Эрүүл мэнд » Гоо сайхан

Шигдэж ургасан хумс буюу онихокриптоз
Хумсны ялтас нь хумсны хажуугийн буланцарлуу шигдэн ургахыг онихокриптоз буюу шигдэж ургасан хумс гэнэ.  Энэ нь нилээд тархмал өвчлөл юм. Энэ үед хумсны буланцар нь улааж хавдан үрэвсэж, хүчтэй өвдөнө. Ялангуяа явах үед илүү хүчтэй өвдөх тул шигдсэн хусны өвдөлтийг шүдний өвчинтэй харьцуулж болмоор гэж ярьдаг.

Шалтгаан

Дийлэнх тохиолдолд хумсыг буруу тайрснаас болж хумс шигдэж ургадаг. Жишээлэхэд, хөлийн хумс дээд захыг нь бага зэрэг дугуйлсан дөрвөлжин хэлбэртэй байх ёстой атал үүнээс өөр янзаар хумсаа зассанаар хумс шигдэж ургах нөхцлийг бүрдүүлнэ. /хумс шигдэх/

Хумс шигдэж ургахад нөхцөл бүрдүүлдэг өөр нэг хүчин зүйл нь бариу гутал юм. Наад захын жишээ нь өндөр өсгийтэй гутал. Бариу гутал хумс шигдэж ургах нөхцөл хамгийн ихээр бүрдүүлдэг өөр нэг хүчин зүйл. Тиймээс гутлаа зөв сонгож байх хэрэгтэй. Ялангуяа хумс шигдэж ургадаг хүмүүс шөвгөр хоншоортой гутал өмсөхөөс аль болох зайлсхийх хэрэгтэй.

Мөн жирэмсэн эмэгтэйчүүдийн хөлөнд ирэх ачаалал огцом нэмэгддэг болохоор хумс шигдэж ургах асуудалтай тулгарах нь цөөнгүй.

Тавхай хавтгайрах, эсвэл мөөгөнцөртөх өвчтэй бол хумс шигдэж ургах эрсдэл нэмэгддэг. Хөлийн мөөгөнцөр буюу онихомикозын хумс дээшлэж зузаардаг. Зузаарсан хумснаас үзүүлэн даралт их болох тул хумс шигдэж ургах нөхцөл бүрдэнэ. Үүнээс гадна мөөгөнцөртсөн хумс нь хэлбэрээ алдаж шаравтар, эсвэл бор өнгөтэй, хайрслаг болж холцорно.

Эмчилгээ

Хумсыг тойрсон арьс улайж, хавагнасан тохиолдолд гоо зүйчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй. Хэрэв шаравтар, эсвэл ногооно өнгийн зүйл ялгарч эхэлсэн бол мэс заслын эмчид яаралтай хандах хэрэгтэй. Учир нь ийм үед мэс ажилбар хийхээс өөр аргаар шигдэж ургасан хумсыг авах боломжгүй болсон байдаг.  Ялангуяа чихрийн шижинтэй хүмүүс шигдсэн хумсаа бие даан янзлах гэвэл хумс бүү хэл хуруугүй болох аюултай.  Ингээд ч зогсохгүй шигдэж ургасан хумсны үүсгэсэн үрэвсэл нь гангренунекроз буюу эсийн үхжилт болж, улмаар хөлөө тайруулах дээрээ тулж болзошгүй тул эмчид хандах зайлшгүй шаардлагатай.

Урьдчилан сэргийлэлт

Ихэнх хүмүүс хөлийн хумсаа сайтар арчлах хэрэгтэй гэдгийг ойлгодоггүй. Үүнээс ч болж багагүй асуудалд ордог нь харамсалтай. Хэрэв хүн хөлийн хумсаа зөв арчилж чаддаггүй бол мэргэжлийн хүмүүст хандах хэрэгтэй. Хөл, хөлийн хумсны арчилаа буюу педикюр үйлчилгээ хийдэг салон олон байдаг. Үүнээс гадна хичнээн гоё гутал байсан ч бариу л бол татгалзах хэрэгтэй.

Шигдэж ургасан хумс гэх мэтийн асуудлаас болж шаналахгүйн тулд дараах зүйлсийг анхаараарай. Үүнд:

Хумсаа засахаас өмнө лакны үлдэгдлийг витаминтай ангижруулагчаар арилгаж гараа сайтар угаа

Үүний дараа хумсаа богиносгож, зохих хэлбэрт оруулна. Өргөн алгатай хүнд дундаж урттай, дөрвөлжиндүү хэлбэртэй хумс зохидог. Гэхдээ зуйвандуу хэлбэртэй хумс нь бүх л төрлийн алганд тохирдог.  Хумсаа авсны дараа сөрдгөрүүдийг нь тусгай хуурайгаар хуурдах хэрэгтэй. Нэг чигт хуурайдвал хумс цуурахгүй.

Хумсан завсар шигсэн хирийг арилгахын тулд нимбэгийг таллан зүсээд зөөлөн рүү нь хуруугаа дүрэх хэрэгтэй. Ингэж гурван минут орчим байлгасны дараа угаахад хумс цэвэрхэн, гялалзсан болдог. Тамхи их татсанаас шарласан хумсыг мөн адил аргаар цайруулна.

Дараа нь гараа савантай халуун усанд хийж хумсны нимгэн арьсыг дэвтээнэ. Арьсны бүтцээс шалтгаалаад дүрэм хугацаа нь янз бүр.  Заримд нь 10-15 минут шаардлагтай байхад бусдад нь 3-4 минут хангалттай байх жишээтэй.

Арьсыг зөөллөсний дараа хумсны нимгэн арьсыг хумсны буланцартай нь цуг хойшлуулж, хумс заслын чимхүүрээр авна. Хумсны уг хүрэх газраар хэт гүн авах хэрэггүй.

Хумсны эргэн тойрны арьсыг аваад мөн зэтэрийг нь хайчаар болгоомжтой авна. Хумсны буланцарыг хөвөнтэй савхаар цэвэрлэнэ. Хөвөнгө 13%-ийн ус төрөгчийн давхар исэл, эсвэл чидун жимсний тосонд дүрсэн байна.

