Эрүүл мэнд » Бусдад туслах

Сод-Эрдэнэ хүүд туслацгаая!
Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг. Таагүй зүйлтэй тулгарсан ч түүнээсээ гарахын төлөө тэмцэж байгаа нэгэндээ туслах нь хүний ёс. Манай сайтад хандсан нэгэн хүсэлтийг та нарт хүргэж байна.

<fb:like href="http://www.103.mn/archives/5519" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/5519"></fb:comments>

Чадлынхаа хэрээр туслацгаая!
Сайн байцгаана уу залуусаа.

Зургаахан настай ч өөрөөсөө ахадсан тэсвэр тэвчээр гарган амьдралын төлөө тэмцэж байгаа энэ бяцхан хүүгийн тухай таныг сонссон гэдэгт итгэж байна. Тоглоод гүйж явахдаа үе үе бүдэрч унаад байх хүүг эхэндээ анзаарсангүй. Гэвч зүгээр байж байгаад унаад байна гэдэг хачин санагдаж аймгийнхаа эмнэлэгт үзүүлхэд хот явахыг зөвлөв. Хүүгээ хөтөлсөөр Хайруул эмчид хандаж шинжилгээ хиилгэхэд Маш ховорхон тохиолдох тархины хорт хавдар гэсэн оноштой ганцхан сарын настай гэхийг сонссон Үлэмжбилгүүний аав ээж хоёрт хорвоо хөмөрчих шиг л болжээ.

Хүүгээ зүгээр харж байгаад явуулхыг хүсээгүй тул тэвэр дүүрэн канондсан хүсэлтээ тарааж хандаж болох бүхэнд хандсаар сайн санаат олны буянаар Солонгост ирээд 2 дахин хагалгаанд оржээ. Анх ирэхэд нь солонгос эмч нар ийм аймшигт өвчинийг ялан дийлхээр цаг хугацаатай тэмцэж буй хүүгийн тэсвэр тэвчээрийг гайхаж байсан гэдэг.Эхний хагалгаа 6цаг болно гэсэн боловч бүтэн 12 цаг үргэлжилжээ. Харж хандах ах дүү, амраг садан нь байхгүй хүний нутагт сайхан сэтгэлт монгол түмнээрээ түшиг хийж байсан Болормаа бүсгүйд “Миний хүү ээжийгээ битгий орхиороо”гээд хагалгааны өрөөрүү хүүгээ оруулж байхдаа ямархан байсан болоо.

Ирсэнээсээ хойш 2 удаа хагалгаанд орсон хүүгийн бие одоо арай дээрдэж ээжийнхээ тусламжтайгаар алхдаг болсон. Эмч нар 4 сарын дараагаас ярьж эхэлнэ гэсэн хүү саяхнаас ярьж эхэлж байгаа.Хагалгааны дараах туяа эмчилгээнд 6 долоо хоног явхаас одоо 4 дэхь долоо хоногтоо явж байгаа ч одоо төлбөрийн асуудал үнэхээр хүнд болжээ. 7 хоногийн 5 өдөрт эмчилгээ хийдгэдэг 1очихдоо л 440000 вон төлдөг байсан бол өчигдөрөөс эхлээд 1 эмчилгээ нь 600000вон болжээ.

Хагалгааны дараа эмнэлэгт байрлаж эмчилгээ хийлгэх ёстои ч өдөр өдөрт нэмэгдэх төлбарийн асуудлаас болоод ээж хүү -2 одоо гадуур нэгэн сүмийн эмнэлэгт байгаа. Сайхан сэтгэлт ахан дүүсээ бүгдээрээ энэ хүүд чадах чинээгээрээ тусалцгааяа. Ирсэн цагаасаа хойш энд байгаа элэг нэгтнүүдээрээ хань хийж байгаа ээж хүү 2 т таны үзүүлсэн тусламж болгон буян болноо.

