Эрүүл мэнд » Сэтгэл судлал

Амьдрах сайхан /Амиа егүүтгэх талаар бодож байгаа хүмүүст/
Хүн биеийг олж ертөнцөд мэндэлнэ гэдэг ховорхон тохиох аз гэдэг. Гэхдээ амьдрал гэдэг бүхлээрээ аз байдаггүй, “аз- бүтэлгүйтэл-аз” гэж ээлжилсэн алаг зүйл байдаг. Ийм ч болохоор бүтэлгүйтэл шил шилээ даран тохиох үед зарим нэгний маань сэтгэлийн тэнхээ нь суларч, аз-аз гэсэн үе ирэхийг хүлээж тэсэлгүйгээр амиа егүүтгэх шийдвэр гаргадаг нь харамсалтай.

Хүн болгонд амиа егүүтгэх /амиа хорлох/өөрийн гэсэн онцгой шалтгаан байж болох ч хоёр зууны тэртээ оросын суут зохиолч А.П.Чеховын бичсэн энэ жижиг өгүүллэгийг уншаад нэгийг бодох байх гэж найдаж байна.

Амьдрах сайхан буюу Амиа егүүтгэхийг санаархагчдад

Амьдрал гэдэг тун ч таагүй зүйл мөнөөс мөн ч гэлээ түүнийг гайхамшигтай, аз жаргалтай болгох маш амархан. Гэхдээ үүний тулд 200 мянгыг хожих, төрийн одон авах, царайлаг хүүхэнтэй дэр нэгдэх, сайхан сэтгэлтэй хүн гэж хэлэгдэх гэх мэт нь хангалтгүй юм. Учир нь энэ бүхэн нь цаг зуурын зүйлс бөгөөд удалгүй дасал болж, анзаарагдахаа байчихдаг. Харин цаг үргэлж, мөч бүхэнд, хамгийн хүнд хэцүү гунигтай үедээ ч аз жаргалтай, сэтгэл хангалуун байхын тулд дараах хоёр зүйлийг хийж чаддаг байх хэрэгтэй. Үүнд: а/одоо байгаа байдалдаа сэтгэл хангалуун байж сурах, б/”бүр ч илүү муу юм болж болох байлаа” гэдгийг ухамсарлан баярлаж сурах. Үүнд ядаад байх зүйл огт үгүй. Жишээ татъя:

Халаасанд чинь явсан шүдэнз гэнэт асч шатвал халаас чинь дарьны зоорь байгаагүйд чин сэтгэлээсээ баярлан бурхан тэнгэрт таларх.

Бэл муутай хамаатнууд чинь гэнэт айлчилж ирвэл царайгаа хувирган уурлахын оронд “Цагдаа нар ирээгүй нь яамай” гэж чанга дуугаар хэлж бай.

Хуруунд чинь өргөс орвол “Нүдэнд ороогүй нь их юм” гэж баярла.

Эхнэр чинь, эсвэл дуучин болох гэсэн хамаатны чинь охин гамм давтаад эхэлбэл уурлаж бухимдахын оронд цөөвөр чонын улиан, эсвэл ороо нь орсон муурны орилох дууг биш харин хүний хоолой сонсож байгаадаа байж суух газраа олж чадахаа байтлаа баярлах хэрэгтэй.

Тэрэгний морь, гахай, илжиг, циркийн баавгай, эсвэл бүр бясаа биш гэдэгтээ үргэлж баярлаж яв. Доголон, сохор, дүлий, хэлгүй биш, булчин задрах тахал тээгч биш гэдгээ баярлаж бай. Яг одоо шүүгдэгчийн суудалд суучихаад зээл олгогч руугаа хяламхийсэн шигээ өмгөөлөгчтэйгээ авах шагналынх нь тухай ярьж суугаагүйдээ баярла.

Нэг их таатай биш газар тав гурван жил сууж байгаа бол бүр ч таагүй газар бүх насаараа суучихаагүй нь их юмдаа гэж бодоод баярлаж болохгүй гэж үү.

Нэг шүд чинь өвдөж байгаа бол бүх шүд чинь зэрэг өвдөөгүйд баярлах хэрэгтэй.

Улс төрчдийн цэцэрхэлийг сонсох боломжгүй, ялгадсан бордоотой торхон дээр суугаагүй, шууд гурван эхнэр аваагүй яваадаа баярлаач.

Цагдаа чамайг барьж аваад хэсэг рүү дагуулж яваа бол халуун там руу авч яваагүйд нь баярлан үсэрч, цовхор.

Хус модны мөчрөөр зодуулж байгаа бол хөлөө тийчэгнүүлэн байж “Халгайгаар гуядуулаагүй минь юутай их аз вэ” гэж чанга дуугаар хэл.

Эхнэртээ мэхлүүлсэн бол эхнэр чинь ядаж эх орныг чинь мэхлээгүй байна гэж баярлаж бай.

Энэ мэтээр үргэлжлүүл… Эрхэм хүмүүн та миний зөвлөгөөг дагах юм бол амьдрал чинь тэр аяараа баяр бахдал, аз жаргалаар дүүрэн байх нь гарцаагүй.

А.П.Чехов.

Уншаад нэгийг бодоорой. Бүх юм учир утгагүй мэт санагдаж, итгэл, бишрэлээ алдаж, яахаас ч буцахгүй болно гэдэг тун амаргүй. Цатгалан хүн хэзээ ч өлсгөлөн хүнийг ойлгодоггүй гэдэг шиг өөрөө ийм яахаас ч буцахгүй байдалд орж байгаагүй хүн сайн ойлгохгүй байж болно. Гэтэл та өөрийгөө сайн мэдэж, ойлгож байгаа. Тэгэхээр өмнөх бүх юм утгагүй болно гэдэг амьдралын чинь нэгэн үе шат дуусч дараагийн үе шат эхлэхэд бэлэн болж байгааг харуулж байгаа хэрэг юм гэдгийг сайтар ойлгож, мэдэрч, тогтоож ав.

Их сургуульд дөнгөж орж байгаа оюутны асуудал төгсөх гэж байгаа оюутанд ямар санагддаг вэ? яг л тийм. Өөрөөр хэлбэл амьдрал гэдэг аймшигтай хатуу ширүүн их сургуулийн дараагийн ангид шилжин орох шалгалт өгөхөд бэлэн боллоо гэсэн үг. Тэгтэл бие ухаанаа дайчилж, сурсан мэдсэн бүхнээ шавхан чармайж байгаад энэ шалгалтыг давж гарахын оронд шалгалтанд унаж, хуучин ангидаа ч үлдэлгүйгээр өөрөө өөрийгөө амьдралаас хөөнө гэдэг зөв үү, буруу юу?  Хайрлаж, хүндлэж явдаг хүмүүсийнхээ сэтгэлд тэвчээргүй, дорой, үлдэх хүмүүсээ хүндлэж, хайрлаж чадаагүй хүн гэсэн сэвтэйхэн байр эзэлнэ гэдэг ямар вэ?

Харин мэддэг, чаддаг бүхнээ шавхаж байгаад амьдрал гэдэг их сургуулийн нэг анги ахичихсан байхад олон юм өөрчлөгдөнө. Хүмүүс ч танд илүүтэй итгэдэг болж, та ч тэдний итгэлийг даадаг,  өөртөө ч илүүтэй итгэлтэй, жаргалтай болно.

Танд сайн сайхны хүсье. www.103.mn

Стрессийн эсрэг дасгал
Өнөөдрийн амьдралыг стрессгүйгээр төсөөлөх аргагүй. Тиймээс стресс бухимдлаа хуримтлуулсаар яваад нэг өдөр дэлбэрэх үү, эсвэл цаг тухай бүрт нь нимгэлээд, тайлаад явах уу гэдэгт л гол нь байна гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Цаг тухай бүрт нь стрессийг хуримтлуулалгүйгээр тайлж, бие сэтгэлийг амрааж өгдөг бясалгал, гүйлт, бодибилдинг г.м. олон арга байдаг. Эдгээрийн нэгийг танд хүргэж байна.