Энэ бүхний дараа лак түрхэж болно. Лак түрхэсний дараа гараа тэжээлийн тосоор тосолно. Лак түрхэх дургүй бол нимбэг, эсвэл усан үзэмний шүүсийг ашиглан хумсны толигор харагдуулах боломжтой.

А витамин ихээр агуулдаг аарц, сүү, элэг, өндөг, загас, самар, лууван, бууцай, хулуу зэрэг бүтээгдэхүүн хэрэглэх нь хумсанд сайнаар нөлөөлдөг.

Хумс давхаргатай болсон үед далайн давстай усанд дүрэх нь сайн байдаг. Нэг халбага далайн давсыг аяга бүлээн усанд уусгаад хумсаа 15-20 минут дүрнэ.

Хугарамтгай, хэврэг хумсыг долоо хоногт 1-2 удаа бүлээсгэсэн ургамлын тосонд дүрнэ /чидун жимсний тос хамгийн тохиромжтой/. Дүрэх тосондоо хэдэн дусал А витамин /аптект зарагддаг/, 3 дусал йод, 5 дусал нимбэгний шүүсийг хийж өгнө.

Шүдний өвдөлтийг намдаах уламжлалт арга
Уламжлалт эмчилгээний арга болох зүүний сүвүүдийг ашиглан  өөртөө хийх иллэг заслаар өвдөлтийг намдааж болно. Үүний тулд өвдөлт намдаах үйлчлэлтэй дараах сүвүүд дээр илж нухна.

1.	Амаа ангайхад чихний цэцэгний урд, эрүүний үений товгорын ард үүсэх хонхорт байрлах Ting gong сүв дээр 60-100 удаа дарж илнэ.

2.	Шүдээ зуухад зажлуурын булчин дээр үүсдэг төвгөрийн голд ( эрүүний өнцгөөс урагш 1 хуруу, чихний гэдэсний доор ) байрлах Jia che сүв дээр 60-100 удаа дарж илнэ.

3.	Шүдээ зуухад шанааны нумны доод ирмэг, эрүүний сэтэрхийд үүсэх хонхорт байрлах Xia guang сүв дээр 60-100 удаа дарж илнэ.

4.	Өвдөж байгаа шүдний хамгийн их өвдөлттэй цэгт буюу A shi сүв дээр 60-100 удаа дарж илнэ.

5.	Алганы ар талд эрхий болон долоовор хурууны дундах булчингийн төв хэсэгт байрлах He gu  сүв дээр 60-100 удаа дарж  илнэ.

6.	Өвчтэй талын хацрыг алгаараа 1-2 минутын турш зөөлөвтөр илнэ.

7.	Долоовор, дунд, ядам хуруунуудыг нийлүүлж өндгөөр нь уруулаа тойруулан буйлны орчмоор 1-2 минутын турш зөөлөн дарж илнэ.

8.	Шүдээ товших дасгалыг 30-60 удаа хийнэ. Товшилтын хүч болон тоог аажмаар нэмэгдүүлнэ.

9.	Уламжлалт анагаах ухаанд шүдийг ясны ур  бөгөөд шүд ямар байх нь бөөрний үйл ажиллагаанаас хамаарна гэж үздэгтэй холбоотойгоор нуруу бүсэлхий орчмын хэсгийг гарын алгаараа хөндлөн чиглэлд халуу оргитол үрж өөртөө хийх иллэг заслыг дуусгана.    Энэхүү өөртөө хийх иллэг засал нь шүдний өвчин -ийг намдаахаас гадна шүд өвдөх -өөс урьдчилан сэргийлэхэд ач тустай.

ТЗТЭ-ийн НСЭ-ний тасгийн их эмч                                                                                                       М.Мөнхтуул

Хэрэв та :

Эд хөрөнгөө алдвал багыг алдсанд            Нэр төрөө алдвал ихийг алдсанд          Эрүүл мэндээ алдвал бүгдийг алдсанд тооц…  Та бүхэнд эрүүл энхийг хүсье.

Их эмч Ж.Ганчимэг

Утас 88088089

Хумс. Хумсны өнгө ба хумсан дээрх толбо
Арчилж мэддэггүй, эсвэл эрүүл мэндтэй нь холбоотой ямар нэг асуудал үүссэн үед хумсанд тодорхой өөрчлөлтүүд гардаг. Үүний нэг жишээ нь хумсан дээр үүсдэг толбонууд юм.

Дийлэнх тохиолдолд тэнцвэр муутай, хүний биед хор хүргэж болзошгүй хоолны дэглэм баримтлах үед ийм толбо үүсдэг.

Амин дэм, витамин, бичил элементүүд дутагдах үед хумсан дээр янз бүрийн хэлбэр, чиг, хэмжээтэй цагаан толбо, эсвэл зураас үүсч болзошгүй.

Тухайлбал, цайр болон кальци, төмрийн дутагдал ийнхүү толбо үүсэхэд нөлөөлнө. Мөн А,Е,С амин дэмийн дутагдал нь хумсны байдал маш хурдан нөлөөлдөг.

Уураг дутагдах үед мөн л хумсанд тодорхой хэмжээгээр өөрчлөлт гарна. Ямар өөрчлөлт вэ гэхээр хумсан дээр хос хөндлөн зураас үүсдэг. Эдгээр өөрчлөлт нь хүний бие махбодиос уургийг байвал зохих хэмжээнээс илүүтэйгээр гадагшлахад хүргэдэг бөөрний архаг өвчний үед үүсдэг ажээ.

Мөн бөөрний архаг дутагдлын үед хумс онцгой хэлбэрээр өөрчлөгддөг байна. Ингэхдээ хумсны дээд тал нь гөлгөр, ягаан өнгөтэй хэвээр байхад доод тал нь цагаан өнгөтэй болж өөрчлөгдөнө. Ийм өөрчлөлт гарсан бол бөөрний эмчид үзүүлсэн нь дээр байх.

