Эрүүл мэнд » Хөдөлгөөн

Хөдөлгөөнгүй байвал хөл гар хөшнө
Зүрхний шигдээс, харвасан, саажилттай хүмүүсийг хөдөлгөж болохгүй гэж хөдөлгөөнгүй хэвтүүлдэг. Ингэж болохгүй. Учир нь, хурц үе нь өнгөрсөн ч хөдөлгөөний хомсдол хязгаарлагдсан учраас цусны эргэлт удаан явагддаг.

Үүний улмаас тэжээлийн бодис, захын цусан хангамж алдагдан тэжээгдэж буй булчин, махбодь хатангиршаад, цаашдаа нөхөн сэргээх үйл ажиллагаа удаашралтай явагдана.

Заримдаа бүр хөдөлгөөнгүй болдог тохиолдол их гардаг. Ийм хүмүүст цаг хугацаанд нь оносон хөдөлгөөнт дасгал хийж байвал нөхөн сэргээх үйл ажиллагаа амархан сэргэдэг. Гар хугарсан гээд сар шохойдуулж хөдөлгөөнгүй явдаг. Энэ хугацаанд дасгал хийж байхыг эмч зөвлөдөг ч гараа хөдөлгөдөггүй. Гэтэл шохойгоо авахуулсны дараа хөдөлгөөнгүй удсан эрхтэн өвчин орж, хатангирших янзтай болдог. Гар нь даардаг болдог. Энэ нь хөдөлгөөн хязгаарласантай холбоотой. Хэрэв тухайн үед нь захын үеийн, тодруулбал, хурууны үзүүрийг хөдөлгөж, илж байсан бол өвчин орохгүй.

Удаан хугацаагаар хөдөлгөөн багатай хэвтрийн дэглэмд байгаа, эсвэл өндөр настай хүмүүсийн захын хязгаарын хялгасан судсуудын үйл ажил­лагаа хязгаарлагдсан учраас тэжээлийн бодисоор хангагдаж чадахгүйд хүрч, хүмүүсийн хөл, гар хүйтэн байдаг. Иймээс өдөрт дор хаяж 30 минут явган явах буюу 1000 алхах, гар, хөлийн хөдөлгөөн хийгээд байвал үүнээс сэргийлж чадна. Мөн суугаа ажилтай хүмүүс өдөрт аль болох хэвлий, үе мөчний булчин, бага аарцгийн хөндийн эрхтэнүүдийн зогсонги хөшилтөөс сэргийлсэн дасгал хөдөлгөөнийг хийж байх ёстой.

<fb:like href="http://www.103.mn/archives/448" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/448"></fb:comments>

Бие халаалт ба төгсгөлийн хэсэг
Бие халаалт нь хүний биеийг тухайн дасгал хөдөлгөөн хийж гүйцэтгэхэд бэлтгэдэг бөгөөд зөв хийж гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлдэг. Түүнчлэн дасгалыг хийж гүйцэтгэх явцад бэртэж гэмтэх аливаа  эрсдэлийг бууруулахад ач холбогдолтой.

Бие халаалтын явцад булчингууд нь тайван үеэс илүү их эрчимтэй хөдөлгөөнүүдийг хийх  боломжтой болдог бөгөөд хүний биеийн физиологийн үйл  ажиллагааг тайван байдлаас дасгал хийх үед зохицон шилжих нөхцлийг бүрдүүлдэг юм. Дасгал хийх явцад идэвхтэй ажиллаж байгаа булчингуудын цусан хангамж ердийн үеийнхээс нэмэгддэг.  Түүнээс гадна бие халаалтын явцад үе хоорондын шингэн нь жигд тархаж, үений завсарын зайг хадгалж өгдөг байна. Ингэснээрээ дасгалын явцад бэртэж гэмтэхээс хамгаалдаг.

Төгсгөл хэсэг нь бие халаалтын хэсэгтэй адил чухал үүрэгтэй байдаг. Бие махбод нь дасгал хөдөлгөөн хийсний дараа аажмаар зугуухан тайван үеийн байдалдаа шилжих ёстой. Үүний тулд дасгал  хийж дуусаад шууд зогсолгүйгээр, зүрхний үйл ажиллагаагаа хэвийн байдалд шилжих хүртэл хөнгөн хэлбэрийн дасгал хөдөлгөөнөөр аажим үргэлжлүүлэн хийж дасгалыг дуусгана. Төгсгөл хэсгийн  үргэлжлэх хугацаа 5 -10 минут байхад хангалттай.

