Эрүүл мэнд » Эмэгтэйчүүд

Болзоондоо хоцорч ирээд хайртай залуугийнхаа талаар юу мэдэж болох вэ?
Хайр дурлалыг болзоогүйгээр төсөөлөх аргагүй. Тэгэхээр хайр дурлалтай учирч явсан бүсгүй хүн болгон болзоонд явж байсан. Харин бүсгүй та болзооноосоо хэзээ ч хоцорч байгаагүй юу? Тэгвэл болзоонд бүсгүй хүн хоцорч ирэхийг ер нь байх ёстой зүйл  гэж үздгийг мартаж болохгүй.  Өөрөөр хэлбэл эрчүүд хоцорсон хугацаанд хүлээснээрээ тухайн бүсгүйг хэр их хүсэн хүлээж байгаагаа харуулдаг уламжлалтай. Ингээд болзооноосоо 5-10 минут хоцорч ирснээр та болзсон залуугийнхаа талаар олон зүйлийг мэдэх боломжтой юм.

Хүлээж байгаа хүн биеэ хэрхэн авч явж байгааг нь ажигласнаар тухай хүний талаар олон зүйлийг хэлэх боломжтой гэж сэтгэл судлаач -д нотолж байна. За ингээд гар утсаараа урьдчилан холбогдоод зай нь дуусах гээд байгаагаа мэдэгдэсний дараагаар 10-15 минут хоцроод болзсон залуугаа сайн ажиглаарай.

1.Залуу чинь тэвчээр алдарсан янзтай ийш тийш холхино

Ийм эмэгтэйчүүд огцом, түргэн, тэсрэлтийн гэмээр зантай. Улмаар бодолгүйгээр элдэв зүйл хийчихээд дараа нь харамсах нь цөөнгүй. Тэвчээр муутай, сэтгэл хөдлөл нь тогтворгүй. Эмэгтэйчүүдийг шууд л ганц дайралтаар байлдан дагуулах дуртай.

Энэ нь бүтэлгүйтвэл сэтгэлээр унаж, гутралд ордог, эсвэл өөр бүсгүйн эрэлд гарна. Мэхлэлт, дурлалын шинэ адал явдал эрэлхийлэх хүсэл нь ойр ойрхон илэрдэг хэдий ч амрагийн ажилдаа сайн,  халамжит нөхөр, аав байж чаддаг.

2.Хүлээх зуураа цагаа дэмий үрэлгүй юм уншин сууж, эсвэл зогсож байдаг

Ийм хүнийг уурлуулах, барьц алдуулах тун хэцүү. Тэвчээртэй, тайван хүн. Хамгийн гол нь суусан газраасаа шороо атгаж босдог хүн болохоор амьдралын ямар ч нөхцөл байдалд дасан зохицох чадвар өндөртэй. Ийм төрлийн хүмүүс таагүй байдалд орж, гомдож уурлалаа ч гол төлөв гаднаа юу ч мэдэгдэлгүйгээр бүгдийг дотроо хураан дардаг.

Өөртөө итгэх итгэл, өгөх үнэлгээ нь өндөрө болохоор ажил мэргэжил нь урагштай байдаг. Таалагдсан бүсгүйгээ урт удаан хугацаанд тойглож, араас нь гүйх замаар буулгаж авдаг. Түр зуурын харьцаа тогтоохдоо тааруу ч гэр бүлийн амьдралд итгэж болохоор хүн.

3.Нүдээ анин биеэ суллаад сандал дээр тухалчихсан сууж байдаг

Өөртэй нь холбоогүй, хамаагүй л бол юу ч байсан үл тоосон байр суурьнаас ханддаг хүмүүс гол төлөв ингэдэг. Олны аясыг дагах дургүй ч гэлээ өөрөө ч гэсэн ямар нэг үзэл бодол, санаа оноогүй явах нь давамгайлдаг. Эмэгтэй хүнтэй харьцахдаа идэвхгүй байр суурь баримталж, эмэгтэй хүнээр байлдан дагуулуулах сонирхолтой.

Гэр бүлийн амьдралд ямар ч санаачлагагүй төдийгүй уйтгар төрмөөр хөндий байдал гаргах нь цөөнгүй. Улмаар гэр оронтой холбоотой бүх хариуцлага, ажил энэ тэрийг эмэгтэйдээ үүрүүлдэг. Чөлөөт цагаа буйдан дээр тухлан зурагт ширтэж өнгөрүүлэх дуртай.

4.Ойрхон байгаа хүнтэй тав гурван үг сольж цаг нөхцөөж байдаг

Танихгүй хүмүүстэй тав гурван үг солих дуртай хүмүүс нь өөртөө итгэл муутай, түгшүүртэй, болгоомжтой байх нь олонтаа. Тэд хууль дүрмийг ягштал дагадаг бөгөөд нам, том компани, клуб, албан газар гэх мэтийн ямар нэгэн нэртэй, том зүйлийн нэг хэсэг нь байхыг юу юунаас илүү хүсдэг.

Иймд хараат бус байх, яаралтай шийдвэр гаргах, хариуцлага хүлээх зэрэгт сандарч, тэвдэн үгүй бол сэтгэлээр унаж гутардаг. Харин бүх зүйл нь цэгцэрсэн өдөр тутмын амьдралд ийм эрчүүд нь сэтгэл хангалуун байдаг бөгөөд ямар нэг зүйл өөрчлөхийг хүсдэггүй. Ийм эрчүүд нь үерхдэг бүсгүй, эхнэр энэ тэрдээ маш үнэнч бөгөөд, атганд нь өөрийгөө болон хэтэвчээ тушаачихдаг.

5.Дэргэдэх хүндээ заавар, зөвлөгөө өгөх, шүүмжлэх гэх мэтээр зохион байгуулагч, даргын ажил хийж зогсдог

Ийм хүн ямар ч үед нөхцөл байдлыг хяналтандаа байлгаж, санаачлагыг гартаа авахыг хичээдэг. Улмаар гэртээ ч тэр, ажил дээрээ ч дэр хатуу дарга, том босс байдаг. Эмэгтэй хүнтэй харьцахдаа мөн л санаачлагыг гартаа авч, удирдаж залдаг бөгөөд барагтай л бол эмэгтэйнхээ хүсэл, саналыг сонсдоггүй. Гэр бүлийн амьдралд тэд эхнэр, хүүхдээ хатуу гараар барьдаг сонгодог төрлийн дарангуйлагч болдог. Гэхдээ үүнтэйгээ зэрэгцэн үнэнч нөхөр, гэр бүлийнхээ сайн сайхны төлөө уйгагүй зүтгэгч байдаг.