Заримдаа хумсаа буруу засч гэмтэл үүсгэснээс болж хөндлөн зураасууд үүсдэг. Ингэж хумсаа буруу зассаны дараа үүссэн хөндлөн зураасыг ямар нэг байдлаар эмчлэх гэх хэрэггүй бөгөөд зүгээр л өөрөө ургаж эдгэрэхийг нь хүлээх хэрэгтэй.

Харин хурц халууралтай эмгэгийн үед хумсны ургалт удааширдаг тул хэсэг хугацааны дараа нэлээд гүн гэж болохоор судал/атираа үүсдэг. Энэ нь бие махбодь эргэн сэргээд хумс хэвийн хурдаараа ургаж эхэлсний илтгэж байгаа тул мөн л хүлээхээс өөр аргагүй.

Мөн зарим үедээ хумсан дээр хар толбо үүсдэг. Энэ нь хумсан дор цус хурсан, эсвэл пигментаци хэт эрчимтэй явагдаж байгаагийн үр шинж тэмдэг. Дийлэнх тохиолдолд ямар нэг зүйл өшиглөх, цохих, хумсан дээрээ хүнд юм унагах зэргийн нөлөөгөөр хумсан дор цус хуралт үүссэнээр хар толбо шиг харагддаг. Гэхдээ ямар нэг гэмтэл энэ тэр аваагүй атлаа хумсан дор цус алдан цус хуралт үүсч байгаа бол ямар нэг өвчин эмгэг байгаагийн шинж тэмдэг байж болзошгүй. Жишээлэхэд, элэгний эмгэг өөрчлөлт, эсвэл зүрхний эмгэгийн шинж тэмдэг байж болзошгүй. Иймд гэмтэл аваагүй атлаа хумсан дор хөхрөлт үүсч байгаа бол эмчид үзүүлэхэд илүүдэхгүй байх шүү.

Пигментаци хэт их гээд байгаа нь хумсан дор мэнгэ шиг зүйл үүсэхийг хэлдэг. Гэхдээ энэ мэнгэ гэнэт үүсч, хэмжээгээр хурдацтай томрон өндөг рүүгээ орж ирж байгаа бол юуны өмнө хавдар судлалын эмчид үзүүлэх хэрэгтэй. Учир нь ийм байдал нь хавдарын шинж тэмдэг байж болзошгүй ажээ.

Үүнээс гадна хайрст үлд өвчний үед хумны зах руугаа ойрхон байрласан шар боровтор өнгийн толбо үүсдэг. Харин мөөгөнцөрийн өвчнүүд нь эхэндээ цайвар өнгөтэй толбо хэлбэрээр илэрдэг ч яваандаа томорсоор хумсыг бүхэлд нь бүрхээд удалгүй ялтсархаг, зузаан, бүүдгэр өнгөртэй болдог. Ийм тохиолдолд арьсны эмчид үзүүлэг мөөгөнцрийн эсрэг эмчилгээ хийх шаардлагатай.

Боровтор өнгөтэй дагуу зураас үүсэх нь чихрийн шижин, эсвэл төмрийн агуулга байвал зохих хэмжээнээс өндөр байгаагийн илтгэж байж болзошгүй. Мөн дааврын өөрчлөлт, эмэгтэйчүүдийн мэс заслын дараа ийм зураас үүсч болно.

Зүрх өвдсөн, цусны эргэлт алдагдсан үед хумс хөхөвтөр өнгөтэй болж болзошгүй.

Элэгний циррозын үед сүүн цагаан, мөрний артерийн бөглөрөлт болон шижингийн гаралтай гангрений үед хар өнгөтэй болно.

Цайвар цэнхэр өнгөтэй болсон болж ходоод гэдэсний эмчид үзүүлсэн нь дээр.

Амны хөндийн асуудлууд ба шүд цоорох өвчин, түүний хүндрэл
Эрүү нүүрний системд дараах асуудлууд байдаг. Үүнд:

1.	Шүдний цоорлын гаралтай өвчин

2.	Цоорлын бус гаралтай өвчнүүд

3.	Амны салстын өвчнүүд

4.	Шүдний тулгуур эдийн өвчнүүд

5.	Мэс заслын өвчнүүд

6.	Шүдний гажиг

7.	Шүдний согог

Энэ удаад шүдний цоорлын гаралтай өвчний талаар зөвлөе. Шүдний цоорлын гаралтай өвчин гэдэгт шүд цоорох өвчин ба түүний хүндрэлүүд орно. Үүнд:

а/ шүд цоорох өвчин

б/ шүдний зөөлцийн үрэвсэл

в/ шүдний холбоос эдийн үрэвсэл

г/ ясны хальсны үрэвсэл

д/ буглаа , нэвчээс , эрүүний ясны үрэвсэл гэсэн дарааллаар хүндэрдэг.

Шүд яагаад цоордог вэ?

Шүд хорхойтох буюу цоорох гэдэг нь шүдний хатуу эдийн эрдэсжилт алдагдсаны улмаас хатуу эд зөөлөрч шүдэнд хөндий үүсэх эмгэг процесс юм.

Шүдний эрдэсжилт яагаад алдагддаг вэ?

1.	Тухайн хүний бие дэх кальци , фтор г.м эрдэсүүд аль нэг шалтгааны улмаас дутагдах , алдагдах … Жишээ нь тамирчид хөлсөөрөө эрдэс алдах , жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд эрдэс дутагдах, өсөлтийн насны охид хөвгүүдэд кальци илүү их хэрэгтэй болох . . .

2.	Амны хөндий -н ариун цэврийг муу сахиснаас хоол хүнсний үлдэгдэл дээр бичил нян ихээр үрждэг. Бичил нян нь хоол хүнсний зүйлийг задалж амны хөндийд хүчил , хорт бүтээгдэхүүн үүсгэнэ.Үүссэн хүчил , хор нь шүдний хатуу эдийг хайлуулж халдварлуулдаг.