Хэвийн шинжүүд

Дунд зэргийн эрчимтэй дасгал хийж байх үед дараах шинжүүд илэрч болно. Үүнд:

Амьсгал гаргах ба авахад зарим өөрчлөлт илрэх боловч ямар нэгэн хүндрэл бэрхшээлгүйгээр харилцан ярилцах чадвартай байна. Амьсгал бачуурах, цээжээр өвдөх зэрэг шинж илрэх ёсгүй.

Дасгалын үед ямар нэгэн өвдөлтийг мэдрэх, эсвэл хэтэрхий их хүчээр хийж болохгүй.

Зарим тохиолдолд гар хөл ядрах шинж тэмдэг илэрч болох боловч ямар нэгэн өвдөлт мэдрэгдэх ёсгүй.

Нийтлэг эрсдэлүүд

Дасгалын явцад тулгуур эрхтэн гэмтэх тохиолдол цөөнгүй байдаг тул түүнээс байнга сэргийлнэ. Бэртэж гэмтэхээс зайлсхийх зорилгоор, дасгал хөдөлгөөнийг хийж эхлэхдээ ачаалал багатай хөнгөн  хэлбэрийн хөдөлгөөнөөр аажмаар эхлэх бөгөөд дасгалын эрчим ба ачааллыг бие махбодын хариу урвалд тохируулан зугуухан нэмэгдүүлж зохих түвшинд хүргэнэ. Дасгал хийж эхлэхийн өмнө  мэргэжлийн эмчид үзүүлэн эрүүл мэндийн байдлаа үнэлүүлж, үе мөчний өвчин, ясны сийрэгжилт зэрэг аливаа эмгэгтэй эсэхийг тодруулах зайлшгүй шаардлагатай байдаг. Хэрэв танд үе мөчний  өвчин, ясны сийрэгжилт зэрэг эмгэг илэрсэн тохиолдолд явган алхах дасгал илүү тохиромжтой.

Эрүүл мэндийн үзлэг, дүгнэлт

Ямар нэгэн зүрх судасны өвчтэй хүмүүс дасгал хийж эхлэхийнхээ өмнө мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авах ёстой. Түүнээс гадна 40-өөс дээш насны эрэгтэйчүүд, 50-аас дээш насны  эмэгтэйчүүд мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах зайлшгүй шаардлагатай. Доор дурьдсан эрсдэл бүхий хүмүүсийн хувьд тохиромжтой дасгалын хөтөлбөр боловсруулах, зөв зохистой  хяналт-шинжилгээ хийх шаардлагын улмаас нарийн мэргэжилийн эмчид үзүүлж эмнэлгийн дүгнэлт гаргуулсан байна. Үүнд:

АДИ

Цусан дахь холестрины хэмжээ их

Гэр бүлийн хэн нэг нь зүрх судасны өвчтэй байсан

Чихрийн шижин

Таргалалт

<fb:like href="http://www.103.mn/archives/447" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/447"></fb:comments>

Дасгалын эрчмийн хяналт- шинжилгээ
Хувь хүн өөрийн хийж буй дасгалынхаа эрчмийг хянахын тулд зүрхний цохилтын тоогоо үнэн зөв, бодитой тодорхойлох ач холбогдлыг ойлгон ухамсарласан байна. Дасгал хийх явцад бодит нөхцөл  байдлыг ойлгон ухамсарлаж мэдрэхэд хувь хүний чадвар маш чухал үүрэгтэй.

Итгэл үнэмшл , хичээл зүтгэл

Тухайн хүн өөрийн урьдчилан тооцож, хүлээн байсан мэдрэмжээ гол болголгүйгээр бодит байдалд үнэн зөв үнэлгээ  дүгнэлт өгөх ёстой.

Иймээс амьсгалын тоо, гар хөл ядарч сульдах, ядрах зэрэг биед илэрч байгаа бодит шинж тэмдэгүүдийг сайтар ажиглах нь зүйтэй. Хэрэв дээр дурьсан шинж тэмдгүүд илэрч байвал дасгал хийх  эрчмээ бууруулах ба зөвлөгөө авах шаардлагатай байгааг илтгэнэ. Дасгалын эрчмийг хянах хамгийн хялбар арга бол “Ярих Сорил” юм.