6.Хүлээх зуураа зангиагаа, барьж байгаа цэцгээ, сонингоо гэх мэтээр юу ч хамаагүй тэвчээр алдарсан байртай үнгэлж байдаг

Ийм эрчүүд гол төлөв зөн билиг нь сайн хөгжсөн, мэдрэмтгий, сэтгэлийн хөдөлгөөнтэй, тачаангуй хүн байдаг. Гэхдээ өөрийнхөө хүсэл мэдрэмжийг илэрхийлэх гэж яардаггүй. Ажил нь амжилтгүй болох, дурлал нь бүтэлгүйтэх гэх мэтийн амьдралын хүнд дарамтын нөлөөгөөр ийм төрлийн хүн өөртөө итгэлгүй түүртсэн хөөрхийлөлтэй нэгэн болж хувирч магадгүй.

Хайр дурлалаас болж шаналах нь олонтаа бөгөөд гэр бүлийнх нь амьдрад аз жаргалтай атал хардах, үл итгэх шалтаг олчихсон шаналж явах нь цөөнгүй. Гэхдээ хайрласан эмэгтэй хүнийх нь ухаан, тэвчээр, хүлээцтэй байдал нь ийм төрлийн эрчүүдийг халамжтай, гэр амьтай хүн болгож чаддаг.

7.Уцаарлаж бухимдсан байртай минут тутамд цагаа ширтдэг

Төрөлхийн “эсэргүү”, үргэлж бусадтай болон өөртэйгээ зөрчилдөж явдаг хүн ийм авир гаргадаг. Юу ч байсан, хэн ч байсан, ялангуяа өөрөөсөө дээгүүр албан тушаал, эрх мэдэлтнүүдийг эсэргүүцэн сөрж зогсох гэсэн гол зорилготой. Ийм хүн мэдээж ажил мэргэжилдээ өндөр амжилт гаргах нь өдрийн од шиг ховор. Гэсэн атлаа миний алдаанд надаас бусад бүх хүн буруутай гэсэн зарчмыг ягштал баримталдаг.

Гэр бүлийн амьдралд мөн адил хувиа хичээж довоо шарлуулсан авир гаргадаг бөгөөд ханиа элдэв ялихгүй зүйлээр өөнтөглөж, өөрийнхөө зөв гэдгийг нотлох дуртай. Өөртөө итгэлтэй, дайчин, зоригтой эмэгтэйг эхнэрээ болгож авах сонирхолтой байдаг ч бодит байдал дээр өөрийнх нь элдэв авирыг чимээгүй тэсээд өнгөрч чадах даруухан, үгэнд оромтгой, дуу султай эмэгтэйг сонгож авдаг.

Дүгнэлт

Арван хуруу тэгш хүн гэж байдаггүй болохоор хүн болгонд өөрийн гэсэн сул тал, дутагдал байдгийг мартаж болохгүй. Гол нь тухайн хүнд байгаа сайн муу талуудын аль нь давамгайлаад байна вэ гэдэг л чухал.

Эцэст нь хэлэд болзоондоо дандаа хоцроод байж бас болохгүй биз. Дандаа хоцорч ирээд байвал залуугийн тэвчээр нэг өдөр дуусаад хоцордоггүй хүнтэй болзохоор шийдэж бас магадгүй юм шүү. Тэгэхээр хэтрүүлэхгүй бас дутаалгүйгээр донжийг нь таруулаарай бүсгүйчүүд минь.

Та сэтгэгдлээ хуваалцаарай буюу надад ийм зүйл тохиолдсон юм №2
Манай сайтын сэтгэдэл дээр “odgoo” гэдэг хэрэглэгч ийм нэгэн сэтгэгдэл үлдээснийг конвертэрээр хөрвүүлэн эрхэм танд үзүүлэхээр шийдлээ. Яагаад вэ гэвэл түүнд тун таагүй зүйл тохиолдсон ч азаар харьцангуй “гайгүй” гэж болохоор салсан бололтой юм. Тэр дээгүүр сонсдоггүй юм бол ядаж манай сайтын хуудаснаа ч гэсэн бухимдлаа тайлан хэлэлцэж, бодол саналаа хуваалцан нэгэндээ тус болж байх хэрэгтэй гэж бодлоо.

За ингээд хүргэж байна:

” Хатагтай эмнэлэг ямар ч чадваргүй.Тест -ээр үзээд жирэмсэн гэж гараад, Хатагтай дээр очоод ЭХО-д харуулсан чинь умайндаа алга, яг савны гадуурх жирэмслэлт байна гээд… Шинжилгээ өгч энэ тэр гэж яваад 1 дэхдээ шинжилгээнийхээ хариуг авахад ялт ч гүй жирэмсэн гэсэн хариу гарсан.Тэгээд намайг дахиж үзсэн ч гүй, манайд төлбөртэй хагална, харъяа дүүрэгтээ очиж хэвтвэл үнэгүйи биз, өөрөө шийд гэхээр нь 3 дугаар төрөхөд яваад очлоо.

Тэгсэн тэнд ч үзсэнгүй шууд “Хатагтай”-гийн эмч Отгонболд эмчийн бичиж өгсөн 1 цаасны өөдсийг хараал шууд за жижигхэн юм байна шууд тариа хийчихьэ, шимэгдүүлчдийн гээд. Тэгээд би ч уулгамч юм шиг гэрээсээ тэр тариаг нь захиж авчруулаад шууд хийлгэчихсэн.

(Хагалгаанд өрөөгүй гээ мааааш том аз гэж бодож байна) Тэгээд маргааш нь буюу саяны 2 дахад өглөө нь эмч нь эхо-д хараад юу гэсэн гээч?

Зүгээр савандаа л байгаа хүүхэд байгааз дээ? Хаана үзүүлээд ийм онош тавьдийн, эм тариа хийлгэчээгүй биз дээ гэж байгаам чинь.

БИ хагалгаанд ороогүйгээ аз гэж бодсон…Ийм л байна даа.

Отгонболд эмч ч хүүхэд хэд хоногийн дараа умайдаа ордогийг мэддэггүй, 3-р төрөх ч хэвтэж буй өвчтөндөө албан эсөөр үзлэг шинжилгээ хийдэггүй, нэг нэгнийхээ үгээр хүн алахад тун чиг бэлэн байдийм байна лээ дээ. Хэрэв би тэр эрчээрэээ хагалгаанд орсон бол Отгонболд эмчтэй заргалдах байлаа.

Нэгэнт хүчтэй тариа хийгээд өсөлтийг нь зогсооцон хүүхдээр ч би юугаа хийхэв гээд аборт -онд ороод л дууссан даа.