Шүдний цоорол нь араа шүдний зажлах гадарга , түшилцэх гадарга , хацар талын гадарга , төвгөрүү дээр, үүдэн шүдний түшилцэх гадарга , хэлэн талын хонхор гэсэн байрлалууд дээр үүснэ

Шүдний цоорлыг гүнээр нь:

•	Толбон цоорол./ Macula cariosa / Энэ нь өвчтөнд зовиургүй , зөвхөн урьдчилан сэргийлэх үзлэгээр илэрдэг бөгөөд шүдний бүрэн бүтэн байдал алдагдаагүй, цагаан болон хар өнгөтэй толбо байдаг.

•	Өнгөц цоорол . / Caries superficialis / Чихэрлэг болон исгэлэн зүйл идэхэд өвдөнө. Зарим хүнд өвдөлтгүй ч явагддаг. Шүдний паалангийн түвшинд бүрэн бүтэн байдал алдагдах буюу паалан барзгар болно.

•	Дунд цоорол . / Caries media / Шүдний паалан тугалмайн зааг гэмтэж , шүдний зөөлц дээр хангалттай хатуу эд байна.

Дунд цоорол нь хурц ба архаг 2 хэлбэрээр явагдана.

Хурц үед нь халуун хүйтэн  , исгэлэн зүйлд мэдрэх бөгөөд шүдний хатуу эд зөөлөрсөн , цагаан өнгөтэй байна.

Архаг үед өвчтөнд зовиургүй , тугалмай нь хатуу хар хүрэн өнгөтэй байна.

•	Гүн цоорол . / Caries profunda / Энэ үед шүд халуун хүйтэн , исгэлэн , чихэрлэг зүйл идэхэд мөн цоорлын хөндийд хоол хүНсний зүйл ороход богино хугацаанд өвдөлт өгдөг. Шүдний доторх зөөлцөд маш их ойртсон , цоорлын том хөндийтэй байна.

. Аль ч цоорол архаг нь удаан явцтай , хурц нь хурдан явцтай учир аюултай байдаг.

Энд уншигчиддаа хандаж нэг зүйл зөвлөе. Шүдийг гаднаас нь харахад нарийхан харласан зураастай, бүтэн шүд мэт боловч яг эмчид очоод үзүүлэхэд тэр нь дунд эсвэл гүн цоорол аль хэдийнээ болсон байдаг. Учир нь шүдний паалан бол хүний биений ясан дахь хамгийн хатуу хэсэг учир шүд дотроо хөндий үүсч цоорч байгаад хамгийн сүүлд гаднах паалан нь эмтэрч унаж, цоорсон хөндий ил болдог. Энэ үед хүмүүс өчигдөр миний шүд цоорчихлоо гэж хэлж ирдэг. Тэгвэл энэ цоорол аль эрт үүсээд л явж байсан байдаг. Ийм учраас хүмүүс маань 6 сар тутамд эмчид очоод шүдээ  шалгуулж цоорлоос урьдчилан сэргийлж байх хэрэгтэй. Манай эмнэлэг энэ урьдчилан сэргийлэх үзлэгийг үнэгүй хийдэг мөн зөвлөгөөг ч үнэгүй өгнө.

Ингээд ямар нэг өөрчлөлт оношлогдвол эртхэн эмчлүүлэх хэрэгтэй. Цаг алдвал :

1.	Өвчин хүндэрнэ

2.	Хүндэрсэн үед нь эмчилвэл мөнгө их орно, цаг их алдана.

3.	Цоорол томрох тусам оронд нь тавих пломбоны хэмжээ томорч шүдний өөрийнх нь хатуу эд бага үлдэж улмаар шүдний даац мууддаг. Цаашилбал шүдээ авахуулахад хүрдэг.

Хүний эрүү нүүрний цогц системээс нэг л шүд авахад тэр системд үйл ажиллагаа , байрлал , гоо сайхны дараа дараагийн асуудлууд бас л гарч ирдэг.

Тиймээс иргэд өөрсдөө шүдийг аль болох авахуулахгүй эмчлүүлж үлдээхийн төлөө бололцоотой бүгдийг хийх хэрэгтэй. Гэтэл зарим хүн жаахан цоорсон шүдийг өрөмдүүлэхээсээ айгаад авхуулна гэж зүтгэдэг. Энэ бол маш буруу юм. Одоо орчин үед шүдийг ямар ч өвдөлтгүй өрөмдөх , эмчлэх бүрэн бололцоотой болсон.

Шүд нэгэнт цоорсон бол мэргэжлийн эмчид эртхэн очих хэрэгтэй. Харин шүд цоорохоос өмнө иргэд өөрсдөө урьдчилан сэргийлэлтийг бүрэн хийж чадна. Урьдчилан сэргийлэлт гэдэг нь:

•	6 сар тутамд мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч байх.

•	Зөв хооллож аль болох витаминлаг , минераллаг хоол хүнс түлхүү хэрэглэж байх. Үүнд: цагаан идээ , жимс , ногоо –г их хэрэглэх. Харин газтай ундаа , будагтай ундаа ,   өтгөн кофе , байхуу , шүдэнд наалдамхай хоол хүнс бага хэрэглэх хэрэгтэй.

•	Амны хөндийн эрүүл ахуйг маш сайн сахих / энэ талаар тусгай зөвлөмж байгаа / .

•	Шүд цоорох эрсдэл ихтэй тамирчид , жирэмсэн болон хөхүүл эхчүүд , өсөлтийн насны хүүхдүүд, ясны сийрэгжилттэй хүмүүс D3 – витаминтай кальцийг эмчийн заавраар нэмэлтээр ууж байх хэрэгтэй.

Жирэмсэн болон хөхүүл үед өөрийгөө болон хүүхдээ кальцийн дутагдлаас сэргийлж байгаа юм. Гэхдээ заавал эмчийн заавраар уух хэрэгтэй. Өсвөр насны охид , хөвгүүдэд өсөхөд нь Ka , D3  – витамин  хэрэгтэй байдаг учир шүдэнд нь дутагддаг байна.

Хэрэв та : Эд хөрөнгөө алдвал багыг алдсанд

Нэр төрөө алдвал ихийг алдсанд

Эрүүл мэндээ алдвал бүгдийг алдсанд тооц…

Та бүхэнд эрүүл энхийг хүсье.