Ярих Сорил ( өөрийгөө үнэлэх)

Дасгалын үед:

Дасгал хийх явцад амьсгал гаргахад бэрхшээлтэй байх эсвэл ярьж чадахгүй байвал дасгалын эрчим хэт их байна.

Дасгал хийх явцдаа дуулж чадаж байвал дасгалын эрчим хангалттай бус бага байгааг илтгэнэ.

Чөлөөтэй ярьж чадаж байвал дасгалын эрчим тохирч байна

Зүрхний цохилтын давтамжийг тооцох

Дасгалын эрчим тухайн хүнд хэр зэрэг тохирч байгаа эсэхийг дасгал хийж байх үеийн зүрхний цохилт -ын давтамжийн тоогоор тодорхойлж болно. Дунд зэргийн эрчимтэй дасгалын үед тухайн хүний зүрхний цохилтын тоо нь байвал зохих дээд хэмжээний 50-70%-ийн үзүүлэлттэй тэнцүү байх ёстой.

Зүрхний цохилтын тоог тооцох

1-р түвшин: Тайван байх үеийн зүрхний цохилтын (ТЗЦТ) тоог тодорхойлох

• Дуугүй тайван суугаад 1 минутын турш зүрхний цохилтын тоог тоолно. Зүрхний цохилтын тоо нь судасны лугшилтын тоотой тэнцүү байдаг.

2-р түвшин: Зүрхний цохилтын хамгийн дээд хэмжээг (ЗЦДХ) тодорхойлох

• 220 гэсэн тогтмол тооноос тухайн хүний насыг хасаж тооцно.

ЗЦДХ = 220- нас

3 – р түвшин: зүрхний цохилтын зохистой хэмжээг тодорхойлох (ЗЦЗХ)

• Дасгалын үед зүрхний цохилтын тоо нь зүрхний цохилтын хамгийн дээд хэмжээний 50 – 70% -тай тэнцэж байх ёстой.

Жишээ нь: 40 настай хүний зүрхний цохилтын байж болох дээд хэмжээг олцгооё.

ЗЦЗХ = 220 -40 = 180

Дээрхи тооцооноос харахад 40 настай хүний зүрхний цохилтын байж болох хамгийн дээд хэмжээ нь 180 байна. Үүнээс үндэслэн дасгал хийх явцад байвал зохих зүрхний цохилтын тоог олцгооё.

50% байх түвшин: 180 х 0,50 = 90

70% байх түвшин: 180х 0,70 = 126

Дасгал хийх үеийн зүрхний цохилтын тоо 90-126 байвал тухайн дасгалын эрчим танд тохирч байгааг илтгэнэ.

Таны хийж байгаа дасгалын эрчим заавал хамгийн дээд хэмжээнд байх албагүй.

Хэрэв та дундаж насны хүн бол дасгал хийж эхлэхдээ дасгалын эрчим ба ачааллыг 50-60 хувь байхаар тохируулах ба улмаар ачаалал ба эрчмийг аажим нэмэгдүүлж зохих түвшинд хүргэнэ.

Харин 50 ба түүнээс дээш насны ахмадуудын хувьд зүрхний цохилтын тоог арай бага байхаар тооцдог бөгөөд дасгал хийх үеийн ЗЦЗХ нь ЗЦДХ-ний 40 – 50 хувь байх ёстой. Жин хасах зорилгоор  дасгал хийж байгаа тохиолдолд ЗЦЗХ нь 60 – 75 хувь байвал зохих ба дасгал хийх 20-30 минутын туршид энэхүү түвшингээ хадгалж байна. Гагцхүү тамирчид л тэмцээн уралдаанд бэлтгэх дасгал  сургуулилтын үед ачаалал ба эрчмийн хамгийн дээд түвшин (75 -85 хувь)-д хүртэл нэмэгдүүлсэн хурд ба эрчимтэй дасгал хийж болно.

Дасгалын эрчмийг хянах

Хөнгөн эсвэл маш хөнгөн дасгал. зүрхний цохилтын тоо нь тухайн хүний наснаас хамаарч ЗЦДХ-ний 50 хувь ба түүнээс бага байна. Дунд зэргийн ачаалалтай дасгал. зүрхний цохилтын тоо нь тухайн  хүний наснаас хамаарч ЗЦДХ-ний 50- 70 хувь байх ба тодорхой хэмнэлттэй хөдөлгөөнүүд байдаг. Өндөр ачаалалтай дасгал зүрхний цохилтын тоо нь тухайн хүний наснаас хамаарч ЗЦДХ-ний 70 хувь ба түүнээс дээш байх ба тодорхой хэмнэлттэй хөдөлгөөнүүд байна.