Түндэмүн дээр байрлуулсан хандивын хайрцагнуудаа задлаж хүүгийнхээ эмчилгээнд өгсөн ээжид буцаагаад хайрцагнуудаа аваачаад тавих ч боломж алга. Үүнийг уншигч та хамгийн ойрын монгол хоолны газраа ийм нэгэн хандивын хайрцаг хийгээд хандивлагчийн сэтгэлийн үгийг бичих дэвтэр балтай аваачаад тавихад бас л нэгэн тус болно. Түндэмүн явах ажилтай бол хүүгийн ээжтэй утсаар холбогдоод хаана тавихаа асуугаад тавиад өгөөрэй.

Таны хэлсэн урмын үг ч хүүгээ гэсэн ээж аавын сэтгэлд итгэлийн гал болон дүрэдзэх болно шүү.Ээжээ гээд эрвэлзэх хөөрхөн охин, ааваа гээд эрхлэх алдрайхан хүү, агаа анай гээд шулганалдах бяцхан дүү нараас чинь ялгамгүй энэ хөөрхөн жаал хүүд таны өгсөн болгон амьдрал бэлэглэх болноо залуусаа.

энэ бичлэгийн хаягыг та өөрийг мессенжер хаяган дахь бүх хүмүүстээ тараагаарай. Таны тусаар энэ хүүгийн тухай мэдээгүй байсан нэгэн мэдэж бас нэгэн тусламжийн хаалга ч нээгдэх юм билүү.

Хүүгийн ээж Болормаагийн утас: 01086875512

Монгол дахь данс: ХААН БАНК 5720535340,  эзэмшигч Үлэмжбилгүүн

Солонгос дахь хандивын данс: 우리 은행 1002-932-203-925

СЭТГЭЛ БАЙВАЛ ШИРХЭГ ШҮДЭНЗ Ч ГАНЦАДДАГГҮЙ гэдэг дээ. За хамгийн эхэнд мессенжер хаягаа нээгээд яг одооноос туслаад эхлээрэй.Таньд их баярлалаа.

<fb:like href="http://www.103.mn/archives/3395" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/3395"></fb:comments>

Тархины цус харвалтын дараах эмийн бус эмчилгээ
Инсульт буюу тархины цус харвалтын дараах эмийн бус эмчилгээнд өвчтөн болон түүний туслахууд идэвхтэй оролцох шаардлагатай юм.

Мөрдөх дэглэм

Тархины цус харвалтын дараах эмчилгээнд зөв тогтоосон өдрийн дэглэм ихээхэн чухал ач холбогдолтой байдаг.

Өвчтөн нь гурван долоо хоногийн турш хэвтэрийн дэглэмийг хатуу баримтлах ёстой. Дөрөв дэх долоо хоногийн эхээр бие нь гайгүй бол орондоо өндийж хөлөө унжуулан суухыг зөвшөөрдөг. Унжуулсан хөлөн дор сандал тавьж, нурууных нь араар дэр ивж өгнө. Тав дахь долоо хоногийн эхээр босч, нэг газраа холхиж болно. Цаашид эмчийн хяналтан дор дэглэмийг арай өргөн хүрээтэй болгоно.

Байрлалаар эмчлэх

Тархинд цус харвалт гарсны эхний өдрүүдээс эхлэн алдагдсан функцуудыг нөхөн сэргээх ажлыг хийж эхлэх хэрэгтэй. Хурц үеийн эхний хэдэн цагаас эхлэн эмийн эмчилгээтэй хавсруулан байрлалаар эмчилж эхэлнэ. Саажиж хөдөлгөөнгүй болсон үе мөчийг татах хэлбэрээр хүндрэл өгөхөөс сэргийлэх үүднээс ингэж байрлалаар эмчилнэ.