Их эмч Ж.Ганчимэг

Утас 88088089

Турах нь зөв хооллолтоос эхтэй
Акуа фитнес клубын багш Ука зөв хооллох зөвлөгөөг өгч байна

Хүний эрүүл мэндийн 75% нь буруу хооллолтоос хамаардаг.

1.	Аль болох бага идэх

2.	Ус сайн уух  (2-2.5 л)

3.	Витаминлаг, уураг, эрдэс бодис агуулсан хүнсийг хэрэглэх

4.	Байнгын идэвхтэй хөдөлгөөнтэй байх

5.	Давс, сахар, өөх тос, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, цагаан гурил, хийжүүлсэн ундаа, кофе, байхуу цай, согтууруулах ундаа аль болох хэрэглэхгүй байх

6.	Цагаан идээ, загас, далайн бүтээгдэхүүн, хальстай үр тариа, будаа, хүнсний ногоо, жимс жимсгэнэ түлхүү хэрэглэх

Өглөөний хоол тогтмол иддэг хүн 13-15% илүү жинг хаяж, цаашдаа жингээ сайн барьдаг. Орчин үеийн өглөөний 3 янзын хоол байдаг.

1.	Нүүрс усан өглөөний хоол

2.	Өглөөний хоол идэхгүй байх

3.	Тэнцвэржүүлсэн өглөөний хоол

Өглөөний хоол юунаас бүрдэх вэ?

Өглөөний хоол

Тоо

Уураг

Илчлэг

Өндөг 2ш

100гр

12гр

243кк

Хиам талх

100гр

9гр

268кк

Сүүтэй кофе

200гр

1гр

168кк

Бүгд

22гр

679кк

Коктель

1порц

16гр

200кк

Ердийн өглөөний хоолыг бэлдэж болгох явцад витамин, эрдэс бодис байхгүй болдог. Үлдсэн хэсгийг нь бие махбодь шингээхгүй бага хувийн уураг, өөх тос их орж ирдэг.

Коктелийн бүтцэд 1 порц нь 16гр маш үнэтэй соёо уураг, витамин, эрдэс, бодис бүгд нэг стаканд тэнцвэртэй багтсан байдаг. 200 ккалори илчлэгтэй, амттай маш их тэжээллэг энэ хоол маань бидэнд өдрийн эхлэлийн ажлын амжилттай гараа болно.

Өглөөний хоол 7-9 цаг

Өдрийн хоол 13-15цаг

Оройн хоол 17-19 цагт идэх хэрэгтэй.

Дээрх хоолны жорын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 99099789 дугаар руу утасдаарай. Мөн “Чингэс” зочид буудлын нэгдүгээр давхарт байрлах “Акуа”усан спорт клуб дээр ирж зөвлөгөө авч болно.

Өвдөг. Өвдөг гарах
Ерөнхий

Өвдөг нь сормуусны уутанцар, эсвэл сормуусны уутанцарын ойролцоо байрладаг Цейсын тосны булчирхайн хурц идээт үрэвсэл юм. Ийм үрэвслийг гаднах өвдөг ч гэж нэрлэдэг. Харин зовхины ард байдаг Мейбомын булчирхайн хэсгийн үрэвслийн үед аньсагын булчирхайтас буюу дотуур өвдөг гэгч үүсдэг. Дотуур өвдөгийн үрэвсэл нь тийм ч хурц биш.

Шалтгаан

Энэ хоёр төрлийн өвдөг нь дийлэнх тохиолдолд алтлаг стафилококк нэртэй бактери / нянгийн үйлчиллээр, дархлаа суларсан үед үүсдэг. Өөрөөр хэлбэл бохир орсноос үүсдэг гэсэн үг. Мөн эмэгтэйчүүд энэ өвчнөөр эрэгтэйчүүдээс илүү олон өвддөг. Шалтгаан нь тун энгийн. Эмэгтэйчүүд зовхи, сормуусаа өдөр болгон будаж байдаг. Бусдын сормуус, хөмсөг, зовхины будаг, бусдын түрхэгч зэргийг ашиглан будахдаа бохир оруулдаг. Хүүхэд ч мөн адил ариун цэврийг сайн сахилгүй бохир гараараа нүдээ нухах зэргээр нянгийн халдвар оруулснаар өвдөг тусах нь олон.

Цэвэр агаарт гардаггүй, амин дэмийн дутагдалтай, дархлаа суларсан үед өвдөг гардаг нь нэг ёсондоо дархлаа чинь суларч байна шүү гэсэн дохио юм.

Шинж тэмдэг

Эхлээд зовх загатнан аргаж эхлээд, удалгүй хавагнан овойно. Үүнээс 2-3 хоногийн дараа овойсны дээр нь шаравтар өнгөтэй толгой гардаг. Толгойг ховхолбол идээ гарна.

Явц

Зовхины булан орчмын хэсэгхэн газар хөндүүр хаван үүснэ, нүд улайна. Нэг зэрэг хэд хэдэн өвдөг гарч болно. Өвдөгийг дагалдан толгой өвдөх, халуурах, ойролцоох булчирхай цочих зэрэг шинж тэмдэг илэрч болно.

Идээт толгойг хэрхэвч шахаж болохгүй. Хамаагүй шахсны улмаас бохир нь нүд рүү орж менингит г.м. онц аюлутай өвчин үүсэхэд хүргэж болзошгүй.

Оношлогоо & Эмчилгээ

Юуны нүдний эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй. Учир нь өвдөгтэй төстэй өөр эмгэг байж болзошгүй.

Үрэвсэж дөнгөж эхэлж байгаа үед нь этилийн спирт /эмийн санд зардаг цэнхэр спирт/, ногоон зэргээр өвдөгний орчим гадна талаас нь дарж, түрхэн түлэх. Ингэхдээ спиртийг нүд рүү оруулахгүй байх ёстойг талаар анхаар. Тиймээс үзүүртээ хөвөн ороосон тусгай савхуудыг ашиглах хэрэгтэй. Спирт, эсвэл ногоон шингээсэн хөвөнг үрэвссэн хэсэгхэн газар 15-20 минут орчим дарна.