<fb:like href="http://www.103.mn/archives/446" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/446"></fb:comments>

Чийрэгжүүлэлт
Дасгал хөдөлгөөөний үр дүн нь 3 үндсэн хүчин зүйлээс хамаарна. Бие бялдрыг чийрэгжүүлэх зарчим нь дасгалыг олон дахин давтсан эсэх, хэр хүндрэлтэй болон дасгал хийх хугацаа урт байгаа  зэрэг эдгээр хүчин зүйлсээс хамаарнa.

Эрүүл чийрэг бие бялдартай болох дасгал хөдөлгөөний хөтөлбөр боловсруулахдаа дээр дурьдсан 3 хүчин зүйлсийн зохих шаардлагыг хангасан байвал зохино.

Дасгал хийх давтамж. Судалгааны баримтаас үзэхэд долоо хоногт 3 – 4 удаа дунд зэргийн эрчим шаардах дасгал хийдэг байх нь илүү их үр дүнтэй болох нь батлагджээ. Харин долоо хоногт 1 удаа  нилээд ачаалалтай дасгал хийх нь гэмтэж бэртэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

Дасгалын эрчим. Зүрх, уушигны ачаалал тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх зорилготой байгаа бол зүрх ба уушигны үйл ажиллагааг хамгийн ихээр нэмэгдүүлдэг хүчилтөрөгч их шаардсан /аэроб/  дасгалуудыг сонгож хийх нь илүү үр дүнтэй. Дасгалын эрчим нь 1 минутын хугацаанд зүрхний цохилтын тоо хэд байгаагаар тодорхойлогддог бөгөөд дасгал хэдий чинээ их эрчимтэй байна зүрхний цохилтын тоо төдий чинээгээр олширдог байна. Дасгалын зорилго болон зүрхний үйл ажиллагааг хэмжих талаар уг гарын авлагын “Дасгалын эрчмийн хяналт-шинжилгээ” хэсгээс илүү тодорхой үзэх  боломжтой.

Дасгал хийх хугацаа. Хэрэв зүрх судас, амьсгалын эрхтэний ачаалал даах чадварыг нэмэгдүүлэх зорилготой бол нэг удаад хийх дасгалын нийт хугацаа 20-30 минут байж болно. Харин биеийн жингээ  бууруулах зорилготой бол илүү урт хугацаа шаардлагатай байдаг бөгөөд нэг удаагийн дасгалын үргэлжлэх хугацаа 30 минут ба түүнээс дээш байх ёстой. Түүнчлэн сайтар тогтсон дасгалын  хөтөлбөртэй болох хүртлээ дасгал хийх хугацааг уртасгаж болно. Тухайлбал эхлэн суралцаж байгаа тохиолдолд 10 –15 минутын дасгал хийх нь тохиромжтой байдаг бөгөөд аажмаар хугацаагаа  уртасгаж 30 минут болгоно.

Үндсэн 2 төрлийн дасгал байдаг

Хүчилтөрөгч их шаардсан / Аэроб/ дасгал нь дунд зэргийн эрчимтэй хөдөлгөөнд тулгуурлан зүрхний үйл ажилллагааг нэмэгдүүлдэг. Үүний үр дүнд шаардлагатай хэмжээнээс илүү их  хүчилтөрөгч хүний биед шингэдэг. Энэхүү дасгал нь тодорхой хэмнэлтэйгээр, томоохон бүлэг булчингуудыг хамардаг. Эдгээр дасгалууд нь зүрх судасны тогтолцооны эрхтэнүүдийн үйл ажиллагааг  сайжруулахаас гадна эрүүл чийрэг гоо сайхан бие бялдартай болоход тусална.

Хүчил төрөгч бага шаардсан /Анаэроб/ дасгал нь маш түргэн хугацаанд өндөр эрчимтэй дасгал юм.