Учир нь саажсөн хөл гарны булчингийн тонус буюу чангарал нь яваандаа нэмэгддэг. Ингэж нэмэгдэхдээ тэнийлгэгч болон нуглагч булчингуудын чангарал нь ялгаатай болдог. Үүнээс болоод тархинд цус харвалт өгсний дараа гар нь сул төдийгүй нугаларсан чигтээ үлдэх, хөл нь сул төдийгүй тэнийлттэй чигтээ үлдэж магадгүй байдаг нь цаашид эргэн хөдөлгөөнтэй болоход саад болдог. Байрлалаар эмчлэхдээ үе мөчийг дараах байрлалаар тавьж өгөх ёстой, үүнд:

-Хөдөлгөөнгүй болсон гарны мөрийг холдуулан эргэлдүүлсэн байдалтай байна, тохой тэнийсэн, хуруу, сарвуу мөн тэнийсэн байдалтай. Ингэснээр гар бүх үеэрээ тэнийсэн байдалтай болно. Гарыг энэ байрлалт байлгахын тулд алга, хуруун дээр элстэй жижиг уут зэрэг хөнгөхөн зүйл тавьж өгнө. Мөн гар, алгыг бээлий хэлбэртэй хөрөөдсөн фанеран чиг дээр бинтээр боож бэхлэх нь олон. Ингэхдээ алган дор хөвөн хийж зөөллөж өгнө. Ийнхүү байрлалаар эмчилгээ хийхэд цаашид нөхөн сэргэх явцад үе мөчөнд таталт хөшилт үүсэхээс сэргийлнэ.

-Хөлийг дараах байрлалд оруулна, үүнд: өвдөгөн дор хуйлаас ивж өвдөгөөр нь нугалсан. Зориулалтын хуйлаас байхгүй бол алчуурыг хуйлан ашиглаж болно. Нуруу нь нугалаастай өвдөгөнд 90 хэмийн өнцөг үүсгэн ор, эсвэл ивээсийг тулж байх ёстой.

Сэргээх гимнастик

3-7 дах хоногоос идэвхгүй гимнастик хийлгэж эхэлнэ. Эмч, эсвэл эмчилгээний биеийн тамирын зааварлагч нь тухайн хүний онцлогыг харгалзан үзээн үе мөчинд ирэх ачааллыг маш нарийн тогтоож өгнө. Гол төлөв өдөртөө 3-4 удаа төрөл саднуудыг нь оролцуулан идэвхгүй буюу пассив гимнастик хийхийг зөвлөдөг.

Тархины судаснууд бөглөрсөн цусан хангамжийн дутагдалтай инсультын үед идэвхгүй гимнастикийг 3-4дэх өдөрт нь идэвхгүй гимнастик хийхийг зөвшөөрч, тархинд цус харавсан үед 6-7 дахь өдөр нь хийж эхлэхийг зөвшөөрдөг.

Том судас гэмтсэн, нервийн цусан хангамжийн дутагдал өргөн бол хөдөлгөөнгүй болсон үе мөчинд идэвхгүй хөдөлгөөн хийхийг зөвхөн 3 долоо хоногийн дараа л зөвшөөрдөг.

Тархины шигдээсийн үед эхний долоо хоногий сүүлээр идэвхтэй дасгалыг бие даан хийхийг зөвшөөрдөг. Эмчилгээний биеийн тамирын зааварлагч нь тухайн хүнд зориулсан хөдөлгөөнийг сэргээх хөтөлбөр боловсруулаад өвчтөнд зааж өгнө.  Идэвхтэй гимнастикийг хамгийн түрүүнд нөхөн сэргэсэн хөдөлгөөнөөс эхлэн хийнэ. Өвчтөн нь зааварлагчийн заасны дагуу хөл гараа хөдөлгөх гэрийн даалгаврыг хийж байх ёстой. Ингэхдээ саажсөн булчинг ядраахаас зайлсхийх хэрэгтэй.

Идэвхтэй дасгалуудтай хамт амьсгалын гимнастик, эрүүл үе мөчийг хөдөлгөх хөдөлгөөн хийнэ. Мөн энэ үед логопед буюу хэл ярианы зогог засдаг мэргэжилтэнтэй хичээллэж эхэлнэ.

Эмчилгээний гимнастикийн ачааллыг нь аажмаар нэмэгдүүлэн тогтмол хийх бөгөөд хөдөлгөөн нөхөн сэргэхийн хэрээр шинэ дасгалуудыг хийх болно.