Угаасаа манайханд ХАРИУЦЦЛАГА гэж юм юу ч алга. Хүний амийг таньдаг хүн, эсвэл мөнгөөр л хэмжиж байна даа.

Энэ муусайн хунд сурталтангууд ….-ТАЙ цааш далд орвол таарна…Хэлэх уг алга даа….”

Үүнийг уншаад адил бэрхшээлийг давсан хүмүүс “туршлага”-аасаа хуваалцаж, бэрхшээлтэй тулгараад байгаа нь нэгийг бодож, эмч мэргэжилтнүүд нь уншвал нэг байтугай олон зүйлийг эргэцүүлэн бодож, дүгнэл хийнэж гэж найдаж байна.

103.mn

Эмэгтэйчүүдийн баярын мэнд буюу эрүүл мэндтэй холбоотой эмэгтэйчүүдийн давуу талуудын тухай
Эрхэмсэг бүсгүйчүүд та бүхэндээ www.103.mn –ээс баярын мэнд хүргээд эрүүл энхийн түмэн жаргаланг хүсэн ерөөж байна. Ингээд эрхэм бүсгүй таны сайн мэдэж байгаа зарим зүйлсийг сануулж нэг давтахаар шийдлээ. Хажууд чинь байгаа эрчүүд энэ бүхнийг мэдэхгүй байгаа  бол хэлж өгөөд уншуулаарай.

•	Эмэгтэйчүүд илүү урт насладаг давуу талтай. Дунджаар 5-7 жилийн урт насладаг. Тэгэхээр аливаа нэг айл гэр, овгийн хамгийн нарийн нандин нууцыг зөвхөн эмэгтэйчүүд л ам дамжуулан үр удамдаа аль болох үнэн бодитоор нь хэлж үлдээдэг.

•	Элдэв аюул осол тохиолдоход эмэгтэйчүүдийг хамгийн түрүүнд авардаг. Яагаад вэ гэвэл байгаль дэлхий илүү үнэ цэнэтэй, илүү нандин зүйлээ хамгийн түрүүнд аварч хамгаалж байхыг чармайдаг юм. Нэг эмэгтэй хүнийг аварна гэдэг удалгүй орчлонд ахиад нэг хүн мэндлэх боломж олголоо гэсэн үг.

•	Эрчүүд бэлгийн сулралтай гэдгээ нуух боломжгүй байдаг бол эмэгтэй хүн хөрөлтэй хэнд ч мэдэгдүүлэхгүй байж чадна. Эмэгтэйчүүдийн дур тавилт удаан үргэлжилдэг.

•	Ажил хийдэггүй эмэгтэйг ар гэрээ авч яваа гэрийн эзэгтэй гэж хэлцгээдэг бол ажилгүй эрэгтэй хүнийг хамгийн эелдэг хэлэхдээ л “арчаагүй залхуу” гэдэг.

•	Хүсвэл эрэгтэй хүний ямар ч хувцсыг өмсөөд  бүр ч илүү дур булаам харагдаж чаддаг. Харин эмэгтэй хүний хувцас өмссөн эрэгтэй хүн ч дээ их бодож л өртэйгээ адил заваан юмны л анхаарлыг татах биз…

•	Эмэгтэй хүн кино үзэж байгаад сэтгэл хөдөлсөн газраа ичилгүйгээр уйлж болно. Хэрэлдэж байгаад шар нь хөдлөхөөрөө зоволтгүйгээр уйлж чадна. Дараа нь хэн ч муу хэлэхгүй. Харин ингэсэн эрэгтэйг ч дээ …

•	Гуч нэлээн гараад ирэхээрээ халзарна гэж айлтгүй.

•	Өвдөлт даах чадвар нь эрчүүдийнхээс хавьгүй өндөр. Итгэхгүй бол дурын эмнэлгийн тарианы сувилагч, мэс заслын боолтын сувилагчаас асуугаад үзээрэй. Хэн нь илүү янгууч байдаг вэ гээд.

•	Эмэгтэйчүүд барагтай бол хэрэг хийдэггүй ухамсартай, хийсэн ч баригдахгүй байх ухаантай. Тийм ч болохоор хорих газруудад ял эдлэж байгаа эмэгтэйчүүдийн тоо эрчүүдийнхээс хавьгүй цөөн байдаг юм.

•	Эрчүүдийн удаан хугацааны туршид эргэцүүлэн бодож байж олж мэддэг зүйлсийг төрөлхийн зөн совингоороо асар богино хугацаанд, мэдэрч, тааж чаддаг нь эмэгтэйчүүдийн маш том давуу тал юм.

•	Нөхөн сэргэх чадвар маш өндөр байдаг нь эмэгтэйчүүдийн бас нэг том давуу тал. Эмэгтэй хүн 1,5 литр орчим цус алдсан ч онц хүндрэлгүйээр тодорхой хугацааны дараа нөхөн сэргэж чаддаг бол эрэгтэй хүн ийм хэмжээний цус алдсан бол шууд л “тхе энд”,  “конец фильма”, “төгсөв”.

Энэ мэтээр энэ жагсаалтыг эцэс төгсгөлгүй үргэлжлүүлж болно. Эрхэм бүсгүй та нэмэхийг хүссэн зүйл нэмээд бичээрэй.

Нууц амрагууд ингэж зөвлөжээ
Гэр бүлийн хүндээ үнэнч явах нь бие махбодийн болон сэтгэл санааны эрүүл мэндэд хамгийн сайн нөлөө үзүүлдэг гэвэл маргах хүн гарахгүй байх. Ядаж л нөгөө БЗХӨ тусна гэхгүй, баригдчихвал хэрүүл маргаан дэгдэнэ гэж стресст орохгүй. Гэвч хүн гэдэг амьтан ямагт байгаагаасаа илүү ихийг харж явдаг болохоор… Ингээд олон зүйл нуршилгүйгээр эмэгтэйчүүдэд зориулсан нэгэн сайт дээр гарсан асуулгаас сонирхуулъя.

Энэ сайт нь нөхрийгөө өөр хүнтэй “яваад байгааг” яаж мэдэх вэ гэсэн асуулга явуулжээ. Гэхдээ зүгээр ч нэг асуусангүй эхнэртэй эрчүүдтэй “явж” байсан “туршлагатай” бүсгүйчүүдээс туршлагаасаа хуваалцахыг хүссэн байна. Ингэхэд нь бүсгүйчүүд нэг иймэрхүү хариултууд өгсөн байх юм. Ямар нэг дүгнэлт хийх гэсэнгүй. Эрхэм та өөрөө нэгийг бодож, хоёрыг тунгаагаад сэтгэдэл, дүгнэлтээ бичнэ биз.