Ерөнхий Дасгалуудыг ажлынхаа цаг, завтай тохируулан долоо хоногт 2-3 удаа хийнэ. Эхний үед дасгалуудыг гүйцэтгэхэд 25 минут орчим зарцуулдаг ч яваандаа дадлагжихын хэрээр энэ хугацаа багасдаг.

Дасгал 1.Дуу, чимээ багатай, хурц гэрэлгүй өрөөнд тухтай сууж, эсвэл хэвтэнэ. Гутлын үдээс, цахилгааныг тайлах, зангиа, тэлээг суллах зэргээр хувцас, гутлыг бие барихгүй болгох хэрэгтэй.

2.Нүдээ аниад хэсэг хугацаанд удаан, гүнзгий амьсгална. Дараа нь гүнзгий амьсгаа аваад 10 секунд орчим амьсгаагаа барьна. Амьсгаагаа яаралгүйгээр удаан гаргахдаа биеэ хэрхэн суларч байгааг ажиглан дотроо “Амьсгаа авах гаргах нь далайн татлага, түрлэгэтэй адил” гэж хэлээд амьсгаа авахад эрэг рүү түрэн гарч ирээд гаргахад буцаж байгаа далайн давалгааныг төсөөлнө.   Энэ хэсгийг 5-6 удаа давтаад 20 секунд орчим амарна.

3.Биеэ хөдөлгүйгээр биеийнхээ бүх булчинг ээлж дараалан чангалж суллана. Ингэхдээ солгой хүн солгой гар, баруун хүн баруун гарын бүх булчинг чангалж 10 секунд бариад суллана. Дараа нь эсрэг талын гар, баруун/зүүн хөл, цээж, нуруу, гэдэс, хүзүү, нүүр г.м. явсаар бүх биеийн булчинг нийтэд нь чангалж суллана. Чангалах бүртээ суллалгүйгээр 10 секунд орчим барих хэрэгтэй. Ингэж гурвантаа бүх биеийнхээ булчинг чангалж суллана.

4.Дотроо “Би тайван байна. Надад юу ч саад болохгүй байна. Надад сайхан байна.“ гэсэн утгатай өгүүлбэрийг олон удаа давтан хэлнэ. Ингэхдээ хөлийн хуруунаас эхлээд толгой хүртэл бүх биеийн чинь булчин хэрхэн сулран, тайвширч эхэлж байгааг төсөөлөн харж, мэдэр.

5.Биеийн бүх булчин сулран мэнэрч байгааг төсөөлөн харж, мэдэр. Ялангуяа мөр, хүзүү, нүүрний булчин чинь хэрхэн суларч байгааг мэдэр. /Нүүрний булчин бүрэн суларсан үед ам хагас ангайсан байдалтай болдог/. Энэ бүх таатай зүйлсийг мэдрэн 30 секунд орчим тайван, чөлөөтэй суу/хэвт.

6.Дараа нь дотроо арав хүртэл тоол. Ингэхдээ тоо ахих тоолонд бие чинь улам бүр сулран, сэтгэл санаа чинь бүр тайван болж байна гэж дотроо хэлнэ. Өөр зүйлд сатаараалгүйгээр зөвхөн тайван, суларсан байдалд байх үед төрж байгаа мэдрэмжүүд дээр анхаарлаа төвлөрүүл.

7. Сэрж сэргэх үе шат. Дотроо хорь хүртэл тоолно. Ингэхдээ “Хорь хүртэл тоолоод нүдээ нээхэд бүх бие сэргэж, ухаан бодол саруул болсон байна” гэж хэлнэ. Ингээд хорь хүртэл тоолоод нүдээ нээн босоход стрессийг дагалдаж байдаг булчингийн зангиралууд алга болж, өөдрөг сэргэлэн болсон байгааг аяндаа мэдэрнэ.

Булчин суллаж, тайвшруулан цогц дасгал  Ажлын дундуур түр амсхийх /3-5 минут/ боломж гарсан үед, эсвэл үдийн цайны завсарлагын үеэр дасгал тус бүрийг нэг удаа хийнэ. Дасгалуудыг гүйцэтгэх дараалал нь чухал биш.

Дасгал 1. Нүдээ аниад дунд ба долоовор хурууныхаа өндгөөр зовхин дээрээ 4-8 секунд орчим зөөлөн дараа гараа огцом авахтайгаа зэрэгцэн нүдээ нээнэ. Дасгалыг зөв хийсэн бол нүдээ нээсний дараа хэсэг зуур манан үзэгдэнэ. Манан нь төд удалгүй төв хэсгээсээ эхлэн сарниж алга болно. Ингээгүй бол дарах хугацаа, эсвэл даралтынхаа хүчийг өөрчлөн туршиж үзэх хэрэгтэй.

Дасгал 2. Сандлыхаа ирмэг дээр суу. Шилбэ шалтай перпендикуляр. Гар чөлөөтэй. Тавхайгаа газраас 2-3 см өргөд хөлөө өвдгөөр нь удаан тэнийлгэнэ. Дараа нь мөн удаан буцаж нугалаад хөлөө газар буулгана. 2-3 удаа давтана.

Дасгал 3. Сандлынхаа түшлэгийг налан нүдээ аниад гүнзгий амьсгаа авч гаргахдаа эргэн тойрны бүх зүйл өөрт чинь таалагддаг өнгөтэй болсон байна гэж төсөөлнө. Эсвэл өөрт таалагддаг өнгийн самбарын төсөөлөн харахыг хичээ.

Дасгал 4. Нүдээ 3-5 секундын турш тас аниад дараа 3-5 секунд нээж чөлөөтэй байлгана. Энэ дасгал нь зовхины булчинг бэхжүүлэн нүдний булчингийн цусны эргэлтийг сайжруулж өгдөг.

Дасгал 5. Сандал дээрээ суусан чигтээ 1-2 минутын турш нүдэ анивчуулна. Ингэснээр нүдний булчингийн цусны эргэлт сайжирна.

Дасгал 6. Сандал дээрээ суусан чигтээ урагш сунгасан гарынхаа долоовор хурууг ширтэнэ. Ингэх зуураа хурууг аажмаар ойртуулсаар хуруу хоёр харагдаж эхлэхэд больно. Энэ мэтээр 6-8 удаа давтана. Дасгал нь ойрын зайн хараанд сайнаар нөлөөлнө.

Дасгал 7. Зогсоод баруун гарын долоовор хурууг нүүрнээс 25-30 см /1 төө хагас/  зайнд хамрын харалдаа аваачаа хоёр нүдээрээ 3-5 секунд ширтэнэ. Дара нь зүүн гарын алгаар зүүн нүдээ 3-5 секунд таглана. Алгаа аваад хоёр нүдэрээ хурууны үзүүр рүү 3-5 секунд ширтэнэ. Баруун гарыг буулгаад зүүн гарын долоовор хурууг нүүрнээс 25-30 см зайнд хоёр нүдний голд аваачина. Хоёр нүдээр хурууны үзүүрийг 3-5 секунд ширтээд дараа нь баруун гарын алгаар баруун нүдээ 3-5 секунд дарна. Алгаа аваад хоёр нүдээр хурууны үзүүрийг 3-5 секунд ширтэнэ. Уг дасгал нь хоёр нүдний булчинг бэхжүүлэх нөлөө үзүүлнэ. Дасгалыг 5-6 удаа давтаарай.

Дасгал 8. Баруун гараа урагш өргөөд хажуу тийш нь алдална. Ингэхтэй зэрэгцэн толгойгоо хөдөлгөлгүйгээр баруун гарын хурууны хөдөлгөөнийг дагуулан харна. Зүүн гарт мөн адил хийнэ. Дасгалыг 5-6 удаа давтана. Уг дасгал нь хоёр нүдний булчинг бэхжүүлэх нөлөөтэй.