Физик эмчилгээ

Инсультын дараах нөхөн сэргэх эхний хоногуудад буюу гурав дахь долоо хоногийн сүүлээс, /ишемик инсультын дараа бол хоёр дахь долоо хоногоос/ физик эмчилгээ хийхийг зөвшөөрдөг. Эдгээрийн дотор саажсан булчинг цахилгаан гүйдлээр өдөөх зэрэг ажилбарууд байж болно. Мөн энэ хугацаанд зүү эмчилгээ, сэтгэл заслын эмчилгээ хийхийг заадаг. Физикт эмчилгээний хүчин зүйлс нь ихээхэн эерэг нөлөө үзүүлдэг болохоор инсультын үр дагаварыг арилгах эмчилгээнд заавал ашиглаж байх хэрэгтэй.

Нөхөн сэргэх эрт үе /цус харвалтаас хойш 6 хүртэлх сар/ ба нөхөн сэргэх хожуу үе /8-12 сар/-д гэмтэлгүй үлдсэн тархины эсүүдийн үйл ажиллагааг сайжруулах, хүний бие махбодийн нөхөн орлуулах бүх л боломжийг өдөөн ашиглах нь нөхөн сэргээлтийг зорилго юм.

Үүний тулд эмээс гадна ярианы гажиг засал, сэтгэц засал, зүү эмчилгээ зэргээс гадна массаж буюу иллэгийг өргөн ашигладаг.

Инсультыг эмчлэх үед иллэг ашиглах

Иллэг нь хөдлөх чадварыг сэргээх, олон тооны хүндрэл үүсэхээс сэргийлдэг сайна арга юм. Иллэгийг эрт хугацаанд заадаг. Өөрөөр хэлбэл өвчтөний биеийн байдал сайн байгаа бол хоёр дахь өдрөөс нь эхлэн хэсэг газрын ба цэгэн иллэг хийнэ. Ингэхдээ гарт нугалагч булчин, хөлөнд тэнийлгэгч булчинд гэсэн дүрмээр сонгож хийнэ. Эхний удаад иллэгийг 5-7 минут хийдэг бол цаашид нэмсээр 20-30 минут хийдэг. Эмчилгээний курс нь өдөр болгон хийгддэг 20-30 удаагийн ажилбараар бүрдэнэ. Курсыг дуусгасны 1,5-2 сар завсарлаад дараа нь дахин давтана.Иллэгийг эмчилгээний биеийн тамиртай хослуулж байгаа тохиолдолд эмчилгээний биеийн тамирын дасгал хйихээс 1,5-1 цагийн өмнө, эсвэл хийснээс 3 цагийн дараа хийх хэрэгтэй.

<fb:like href="http://www.103.mn/archives/3097" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/3097"></fb:comments>

Арьс цоорох
Ерөнхий

Арьс цоорох, холгох нь удаан хугацаанд хэвтэрт байгаа хүнд өвчтэй хүмүүст тохиолддог. Гэхдээ удаан хугацаагаар хэвтэхээс бусад хvчин зvйл нөлөөлсний үр дүнд цооролт үүсдэг.

Шалтгаан

Эдгээр нь биеийн эсэргүүцэл сулралт, эд эсийн нөхөн сэргэлт доротойлт дагуулсан хүн өвчин юм. Цус харвалт, саа зэрэг мэдрэлийн хүнд эмгэгтэй үед арьс цоорох нь олон. Энд судасны мэдрэлийн холбоос алдагдаж, улмаар арьсны тэжээл алдагдах нь цооролт үүсэхэд нөлөөлж байгаа нь илт.

Мөн өвчтөний хэвтэж байгаа гадаргуйн овон товон чухал үүрэгтэй. Дэвсгэр даавуун дээрх үл ялиг нугалаас хүртэл арьсны цооролт үүсэхэд хүргэж болзошгүй юм.

