Архинаас гарах товч заавар
Архинд донтохыг зарим нь сэтгэлийн тэнхээгүйн шинж гэж, үнэхээр хүсэн юм бол дуртай үедээ хаяж болно гэдэг. Зарим нь архинд донтохыг хүнд хэлбэрийн эмгэг болохоор мэргэжлийн эмч, сэтгэл зүйч нарын туслацаатайгаар эмчлэх ёстой, хүн өөрөө гарна гэж бараг байдаггүй гэдэг.
Гэхдээ архинд орох, архинд донтох, архичин болох, “алкаш” болох г.м. яаж ч нэрлэлээ гэсэн ийм асуудал байгаа нь гарцаагүй үнэн. Мөн асуудалд яаж хандахаас үл хамаараад архинаас гарна гэдэг тун амаргүй зүйл гэдгийг энэ асуудалтай тулгарч байсан, тулгараад байгаа хүмүүс, тэдний ар гэр мэдэхийн сайнаар мэднэ. Тэгэхээр бүгдэд нь тохирох ганц супер жор гэж байдаггүй ч архинд толгойгоо мэдүүлэх гэсэн таагүй зүйлтэй тулгарчихаад түүнээс салахыг хүсч байгаа хүмүүс зориулж товчхон нэг загварыг санал болгож байна. Уншаад өөрийн амьдралдаа тохирох зүйлүүдийг нэмээл хэрэгжүүлэхийг хичээгээрэй.
За ингээд архинаас гарахыны тулд юуны өмнө:
1. Өөрт тохиолдоод байгаа зүйлс, орчин тойрноо бодитоор харах. Өөрөөр хэлбэл эрүүл хүний, эрүүл саруул ухаанаар харах хэрэгтэй. Яаж ч архинд орсон хүний тархи богино хугацаанд ч болов эрүүл саруулж байж орчин тойрондоо болоод байгаад зүйлс, өөрийн байдал, амьдралын эрээн бараан, сайн мууг бодитоор нь хүлээн авч цочрох чадалтай байдаг. Ингэж хараад эргэцүүлэн бод. Уулын уруу өнхрөх явцдаа авсан элдэв шарх сорви, гэмтэл бэртлээ тоол. Дүгнэлт хий. Өнхөрч явахдаа дайрч унагасан хүмүүсээ сана. Арай хийж босох гэхээр “аан худлаа худлаа” гээд буцаад түлхэж унагасан хүмүүсийг сана. Уналтыг чинь зогсоож босгох гэж гараа өгч байсан хүмүүсийг сана. Одоо аль уулын ямар нэртэй жалганд түр саатаад байгаагаа сайн хар. Тэгээд тэр дээр байгаа уулын оройг хар. Жалганд байх, уулын орой дээр байх хоёрын ялгааг хар.
2. Хатуу шийдэх. Өглөөд шартсан байхдаа “Ахиж л архи уухаа больё” гэж мянга хэлээд хэрэггүй гэдгийг “уудаг”, “наадаг”, “дринкэддэг ” хүмүүс төдийгүй тэдний ар гэр сайн мэдэж байгаа. Шараа тайлмагц, эсвэл шарталтын хам шинжүүд дарагдаад гайгүй болоод ирэхээр энэ бүх үг өглөөний манан нар мандахаар сарнидаг шиг арилаад өгнө. Тэгэхээр шартаж үхэх гэж байх үедээ бус харин эрүүл байхдаа “Ахиж уухгүй. Гүйцээ. Эрүүл саруул явж чадна. Архи ингээд будаа ” г.м. –ээр дотроо хатуу шийдэх хэрэгтэй. Шийдвэрээ бататга. Үйл хэргээр харуул. “Тэр муусайн 76-ааг бодвол би хэлсэн амандаа хүрч чаддаг хүн гэдгээ өөртөө, аавдаа, ээждээ, аахдаа, дүүдээ, эгчдээ, эхнэртээ, хүүхэддээ, даргадаа, найз даа, нууц амрагтаа г.м. бүгдэд нь харуулна даа. Та нар харж л байгаарай” гэж өөрийгөө ирэлж, хурцалж бай.