Дасгалын энэхүү 2 хэлбэр нь өөр хоорондоо үргэлжлэх хугацаа, эрчим болон шаардагдах нөөц энергийн хэлбэрээрээ ялгаатай. Аливаа дасгал хийхэд эхэн үед нь анаэроб хэлбэрийн бодисын  солилцооны улмаас булчин ба элгэнд хуримтлагдсан саахар (глюкоз) задарч энерги үүсдэг. Харин дасгалын үргэлжлэх хугацаа ба эрчимийг нэмэгдүүлэх тусам аэроб бодисын солилцоо давамгайлж  ирдэг бөгөөд дасгал хийхэд шаардагдах энергийн ихэнх хэсгийг өөхөн эдийн задралын үр дүнд үүсэх энерги эзэлдэг байна. Аэроб дасгалын давуу тал нь өөхөн эдийг задалж, улмаар биеийн жин  буурахад хүргэдэг.

Гэхдээ аливаа дасгал нь аэроб ба анаэроб дасгалуудын хослолоос бүрдсэн байдаг. Тухайлбал спорт хэлбэрийн дасгал болох теннис, сагсан бөмбөг гэх мэт. Харин марафон гүйлт нь аэроб дасгалын  нэг жишээ бөгөөд богино хугацаанд 1000 метрт маш түргэн уралдан гүйх нь анаэроб дасгалын жишээ болно.

Хүчилтөрөгч их ба бага шаарддаг дасгалыг харьцуулсан үзүүлэлт

<fb:like href="http://www.103.mn/archives/445" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/445"></fb:comments>

Дасгалыг дэмжих
Дасгал нь бие махбодыг бүхэлд нь болон түүний аль нэг хэсгийг эрүүл чийрэг болгоход чиглэгдсэн байдаг. Эрүүл чийрэг бие бялдар нь эрүүл мэндтэй холбоотой дараах 4 төрлийн үзүүлэлтээр  тодорхойлогддог байна.

Үүнд: зүрх, амьсгалын эрхтэний ачаалал даах чадвар, булчингийн хүч ба ачаалал даах чадвар, уян хатан чанар, ба биеийн галбир багтана. Дасгал хөдөлгөөний хөтөлбөр  боловсруулахдаа эдгээр 4 үзүүлэлтийн аль нэгийг нь сонгон авах нь чухал. Дасгал хөдөлгөөний хөтөлбөр нь зүрх, амьсгалын эрхтэний ачаалал даах чадвар, булчингийн хүчийг нэмэгдүүлэх эсвэл  биеийн жингээ хасах зэрэг аливаа нэг зорилгод чиглэсэн байж болно.

Зүрх, амьсгалын эрхтэний ачаалал даах чадвар: Энэ нь зүрх судас, амьсгалын тогтолцооны эрхтэний хүчилтөрөгч болон шимт бодисуудыг эд эсэд түгээх, тэдгээрээс бодисын солилцооны эцсийн  бүтээгдэхүүнийг зайлуулах чадварыг илэрхийлнэ. Дасгал хийх явцад зүрх ба уушиг нь булчинг шаардлагатай хэмжээний хүчилтөрөгчөөр хангах үүрэгтэй байдаг. Хэрэв таны зүрх ба уушиг энэхүү үүргээ илүү хялбар (зүрх их хэмжээгээр дэлсэхгүй, хэм алдалгүй, цээжээр өвдөхгүй, эсвэл дасгалын дараа түргэн хугацаанд хэвийн байдалдаа орж чадаж байвал ачаалал даах чадвар  сайтай байна гэж үзэж болно. Гүйх, сэлэх, аэробик дасгал зэрэг хүчилтөрөгч шаардсан дасгалууд нь / Аэробны / зүрх ба уушигны ачаалал даах чадварыг нэмэгдүүлдэг байна.

ХӨДӨЛГӨӨНИЙ ПИРАМИД (ХП)

Булчингийн хүч ба ачаалал даах чадвар: Булчингийн ачаалал даах чадвар нь хэр их удаан хугацаанд ажиллах чадвараар тодорхойлогдоно. Тухайлбал удаан хугацаанд тариан талбайд ажиллах, эсвэл  босож суух гэх мэт. Эдгээр нь бүгдээрээ дахин давтан хийгдэх хөдөлгөөнүүд байдаг. Булчингийн хүч нь гадны хүчийг эсэргүүцэх чадвараар илэрхийлэгдэнэ. Жишээ нь: хүн 50-70 кг-аас дээш хүнд  жинтэй шуудай гурил гэх мэт хүнд ачаа өргөх. Бидний өдөр тутам хийж гүйцэтгэдэг энгийн хөдөлгөөнүүд болон биеийн тамирын дасгалууд нь булчингийн хүчийг шаарддаг юм.