Гэнэтийн сулрал

Надтай явдаг байсан залуу эхнэртэйгээ унтана гэхээс залхаад байна гэж ярьдаг байсан. “Дандаа нэг янзаараа, уйдаж үхмээр” гэж ярьдаг байсан шүү. Тэгэхээр хэдий улиг болсон мэт санагдаж болох ч нөгөө ажлаа арай илүү сонирхолтой, кайфтай болгох гэж л эрчүүд нууц амрагтай болдог гэж санагддаг. Тэр залуу ч надтай нэг оронд орохоороо ёстой баллаж тавьдаг байсандаа. Гэртээ хариад эхнэрийнхээ өвөрт орохоороо юу ч чадахгүй болчихдог байсан гэдэгт зуун хувь итгэлтэй байна. Яах вэ, хамаг юмаа надад шавхаад үлдээчихдэг байсан юм чинь. Тэгэхээр миний бодлоор бол эхнэр нөхрийн харьцаанд секс цөөрөөд ирвэл нэг л биш байгаагийн шинж мөн.

А.26 нас.

Ажлыг нь шинж

Жинхэнэ нэр, хаягаа хэлэхгүйгээс хойш нуугаад яах вэ, надад эхнэртэй хоёр ч нууц амраг байсан. Эхнийх нь уран бүтээлч, урлагийн хүн. Эхнэр нь дөнгөж төрчихөөд байсны дээр, урлагийн хүн гэдгээрээ дандаа шинэ соргог юм мэдэрч байх ёстой байдаг юм гэсэн. Тэгээд ажлын амралтын өдрүүд гэлтгүйгээр чөлөөт цагаа бүхэлд нь надтай өнгөрүүлдэг байсан шүү. Эхнэртээ болохоор урлагийхантайгаа хаа нэгтэй уулзаад явж байна ойлгоорой гэж худал хэлдэг гэж байгаа. Нөгөө тэнэг нь түүнд нь итгэхийг нь яана. Нөхөр нь ч гэсэндаа хувиа хичээсэн өөдгүй амьтан. Тэгэхээр урлагийн хүн гэхээр нь зөвхөн уран бүтээл туурвих гээд л уран бүтээлч эрэл хайгуул хийгээд явдаг юм гэж тэнэгтэх хэрэггүй байх. Тэр уран бүтээлий эрэл хайгуул гэж юу байдгийг нь би сайн мэднэ. Тэгэхээр нөхрүүдийнхээ худал үгэнд итгэх биш харин ажил хэрэг, үр дүнг нь шалгах хэрэгтэй байх.

Хоёр дахь “ну.а” залуу болохоор надтай хамт ажилладаг байсан. Өдөржин шөнөжин шахуу надтай хамт ажил дээрээ байж байгаад орой хонох гэж л харьдаг байсан. Тэр зуураа ажил дээр, эсвэл найзуудынх нь гэрийг илүүчилдэг байсан. Эхнэртээ болохоор амьдралынхаа төлөө мөнгө хийгээд ёстой нэг завгүй явна гэж донгоддог байсан. Тэгэхээр нөхрийн чинь ажил дандаа гэнэт яаралтай юм гараад, дандаа оройтоод байдаг болсон бол сэжигтэй шүү гэж эхнэрүүдэд хэлмээр байна. Юмыг яаж мэдэх вэ гээд ажил дээр нь “санамсаргүй” гэнэтийн шалгалтаар очиж үзэж байсан нь дээр шүү. Үнэхээр ажил ихтэй байвал сайн л биз. Үгүй бол харин…

Б. 32 нас

Шинэ үг

Би нууц амраг ч байж ч үзсэн, бас нөхөртөө араа тавиулдаг эхнэр ч байсан үзсэн. Нөхрийгөө намайр мэхэлдэг гэж зүүдлээ ч үгүй явж байгаад өөрийнхөө нууц амраг залуугийн яриаг сонсож байгаад гэнэт ойлгосон гэх үү дээ. Яасан бэ гэхээр нууц амраг залуу маань намайг дагаад миний хэргэлэдэг үгсийг хэлдэг болчихсон байхыг гэнэт анзаарсан байхгүй юу. /Би өөрөө дизайнер мэргэжилтэй л дээ. /

Харин нөхөр маань болохоор гэнэт сүүлийн хэдэн сар дан хууль зүйн үг хэллэг ашигладаг болчихсон байсан юм. Тэгээд яах вэ юу билээ энэ чинь гэж бодож байгаад тандсан чинь… яг байдаг байхгүй юу. Нууц амраг эмэгтэй нь хуульч, компанийх нь хуулийн зөвлөх хийдэг байсныг нь олж мэдсэн дээ… Бас нээрээ нууц амраг залуугаа эхнэртэйгээ хамт гудамжаар явж байхыг нь хараад нэг сонин юм ажигласнаа хэлье. Юу вэ гэхээр тэр явж байхдаа дандаа эхнэрээсээ нэг ахлам, хагас алхам хэртэй зайнд түрүүлж алхах гээд байсан. Хөндлөнгөөс харахаар өөрийн мэдэлгүй эхнэрээсээ зай аваад байгаа нь нүдэнд тусч байсан шүү. Дараа би нөхрөө харсан чинь бас яг тэгэж байсан.

Э.27 настай.

Гөлөгнөөд ирвэл…

Би эхнэртэй гурван ч эртэй явж үзсэн. Бүгд л сайхан гэр бүлтэй. Маш нямбай гэдгээрээ хоорондоо адилхан гэмээр юм уу даа. Үс, үнэр энэ тэр гээд ямар ч ул мөр үлдээдэггүй байхыг хичээдэг. Уулзах болохоороо ямар ч үнэртэй ус энэ тэр хэрэглэхгүй байхыг гуйдаг байсан. Би ч гэсэн хэзээ ч өөрөө тэдэн рүү залгадаггүй, мессеж энэ тэр бичдэггүй байсан.

Нэг нь намайг ийш тийш ажлаар, томилолтоор явах болохоороо авч явдаг. Тэгэхдээ эхнэртээ болохоор манай ажлын мэргэжлийн зөвлөх гэж хүн надтай хамт явна гэж хэлдэг. Юмыг яаж мэдэх вэ гэж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа нь тэр. Тэгээд ч тэр үү эхнэрүүдэд нь нэг ч удаа баригдаж байгаагүй. Гэхдээ хачирхалтай нь гэвэл эхнэр нь утсаар ярихаар л жинхэнэ “гөлөг” болно доо. Яах вэ ийх вэ, яасан ийсэн, миний хайр майр энэ тэр гээд л утсаа барьчихаад л утсаа бараг л долоохоо шахдаг байсан. Тэгэхээр миний бодлоор бол нөхрүүд чинь гэнэт утсаар ярихдаа гөлөгнөөд ирвэл сэжигтэй шүү. Юмыг яаж мэдэх вэ …

Д. 30 настай.