Дасгал 9. Тасалгааны шилэн дээр бал, фломастераар жижиг цэг зурна. Дараа нь цээгний харалдаа 30-35 см орчим зайнд зогсоод цэг рүү 3-5 секунд ширтээд дараа нь хараагаа шилжүүлэн цэгний харалдаа хол байгаа зүйлийг ширтэнэ. Энэ мэтээр 6-8 удаа давтана. Дасгал нь нүдний ядаргааг тайлна.

Дасгал 10. Толгойгоо хөдөлгөлгүйгээр дээш доош, зүүн баруун тийш ширтэнэ. 3-4 удаа давтана.

Сэтгэл зүйн зөвлөгөө №1
сайн байна уу, би 2… настай. …-д ирээд нэлээд хугацаа өнгөрлоо. Хүнтэй суугаад хүүхэд ээ гаргах гээд явж байна. Манай нөхөр их сайн хүн, надаас ахмад, халамжтай, олон цагийг надтай хамт өнгөрүүлдэг. Гэхдээ яагаад ч юм би муухай ааш гаргаж зовоодог. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр энэ хүнтэй суухаас өмнө надад хийж амжуулах сурах зуйл их байсан. Одоо бол гэрийн авгай болоод, нэг ёсондоо би урд нь амжилттай сурж ажиллаж олон нийтийн дунд байсан бол одоо харин ганцхан хуний хараанд, өөрийн гэсэн орлогогүй гэрт сууж байгаад уур хурээд байгаа юм л даа. Нэгэнт эхлэх шатандаа орсон хойно сална гэхээр хүүхэд, нөхрийн маань сэтгэл зүрх нь эмтрэх байх гэж айж байна. Би яавал дээр вэ? Та бухэн надад зөвлөгөө огж туслаач.

Сайн байна уу? Таны хүсэлттэй танилцаж, гарах арга замын талаар хариу бичиж байгаадаа баяртай байна. Энэ талаар нөхөртэйгөө сайтар ярилцаж, харилцан ойлголцоод үзвэл ямар вэ? Таны захианаас одоогоор хийж буй сурлага болон хөдөлмөрийн үйл ажиллагаа байхгүй, бас өөртөө зарцуулах мөнгө хангалтгүй гэсэн ойлголтыг авч байна. Гэр бүлтэй болсоноор хүний амьдралд асар их өөрчлөлт гардаг. Ялангуяа эмэгтэй хүн гэр, ахуйгаа хөтлөх, хүүхдээ хүмүүжүүлэх зэргээр “гэрийн” гэж нэрлэгддэг ажлыг голлон хариуцдаг. Хэрэв энэ байдлыг хүлээн зөвшөөрөхгүй бол нөхөртөө сайн ойлгуулж харилцан тохиролцох нь зүйтэй. Учир нь эрэгтэй хүмүүс эхнэрээ гэртээ байлгах сонирхолтой байдаг. Хэрэв энэ асуудлыг эхнээсээ тохиролцохгүй бол цаашдын хамтын амьдралын явцад хэрүүл, маргаан гарах шалтагуудын нэг болж хувирах ба улмаар гэр бүл салахад хүргэж болно.

Мөн гэр бүлийн амьдрал эхэлсэнээр хуучин амьдралын хэв маяг өөрчлөгдөж ихэнхи цагийг гэртээ идвэхгүй өнгөрөөснөөс хүн цухалдаж, бухимддаг. Урд нь хийдэг байсан зүйлээ хийхээ болих, хүрээлж байсан хамт олон байхгүй болох, идвэхтэй өнгөрүүлж байсан цаг хугацааг “зүгээр” хоосон өнгөрөөх зэрэг нь эхний үеүдэд стресс үүсгэх хүчтэй шалтгаан болно. Үүнийг гэр бүлтэй болсоны хямрал гэж нэрлэж болно. Энэ бүхнийг гэр бүлийн амьдралаасаа, хань нөхрөөсөө хайх нь буруу юм. Харин өөрчлөлтийг бодитойгоор хүлээн зөвшөөрч, амьдралын шинэ хэмнэлд дасан зохицох боломжийг эрэлхийлсэнээр асуудлыг хурдан бөгөөд үр дүнтэй шийдвэрлэж болно. Үүний тулд яах вэ?

•	Маш их цаг завтай болно. Үүнийг өөрийнхөө төлөө, хань, ижлийнхээ төлөө зарцуулж  урд нь орхигдуулж байсан хайр, халамжийг үзүүлэхэд зориулж болно. Ийм өөрчлөлтөнд шаардлагатай санхүүг харин нөхрөөсөө гаргуулж аваарай.

•	Ямар нэг зүйлийг гэртээ сурах боломж өнөөдөр хангалттай их байна. Хэлний мэдлэгээ дээшлүүлэх, интернэтээр дамжуулан хоол хийх, гэр тохижуулах, зэрэг мэдлэгийг авч болно. Тэр байтугай мэргэжил эзэмшиж, дээшлүүлж болно. Улмаар гэрээсээ хийх ажлын байр олдож болно шүү дээ.

•	Найз нөхдөө урь, тэдэнтэй цагийг өнгөрөө.

•	Дэлгүүр хэсэж өөрийгөө баярлуул.

•	Хамгийн гол нь одооноос таны амьдрал өөрчлөгдөх учраас ирээдүйн шинэ хэмнэл, шинэ үйл ажиллагааг хийж эхлэх учраас тэр бүгдэд өөрийгөө сайн бэлдэхэд олдож буй цаг хугацааг зарцуулахыг хичээгээрэй.

Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний мөнгө, санхүү шаардагдана. Үүнийг нөхөртэйгөө сайтар ярилцаж, эвтэйхэн ойлголцоорой.

Энэ нь таны цаашдын амьдрал болон хувь хүний хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ, харин нөхөр тань хуучин хэмнэлээрээ ажиллаж, найз нөхөдтэйгээ уулзаж байгаа учир танд тулгарч буй энэ бэрхшээл, хямралыг бүрэн ойлгохгүй байж бас болох талтай. Иймээс та өөрийн хүссэн нөхцөлөө бүрдүүлэхийн тулд сайн ойлгуулах, учирлах хэрэгтэйг ухамсарлаж байгаа гэдэгт итгэж байна. Бас нөхөр тань таныг ойлгож, дэмжинэ гэдэг таны захианаас харагдаж байна. Иймээс танд амжилт хүсье. /Нүүр тулан ярилцаагүй учраас зөвхөн захианы хүрээнд зөвлөж байна. Илүү тодорхой зөвлөгөөг харилцан ярилцаж өгөх боломжтой/.

Зөвлөгөө өгсөн сэтгэл зүйч  Psychology

Стресс гэж юу болох түүнийг удирдах тухай
Стресс гэдэг ойлготыг анх Канадын эрдэмтэн Г.Селье гаргаж иржээ. Энэ үгний утга нь хүчээр үйлчлэх, доргиох, хүч үзүүлэх гэсэн утгатай.

Стресс гэдэг ойлготыг анх Канадын эрдэмтэн Г.Селье гаргаж иржээ. Энэ үгний утга нь хүчээр үйлчлэх, доргиох, хүч үзүүлэх гэсэн утгатай. Цаашлаад “Хүнд гаднаас үйлчилж буй эерэг сөрөг хүчин зүйлийн үйлчлэл ,түүнд организмаас хариу өгөх чадвар түүнтэй дасан зохицох чадварыг стресс гэнэ. Стрессийг илэрч буй нөлөөллөөр эерэг /эустресс/ сөрөг /дистресс/ гэж 2 хуваана.

Стресст юуг хамааруулах вэ? гэвэл:

•	Сэтгэлийн түгшүүр

•	Сэтгэлийн дарамт

•	Сэтгэлийн зовинол

•	Сэтгэлийн тэнцвэрт байдал алдагдах

•	Уур уцаар

•	Гутрал

•	Хямрал

•	Бачимдал, сандрал гэх мэтийг нэрлэж болно.