Уян хатан чанар: Олон төрлийн хөдөлгөөнийг булчингийн хүчээ ашиглан хийж чадах чадвараар тодорхойлогдоно. Уян хатан чанар нь сунгалтын дасгал хийх, үе мөчөө чөлөөтэй нугалж, тэнийлгэн  хөдөлгөх чадвар олгоно. Сунгалтын дасгалуудыг зөв хийснээр хөдөлгөөний уян хатан чадварыг нэмэгдүүлэх ба дасгал хийх үед гэмтэл авах эрсдлийг бууруулж чадна. Иймээс аливаа төрлийн  дасгал хийхийн өмнө сунгалтын дасгалууд орсон бие халаалтыг зайлшгүй хийх шаардлагатай. Та гар хөл, нурууны хөдөлгөөнийг уян хатан чанарыг энгийн аргаар шалгаж өөрийгөө үнэлэх боломжтой. Жишээ нь: бөхийж гарын алгаараа шаланд хүргэж үзэж болох юм. Энэ бол нурууны булчингийн уян хатан чанарыг харуулна.

Биеийн галбир: Биеийн галбир нь биед агуулагдах өөхний хэмжээг яс ба булчингийн хэмжээнд харьцуулсан үзүүлэлтээр тодорхойлогдоно. Энэ нь ихэвчлэн өөхлөг эдийн хэмжээг тодорхойлох  хэмжигдэхүүнээр илэрхийлэгддэг байна. Бие махбодид агуулагдах өөхлөг эдийн хэмжээ ихсэх буюу таргалалт нь зүрхний өвчин үүсгэх, АДИ, ЧШ, хорт хавдар, үе мөчний үрэвсэлт өвчинд өртөх магадлалыг нэмэгдүүлэх сөрөг үр дагавартай байдаг.

<fb:like href="http://www.103.mn/archives/444" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/444"></fb:comments>

Хөдөлгөөнийг дэмжих
Хөдөлгөөнийг дэмжих үйл ажиллагааны зорилго нь өдөр бүр хийж гүйцэтгэдэг үйлдэл, хөдөлгөөнийг нэмэгдүүлэхэд оршино. Суугаа ажилтай, хөдөлгөөн багатай хүмүүс өдөр бүр их биш ч гэсэн  дундаж хэмжээгээр хөдөлгөөнтэй байх нь өөрсдийн эрүүл мэндийг сайжруулж, эрүүл амьдрахыг дэмжиж байгаа юм.

Судалгааны дүнгээр өдөр бүр төдийлэн их эрч хүч шаардахгүй ч, тогтмол  хөдөлгөөнтэй байх нь эрүүл мэндэд илүү их ач холбогдолтойг тогтоосон байна. Хүн бүр өөрсдийнхөө өдөр тутам хийж байгаа энгийн хөдөлгөөнийг тооцож сурах нь ихээхэн ач холбогдолтой.

Ингэснээрээ аль болох илүү их хөдөлгөөнтэй байж улмаар эрүүл чийрэг бие бялдартай болно.

Та хэр зэрэг их хөдөлгөөнтэй байдаг талаараа доор дурьдсан жишээтэй харьцуулан өөрийгөө үнэлээрэй. Үүнд:

Ажил, сургууль, дэлгүүр эсвэл айлд очихдоо явган явах, дугуй унах, эсвэл шогшиж гүйх

Цахилгаан шат хэрэглэхгүй байх

Ажлаа түр зуур завсарлаж амрахдаа кофе ууж, тамхи татахгүйгээр чийрэгжүүлэх дасгал хийх

Хүүхдүүдтэйгээ тоглох, нохой, муураа салхилуулж алхах

Ногоо тарих, цэцэрлэг арчлах эсвэл гэртээ засвар хийх

Гэрээ цэвэрлэх, хог шүүрдэх, шал зүлгэж угаах гэх мэт

Хүн бүр эрүүл байхын тулд дор дурьдсан хэмжээгээр хөдөлгөөнтэй байх шаардлагатай. Үүнд:

Долоо хоногт 5 -аас доошгүй өдрүүдэд, доод тал нь 30 минут ба түүнээс дээш дунд эрчимтэй хөдөлгөөн хийх, эсвэл өдөрт 10000 алхам явган явах

Долоо хоногт 3- ба түүнээс доошгүй өдрүүдэд, доод тал нь 30 минут хүртэл, нэлээд эрчимтэй хөдөлгөөн хийх, шогших, гүйх гэх мэт

Тухайлбал, хурдан алхах, өвс хадах, бүжиглэх, усанд сэлэх эсвэл өгсүүр бус тэгш талбайд дугуй унахыг дунд зэргийн эрчимтэй хөдөлгөөнд тооцдог. Харин шогших, гүйх, түлээ хагалах, тасралтгүй  үргэлжлүүлэн сэлэх, өгсүүр газар дугуй унах, шатаар өгсөх зэрэг нь нэлээд эрчимтэй хөдөлгөөнд хамаардаг.