Үрэвсэлт өвчин учраас антибиотикуудаар эмчлэгдэнэ. Гэхдээ зөвхөн эмчийн заасны дагуу антибиотик агуулсан нүдний тос түрхэнэ. /Гентамицина сульфата раствор 0.3%, Тетрациклиновая глазная мазь 1%, Офлоксин 200, Гентамицин-К, Гентамициновая мазь 0.1%, Тетрациклиновая мазь 3%/ Эмийн сангаас тос дусаал зэргийг авахдаа эмийн санчаас нь нүдний зориулалттай мөн эсэхийг заавлаж лавлан асууж байгаарай. Тосыг унтахаасаа өмнө түрхвэл зүгээр.

Мөн зөвхөн эмчийн зөвшөөрч заасны дагуу амин дэм, антибиотикуудыг ууж, эсвэл тариулан / Гентамицина сульфата раствор для инъекций 4%/ хэрэглэнэ.

Өвдөг гарсан үед хийдэг тусгай дом байдаг. Сүжгээр эдгэдэг хүмүүс туршаад үзэж болох ч үр дүн нь тийм ч сайн биш л байх болов уу.

Шээс гэх мэт элдэв зүйлээр шавшиж өөрийгөө дэмий зовоох хэрэггүй гэдгийг анхааруулъя.

Урьдчилан сэргийлэлт

Хувийн ариун цэврийг сахих нь өвдөг гарахаас сэргийлэх хамгийн сайн арга. Бохир гараараа нүдээ нухахгүй байх. Эмэгтэйчүүд зовх, сормуусаа будахдаа зөвхөн өөрийн будаг, сойз, бийрийг ашиглаж байх хэрэгтэй.

Мөн амин дэм, дархлал сэргээх бэлдмэлийг эмчийн заалт, уух журмын дагуу хэрэглэх замаар дархлаагаа бэхжүүлж байх хэрэгтэй.

Хумс
Гар, хөлийн хумсанд үхжилт буй болж, эд хатуурдаг ба үүнийг кератин гэж нэрлэдэг. Гар хөлний хумс мэдрэмтгий учир хамгаалах хэрэгтэй. Хурууны үзүүр ч мэдрэмтгий байдаг ба юманд хүрч  мэдэрдэг.

Хумс нь толигор гялгар байвал сайн. Хумс хугарч, хэврэгшихэд эмэгтэйчүүд их цочирдож айдаг. Хумс өнгөгүй гүн зөөлрөөгүй, хатуу бол эрүүл байгаа нь тэр. Өнгөгүй, хэлбэргүй, өвчтэй,  үрэвсэлтэй эмийн үрэвсэлтэй бол гэмтлийн шинж чанар юм.

Хумсыг хамгаалах

Хөлийн хумсыг хаачаар ухаж авбал халдвар, өвчин үүсгэх шалтгаантай.

Зориулалтын хумс авагчаар авах, төмөр хумсны хутагаар авахыг зогсоох

Uараа уснаас хамгаалах.

Юм угаахад бээлий өмсөх.

Гараа хуурай байлгах.

Чийгшүүлэх тос түрхэх.

Өвлийн улиралд гадаа гарахдаа бээлий өмсөх.

Өнгөгүй лак түрхэх.

Хумсны хуурайшилтанд зориулалтын уусмал хэрэглэх.

Эмчид хандах

Хумсан доогуур хавдар үүсч өвчлөх

Хумсны эргэн тойрон үрэвсэх

Хумсны өнгө өөрчлөгдөх

Хэлбэргүй болоход

Арьс толботой халуунтайгаар хумс өөрчлөгдөн хувирахад эмчид үзүүлнэ.

Үc
Гарын алга, хөлийн тавхайнаас бусад газар, биеийн хэсгээр үс ургадаг. Үс н, 2 төрөл байна. Биеийн ихэнх хэсгээр үс их байдаг ба зөөлөн өдөрхөг байдаг ба бэлэг эрхтэн, суга, хөмсөг /аньсага/,  хуйхан дээр их зузаан үс ургадаг.

Үсний бүтэц

Үс нь биеийн халууныг хянадаг. Үсний өнгө,төрөл нь /буржгар буюу шулуун/ удам дамждаг. Үсний байдал нь гормон, хоолны дэглэм, дотор өвчинтэй холбоотой байдаг гэж үздэг. Үс нь урт шатлан ургадаг.

Өвчилсөн үс унадаг. Эм болон гормоны хэлбэлзэлээс шалтгаалдаг. Хуйхан дах үс нь гурван жил гаруй амьдарч, дараа нь унадаг.

Үсний хаг

Хүн бүр байнгын хагтай байдаг. Олонхи эмэгтэйчүүдэд хаг их зовиур авчирдаг. Эмчилж чадахгүй бол сэтгэл зовних хэрэггүй. Доорх зөвлөмжийг хэрэглээрэй.

Үсээ хамгааалах нь

7 хоногт 2 удаа угаах

Үсийг норгосны дараа шампуныг түрхэх ба хурууны өндгөөрөө хуйхаандаа түрхээд 2 минут болоод угааж, цэвэр усаар зайлна.

Хэрэв та ангижруулагч хэрэглэвэл ихээхэн өөрчлөлт гардаг ба дараа нь цэвэр усаар зайлна. Хуурай алчуураар усыг шингээн зөөлөн арчина.

Самаар самнаж, гараараа хуйхаа тайвшруулж массаж хийнэ.

Үсний хуурайшилтаас сэргийлж, эмзэг үсний гэмтлийг багасгаж хэвийн болгох.

Үсийг чанга сүлжих, мушгирах нь үсийг татаж гэмтлийг бий болгодог тул үс унадаг.

Үс гандах, будах, хими хийлгэх нь үсийг хэврэг болгодог.

Үс унах нь гормоны дутагдал, төмрийн бэлдмэл дутагдсанаас үүсдэг. Жирэмсэн байх, хүүхэд төрүүлэхэд үс их унадаг ба үс уналт 6 сар орчимд л ийм байна.