Стрессийг үүсгэж байгаа нөхцөл байдал,үйл явдал болон бодит зүйлийг стресс үүсгэгч гэж нэрлэдэг Үүнд ямар нэгэн харилцааг шинээр эхлүүлхээс нэгэнт бий болсон харилцаанд хүндрэл гарах, мөн сургууль дээрээ шалгалт өгөхөөс эцэг эхтэйгээ муудалцах, авьясаа үзүүлэх мөн гэр бүл болох .хүсээгүй жирэмслэлт, өртэй байх гэх мэт олон зүйлс багтана .

Стрөсс нь хүнийг зорьсон зүйлдээ тэмүүлэх, хүч нөөцөө төвлөрүүлэх, зорилгодоо хүрэх арга зам амьдрал ахуйгаа зохицуулах зэрэгт түлхэц болдог. Гэвч ихэнхи төрлийн стресс нь хүнийг сэтгэлийн хямралд оруулах, эвгүйцэл төрүүлэх, зан үйлд өөрчлөлт орж ажил амьдралын амжилт бүтээлийг бууруулдаг сөрөг нөлөетэй. Хэт гүнзгий стресс, байнгын зовинол нь улмаар бие махбоди болон сэтгэцийн эрүүл мэндэд муугаар нөлөөлж, сэтгэцийн өрчлөлийг үүсгэх зэргээр хүний амьдралд сөрөг нөлөө үзүүлдэг.

Түүнчлэн бидэнд үүсэх сөрөг таагүй бодлууд нь санаа зовох, сэтгэлээр унах, өөрийгөө дорд үзэх, асуудлаа амжилттай шийдвэрлэхэд муугаар нөлөөлдөг. Иймд аль болох сайн сайхан эерэг бодлуудыг өөртөө төрүүлэх нь стрессээ даван туулахад сайн нөлөө үзүүлдэг. Хүн ямар нэгэн хэмжээгээр түгшүүрт байдалд дасан зохицож, түүнийг даван туулж амьдардаг. Түгшүүрийг даван туулах олон аргууд дотроос хамгийн тохироижтой нь дасан зохицолт юм.

Дасан зохицолт нь асуудлыг зөв үнэлж, түүнд тохирсон хариу үйлдэлд үзүүлэхэд оршино.Дасан зохицохуй нь дотоод тэнцвэрийг хадгалах процесс юм. Хүн орчноос үзүүлж байгаа аливаа нөлөөлд зохицхын тулд зайлшгүй тохиолдох түгшүүрийг урьдчилан мэдэж учирч болох таагүй үр дагварыг багасгахад чиглэгдсэн таагүй үйл явдал хийхэд хүргэдэг. Хүн алхам тутамдаа аюулгүй амгалан амьдрал бүрдүүлэхийг хичээдэг .

Стрессийг удирдах нь

•	Стресс үүсч болох нөхцөл байдлуудыг тодорхойлж зайлсхийх

•	Стресстэй уедээ үзүүлэх хариу үйлдлээ мэдэх

•	Стресстэй  үедээ үзүүлэх биеийн хариу  үйлдлүүдийг даван туулах тулд тайвшрах техник хэрэглэх

•	Стресст   хүргэдэг   нөхцел   байдалд   тохируулан   тайвшрах техникийг хэрэглэх

•	Стрессээ   удирдах   төхникийг   хэрэглэж   чадсандаа   өөрийгөө урамшуул

Сэтгэлийн хөдөлгөөнөө удирдах нь

•	Ямар нөхцөл байдлаас болж биеэ барьж дийлэхээ болих , уур хүрч буйгаа мэдэх

•	Стресстэй үедээ ямар сэтгэлийн хөдөлгеөн бий   болж буйгаа мэдэх

•	Уг   сэтгэлийн   хөделгөөн   илрэх   үед   гүнзгий   амьсгаа   авч тайвширч сурах

•	Уур уцаараа бусдад түрэмгий биш байдлаар илэрхийлэх

Сэтгэлийн хөдөлгөөний гэнэтийн илрэлүүдийг зохицуулж сурах

Худлаа ярих гээд байдаг зан үйлээ жолоодох

•	Худлааа ярихын өмнө ярих зүйлээ сайтар бод

•	Ээрч гацан ярихаа болих

•	Бүх асуултанд үнэнээсээ хариулж худлаа ярихгүйг хичээх

•	Бусдад худлаа ярихын үр дагаварыг ухаарах

•	Худлаа хэлсэн бүх зүйлдээ уучлал гуйх

•	Айдсаа даван туулах

•	Юу чамайг айлгаж байгааг олж тогтоох

•	Чи үнэхээр аюулд өртөж буй эсэх, айдас төрөөд буйгаа ялгах

•	Нөхцөлийг ойлгож .тайван бай.гүнзгий амьсгаа ав

•	Чиний айдас юунаас үүдэлтэйг ,дотныхоо хүнээс асуу

•	Өөрт тохиолдох айдсаа даван туулахыг ухамсарлах

Уйтгартай мэдрэмж эсвэл сэтгэл гутралаа даван туулах

•	Ямар нөхцөл байдал чамайг уйтгартай болгож буйг олох

•	Уйтгарласан үедээ тэр байдлаа хүлээн зөвшөөр

•	Өөрт сонирхолдоо зүйл хийж туүнээсээ таашаал авах

•	Ганцаараа үйлдэхээс зайлсхийх

•	Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж

Бусдын уур уцаар хэрцгий байдлыг даван туулах

•	Харилцаж буй хүнрүүгээ эгцлэн харж ярь

•	Тайван байдлаа хадгалж гүнзгий амьсгаа ав

•	Инээж баясалгүйгээр юманд хянуур ханд

•	Шүүмжлэлээс зайлсхийх

•	Бусад хүмүүс уурлаж эхэлвэл тэндээс холдох

•	Өөрийн итгэдэг хүндээ болсон явдлыг ярих

Бэлгийн харилцааны талаархи буруу хандлагаа удирдах

•	Бусдын гаргаж буй бэлгийн харилцааны талаарх хандлагыг зөв ойлгох

•	Энэ хандлагын улмаас чамд болон бусдад ямар үр дагавартайг тооцох

•	Бэлгийн харилцааны буруу хандлагыг өөрчилхийг хичээх

•	Анхааралаа эерэг эүйлд хандуулах

Буруу хандлагынхаа талаар бусдаас тусламж гуйх

Сэтгэлийн хөдөлгөөнөө зөв илэрхийлэх

•	Тайван байдлаа хадгал

•	Ярилцаж байгаа хүнрүүгээ харах

•	Тэр үед үүсэх мэдрэмжээ тайлбарлах

•	Буруутгах доромжлох үг хэлэхээс зайлсхийх

•	Сэтгэлийн хөдөлгөөнөө ойлгомжтой илэрхийлэх

•	Тайлбар сонссонд нь талархах

•	Өөрттеө хяналт тавих

•	Өөрийн сэтгэлийн хөдөлгөөндөө хяналт тавь

•	Тайвшрах стратегийг хэрэглэ

•	Тайван ойлгомжтой ярь

•	Оновчтой үгсээр сэтгэлийн хөдөлгөөнөө нямбай илэрхийл

•	Бусдад эвгүй үг битгий хэрэглэх Бусдын зан байдлыг аль болох хүлээн зевшөөрөх

•	Юу болж байгаааг ажигла

•	Бусдын нүүрий илрэл хоолойн өнгө ,дохио зангааг ажигла

•	Тэдэнтэй ижил зан байдал гаргах үедээ юунаас болсныг тооцох

•	Одоогийн зан байдал сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэх

Хуримтлагдсан стрессээс хэрхэн салах вэ

•	Өөртөө анхаарал тавь

•	Тохирсон хамгаалах тогтолцоог танин мэдэх хэрэгтэй

•	Өөрийхөө хувийн боломжийг бурэн дуурэн ашигла

•	Нийгмийн харилцаа холбоогоо өргөжуулэх Чөлөөт цагаа зөв зохицуулах

•	Өөрийхөе тухай мэд

•	Өерийхөө нөөц бололцоог

•	Өөрийн стресст өгөх хариу урвалын хүчийг мэд

•	Хамтрах, харилцах, ангижрах, оролцох

•	Эргэлзэх, айх, тааламжгүй зүйл байвал хэн нэгнийг олж хамтрах

•	Өөрийхөө хэрэгцээг илэрхийлж гаргах

•	Үгүй гэж хэлж сурах

•	Нэг нэгнийгээ дэмжих

•	Өөрийхөө хамт олныг хамгаалах, тэдний үгийг сонс

•	Зөрчилдөх хийгээд түүнийг эргэн санахаас зайлсхийх

•	Ямар нэгэн тааламжгүй үйл явдал бий болсон үед ярилцаж сэтгэлээ нээ.