Шинж тэмдэг

Тухайн байрлалаар хэвтэхэд хамгийн их дарагддаг газрын арьс цоордог. Жишээлэхэд, дээш харж удаан хэвтэхэд дагз, дал, ахар сүүл, ууц, өгзөг, өсгийний арьс цоордог болл хажуу тиймш харж удаан хэвтэхэд мөр, аарцаг, хөлийн хажуу тал цоордог г.м. Дарагдсан хэсгийн арьс эхэндээ улайж, хавагнах бөгөөд дараа нь нимгэн давхаргаар холцрон арьсны илүү гүний хэсгүүд нь ил гарна. Ил гарсан хэсгүүдийн гадарга нь үргэлж нойтон байх бөгөөд улаавтар өнгөтэй шингэн ялгаруулж магадгүй. Энэ нь эдгэрэлгүй удсаар нэлээд гүн яр, шарх үүсдэг. Ийм нөхцөл нь нян үржихэд таатай тул идээ татах нь цөөнгүй. Дийлнх тохиолдолд арьсны цооролт нь ямар нэг өвдөлтгүй байдаг онцлогтой.

Эмчилгээ

Арьсны цоорлын эмчилгээ нь нямбай, нягт ажиллагаа шаарддаг. Энд дараах дүрмийг баритмлах хэрэгтэй байдаг:

- ор нухаад байхааргүй зөөлөн байх шаардлагатай /нуруу хугарсан үед г.м. ор зөөлөн байхыг хориглосон бусад цээр байхгүй бол/

- дэвсгэр даавуу хуурай, цэвэр байх ёстой /даавууг өдөр болгон, эсвэл өнжөөд нэг сольж байх шаардлагатай/

- даавуу зөөлөн байх ёстой бөгөөд нугалаа үүсэхээргүй, толийтол нь татсан байх ёстой

- аарцаган доогуур нь тусгай үлээдэг резинэн дугуй ивэж болно

- өвчтөнг дээш харж хэвтсэн үед нь өдөртөө хажуу тийш нь харуулагн 2-3 цаг болгож байх хэрэгтэй

- дарагдаж байгаа хэсгийн арьсанд болгоомжтой зөөлөн иллэг хийж цусных нь эргэлтийг сайжруулж байх хэрэгтэй

- хажуу тийш нь харуулсан үедээ хэвтсэн хэсгийн арьсанд “амьсгалах” боломж олгож хэсэг зуур хучилгүй байлгаж байх хэрэгтэй

- хувцас, хөнжил, тасалгааны дулаан нь өвчтөнг хөлрүүлэхээргүй байх ёстой

- эмчийн заалтын дагуу хэрэглэх ёстой бүх эм, түрхлэгийг тогтмол түрхэж арьсыг арчилж байх хэрэгтэй

- гэмтсэн хэсгийг цаашид холгогдох, дарагдахаас сэргийлэх

Ингэж арчлахдаа дараах зүйлсийг хэрэглэж болно:

- гелээр дүүргэсэн дэр. Биеийн даралтыг арьсанд жигд хуваарьладаг бөгөөд тэргэнцэрт ашиглахад эвтэй байдаг.

- усаар дүүргэсэн матрац. Усаар дүүргэсэн мартац нь биеийн жинг жигд хуваарьлаж өгдөг ч хүнд, нүсэр байдаг. Иймд усаар хэсэгчлэн дүүргэсэн бээлий, гялгар уут гэх мэт жижиг, мини матрацыг өөрсдөө бэлдэн хэрэглэж болно. Ийм мини матрацыг тохой, өсгий г.м. биеийн зарим хэсгийн доогуур ивж болно.

- Даралтын хэлбэлзэлтэй матрац. Ийм матрац нь тууш олон жижиг хэсгээс бүрддэг бөгөөд тэдгээрийг дүүргэсэн зүйл нь дээр нь ирж байгаа даралтаас хамааран шилжин хөдөлж байдаг.

- Үүрт матрац. Энэ матрац нь олон тооны жижиг овгор, товгор бүхий үүрт, гадаргатай. Овгор хэсгүүд нь арьсанд хүрэхэд хонхор нь даралтыг нь авдаг. Ийм матрацын нөлөөг арилгахгүйн тулд дан давуутай ашиглах хэрэгтэй. Гэрт болон тэргэнцэрт ашиглахад эвтэй байдаг.