Урвагчтай нялагнах хэрэггүй

Эхнэрүүдээ эх гэсэн нэрнээс гадна эмэгтэй хүн, бүсгүй хүн гэдгээ мартах хэрэггүй. Эрчүүд худал ярьдаг ч эцсийн эцэст баригддаг л байхгүй юу. Хэрэв сэжиг төрсөн бол эд баримтыг нь олох хайр хэрэгтэй. Өөр дугаартай болчоод симээ сольж хийгэд байна уу гэдгийг шалга. Оройтож ирдэг болсон бол хармаа энэ тэрийг нь ухаад үз. Ямар дотуур хувцас өмсөж байна, ажилдаа ирэх, явахдаа гэнэт дандаа усанд ордог болчихсон бол ялангуяа нэгжиж үзэх хэрэгтэй. Мессежийг нь унш, мэйлийг нь шалга.

Ажлаас ирэх, явахад нь үнсэх гэхээр бултаад байна уу? Сэжигтэй шүү. Хоёр долоо хоногоос илүү хугацаагаар унтахгүй байна уу? Бас л сэжигтэй шүү. Яаралтай арга хэмжээ ав. Урвагч, мэхлэгч хүнтэй нялагнаад байх хэрэг юу байна. Бүр үнэрлээд үзэж болно шүү дээ. Өөр эмэгтэй хүний үнэртэй усны үнэр гэдэг маш содон байдаг. Нуушаад яах вэ, би өөрөө ч гэсэн олон эрчүүдтэй явж үзсэн эмэгтэй. Тийм ч болохоор хэлж байгаа юм. Харин мэхэлж байгааг нь гадарлаад байгаа мөртлөө баримт олохгүй яваад байгаа бол мэдсэн ч мэдээгүй дүр эсгэх нь танд ашигтай байгаа хэрэг.

Э. 45 настай.

Бүдүүлэгтэж байгаа бол

Миний нууц амраг залуугийн эхнэр нь компьютер, интернэтийн талаар ямар ч мэдлэггүй байсан нь их сайн хэрэг болсон гэх үү дээ. Далимдуулаад хоёулаа бараг дэргэд нь шахуу мессенжердээд, мэйл бичилцээд суудаг байсан гэх үү дээ. Надад ямар гоё уран үгтэй мэйл бичдэг байсан гээч… Тэгсэн мөртлөө эхнэртэйгээ утсаар ярихаараа бараг эхнэрийнх нь өмнөөс уур хүрмээр байдаг байсан. Аймаар муухай бүдүүлэг ярьна. Бараг л дандаа яах гээд байгаа юм, хуц п… шахуу үг хэлнэ.

Тэгэхээр миний бодлоор бол нөхөр чинь элдэв заваан үг хэрэглээд бүдүүлэгтээд эхэлсэн бол нэгийг бодох хэрэгтэй шүү. Би тэгээд нэг удаа тэсэлгүй тэр залуугаа эхнэр чинь чамайг гадарлахгүй байна уу гээд асууж үзсэн. Тэгсэн чинь би сексийн тал дээр бүрэн хангаад байдаг болохоор сэжиг авдаггүй юм. Тэгээд дээр нь намайг төрөлхийн тийм бүдүүлэг зантай гэж бодоод сурчихсан байхгүй юу гэж хариулсан. Би л лав эхнэр нь байгаад намайг тийм үгээр надтай ярьдаг байсан бол тэсэхгүй ээ…

Г.24 настай.

Гэнэт аз жаргалаар гийгээд ирвэл…

Би найз хүүхнийхээ нөхөртэй нь явдаг байсан. Хүмүүсийн хэлдгээр өөдгүй гичий л байсан байсан гэхүү дээ. Гэхдээ нуугаад яах вэ, би үнэхээр тэр залууд хайртай, тэр ч надад байсан. Гэвч тэднийх гурвын гурван хүүхэдтэй байсан болохоор салж нийлэх хэрэггүй гэж шийдэцгээсэх л дээ. Харин найз хүүхэн маань бид хоёрын талаар огт сэжиг авалгүй яваад байсанд би одоо хүртэл гайхдаг юм. Яагаад вэ гэхээр бид хоёр үе үе “факталдаг” байсан. Жишээлэхэд, би өөрөө цав цагаан дэлбээтэй цэцгэнд дуртай л даа. Тийм болохоор нөгөө залуу маань байсхийгээд л надад цэцэг бэлэглэнэ.

Гэхдээ эхнэрээ мэхэлж байгаа гэдэг утгаараа сэтгэл нь зовоод эхнэртээ бас яг адилхан цэцэг аваад бэлэглэчихдэг. Тэгсэн чинь нэг удаа найз хүүхэн маань надад ярьдаг байгаа “Манай хүн юу болчихоод байгаа юм бол оо. Би цагаан өнгөтэй цэцгэнд дургүй гэдгийг мэддэг мөртлөө байсхийгээд л тийм цэцэг барьж ирдэг болчихлоо. Сэтгэл гаргаад цэцэг аваад ирж байхад нь ямар би сарнай цэцгэнд дуртай, яваад солиод ир гэлтэй нь биш гэж бодоод дуугүй л аваад байгаа. Дээр нь сугалаагаар саяыг хожчихсон юм шиг аз жаргалаар гийгээд, талимайраад л явах болсон” гэж.. Тэгэхээр хүндэт эхнэрүүд минээ нөхөр чинь та хоёрын өнгөрсөн амьдралын чинь нарийн ширийн зүйлсийг гэнэт мартаад ирвэл андуураад байгаагийн шинж шүү гэж хэлмээр байна. Дээр нь гэнэт аз жаргалаар гийгээд тальмайраад яваа бол бүр ч…

С.37 настай.

Өө

Миний нууц амраг залуу шууд л ил цагаан худал хэлдэг байсан. Надтай уулзмаар болохоороо эхнэрээсээ элдэв өө хайгаад, хэрүүл нэхээд эхэлдэг байсан. Тэгэж байгаад хэрүүл дэгдээд ирэхээр хүн амар тайван байлгүй, энд чинь байж суух арга алга гээд хаалгаа саваад гардаг. Эхнэр нь хаачих гэж байхыг нь асуухаар “Нууц амрагийндаа очлоо” гэчихдэг. Ийм хариулт сонссон эхнэр нь хачирхалтай нь тайвшраад үнэхээр нууц амрагийнх руугаа явж байна гэж боддоггүй байсан шүү. Зальтай эр байгаа биз? Ер нь миний бодлоор нөхөр нь зальтай байх тусам эхнэрүүд нь гэнэн, итгэмтгий байдаг юм шиг ээ. Тэр бүү хэл миний үс машиных нь суудлын бүрээс дээр наалдаад үлдчихсэн байсан чинь “Юу дэмийрээд хий хараад байгаа юм” гэж улаан цагаан загнаж, уурласаар байгаад зөв зүгээр мултарчихсан гэж надад ярьж байсан гээд л бодчих.