3. Өнгөрсөн ба ирээдүйгээ харьцуулан үз. Хүсвэл цаас авч байгаад ууж, нааж, дринкдэж эхлэхээс өмнө амьдрал ба дараах амьдаралаа хоёр баганаар зэрэгцүүлж бичээд харьцуулж үзэж болно. /Цаас олдохгүй бол дэлгүүрээс архи авсан кассны талон дээр, эсвэл баарны тооцооны цаасан дээр бичиж болно. Эсвэл бүр шараа тайлах гээд жоорлосон мөнгөн дэвсгэртээ гаргаж ирж байгаад хаантай талд нь эрүүл саруул үеээ, нөгөө талд наадаг үеээ харьцуулан бичээд харж болно шүү дээ/. Бичих гэхээр гар чинь салаганаад байгаа бол хуучин шигээ эрүүл саруул сэтгэдэг байсан бол янз бүрийн тохиолдолд ямаршуу шийдвэр гаргаж, яах байсан бол гэж төсөөлөн бодоод бай. Олон олон тохиолдолд ингэж төсөөлөн бод. Харьцуулаад төсөөлөөд эрүүл саруул сэтгэдэг үеийн шигээ амьсгалж, бодож, идэж, уух /дандаа градусгүй шингэн шүү/-ыг хичээ, чармай, зүтгэ.
4. Архинаас гарахад тус болох хэрэгтэй гарын авлага, ном, нийтлэл олж унш. Интернэт ух. Гадгаад хэл дээр байгаа бол тэр гадгаад хэлийг нь сурч байгаад унш. Яагаад болохгүй гэж. Бусад нь сураад архинаас гаргах байтугай ном уншаад байхад та юугаараа тэднээс дутах юм. Яахав, бага зэрэг балгадаг л байгаа биз. Тэр тусам балгахаа болих гэж байгаа хүнд хор шар байгаа нь ойлгомжтой.
5. Амьдралаас кайф ав. Амьдралаас кайф авах өч төчнөөн арга, боломж байна. Үгүй байсан бол дэлхийн хүн амын 90 хувь нь архичин болчихсон байх байсан биз. Уудаггүй хүмүүс амьдралын хаанаас кайф аваад байна вэ гэж өөрөөсөө асуу? Хүсвэл тэр хүмүүсээс ч асуусан болно. Гэхдээ цаадуул чинь “батентээ алдчихана” гээд хэлэхгүй байж магад. Тэгэхээр та өөрөө хай, сэтгэ. Наад зах нь хобби байна. Хобби гэхээр бие засахдаа жорлонд ном унших төдийхнөөр төсөөлөх хэрэггүй. Хобби гэдэг тэр хоббитоод байгаа зүйлийнхээ талаар бүх нарийн ширийнийг нь олох, судлах, мэдэх, мэдрэх, мэдэрснээ ашиглах гээд хүнээс тун их зүйл шаарддаг юм шүү. Наад захын жишээ гэвэл өөрийгөө уудаг хоббитой байхдаа тэр талаар ямар их гүйлгээ ухаан гаргаж, нарийн арга хэрэглэж, гүн мэдлэгэтэй болж, мэдлэгээ чадварлагаар ашигладаг байснаа сана.
6. ….
7. ….
8. ….
Өөр нэмэхээр юм байгаа бол өөрөө нэмээд, баяжуулаад бичээрэй. Энэ асуудалтай тулгарсан хүнд бол нэмж бичих зүйл нэгээр тогтохгүй олон гарч ирэх нь гарцаагүй. Амжилт хүсье.
Архинд донтохыг зарим нь сэтгэлийн тэнхээгүйн шинж, үнэхээр хүсэх юм бол дуртай үедээ хаяж болно гэдэг.
Зарим нь архинд донтохыг хүнд хэлбэрийн эмгэг болохоор мэргэжлийн эмч, сэтгэл зүйч нарын туслацаатайгаар эмчлэх ёстой, хүн өөрөө гарна гэж бараг байдаггүй гэдэг.
Дэлгэрэнгүй »
Категори A-Я өвчин, Амьдралын хэмнэл, Зөвлөгөө, Сэтгэл зүй, Та өөртөө оточ, Эрүүл Монгол хүн | Сэтгэгдэл байхгүй »
Хvний сэтгэл хєдлєл нь бие махбодийн булчин зангирах, чангарах байдлаар илэрдэг гэдгийг Эдмvнд Жекобсон нь бvр 1929 онд олон тооны туршилтаар нотолсон байдаг. Хєєрєх, гутрах зэргээр сэтгэл санаа нь таагvйтсэн хvний хэлхээ ясны булчин зангирсан байна.