Зарим зөвлөгөө

•	Боломж байвал хэвийн хэмжээний ажлын цаг барихыг хичээ.

•	Амралтын өдруудэд ажиллахаас зайлсхий.

•	Амрах, тайвшрах, хэн нэгэнтэй танилцах боломжийн цагтай байх

•	Тогтмол цагаар зөв хооллох, архи уухаас сэргийлэх

•	Өөрийн биеийн эруул мэндэд анхаар

•	Дуртай зүйлээ хий

“Энх-орчлон” дээд сургуулийн Сэтгэл зүйн зөвлөгөөний кабинетийн эрхлэгч Ц. Нина /дэд. проффесор/

Өөрийн үнэлэмжээ дээшлүүлцгээе
Дийлэнх хүн бусдад сайн хэлэгдэж, үнэлүүлэх гэдэг. Ингэж хэт хөөцөлдөхдөө өөрийн үнэлэмж гээч чухал зүйлийг бараг умартдаг. Гэтэл өөрийн үнэлэмж нь хүний хийж, мэдэрч, бодож байгаа бүхнийг хамарч, харьцаанд нөлөөлж байдаг.

Өөрийн үнэлэмж бодит байх тусам амжилтанд хүрэх, хувь хүний хувьд өсөн дэгжих боломж их. Өөрийн үнэлэмж “гэт” их байвал “шатна”, өөрийн боломж, чинээ хүрэхгүй зүйлийн араас хөөцөлдөж байж. Үүнийхээ дараа магадгүй ухаан орж өөрийгөө бодитоор үнэлж эхэлж болох юм.

Харин өөрийн үнэлэмж хэт доогуур байх нь дээрх хоёр тохиолдлоос хавьгүй их тохиолддог нь харамсалтай. Хэт доогуур байвал амжилтанд хүрч чадахгүй. Өөрийн үнэлэмж багатай хүмүүс сул талуудаа хэт анхаарч, давуу тал огт байхгүй мэт загнадаг.

Өөрөөр хэлбэл өөрийн үнэлэмж гэдэг нь өөртөө итгэх итгэл, сэтгэл зүй -н хувьд тогтвортой байхын нэр юм. Ингэснээрээ стресс, түүнийг дагалдах таагүй үр нөлөөнөөс зайлсхийх бүрэн боломжтой юм.

Өөрийн үнэлэмжээ ахиулах дөрвөн алхамт “гөтөлбөрийг” санал болгож байна.

Анхны алхам.

Өөрийгөө дүрслэн бичсэн жагсаалт гарга. Энэхүү жагсаалт нь аль болох үнэн бодит байх хэрэгтэй. Үүний тулд дараах категориудыг ашиглаарай. Үүнд:

а/ БИЕ

Өндөр, жин, үсний өнгө, г.м. биеийнхээ бүх онцлогуудыг бич. Дараа нь ямар хувцас зохидог, ямар нь зохидоггүйг бич.

б/ХАРЬЦАА

Бусдын сөрөг болон эерэг ямар зан чанарыг голчон анзаардаг, анхаардаг. Бусадтай яаж харьцдаг, харилцдаг, хамтардаг тухайгаа бич.

в/ХУВЬ ХҮНИЙ ОНЦЛОГ

Зан чанарын эерэг болон сөрөг ямар онцлогтойгоо бич. Аль болох бүрэн бүтэн жагсаалт гаргах хэрэгтэй шүү.

г/БУСДЫН НҮДЭЭР ХАРВАЛ

Хүмүүс таны ямар сул болон давуу талуудыг анзаарч, анхаардаг тухай бич.

д/ БҮТЭЭМЖ

Өдөр тутмын аар саар ажлын ард гарах чадвар.

е/ БҮТЭЭМЖ

Ажил, сургууль дээрх бүтээмж, гүйцэтгэл, үр бүтээл.

ж/ ОЮУН УХААН

Бодох, сэтгэх, зорилт тавих, зорьсондоо хүрэх, мэдлэг боловрослын түвшин, бодлоо илэрхийлэх чадвар, онцлон сонирхдог салбар г.м.

з/СЕКСИЙН ЧАДВАР

Сексийн “бартнер”-ийн хувьд өөрийгөө хэрхэн үнэлдгээ бич.

Удаах алхам

Сул талуудынхаа жагсаалтыг гарга. Сул талуудаа нуулгүйгээр хүлээн зөвшөөрөх нь их чухал шүү.

Өөрийгөө шүүмжилж, буруутгахгүй байхыг хичээгээрэй.

Бодит ойлгомжтой байдлаар тодорхойлон бичих хэрэгтэй. Жишээлэхэд, бүдүүн гэхийн оронд бэлхүүс тэдэн см, гуя тэдэн см г.м.

Ерөнхийлж бөөрхийлж болохгүй. Жишээлэхэд, хүний үгэнд оромтгой гэж бичиж байгаа бол яг ямар нөхцөлд бусдын үгээр яваад байдгаа бич.

Ингэснээрээ өөрөө өмнө нь огт анзаарч байгаагүй давуу талуудаа олж харах нь баталгаатай.

Гутгаар алхам

Давуу талуудынхаа жагсаалтыг гарга. Үүндээ сул талынхаа жагсаалтыг гаргах явцдаа нээж харсан давуу талуудаа жагсаан бич.

Давуу талуудаа ашиглан гаргаж байсан амжилт, ололтоо бич.

Давуу талуудынхаа жагсаалтыг уншаад, орхигдуулсан зүйлс байгаа эсэхийг нягтал.

Найз, танилуудынхаа ямар давуу талыг биширдгээ өөр цаасан дээр жагсаан бич. Энэ жагсаалтыг дахин уншихдаа тухайн давуу талын талаар сайтар эргэцүүлэн бод. Танд байж болох, байх ёстой давуу тал байна уу? Ингэх явцад бусдад байдаг олон давуу зүйлс өөрт чинь ч байгааг олж мэдэх нь гарцаагүй. Ингээд өмнө нь жагсаалтанд оруулаагүй давуу тал гарч ирвэл өөрийн давуу талын жагсаалтанд нэмж оруул.

Ингээд өөрийн давуу талуудын жагсаалтыг дуусгасны дараа бүгдийг нь нийлүүлэн өгүүлбэр, бага хэмжээний нийтлэл болгон бич. Залхууралгүйгээр өөрийгөө дайчлан аль олох их бичнэ шүү. Яагаад вэ гэвэл өмнө нь та сул талаа анхаарч, дагасаар дэндүү олон жил болсон. Одоо яагаад өөрийнхөө давуу талд илүү хэдэн минут, цаг, өдөр зарцуулж болохгүй гэж? Болно шд.

Дөтгөөр алхам

Өөрийгөө шинээр тодорхойлон бич. Ингэхдээ өөрийн сул болон давуу талуудыг оруулан аль болох бодитоор үнэлэн тодорхойлох хэрэгтэй.