Д.32 настай.

Шинэ байрлал туршаад эхэлвэл…

Би сексийн тал дээр тун гарамгай гэмээр нэг залуутай явдаг байлаа. Эхнэртэй залуу. Орон дотор элдэв юм туршихыг нь зөвшөөрдөг байсан. Би ч бас хүн юм болохоор тэр тал дээр өөрийн гэсэн стильтэй, зуршилтай гэмээр юм уу даа. Тэгсэн чинь нэг удаа миний стилийг авгайтайгаа туршиж үзсэн гэж надад хэлдэг байгаа. Миний айсан гэж. /Би өөрөө ч гэсэн нөхөртэй хүн болохоор тэр залууг эхнэрээс нь салгаж хэрүүл энэ тэр дэгдээхийг хүсдэггүй байсан юм./ Шууд л “Тэнэг юм уу, эхнэр чинь өөр хүнтэй болсон гэдгийг чинь мэдчихнэ шүү дээ” гэж хэлсэн. Тэгсэн харин больсон гэж дараа нь хэлж байсан. Тэгэхээр эхнэрүүдээ, нөхөр чинь гэнэт нөгөө ажлынхаа стиль энэ тэрийг өөртэй чинь ярилцаж, зөвшилцөлгүйгээр өөрчлөөд эхэлвэл сэжигтэй шүү… Бас нэг юм нэмж хэлэхэд бид хоёр долоо хоногт гурван удаа яг тогтсон цагт уулздаг “журамтай” байлаа. Мань эр ч яг тэр өдрүүдийн, тэр цагт чухал ажилтай гээд эхнэрээ сургачихсан. Тэгсэн чинь нэг удаа би яагаад ч билээ уулзаж чадахаа байчихсан чинь мань хүн харин эхнэртээ сэжиг төрүүлэхгүйн тулд гэртээ харихын оронд энэ тэрүүгээр хэсч цаг барж байгаад харьсан гэсэн.

М.29 настай.

Эцэст нь дахиад сануулахад эхнэртээ үнэнч явна гэдэг эрүүл мэндэд хамгийн сайн нөлөө үзүүлдэг юм шүү.

Кесар хагалгааны дараах нөхөн сэргэлт
Ерөнхий

Кесар хагалгааны дараах нөхөн сэргэлт нь тухайн эмэгтэй нас, биеийн галбир төдийгүй хагалгаа хийлгэх болсон нөхцлөөс шалтгаална. Тиймээс нөхөн сэргэх хугацаа энэ бүхнээс шалтгаалаад янз бүр байдаг.

Өвдөлт

Ямар ч байлаа гэсэн кесар хагалгаа хийлгэсэн эхчүүд нь тодорхой хугацаанд өвдөлт мэдэрнэ гэдэгт бэлтгэлтэй байх хэрэгтэй. Өвдөлт нь оёдол, шархнаас гадна төрсний дараах умайн агшилтаас  үүсдэг. Мөн гэдэс дүүрэх нь өвдөлт өгч болно. Иймд эхний үед өвчин намдаагч эм өгдөг. Гэхдээ амаржих газраас гарсны дараа ч өвчин намдаагч эм уудаг тохиолдлууд байдаг аж.

Хагалгааны дараах эхний нэг хоногийн туршид эмэгтэйн биеийн тогтмол хяналтанд байлгана. Умайг агшааж, цус алдалтыг багасгах зорилгоор гэдсэн дээр мөстэй сав тавьдаг. Мөн умайн агшилтыг идэвхжүүлдэг, ходоод гэдэсний замын үйл ажиллагааг сэргээх эм уух заалт өгнө. Зарим тохиолдолд антибиотикууд өгч, цус алдалтыг нөхөхийн тулд физиологийн уусмар судсаар хийдэг.

Кесар хагалгааны дараах эхний хэдэн хоногууд хамгийн хэцүү. Хажуу тийш харж хэвтэх, ханиалгах, гүнзгий амьсгаа авах, гараа сунгаж юм авах зэрэг хамгийн энгийн хөдөлгөөн хийхэд ч хэцүү байдаг. Иймд хагалгааны дараах эхний хоногуудад төрөх эвгүй мэдрэмжүүдийг бага ч гэсэн хөнгөлөх зөвлөгөөг түүвэрлэн хүргэж байна. Зөвлөгөөг дагахын өмнө эмчлэгч эмчээс зөвлөгөө авах хэрэгтэйг мартуузай.

Хажуу тийш эргэх

1.Тавхайгаараа хэвтэж байгаагаа гадаргуйгаа тултал нь хөлөө өвдгөөр нь нугална.

2.Тавхайгаараа тулж байгаад биеэ өвдөгнөөс мөр хүртэл тэгширтэл нь гуяа өргөнө.

3.Дараа нь гуяа харах гэж байгаа тал руугаа эргүүлээд буулгана.

4.Дараа нь их биеэ мөн адил тал руу эргүүлнэ.

Хөдөлгөөнийг энэ дарааллын дагуу хийснээр оёдлыг гэмтэх, тохойгоо ойр ойрхон даавуунд үрж өвтгөхөөс сэргийлнэ.

Ханиалгах

Ханиалгах өвдөлт өгдөг ч ерөнхий мэдээ алдуулалт хийлгэсэн бол уушгинд хуримтлагдсан салстыг гадагшлуулахыгн тулд ханиахаас өөр аргагүй болдог.

Ийм нөхцөлдд дараах техникийг ашиглана:

1.Оёдлоо гар, дэрээр дарж, эсвэл алчуураар ороож бэхэлнэ.

2.Уушгийг дүүртэл нь гүнзгий амьсгаа авна.

3.Гэдсээ татаж байгаад төвийлгэлгүйгээр огцом, гэхдээ болгоомжтойгоор амьсгалаа гаргана.

4.Амьсгаа гаргахдаа “хафф-хафф” гэсэн авиа гаргана. Цагин дотор хэд хэдэн удаа давтана, ялангуяа цээж хэрчигнэж, шуугиаж байгаа үед. Харин цээж хэрчигнэхгүй цэвэр, өөрөө орноос тогтмол босдог бол энэ дасгалыг ойр ойрхон хийх шаардлагагүй.

