Бичил тэжээлийн бодис гэдэг нь бие махбодид амин чухал үүрэг гүйцэтгэдэг эрдэс болон амин дэмүүд юм.
Хүнсийг зөв хадгалаагүйгээс мууддаг. Хүнсний бүтээгдэхүүний үнэр, амт, гадаад байдлаар нь муудсан эсэхийг нь мэдэж болох ч ихэнх тохиолдолд амт, үнэр, гадаад байдал нь аюулгүйн баталгаа болдоггүй.
Хоол хүнсний найрлагад агуулагдах тэжээлийн бодис нь хүүхдийн өсөлт хөгжил болон эрхтэн тогтолцооны үйл ажиллагаанд чухал үүрэгтэй.
Хүний өдөрт идэж хэрэглэвэл зохих хоолны хэмжээг тооцох зорилгоор “Хооллох нэгж” гэдэг ойлголтыг хэрэглэдэг. Энэ нь Тэр Зөвлөмж”-д заагдсан 5 бүлэг хүнсний бүтээгдэхүүн тус бүрт харилцан адилгүй ба хооллох нэгжийн хэмжээ нь та бидний дийлэнхдээ хэрэглэж заншсан хэмжээ байдаг.
Гэрийн хамгийн өргөн хэсэг болох хананд гурил, будаа, гоймон, талх, гурилан бүтээгдэхүүн хамаарна. Эдгээр нь нүүрс-ус, илчлэгийн хамгийн гол эх үүсвэр юм.
Зөв зохистой хооллох нь бие бялдар, сэтгэхүйн хэвийн өсөлт бойжилтийг хангаж, гадаад орчны харш нөлөөллийг эсэргүүцэх чадвартай болгодог.