Энэхүү шинэ үнэлэмжээ өдөр болгон уншиж бай.

Давуу талуудаа онцлоод өдөртөө арван удаа уншиж бай.

Тавдугаар алхам

Өөрт чинь сайн ханддаг, дэмжиж, туслаж байдаг хүмүүсийн дунд бай. Элдвээр “мяалаад”, даапаалаад, доромжлоод байдаг гаруудаас холд.

Шинийг сурч мэдэх, шинэ дадал, туршлагатай болох боломжийг үргэлж ашиглаж, сайн хооллож, биеийн тамираар хичээллэж /өглөөд гимнастик хийх, эсвэл 5 минут дээс тоглох, гар дээрээ 20 суниах цаг гарах нь мэдээж/ бай.

Өөрийгөө өөрчилж чадвал амжилтанд хүрнэ
Бусдыг болон нөхцөл байдлыг өөрчлөх бус харин өөрийгөө өөрчилж, нөхцөл байдалд дасан зохиц.

Энэ бол сэтгэл зүйн хувьд төлөвшиж боловсорсон хүний хоёр үндсэн шинж юм. Сэтгэл зүйн хувьд төлөвшөөгүй, дутуу боловсорсон хүн нөхцөл байдлыг болон бусад хүмүүсийг өөрчлөх гэдэг.

Харин сэтгэл зүйн хувьд төлөвшиж боловсорсон хүн нөхцөл байдалд дасан зохицож, өөрийгөө өөрчилдөг. Боловсорсон ба боловсроогүй хоёр хүн нэг дор байдаг ч хоёр өөр ертөнцөд амьдардаг. Жишээлэхэд, хоёр хүн Хар далайн эрэг дээр наранд шараад хэвтэж байна гэж бодъё. Нэг нь сэтгэл зүйн хувьд төлөвшиж, боловсорсон, нөгөөх нь сэтгэл зүйн хувьд болосвроогүй, түүхий. Далай давалгаантай байжээ. Энэ хоёр хүний хувьд тэр өдрийн тэнгэр нь эрс ялгаатай. Нэгнийх нь хувьд далай давалгаатай болохоор тэнгэр сайхан бол нөгөөхийнх нь хувьд далай давалгаатай болохоор тэнгэр муухай байна. Нэг нь давалгаатайд сэлж чаддаг, нөгөөх нь чаддаггүй.

Хамгийн гайхалтай зүйл нь гэвэл хүнийг сэтгэл зүйн хувьд боловсроод ирэхээр нөхцөл байдал нь дагаад өөрчлөгдөөд эхэлдэг. Өмнө нь далайн хар салхи шиг санаагддаг байсан зүйл нь хэсэг зуурын давалгаа шиг харагддаг. Өөрсдийгөө л биш бол хэнийг ч байсан, юу ч байсан өөрчлөхөд бэлэн байдаг нь невротик буюу сэтгэл зүйн хувьд гүйцэд боловсроогүй хүмүүсийн хамгийн том сул тал нь байдаг юм. Үүнтэйгээ зэрэгцэн сайн мэдэхгүй нөхцөл байдал, олон хүмүүсийг өөрчилж байхын оронд өөрийгөө гэсэн ганцхан хүнийг өөрчлөх, сэтгэл зүйн хувьд илүү боловсронгуй болох нь хавьгүй хялбар зүйл гэсэн бодол толгойд нь огт орж ирдэггүй нь бүр ч хачирхалтай. Гэтэл өөрийгөө өөрчилнө гэдэг нь тийм амар биш ч гэлээ боломжтой зүйл юм шүү дээ. Харамсалтай нь ингэж өөрийгөө өөрчлөхийн оронд буюу амьдралын давалгаатай тэмцэн сэлж сурахын оронд сэтгэл зүйн хувьд боловсроогүй хүмүүс маань эмнэлэг, элдэв халамжийн төвүүд г.м. газрын босгыг элээсэн шигээ амар суухыг дээрд үздэг.

Сэтгэл зүйн хувьд боловсорч төлөвшсөн ба боловсроогүй түүхий хүмүүсийн дээр дурдагдсан ялгаан дээр хэдэн зүйл нэмэх хэрэгтэй байх.

Сэтгэл зүй н хувьд боловсрон төлөвшөөгүй хүмүүс мэддэг байх нь цөөнгүй ч чаддаггүй. Өөрөөр хэлбэл мэдэж байгаагаа хэрэгжүүлж чаддаггүй. Харин боловсорсон хүн бол мэддэг төдийгүй чаддаг. Ийм ч болохоор боловсроогүй нь шүүмжилж, боловсорсон нь хийж, бүтээж байдаг.

Боловсроогүй хүмүүс юуны түрүүнд хувийн амьдралаа төвхнүүлж байгаад дараа нь ажил хэргээ бүтээх гэдэг. Үр дүнд нь аль аль нь бүтэлгүйтэж бусдын эрхэнд ордог. Харин боловсорсон хүн бол эхлээд өөрийнхөө ажил хэргийг бүтээж, хэнээс ч хараат бус, бие даасан хүн болдог. Ингэх явцад нь хувийнх нь амьдрал аяндаа төвхөндөг.

Боловсорсон хүний хэрэгцээ нь ажил хэрэ, амжилт бүтээлээс нь үүдэлтэй, урган гарч ирдэг. Харин сэтгэл зүйн хувьд боловсроогүй, түүхийгээрээ байгаа хүн нь юу ч хийлгүйгээр зүгээр л боловсорсон хүмүүсийн хэрэгцээг нь дөвийлгөн хуулбарлаж байдаг. Нас бие гүйцэж том болсон ч гэлээ эцэг, эхээрээ тэжээлгэж суудаг хөгшин хүүхдүүдийн хэрэгцээ нь үүний нэг жишээ.

Боловсорч гүйцээгүй хүн үр дүнгийн талаар боддог бол боловсорсон хүн ажил хэргийнхээ талаар боддог. Боловсроогүй, түүхийгээрээ байгаа хүн байгаа, авбал зохихоосоо хавьгүй илүү хүсч байдаг болохоор байгаа юмаа ч алдаж таарах нь цөөнгүй. Сэтгэл зүйн хувьд боловсорч гүйцсэн хүн өөрт байгаа юмандаа сэтгэл хангалуун байдаг болохоор аяндаа юмс дээр нь нэмэгдээд ороод ирдэг.

Сэтгэл зүйн хувьд боловсорч гүйцээгүй хүн бусдаар ажлаа бүтээлгэх, амжуулуулахыг хүсдэг бол боловсорсон хүн өөрийнхөө ажлыг өөрөө амжуулдаг.

Түүхий хүн найддаг байхад боловсорсон хүн ажиллаж байдаг. /Суугаа цэцэнээс гүйдэг тэнэг нь дээр/

Боловсроогүй, түүхий хүн бусдыг удирдах, чиглүүлэх гэдэг бол боловсорсон хүн өөрийгөө л удирддаг.

Сэтгэл зүйн хувьд боловсроогүй, түүхийгээрээ байгаа хүн өөрийгөө бодит дүрс гэж бодсон хоосон чимэг, зураас төдий. Ийм болохоор үргэлж хэнд яаж харагдаж байгаа бол гэж санаа зовж явдаг. Харин сэтгэл зүйн хувьд боловсорсон хүн бодит дүрс, үнэхээр байгаа зүйл мөн болохоор хэнд яаж харагдах бол гэж санаа зовдоггүй.

Боловсроогүй, түүхийгээрээ байгаа хүн эхлээд шийдвэр гаргачихаад дараа нь баримт, нөхцөл байдлыг түүндээ тохируулах гэдэг. Ийм ч болохоороо их хартай, сэжиглэмтгий байдаг. Харин сэтгэл зүйн хувьд боловсорсон хүн эхлээд баримт, мэдээлэл цуглуулаад, түүн дээрээ тулгуурлан шийдвэр гаргадаг. Ийм болохоор боловсорсон хүмүүс нээлттэй байдаг.

