Хvvхдийн амны хөндийн мөөгөнцөр -т өвчнийг үүсгэгчид нь гол төлөв дрожж төст кандид мөөг, аспергил, пеницил г.м. хүний биед амьдран үхэжсэн органик эдээр хооллодог хэвийн эсүүд байдаг.
Түнхний төрөлхийн мултралыг гэдгийг анагаах ухааны хэллэгээр түнхний үений дисплази гэдэг. Дисплази гэдэг нь ямар нэг эрхтэн, эсвэл эд эсийг бvрэлдэх явцад бий болоход үүссэн гажиг. Өөрөөр хэлбэл энэ ерөнхий нэр томъё юм.
Хүүхэд рахитаар өвчлөхгүй байж болно
Хүүхэд эхээсээ хэрэгцээтэй бүхнээ авч төрөхөөс гадна заримыг нь жирэмсний сүүлийн 2-3 сард нөөцөлж авдаг. Түүнийхээ хүчээр 2-4 сар хүртлээ рахитаар өвчлөхгүй, цус нь багадахгүй байж чадна.
Рахитын шинж гармагц эмчид үзүүлж, хөнгөн, дунд хэлбэрийн үед гэрийн эмчилгээ хийдэг учраас эмчилгээний үр дүн ямар байх нь эцэг эхээс хамаарах нь олонтаа.
Нярай, нялх хүүхэдтэй хүмүүс рахитын шинж тэмдэгийг ажиглаж байх нь өвчнийг эрт илрүүлэн төгс эмчлэхэд нэн чухал.
Хүүхдэд Д аминдэм дутагдахад рахит өвчин үүсдэг ажээ. Д-амин дэм хүүхдийн кальци, фосфорын солилцоог зохицуулахад чухал үүрэгтэй.
Рахит ихэвчлэн 2 сартайгаас 2 хүртэлх насны хүүхдийг өвчлүүлдэг, эрчимтэй өсөж буй нялх залуу бие махбодын өвчин. Рахит дангаараа хүүхдийн амь насанд аюулгүй боловч ер нь аюултай өвчин.
1. Дутуу төрөхөөс болгоомжлох
2. Жирэмсэн үедээ төмөр дутлын цус багадалт -аас сэргийлж амралт, хоол, өдрийн дэглэмийг зөв зохицуулан агаарт сайн явж жирэмсэн ба хөхүүл эхчүүд төмөр фолийн хүчил -ийн том шахмал өдөрт 1 удаа, 100 өдөр уух,
Цус багадалтын хөнгөн хэлбэрийг төмрийн бэлдмэл уулгаж гэрээр эмчилнэ. Дунд хэлбэрийг гэр орны нөхцөл сайн, эцэг эх хүүхдээ зөв асарч хооллож чадахаар бол гэрээр эмчилж болох юм.
Өвчний эхэн үед хүүхэд хоолонд дургүй болох, жин буурах, арьс салст бүрхэвч цайх, бие сулрах, булчин сулрах, нойр өөрчлөгдөх, бага зэрэг халуурах шинж гарна. Бага насны хүүхдийн цус багадалтыг хөнгөн, дунд, хүнд хэлбэрт хуваадаг.