Дэлгэрэнгүй »
Категори Амьдралын хэмнэл | Сэтгэгдэл байхгүй »
Өнөөдрийн амьдралыг стрессгүйгээр төсөөлөх аргагүй. Тиймээс стресс бухимдлаа хуримтлуулсаар яваад нэг өдөр дэлбэрэх үү, эсвэл цаг тухай бүрт нь нимгэлээд, тайлаад явах уу гэдэгт л гол нь байна гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Цаг тухай бүрт нь стрессийг хуримтлуулалгүйгээр тайлж, бие сэтгэлийг амрааж өгдөг бясалгал, гүйлт, бодибилдинг г.м. олон арга байдаг. Эдгээрийн нэгийг танд хүргэж байна.
Дэлгэрэнгүй »
Категори A-Я өвчин, Амьдралын хэмнэл, Зөвлөгөө, Сэтгэл зүй, Сэтгэл судлал, Та өөртөө оточ | 6 Сэтгэгдэл »
сайн байна уу, би 2… настай. …-д ирээд нэлээд хугацаа өнгөрлоо. Хүнтэй суугаад хүүхэд ээ гаргах гээд явж байна. Манай нөхөр их сайн хүн, надаас ахмад, халамжтай, олон цагийг надтай хамт өнгөрүүлдэг. Гэхдээ яагаад ч юм би муухай ааш гаргаж зовоодог. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр энэ хүнтэй суухаас өмнө надад хийж амжуулах сурах зуйл их байсан. Одоо бол гэрийн авгай болоод, нэг ёсондоо би урд нь амжилттай сурж ажиллаж олон нийтийн дунд байсан бол одоо харин ганцхан хуний хараанд, өөрийн гэсэн орлогогүй гэрт сууж байгаад уур хурээд байгаа юм л даа. Нэгэнт эхлэх шатандаа орсон хойно сална гэхээр хүүхэд, нөхрийн маань сэтгэл зүрх нь эмтрэх байх гэж айж байна. Би яавал дээр вэ? Та бухэн надад зөвлөгөө огж туслаач.
Дэлгэрэнгүй »
Категори Амьдралын хэмнэл, Зөвлөгөө, Сэтгэл судлал, Харилцаа | 6 Сэтгэгдэл »
Өглөө эрч хүчээр дүүрэн, өөдрөг үзэлтэй байсан хүн ажлын өдөр дуусах үед нэлээд ядарч, багагүй стресст орсноо мэдэрдэг. Толгой бага зэрэг өвдөж, анхаарал төвлөрөл буурч, бушуухан гэртээ харьж, эсвэл буйдхан газар найз нөхдийн хамт сууж стрессээ тайлах хүсэл өөрийн эрхгүй төрдөг.
Дэлгэрэнгүй »
Категори Амьдралын хэмнэл | 9 Сэтгэгдэл »
Калифорнийн их сургуулийн эрдэмтэд сонгодог хөгжим, тэр дундаа суут Моцартын хөгжим сонсдог, төгөлдөр хуур гэх мэтийн хөгжмийн зэмсгээр хичээллэдэг, дуулах дуртай хүүхдүүдийн сэтгэн бодох чадвар илүү өндөр байгааг тогтоосон байдаг.
Дэлгэрэнгүй »
Категори Амьдралын хэмнэл | Сэтгэгдэл байхгүй »
Ажлын өндөр ачаалал, агаарын бохирдол, шил шилээ дарсан олон баяр ёслол нь хvнийг маш их стресст оруулдаг. Үүний гайгаар биеийн эсэргүүцэл суларч, өвчөн ороох, анхаарал суларснаас мартамтгай салан болох зэргээр таагүй зүйл олон бий болдог.
Дэлгэрэнгүй »
Категори Амьдралын хэмнэл | Сэтгэгдэл байхгүй »
Өнөөдөр хаанаас л бол хаанаас “стресс” гэж хэцүү нэртэй ах рэкетлэх болсон тул хүмүүс төлбөрт нь “Баасан ахын” төрсөн өдрийг тэмдэглэхээс эхлээд саунад сууж, массаж хийлгэх хүртэл олон зүйл өгөх болсон.
Дэлгэрэнгүй »
Категори Амьдралын хэмнэл | Сэтгэгдэл байхгүй »