Үс уналт

Хүний хэвийн үс 100000 байдаг. Өдөрт 100 ширхэг унана. Хэвийн үсний уналтаас илүү ихээр унахад сэтгэл түгшдэг. Үнэндээ энэ нь олон шалтгаантай байдаг л даа.

Гоо сайхны бүтээгдэхүүн хэр урт “настай” байдаг вэ?
Өөрийнхөө хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүний хугацаа нь өнгөрч байгөө эсэхийг үе үе шалгаж үзэж байх нь тун чухал юм. Гоо сайхны бүх бүтээгдэхүүн хадгалах хугацаатай байдаг бөгөөд хугацаа нь дуусахаар үр дүн нь муудаж, бүр хортой ч байж болзошгүй байдаг юм байна.

Түүнээс гадна хугацаа нь дууссан гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх нь арьс халдваржуулж, цочроодог аж.

Сайн /эсвэл муу/ мэдээ дуулгахад гоо сайхны олонхи бүтээгдэхүүний найрлаганд химийн бодис ордог бөгөөд тэдгээрийг хэсэг хугацаагаар бактерийг саармагжуулах зориулалтаар ашигладаг юм байна. Тийм учраас гоо сайханчид гоо сайхны бүтээгдэхүүнийг 3-аас дээш жил хэрэглэхгүй байхыг зөвлөдөг.

Ийнхүү бид танд таны хамгийн их хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүний хадгалах хугацааны талаар мэдэж авахад тань зориулж, доорхи зөвлөгөөг толилуулж байна.

Сормуусны будаг

Энэ нь таны хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүн дотроос хамгийн хурдан мууддаг хэрэгсэл юм. Сормуусны будагны хадгалах хугацаа нь дунджаар 3 сараас хагас жил хүртэл байдаг. Энэ нь хангалттай урт хугацаа мэт санагдаж байж болох боловч сормуусны будаг нойтон байдаг учраас түүнийг хэрэглэх бүрт дотогшоо агаар орж, амархан хатдаг. Ийм орчинд бактери үүсч, үржих нь амархан байдаг учраас халдвар авахгүйн тулд сольж байх хэрэгтэй. Сормуусны хатсан будган дээр ус нэмэх, эсвэл шүлсээрээ норгож болохгүй. Шууд шинийг худалдаж авах хэрэгтэй. Хэрвээ таны нүдэнд өвдөг гарвал, эсвэл нүдний өөр янз бүрийн халдвар авахаас сэргийлж, сормуусныхаа будгийг цаг тухайд нь сольж байгаарай.

Шингэн крем

Шингэн кремийг жилийн хугацаанд хэрэглэж болно. Ийм крем нь хоёр жилийн хугацаанд чанараа алдахгүй байж чаддаг. Зарим шингэн крем нь найрлагандаа тос, ус агуулсан байдаг учраас бактери үржих таатай нөхцлийг бүрдүүлдэг. Нүүрний арьсанд бактери дамжих магадлалыг багасгахын тулд нүүрэндээ крем тавихдаа цацдаг савтай крем сонгох, аль эсвэл аппликатор, пролон ашиглах нь зүйтэй. Долоо хоног тутамд пролоноо угаахаа  /аль эсвэл солихоо / мартавзай. Үүнтэй адил суурь тавьдаг багсаа бас цэвэрлэж байх шаардлагатай. Бүлээн усаар щеткаг нь нүүр гарны савангаар угааж, арчилгүйгээр тавьж, хатааж байгаарай.

Энгэсэг

Энэ нь бусад гоо сайхны бүтээгдэхүүнийг бодвол хадгалах хугацаа нь арай илүү, хоёроос гурван жил байдаг. Эдгээрт шингэн крем, зовхины тени, шахмал пудр, хацар өнгөлөгч багтдаг. Хэрвээ эдгээр хуурай бүтээгдэхүүнийг хэрэглэх явцад бөөгнөрч, хуйлрах шинж тэмдэг илэрч эхэлбэл шууд хаях хэрэгтэй.

Нүд, уруул хүрээлэгч харандаа:  Нүд, уруул хүрээлэгч харандааг тогтмол үзүүрлэж хэрэглэх юм бол хоёроос доошгүй жилийн хугацаанд үүргээ гүйцэтгэнэ.

Уруулын будаг, өнгөлөгч

Эдгээрийг жил хагасаас хоёр жилийн хугацаанд хэрэглэж болно. Тэдгээрийн чанарыг муудахаас хамгаалдаг бодис, будагч бодис, тос масло зэрэг нь хадгалах хугацааг нь уртасгаж өгдөг.

Арьс үрэвсч эхлэх, эсвэл халдвар авах анхны шинж тэмдэг илрэх юм бол арьсны халдвар авсан тэр хэсэгт оо энгэсэг түрхэхгүй байх хэрэгтэй. Жишээлбэл, уруул дээр юм гарвал уруулын будаг, уруул хүрээлэгч харандаагаа түр зуур хэрэглэхгүй байж, халдвар тархахаас сэргийлээрэй. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд хүний хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнийг хэзээ ч хэрэглэж болохгүй, өөрийхийгөө ч хүнд хэрэглүүлэх хэрэггүй. Хэрвээ таны хэрэглэж байгаа гоо сайхны бүтээгдэхүүний тань өнгө, үнэр нь өөрчлөгдөх ч юмуу, ямар нэг өөрчлөлт гарах нь анзаарагдвал тэдгээрийг дахин хэрэглэхгүй байхыг зөвлөе.

Гоо сайхны зарим бүтээгдэхүүн хортой байдаг
Бидний хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүний зарим нь арьсны хорт хавдар үүсгэж болзошгүй байдаг гэдгийг та мэдэх үү? Зарим гоо сайхны бүтээгдэхүүн үнэрээ ийм хортой байдгийг олон тооны судалгаагаар нотолсон байдаг болохоор эрүүл мэнддээ анхаарал тавих шаардлагатай болж байна.