5.Ерөнхий мэдээ алдуулалттайгаар кесар хагалгаанд орох гэж байгаагаа мэдэж байгаа бол энэ дасгалыг хагалгаанд орохоос өмнө хийж туршиж үзэх хэрэгтэй.

Босч зогсох, явах

Хагалгааны дараагаар эмчийн зөвшөөрлөөр, сувилагч, асрагчийн тусламжтайгаар орноос босч зогсоно. Үүний тулд:

1.Дээр дурдсан аргын дагуу хажуу тийш эргээд хөлөө унжуулаад өндийж сууна.

2.Өндийснийхээ дараа хэсэг хугацаанд хөлөө хөдөлгөн сууна.

3.Ингээд босч зогсоход бэлэн болсноо мэдэрмэгц хөлөө газар буулгаад асрагч, сувилагчийн тусламжтайгаар босно. Аль болох цэх зогсохыг хичээгээрэй. Анхлан өндийхэд толгой өргөх, дотор эвгүйрэх зэрэг шинж илэрч магадгүй. Үүнд айж гайхах хэрэггүй. Хэвлийн хөндийн хагалгаа хийлгэсэн хүнд ийм зүйлс мэдрэгдэх нь зүйн хэрэг. Тиймээс өндийхийн өмнө хөл гараа болгоомжтой хөдөлгөх зэргээр биеэ халааж өгвөл зүгээр. Хамгийн гол нь яарах хэрэггүй. Шат болгонд биеэ дасган аажмаар хийх хэрэгтэй.

4.Зогсоо байдалд дасаад ирэхээрээ аажмаар урагш бага зэрэг алхаж үзнэ.

5.Энэ мэтээр орноос босч зогсох тоолонд дараа дараагийн удаад өмнөхөөсөө илүү хөнгөн шингэн босдог болсноо өөрөө мэдэрнэ. Үүний хэрээр алхалах хугацаагаа бага багаар нэмэгдүүлэхийг хичээ.

Гэдэс дүүрэх

Хэвлийн хөндийн бүх төрлийн хагалгааны адилаар кесар хагалгааны дараах нөхөн сэргэх үед гэдэс дүүрэх нь нэлээд асуудал үүсгэдэг аж. Дүүрсэн хийх гаргах хүртэл гэдэс дүүрч, өвдөлт өгнө. Хагалгааны улмаас гэдэсний үйл ажиллагаа удааширдаг болохоор ийнхүү гэдсэнд хий хуримтлагдаж дүүрдэг.

Хэвтэж байхдаа дээш доош холхиж хөдлөх, гүнзгий амьсгаа авах, сандал дээр суухдаа ганхуулах зэргээр хий хуримтлагдахаас сэргийлэх, эсвэл багасгах боломжтой.

Мөн эмчээс лавлаж байгаад гэдсэндээ зөөлөн, болгоомжтой иллэг хийж болно.  Үүний тулд цавьны баруун хэсгээс эхлэн цээжний хөндийн зүүн хэсэг рүү хэвлийгээр ташуулдаад, тэндээсээ цавьны зүүн хэсэг рүү илнэ. Ингэж хэд хэдэн удаа давтвал хуримтлагдсан хийг бүдүүн гэдсээр гадагшлахад нь тус болно.

Мөн ямар нэг байдлаар өөрөө хийгээд гадагшлуулж чадахгүй бол асрагч, сувилагчид хэлээд клизм, эсвэл хий гадагшлуулах гуурс тавиулах боломжтой.

Сүүтэй цай гэх мэт гэдэс дүүргэдэг зүйлс уухаас зайлсхийх. Хагалгааны дараах өдөр шингэн цай, давсгүй хар шөл зэрэг зөвхөн шингэн зүйлс иднэ. Дараагийн өдрөөс “кааш”, нухаш, зутан шөл зөөлөн, хурдан шингэдэг, гэдэс дүүргэдэггүй хоол идэж болно.

Шээх

Шээсний судалд катетер тавих, мэдээ алдуулах, хэвлийн хөндий хагалгаа зэргийн дараа шээхтэй холбоотой бэрхшээл гарч магадгүй. Кесар хагалгаа хийлгэсний дараагаар ийм асуудал үүсвэл сувилагчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй.

Хөхөөр хооллох

Кесар хагалгааны дараагаар хүүхдийг хөхүүлэх эвтэйхэн байрлал олох нь анхандаа хэцүү байдаг. Оёдлыг хүүхдийн жин, санамсаргүй хөдөлгөөнөөс хамгаалахын тулд хажуу тийш харах, дэргэдээ дэр тавьж өндөрлөх, эсвэл хүүхдээ гар дээрээ авахын өмнө оёдлынхоо дээгүүр дэр тавьж болно.

Гэрийн нөхцөлд

Кесар хагалгааны дараагаар гэртээ гарахын өмнө хүнд юм өргөх, гэр орны хүнд ажил хийх зэргийг хийх болохгүй зэрэг мөрдөж дагах шаардлагатай зөвлөгөөг өгч анхааруулдаг. Эдгээр зөвлөгөөг тууштай дагах ёстой. Эдгэрэлт гол төлөв 4-6 долоо хоног үргэлжилдэг. Эдгэрч байх явцдаа дараах зөвлөгөөг дагахыг хичээ:

-“Нервтэх” хэрэггүй. Өөрт болон хүүхдэд хэрэг болох зүйлсийг ойрхон, гарын дор байлгаж байхыг хичээ. Жингээрээ хүүхдээс чинь хүнд зүйл өргөж болохгүй.

-Гэдсээ хамгаалан, дэмж. Өндиж босох, явах зэрэгт юм түшиж бай. Ханиах, найтаалгах, нусаа нийх, инээх зэрэг огцом хөдөлгөөн хийх үедээ оёдлын орчим гэдсээ дарж, барих зэргээр хамгаалж бай.Хүүхдээ хөхүүлэхдээ гэдсээ хамгаалахын тулд дэр ашиглаж болно.

-Шингэн юмыг шаардлагатай хэмжээгээр ууснаар хагалгааны дараах усны тэнцвэрээ сэргээж, өтгөн хаталтаас сэргийлнэ. Шээсээ барилгүйгээр хүрсэн даруйд нь давсагаа суллаж байх хэрэгтэй.

-6 долоо хоног орчим сексийн харьцаанд орохоос зайлсхийх.

-Цээжин биеэ эргүүлэх, гар хөлөө огцом хөдөлгөх зэрэг машин жолоодоход шаардлагатай хөдөлгөөнийг биедээ хор хүргэлгүй, зовиургүйгээр хийж чаддаг болтлоо жолооны ард суухгүй байсан нь дээр.

-Элдэв эм бэлдмэл хэрэглэхийн өмнө эмчээс зөвшөөрөл ав.