- Силикон хоолойнцор, ширхэгтэй матрац. Энэ нийлмэл полиэфирийн ширхэг болон силиконон хоолойнцороор хийгдсэн эд бөгөөд өвчтөний хэвтэх байрлалыг үл харгалзан даралтыг жигд хувиарлаж байдаг. Ямар жинтэй хүн хэрэглэж болно.

- Нэхий. Элдүүр сайтай зөөлөн, шингэн юм шингээхдээ сайн, цэвэрлэхэд хялбар нэхийг ашиглаж болно. Тохой, өсгийн доор ивэхэд хялбар байдаг.

Урьдчилан сэргийлэх

Арьсны цооролтоос урьдчилан сэргийлэхийн тулд дараах зөвлөгөөг дагах хэрэгтэй :

- өвчтөний байрлалыг багаар бодож 2 цаг тутах сольж байх. Дэрийг өндөрлөх хэрэггүй. Өвчтөний өвдгийг хэсэг хугацаанд бага зэрэг нугалсан байдалтай байлга. Холгогдсон хэсэгт ирэх даралтыг багасгахын тулд тусгай дэр, матрац ашиглаж байх.

- Арьсыг сайтар арчлах хэрэгтэй. Арьсыг байнга цэвэр хуурай байлгах хэрэгтэй. Угаахдаа хүүхдийн зөөлөн саван ашиглах хэрэгтэй. Цоорсон хэсгийн эдгэрэлтийг түргэтгэхийн тулд цооролтыг тойрсон /цооролт дээрх арьсанд иллэг хийж болохгүй/ хэсгийн арьсанд хөнгөхөн иллэг хийж өг. Арьсанд чийгшүүлэгч түрхэлэг түрхэж байх хэрэгтэй. Өвчтөн хөлрөмтгий, шингэнээ барьдаггүй бол цагаан хэрэглэлийг ойр ойрхон сольж байх хэрэгтэй.

- Тураахгүйн тулд шим тэжээлтэй бүрэн дүүрэн хооллодог байх хэрэгтэй. Ингэвэл эдгэрэлт нь түргэснэ. Өвчтөн туйлдаж, ядарсан бол бага багаар олон удаа хооллож бай. Эмчийн зөвшөөрлийн дагуу уургийн нэмэлтийг хэрэглэж болно. Сульдсан өвчтөнд суухад нь туслаж байх хэрэгтэй.

<fb:like href="http://www.103.mn/archives/422" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/422"></fb:comments>

Хүмүүсээ, зөвлөгөө өгч туслацгаая!
Зовсон цагт нь нэгэндээ чадлынхаа хэрээр туслах зан гэж байдаггүйсэн бол хүн төрөлхтөн аль хэдийн мөхөж үгүй болох байсан биз. Хүмүүсээ манай сайт дээр ийм нэг захидал иржээ:

sain baitsgaanuu bi solongosd ajildag sayhan 12 sariin 20 ajil deeree osold orchihood nudendee hagalgaa hiilgsen.hunii gazar hel sain medehgui nadad ih hetsuu bn bi odoo yag yaah yostoigoo sain medegui bn uildveriin osold orson tohioldold haana handah yu yug medej bh yostoig nadad helj ogch tuslaach bi ene talaar medeelel yoroosoo olj chadahgui bn meddeg hun baival nadad tuslaach

Энэ талаар сайн мэддэг, туршлагатай, боломжтой хүмүүс байвал энэ залууд тус болж зөвлөгөө өгцгөөе. Амьдралын төлөө тэмцэж байгаа нэг ч гэсэн монгол хүн харь нутгаас эрүүл саруул эсэн мэнд гэртээ ирвэл хичнээн сайхан.

Та бvхэнд найдаж байна шvv! www.103.mn

<fb:like href="http://www.103.mn/archives/421" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/421"></fb:comments>