Жишээлбэл, бид өдөр бүр шампунь, чийгшүүлэгч тос, дезодорант, нарны хамгаалалтын тос, хумсны лак, янз бүрийн үнэртэн гээд бараг 15 түүнээс ч илүү олон төрлийн гоо сайхны болон ариун цэврийн хэрэгсэл хэрэглэдэг. Тoxic-Free Legancy Coalition (СЕАТЛ) америк эмэгтэй хүний хэрэглэдэг ариун цэврийн хэрэгслийн найрлагад 10500 нэр төрлийн янз бүрийн химийн бодис ордог болохыг мэдэгдсэн байна. Улсын шалгалт, шинжилгээний дүнгээр эдгээр химийн бодисын ердөө 11%-нь эрүүл мэндэд хоргүй болохыг нотолсон байна. Зах зээл дээр нийлүүлэгддэг хувийн ариун цэврийн бүх хэрэгслийн 1/3 нь хамгийн бага гэхэд л химийн нэг бодис орсон байдаг. Эдгээр бүтээгдэхүүний найрлагад ордог химийн зарим бодис нь төрөлхийн зарим өвчин, мөн янз бүрийн хүнд өвчний эх үүсвэр болдог байна.

Хүн амын эрүүл мэндийг хамгаалах олон улсын байгууллага нь формальдигед, чулуун нүүрсний давирхай, арьсны өнгөн хэсгийг өвчлүүлдэг бодис болох фталит болон хар тугалга, мөнгөн ус зэрэг нейтротоксин гэх мэт химийн бодис нь гоо сайхны бүтээгдэхүүний найрлаганд ордог болохыг тогтоосон байна.

Гоо сайхны зүйлс худалдаж авахдаа шалгаж авч байгаарай

Сүүлийн үед энэ асуудлаар нааштай арга хэмжээ авч эхэлж байна. 5 сард Skin Deep-ийн аюулгүй гоо сайхны бүтээгдэхүүний тухай мэдээллийн сан шинчлэгдэж, хэрэглэгчдэд хэрэглэхэд нь хялбар, илүү тохиромжтой болсон билээ.

25000 нэр төрлийн гоо сайхны хэрэгслийн /энэ нь ердөө л зах зээл дээр борлуулагдаж байгаа бүтээгдэхүүний 1/3 юм/ найрлагын талаархи мэдээлэл дотроос хүний эрүүл мэнд, мөн түүнчлэн бидний амьдралд аюул учруулж болох тийм ямар бодис орсон талаархи мэдээлийг олж болох юм. Skin Deep-ийн төсөл нь (Environmental Working G????? (EWG))-ийн хүрээлэн буй орчинг хамгаалах төрийн бус байгууллагын дэмжлэгээр хэрэгжсэн юм. Skin Deep-ийн мэдээллийн сангаас таны өдөр тутам хэрэглэдэг бүтээгдэхүүний тухай мэдээллийг олох боломжтой. Энэ нь таны эрүүл мэндэд хоргүй,  шинэ, экологийн цэвэр гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авахад тань тус болох учиртай юм.

Европын шийдвэр

Европын химийн агентлаг (European Chemicals Agency) Евросоюз нь REACH (Registration, Evaluation and Authorisation of Chemicals – химийн бодис ашиглах, зөвшөөрөл авах, дүгнэлт гаргах) шиг маш чухал хууль боловсруулж гаргасан. Энэ хуулийн дагуу гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийхээ найрлагад орсон химийн бодисын аюулгүй, хоргүй болох талаархи мэдээллийг тус агентлагт мэдээлж байх ёстой юм. Энэ нь химийн бодис хэрэглэхийг хориглох асуудлыг шийдэхэд бас нэг том алхам болж байгаа билээ.

Европод REACH-ээс өмнө гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад ордог 1000 гаруй хольцыг хориглосон байдаг бол  АНУ-д ердөө л 8 – ыг хориглодог байна.

Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг зарим компани бүтээгдэхүүнээ АНУ-д болон Европод гэсэн хоёр янзын зориулалтаар үйлдвэрлэдэг. Энэ нь Европод хориглосон химийн бодис агуулсан бүтээгдэхүүнийг Америкад нийлүүлдэг гэсэн үг юм. Харин энэ стратегийг хэрэгжүүлнэ гэдэг логистик талаасаа ч, PR талаасаа ч аль аль нь хэцүү асуудал билээ. Ийм учраас ойрын хугацаанд Америкад гаргадаг гоо сайхны бүтээгдэхүүний найрлаганаас  хориотой бодисыг нь авч хаях юм.

Та яавал зохих вэ?

Ариун цэврийн хэрэгслийн хортой бодистой холбоотой эрсдлийг багасгахын тулд Skin Deep-ийн мэдээллийн баазад хандаж, доорхи зөвлөгөөг дагаарай.

• Гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авахдаа анхааралтай ханд. ЕWG-д арьс цагааруулах болон “хөгшрөлтийн эсрэг” лосьон, арьс борлуулах, хумсны будаг, үсний будаг зэрэг “асуудалтай хэрэгсэл”-ийн  ангилалд багтдаг бүтээгдэхүүний жагсаалтыг гаргасан байгаа.

• Сайхан үнэр шингээсэн гоо сайхны бүтээгдэхүүн болон үнэртэнг аль болох бага хэрэглээрэй. Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ найрлагад орсон бодисын талаар ганц ч үг цухуйлгадаггүй. Ийм учраас тэдгээрийн найрлагад нейротоксин,  аллерген орсон байж болзошгүйг үгүйсгэх аргагүй юм. Тэр бүү хэл, “үнэргүй” гэсэн бичигтэй бүтээгдэхүүний цаана химийн бодисын хурц үнэрийг мэдэгдүүлэхгүй дарсан тохиолдол цөөнгүй гардаг.

• Реклам, зар сурталчилгаанд нэг их  итгэхийн хэрэггүй. Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ямар ч нотолгоогүй хирнээ “цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн” гэсэн хэллэгийг ихээр хэрэглэдэг.

• Энгийн хэрэгсэл хэрэглэхийг хичээгээрэй. Гоо сайхны бүтээгдэхүүн ямар ч хольцгүй байх тусмаа илүү аюулгүй байдаг.