Түүхийгээрээ байгаа хүн хувь хүний хувьд өсөн дэгжиж, шинэ шинэ дадал, туршлагатай болохыг эрмэлдэггүй атлаа өндөр байр суурьтай, олон юмтай байхыг хүсдэг. Харин боловсорсон хүн шинэ шинэ дадал, туршлага олон авч хувь хүний хувьд өсөн дэгжихийг эрмэлзэж, энэ талаар анхаарал тавьж явдаг. Хувь хүний хувьд өсөн дэгжих явцад нь өндөр байр суурь, хөрөнгө мөнгө нь дагавар бүтээгдэхүүн нь болоод ороод ирдэг.

М.Е.Литвакийн “Эр бэлгийн эсийн зарчим” номноос.

Өвчин ороогоод эхэлбэл үйл хэргээ шинж
Хэрэв ингэж үйл хэргээ шинжилж үзээд нэг ч сөрөг, шvvмжлvvштэй зүйлтэй таараагүй бол хувь хүний хувьд өсөн дэгжихээ больжээ гэж бодох хэрэгтэй. Харин энэ бол хамгийн том нүгэл.

Хүний бие махбодь нь өвчин эмгэгийн шинж тэмдэгээр биднийг буруу үйлдэл хийж байгааг анхааруулсан дохио өгдөг бөгөөд үүнийг таньж мэдэх аргыг бид боловсруулсан юм. Энэ тун энгийн арга бөгөөд зүгээр л өөрийн бүх үйлдэл, үйл хэрэг, санааг тоочих хэрэгтэй. Ингэж тоочих үед бие махбодийг хамгийн их зовоож байгаа зүйлийг хэлэхэд өвчний шинж тэмдэг сулрах байдлаар дохио өгдөг. Өөрөөр хэлвэл буруу хийсэн үйлдлийг хэлэх үед таны бие мабодийг чинь зовоож байгааг өвчний шинж тэмдэг суларч, тайвширна.

Ингэж бие махбодитойгоо ярьсан нэг жишээг сонирхоцгооё. Миний удирдлаган дор ажиллаж байсан нэг хүн хүн эзэмшсэн мэргэжил болон хувь хүний хувьд нэлээд өсөн дэгжиж амжилтанд хүрсэн юм. Гэтэл цаашид хувь хүний хувьд өсөн дэгжихэд нь шаардлагатай нөхцөл тухайн үед ажиллаж байсан албан газарт нь байхгүй байгааг ойлгожээ. Өөрт нь шаардлагатай тоног төхөөрөмж байхгүй, байлгая гэсэн ч авах хөрөнгө мөнгөгүй байсан хэрэг. Ийм нөхцөлд энэ хүн шууд л ажлаасаа гарах хэрэгтэй байв.

Гэтэл тэр албан газартаа олон жил ажилласан, өөр газар ажиллаж үзээгүй байжээ. Дээр нь хамт олон нь түүнд маш хүндэтгэлтэй ханддагаас гадна түр хүлээж, тэвчихийг гуйжээ. Энэ хооронд түүнд өөр газруудаас ажиллах урилга ирж байжээ. Энэ мэтээр ахиад дөрвөн жил өнгөрөв. Энэ хооронд энэ түүний зүрхнийх нь хэмнэл алдагдах шинж тэмдэг анх илрэх болсон байна.

Үүнийгээ тэр онц тоолгүй хуучин газартаа үргэлжлүүлэн ажилласаар байв. Гэтэл зүрхнийх нь хэм алдагдал нь улам ихсэх болжээ. Улмаар боломж байхгүйгээс болж судалгаагаа цаашид үргэлжлүүлэх боломжгүйгээс үүдсэн сэтгэлийнхээ шаналлыг дарахын тулд олон нийтийн ажил г.м. хэнд ч хэрэггүй олон ажлыг хийх болов. Гэтэл зүрхний хэм алдагдлынх нь тоо улам бүр нэмэгдсээр л байж. Тэгсээр гурван жилийн дараа энэ хүн надад ахин хандсан юм.

Би түүнд хандан энэ хугацаанд өөрийнхөө хийсэн болон хийх гэсэн боловч хийгээгүй бүх санаа, үйлдлээ тоочихыг санал болголоо. Тэгтэл ажлаасаа гарахыг хүсч байсан тухайгаа дурдмагц нь зүрхнийх нь хэм алдагдлынх нь тоо эрс багасаад ирсэн. Гэвч мань хүн цаашид ч “гүрийхээр” шийдсэн юм. Тэгмэгц л зүрхний хэм алдагдлынх нь тоо ахиад эрс нэмэгдээд эхэлсэн.

Хэдэн өдөр бодсоны эцэст халагдах өргөдлөө бичээд удирдлагадаа өгмөгц зүрхнийх нь хэм алдагдлууд нь тэр даруй алга болчихсон. Мэдээж хуучин албан газар нь түүнийг үлдээч гэж зөндөө гуйсан ч мань хүн зөвшөөрөөгүй. Учир нь цаашид ийм нөхцөлд ажиллах боломжгүй гэдгээ ойлгосон хэрэг. Ажлаасаа гарч, өөр илүү таатай нөхцөлтэй ажилд орж чадсан нь мэдээж. Өөр газар очоод хэрэгжүүлэхээр бодож, санаж байсан бүхнээ амжилттай хэрэгжүүлж чадсан. Зүрхний хэм алдагдал нь ч р мөргүй алга болсон нь эмчлэгч эмчийг нь маш ихээх гайхуулсан байсан. Одоо ч гэсэн энэ хүн зүрхний хэм алдагдал г.м. элдэв зовиургүйгээр сайн ажиллаж байгаа.

Өвчин ороогоод эхэлбэл үйл хэргээ шинж.  Өөрөөр хэлбэл үйл хэрэг, сэтгэл зүй, бие махбодь салшгүй холбоотой.

М.Е.Литвакийн “Эр бэлгийн эсийн зарчим” номноос.

Хайр, атаархал, даапаалал, аз жаргал, зовлон
Атаархуу хүн бусдыг яаж жаргалтай, сайхан амьдарч байгааг л олж хардаг.

Даапаалдаг хүн бусдыг яаж зовж, түүртэж байгааг л олж хардаг.

Аз жаргалтай хүн өөрийгөө хувь хүний хувьд хэрхэн өсч, дэгжиж байгааг олж хардаг.

Зовж байгаа хүн өөрийгөө хараад зөвхөн дутагдал, сул талаа л олж хардаг.

Ингээд нэгэн төрлийн тэгш өнцөгт үүсч байна. Та энэ тэгш өнцөгтийн хаана нь байгаа талаар сайн бод.

Нэмэж хэлэхэд ухаан гэдгийг бүгдийг өөрчлөх чадвартай байдаг. Зөрүүд зан дээр ухаан нэмвэл тууштай зан болно. Хээгүй зан дээр ухаан нэмбэл эр зориг болно. Харамч зан дээр ухаан нэмбэл аригч, хямагч зан болно. Үрэлгэн зан дээр ухаан нэмбэл өгөөмөр зан болно. Хүсэл, тачаал дээр ухаан нэмбэл хайр болно.

М.Е.Литвакийн “Эр бэлгийн эсийн зарчим” номноос

Ээж эхнэр хоёр чинь таарахгүй бол яах вэ?
Ээж эхнэр хоёр чинь таарахгүй байгаа бол эхнэрийнхээ талд ор, эсвэл сал. Надад үзүүлж байсан нэг эрэгтэйн яриагаар жишээ татъя. “Залуучууд хөгшчүүдтэй таарахдаа муу гэдгийг би мэддэг байсан. Гэхдээ тэр нь миний гэрт болох юм чинээ бодоогүй явсан.