Ер нь долоо хоногийн ихэнх өдрүүдэд, 30 минутын турш дунд зэргийн эрчимтэй хөдөлгөөн хийх хувилбарыг сонгох нь илүү ашигтай. Учир нь хүн өдөр бүр тогтмол хөдөлгөөнтэй байх дадал эзэмших нь эрүүл мэндийн хувьд илүү их ач холбогдолтой.

Харин өдөр бүр, дунд зэргийн эрчимтэй хөдөлгөөн хийж заншсан хүмүүсийн хувьд хөдөлгөөний эрчим болон түүнийг хийх хугацаагаа нэмэгдүүлэх нь эрүүл мэндийн хувьд илүү их ашигтай байх  болно.Тогтмол, нэлээд эрчимтэй хөдөлгөөнтэй байдаг хүмүүс энэ байдлаа амьдралынхаа байнгын дадал хэвшил болгох нь чухал юм.

Амьдралын туршид дунд зэргийн эрчимтэй хөдөлгөөнийг тогтмол хийж байх нь хааяа нэг дасгал хийхээс илүү их ач холбогдолтой байдаг. Жишээлбэл, өдөр бүр цахилгаан шат хэрэглэхгүйгээр 4  давхарт алхаж гардаг байх нь аэробикийн дасгал тогтмол бус хийдэг байхаас илүү эрүүл мэндийн ач холбогдолтой гэж үздэг. Энэ талаар хөдөлгөөний пирамид (ХП)-д тодорхой дүрслэн харуулсан.  ХП нь өөр хоорондоо ялгаатай олон төрлийн хөдөлгөөнийг хэрхэн яаж хийснээр эрүүл, чийрэг бие бялдартай байж чадахыг харуулж байна. ХП-ийн сууринд дүрслэн харуулсан хөдөлгөөний  төрлүүдийг ихэнх тохиолдолд өдөр бүр давтан хийдэг байвал зохино.

<fb:like href="http://www.103.mn/archives/443" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/443"></fb:comments>

Хөдөлгөөний ач холбогдол
Тогтмол хөдөлгөөнтэй байх нь эрүүл мэндийг сайжруулах, өвчлөх, цаг бусаар эндэх эрсдлийг бууруулах ач холбогдолтой. Хөдөлгөөн нь зөвхөн физиологийн төдийгүй хувь хүний сэтгэл зүйд эерэг нөлөөг үзүүлдэг.

Хөдөлгөөн хүний сэтгэл зүйд эерэгээр нөлөөлж улмаар зүрхний үйл ажиллагаа, цусны эргэлтийг сайжруулж, зүрхний цусан хангамжийг нэмэгдүүлэн, цусан дахь ИНЛП, эргэлдэх цусны эзэлхүүнийг ихэсгэдэг бол нөгөө талаас триглицерид (ТГ), нийт холестрин (НХ) ба БНЛП-ын хэмжээг бууруулдаг. Түүнчлэн сэтгэх, анхаарлаа төвлөрүүлэх чадвар, өөрөө өөрийгөө хүндлэх, өөртөө итгэх итгэл нэмэгдэж, сэтгэл гутрал ба хямралд өртөх эрсдэл нь багасдаг байна.

Тогтмол хөдөлгөөний ач холбогдол

Тулгуур хөдөлгөөн -ий эрхтэн тогтолцооны хөгжлийг дэмжих.

Сэтгэл гутрал,бухимдал зэрэг сэтгэцийн хямралд өртөх эрсдэлийг бууруулж, сэтгэл зүйн өөдрөг, цовоо сэргэлэн, идэвхтэй байдлыг бүрдүүлэх.

Биеийн жинг хэвийн байлгах.

Эрч хүчтэй, эрүүл чийрэг болгох, хэт их ядрахаас сэргийлэх.

