нь ийм байдал нь хавдарын шинж тэмдэг байж болзошгүй ажээ.

Үүнээс гадна хайрст үлд өвчний үед хумны зах руугаа ойрхон байрласан шар боровтор өнгийн толбо үүсдэг. Харин мөөгөнцөрийн өвчнүүд нь эхэндээ цайвар өнгөтэй толбо хэлбэрээр илэрдэг ч яваандаа томорсоор хумсыг бүхэлд нь бүрхээд удалгүй ялтсархаг, зузаан, бүүдгэр өнгөртэй болдог. Ийм тохиолдолд арьсны эмчид үзүүлэг мөөгөнцрийн эсрэг эмчилгээ хийх шаардлагатай.

Боровтор өнгөтэй дагуу зураас үүсэх нь чихрийн шижин, эсвэл төмрийн агуулга байвал зохих хэмжээнээс өндөр байгаагийн илтгэж байж болзошгүй. Мөн дааврын өөрчлөлт, эмэгтэйчүүдийн мэс заслын дараа ийм зураас үүсч болно.

Зүрх өвдсөн, цусны эргэлт алдагдсан үед хумс хөхөвтөр өнгөтэй болж болзошгүй.

Элэгний циррозын үед сүүн цагаан, мөрний артерийн бөглөрөлт болон шижингийн гаралтай гангрений үед хар өнгөтэй болно.

Цайвар цэнхэр өнгөтэй болсон болж ходоод гэдэсний эмчид үзүүлсэн нь дээр.

Хумс
Гар, хөлийн хумсанд үхжилт буй болж, эд хатуурдаг ба үүнийг кератин гэж нэрлэдэг. Гар хөлний хумс мэдрэмтгий учир хамгаалах хэрэгтэй. Хурууны үзүүр ч мэдрэмтгий байдаг ба юманд хүрч  мэдэрдэг.

Хумс нь толигор гялгар байвал сайн. Хумс хугарч, хэврэгшихэд эмэгтэйчүүд их цочирдож айдаг. Хумс өнгөгүй гүн зөөлрөөгүй, хатуу бол эрүүл байгаа нь тэр. Өнгөгүй, хэлбэргүй, өвчтэй,  үрэвсэлтэй эмийн үрэвсэлтэй бол гэмтлийн шинж чанар юм.

Хумсыг хамгаалах

Хөлийн хумсыг хаачаар ухаж авбал халдвар, өвчин үүсгэх шалтгаантай.

Зориулалтын хумс авагчаар авах, төмөр хумсны хутагаар авахыг зогсоох

Uараа уснаас хамгаалах.

Юм угаахад бээлий өмсөх.

Гараа хуурай байлгах.

Чийгшүүлэх тос түрхэх.

Өвлийн улиралд гадаа гарахдаа бээлий өмсөх.

Өнгөгүй лак түрхэх.

Хумсны хуурайшилтанд зориулалтын уусмал хэрэглэх.

Эмчид хандах

Хумсан доогуур хавдар үүсч өвчлөх

Хумсны эргэн тойрон үрэвсэх

Хумсны өнгө өөрчлөгдөх

Хэлбэргүй болоход

Арьс толботой халуунтайгаар хумс өөрчлөгдөн хувирахад эмчид үзүүлнэ.