Ээж маань намайг эхнэр авбал эхний жилдээ, тусдаа гарах хүртэл чинь авгайд чинь туслана гэж ярьдаг байлаа. Үнэхээр ч эхнэр авсны дараа ээж тусалж эхэлсэн.

Бүх юм сайхан болж байгаа юм шиг л санагдаж байлаа. Гэхдээ зөвхөн надад тэгэж санагдаж байсан гэвэл илүү оновчтой болох байх. Ээж маань гол төлөв заавар, зөвлөгөө өгөх байдлаар “туслах” болж, эхнэр маань гэр орны хамаг хар бор ажлыг нугалдаг болчихлоо. Эхнэр маань тэр үед амралттай байсан бол болохоор бүгдийг амжуулаад л байдаг байсан. Дашрамд хэлэхэд эхнэр маань гэр орны ажлыг нэг их түүртэйлгүйгээр хийдгээрээ ээжээс ялгаатай байсан юм. Тэгээд эхнэр маань ч юм хэлэхгүй, би юм анзаарахгүй яваад л байлаа.

Тэгэж байтал эхнэрийн амралт нь дуусч ажилдаа орлоо. Хэсэг хугацааны дараа эхнэрийгээ үе үе огцом уурладаг болчихсон байхыг анзаараад их гайхлаа. Учир нь суухаасаа өмнө би нэлээд урт хугацаанд араас нь гүйж байх үед удаа уурлах нь бүү хэл муухай үг хэлж байхыг нь сонсож байгаагүй юм. Би ээжийн гаргаж байгаа шударга бус байдлыг анзаарч байсан ч эхнэртээ тэвчихийг зөвлөдөг байсан. Харин одоо бол ийм байдлыг тэвчих боломжгүй байсан гэдгийг нь сайн ойлгож байна. Учир нь ээж дуугаа өндөрсгөлгүй хэлсэн ч гэсэн тэр өөлсөн, заасан үг нь эхнэрийн маань хувьд, дотоод ухамсрын түвшинд нь доромжилсон, даапаалсан аястай сонсогддог байсан гэдгийг нь би одоо ойлгож байгаа.

Үүнээс гадна гэр орны ажлаас бусад салбарт ч гэлээ ээж маань миний эхнэрийн гүйцэтгэх ёстой зүйлсийг хийж, эхнэрийг маань шахах гэдэг болсон. Жишээлэхэд, манайд зочид ирэхэд ээж тэдэнтэй яриа дэлгэж, тухлан суугаад харин эхнэр маань хоол цай бэлдэх гэж галын өрөөнд зогсдог болж таарсан. Кино үзэхээр явах болохоор эхнэр, ээж хоёр намайг сугадаж явах боловч өөдөөс хүн ирэхээр ээж биш харин эхнэр маань гараа тавьдаг байсан. Тэгээд би ээждээ сугдуулчихаад явж байдаг байлаа. Харин одоо бол би ээжид маань эхнэр бид хоёртой хамт кино үзэх ямар ч шаардлага байгаагүй гэдгийг сайн ойлгож байна. Яах вэ үнэхээр явах болсон бол би сугадуулаад явах ямар ч шаардлагагүй байсан л байхгүй юу. Хүүхдүүд маань том болсон хойно л би энэ бүхнийг ойлгож авлаа. Мэдээж тэр бүхэн тун ч эвгүй, доромжлол байсан байж таараа, эхнэрийн маань хувьд.

Тэр үед л эхнэрийнхээ талд орж байдаггүй гэж одоо боддог юм. Тэгвэл бидний харьцаанд ядаж л элдэв хэрүүл бага байх байсан биз. Гэтэл би гэдэг хүн тухайн үедээ тэр хоёрыгоо эвлэрүүлэх гэж оролддог байсан. Ээжид болохоор таны зөв гээд, эхнэр болохоор чиний зөв юм чинь тэсч бай гээд. Ээжид болохоор эхнэрээс хамаагүй амттай хоол хийдэг гээд, эхнэрт болохоор хоол чинь ээжийнхээс хамаагүй амттай гээд л …Гэхдээ ний нуугүй хэлэх юм бол эхнэрийн хийсэн хоол надад илүү таалагддаг байсан ч би ээжийгээ гомдоомооргүй байсан юм. Ингэж хоёр нүүр гарган удах боломжгүй, эрт оройгүй баригдах л байсан.

Тэгээд нэг орой хоол хийх болов. Би котлетний мах бөөрөнхийлж, эхнэр шарахаар боллоо. Тэгсэн чинь ээж гэнэт “Алив, би котлет шарсан нь дээр байх. Чи чинь намайг котлет илүү сайн шардаг гэж хэлсэн ш дээ” гээд хэлчихдэг байгаа. Үүний дараа юу болсныг ярьмааргүй байна. Ямар ч байсан тэр орой котлетоо би ганцаараа шарсан юм даг.

Ингээд нэг жил ээжтэй хамт амьдарсны дараа би байсхийгээд л хөдөлдөг даралт ихсэх өвчтэй болсон юм. Харин аз болж жилийн дараа би байр авч эхнэр бид хоёр тусдаа амьдрахаар болсон юм. Тусдаа амьдрахгүй л юм бол эхнэр авах ч хэрэггүй байж гэж одоо бодогддог юм.

Одоо бол ээжтэй хамт өнгөрүүлсэн тэр нэг жил ёстой там шиг санагддаг. Хэрэв ахиад жаахан л удсан бол эхнэр бид хоёр нэг нэгэндээ хэчнээн хайртай байгаа нь хамаагүй салах байсан биз.

Одоо хүү маань авгай авсан. Авснаас нь хойш бид нэг ч өдөр хамт байгаагүй юм”.

Дахиад давтаж хэлэхэд: Ээж эхнэр хоёр чинь таарахгүй байгаа бол эхнэрийнхээ талд ор, эсвэл сал.

М.Е.Литвакийн “Эр бэлгийн эсийн зарчим” номноос.

Гэрлэлтээ цуцлуулах, салах боломжгүй бол яах вэ?
Ийм байдал үүссэн бол гэр бүлийнхээ хүнийг хөрш айлынхаа хүн гэж бод. Маргаан, үл ойлголцол гарч, яах ёстой, юу ярихаа мэдэхгүй байгаа бол гэрийн бүлийн чинь хүн таны хөрш, хажуу айлын чинь хүн байсан бол яах байсан талаар бодоод үз.

Нэг жишээ татъя. Надад үзүүлж байсан нэг эмэгтэйн нөхөр нь нууц амраг -тай болж, түүнээ ч нэг их нуухаа больсон байв. Ингээд энэ эмэгтэйг туслалцаа хүсэхэд нь би түүнд нөхрөөсөө сэтгэл зүйн хувьд салахыг зөвлөсөн юм. Өөрөөр хэлбэл өөрийгөө нууц амраг гэж, харин нууц амраг хүүхнийг нөхрийнхөө эхнэр нь гэж бодоод, энэ үүднээс нөхөртэйгээ харьцаж байхыг зөвлөсөн юм. Ингэмэгц байдал өөрөөр надаас зөвлөгөө авсан эмэгтэй маань хавьгүй илүү давуу талтай болоод ирсэн. Улмаар нөхөр нь “нууц амрагийндаа” долоо хоногийн зургаан өдөр нь ирж, цалингаа бүтэн өгдөг болсон төдийгүй салах талаар ярихаа больсон. Харин “эхнэрийндээ” долоо хоногийн ганцхан өдөр нь л очиж, жижиг сажиг бэлэг өгсөн болоод суух талаар ам нээхээ ч больсон. Үр дүнд нь жинхэнэ эхнэр нь үглэж яншин, нөхөртөө түвэг удахаа байж, нөхөр нь ч нууц амрагаа “халсан” юм.

/М.Е.Литвакийн “Эр бэлгийн эсийн зарчим” номноос./