Цусан дахь НХ, ТГ-ыг бууруулах ба ИНЛП _ сайн _ холестрины хэмжээг нэмэгдүүлэх.

АДИ эрсдэлээс сэргийлэх, даралтыг бууруулах.

ЧШ-ийн II хэлбэр, зүрхний титэм судасны өвчин, шигдээс, бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчлөх, давтан тохиолдол, улмаар нас баралтын эрсдэлийг бууруулах

<fb:like href="http://www.103.mn/archives/442" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/442"></fb:comments>

Хөдөлгөөн, дасгалын тухай ойлголт
Бүх насны хүмүүс өөрийн амьдрах хугацаандаа тогтмол биеийн хөдөлгөөн хийж байдаг. Хөдөлгөөн нь хүний амьдралын маш чухал зүйлийн нэг юм. Хөдөлгөөнийг дотор нь:

ахуйн хэрэгцээнээс үүссэн өөрийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан (хог шүүрдэх, шал, аяга таваг угаах, гэр цэвэрлэх зэрэг),

байгалиас заяасан бие махбодийн үндсэн хөдөлгөөн (алхах, суух, босох, хэвтэх, явах, гүйх, харайх, авирах зэрэг) гэж ерөнхийд нь 2 хуваадаг.

Хүн зорилготойгоор хөдөлгөөнөө идэвхжүүлдэг. Хашаа хороо, зам талбай цэвэрлэх, ногоо тарих ба арчлах зэрэг нь бүгд идэвхитэй хөдөлгөөн болдог. Орчин үед хүмүүсийн ахуй амьдралд автомат ажиллагаатай, хөдөлмөр хөнгөвчилсөн олон төрлийн багаж төхөөрөмж нэвтэрснээр өдөр тутам хийж байдаг идэвхтэй  хөдөлгөөн эрс багассан байна. Ихэвчлэн суугаа ажилтай байдаг албан хаагчид нь  цахилгаан шат хэрэглэлгүйгээр шатаар өгсөх, хэн нэгнийг утсаар бус очиж дуудах  зэрэг энгийн үйлдлүүд нь хөдөлгөөний идэвхтэй байдлаа хадгалахад ихээхэн  тустай.

Дасгал гэдэг нь эрүүл чийрэг, зөв галбиртай болох, түүнийгээ хадгалж байхын тулд тодорхой үйлдлийг зорилготой, төлөвлөгөөтэй, олон давталттай, эрэмбэ дараалалтай хийдэг хөдөлгөөний  цэгцтэй жор юм. Дасгал хөдөлгөөн нь хүний бие махбодын илч зарцуулалтыг сайжруулж, бодисын солилцоог эрчимжүүлсэнээр биед хуримтлагдах хортой бодисоос чөлөөлөхөд ач холбогдолтой. Тухайлбал ажилдаа явах ба гэртээ харихдаа өдөр бүр явган алхах, эсвэл зөөлөн шогшиж гүйх нь дасгал хөдөлгөөний нэг хэлбэр юм. Зарим хүмүүс чөлөөт цаггүй, бололцоо муутай, мэдлэггүй, дадал хэвшилгүй зэрэг шалтгааны улмаас дасгал хийдэггүй эсвэл дасгал хөдөлгөөн хийх сонирхолгүй байдаг. Энэхүү хандлага нь хүмүүсийг хөдөлгөөний хомсдолд хүргэдэг байна.

Хэвлэл мэдээллийн эх сурвалж, судалгааны дүнгээс хүмүүс биеийн тамирын дасгал хийхээсээ, энгийн хөдөлгөөн хийх сонирхол ихтэй байдаг нь ажиглагджээ.

Явган алхах, дугуй унах, цэцэрлэгт ажиллах зэрэг төдийлөн их эрч хүч шаардахгүй энгийн хөдөлгөөн хийх нь биеийн тамирын дасгал хийхээс илүү сонирхолтой, зугаатай байдаг байна. Харин дасгал хийх нь хувь хүнээс илүү их эрч хүч, чармайлт шаарддаг. Хүн эрүүл чийрэг бие бялдартай байхын тулд өдөр тутам энгийн хөдөлгөөнтэй байх, эсвэл байнга дасгал хийхийн аль нь илүү ач холбогдолтой талаар та нар мэдэх үү?

<fb:like href="http://www.103.mn/archives/441" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/441"></fb:comments>