-Гэдсээр хүчтэй өвдөх, зүсэлт хийсэн газар улайх, хавагнах, халдвар орсон байж болзошгүй ямар нэг шинж тэмдэг илрэхэд эмчтэйгээ цаг алдалгүй холбогдон үзүүлж, зөвлөгөө авах хэрэгтэй.

Флайледи буюу дуусашгүй их ажлыг дуусгах систем
Гэрийн эзэгтэй байх гэдэг харахад л хялбар боловч тун ч ярвигтай зүйл юм. Хүүхдийнхээ, нөхрийнхээ, хувцсыг угааж, хоолыг нь хийж, хичээлийг нь давтуулна, дэлгүүр хоршоогоор гүйж идэх уух юм цуглуулна, боок саван авна гээд тоочиж бичихэд л гар хуруу өвдмөөр их ар араасаа ундарч байдаг.

Ингээд дөнгөн данган нэгийг нь амжуултал өөр газар бас нэг ажил ундарч, тэрийг нь хийх гэтэл бас өөр ажил гарах зэргээр нэг мэдэхнээ гэр орныхоо ажилд дарагдаж, янзална, ард нь гарна гэж бодохоос айдас хүрмээр байдал үүсэх нь цөөнгүй. Гэтэл гэрийн эзэгтэй, эмэгтэй хүн байтлаа гэр орноо ч өөдтэй янзалчихаж чадахгүй гэх мэтийн цол гуншинтэй, чимэгтэй болно.

Ийм гэрийн эзэгтэй нарт зориулж Марла Силли гэдэг америк эмэгтэй гэр орны олон ажлын ард гарах арга, цаг хугацааг хэрхэн зохицуулах тухай өгүүлсэн электрон илгээмжийн албыг зохион байгуулаад «finally loving yourself», FLY буюу флайледи гэж нэрлэжээ. Энэ нь яваандаа ар гэрийг авч явах бүхэл бүтэн систем, тайм менежменттэй адил цагийн хэрхэн зөв зарцуулах тухай систем болж хувирсан юм.

Флайледигийн тулгын гурван чулуу

Систем болгонд байдагчлан флайледи нь өөрийн гэсэн нэр хэллэгтэй. Эдгээрээс Бүс, эзэгтэйн нэгэн хэвийн ажил буюу ЭНХА, хяналтын дэвтэр гурав нь үндсэн хэллэгүүд юм.

Бүс гэдэг нь үүдний өрөө, өрөөнүүд, угаалгын өрөө, галын өрөө гэсэн гэрийн орон зайд багтах бүсийг зааж өгнө. Бүс тус бүрт долоо хоног зарцуулж, жишээлэхэд энэ долоо хоногт үүдний өрөөгөө гял цал болгохоор ажиллаад бусдад анхаарахгүй байх зэргээр ажиллаж болно.

Эзэгтэйн Нэгэн Хэвийн Ажил буюу ЭНХА нь өдөр болгон заавал хийхээс өөр аргагүй ажлууд юм. Улмаар ЭНХА-г нэгэн хэвийнээс өөртөө таалагддаг, дуртай зүйл болгох зорилготой. ЭНХА нь өглөөний ба оройны гэж хуваагдана. Өглөөнийхэд нь шүдээ угаах, өглөөний цай уух, нүүрээ будах зэрэг ажил орно. Оройныход нь ор засч, өдөр тутмын сонинг гүйлгэж харах зэрэг ажлаас гадна маргааш гүйцэтгэх ёстой ажлын жагсаалт гаргах гэсэн ажил заавал орж байх ёстой. Ер нь флайледид бичиж тэмдэглэх хэрэгтэй олон гарна.

Хяналтын дэвтэр нь ийм болохоор зайлшгүй хэрэгтэй зүйл. Хяналтын дэвтэр нь дотроо хэд хэдэн нүдтэй байн, үүнд:

1. Дэлгүүр явах, эсвэл угаалга хийх, эсвэл хөшгөө янзлах гэх мэтийн тухайн өдөр амжуулах ёстой хамгийн гол ажлыг тусгасан өдөр тутмын төлөвлөгөө

2. Хамгийн чухал ажлаас гадна тэр өдрөө амжуулах ёстой жижиг сажиг ажлуудын төлөвлөгөө

3. Найз нөхөд, эмч, хүүхдийнх багш нар, лавлахууд гэх мэтийн хэрэг болох хүмүүс, албан газруудын утасны жагсаалт заавал байна.

4. Эцэст нь хувьдаа буюу өөртөө зориулсан хэсэг. Энд авахыг хүсч байгаа зүйлсийн жагсаалт, сонирхолтой санаа, үг гэх мэтийн бичиж авахгүй бол мартагддаг зүйлсийг оруулна.

Флайледигийн дүрэм

Флайледигийн ажилд зайлшгүй хэрэг болох хэдэн зүйлийг мартаж болохгүй. Эдгээр нь анх харахад хачирхалтай санагдаж магадгүй ч заавал байх ёстой юм. Үүнд:

Таймер буюу минут хэмжигч, минут хэмжигчтэй сэрүүлэгтэй цаг. Хамгийн ядаргаатай, залхмаар ажлуудаа таймер тавьж ердөө 15 минут зарцуулж хийнэ. Гэхдээ зүгээр нэг 15 минут цаг нөхцөөх биш харин өөрийгөө бүрэн дайчилж ажиллана. Ингэвэл аяндаа ийм бага хугацаанд чамлахааргүй хэрэгтэй ажлыг амжуулж болдгийг ойлгож эхэлнэ. Жишээ болгож айл гэрийн хамгийн их хог новш цугладаг газар болох харанхуй янзлахад өдөр бүр 15 минут зарцуулаад үзээрэй. Ингэвэд 7 долоо хоногийн дараа гэхэд өрөөн дотор бүх зүйл байх ёстой газраа олж, эмх цэгцтэй болох нь гарцаагүй.

Цэвэр угаалтуур. Угаалтуур үргэлж цэвэрхэн байх ёстой гэсэн флайледигийн уриаг шоолж инээх хүн мундахгүй. Энэ урианы ард зүгээр нэг угаалтуур угаахаас хавьгүй илүү чухал зүйл байгааг ойлгохгүй байгаа хүмүүс ингэж инээдэг. Энэ урианы гол зорилго нь удалгүй өөрт нь байдаг гэдгийг ч анзаарахаа болих амьдралд маш чухал хэрэгтэй дадалтай болох явдал юм. Тэгэхээр энэ урианы оронд өглөө болгон үүдний алчуураа гөвөх, эсвэл өдөр болгон йогоор хичээллэх гэсэн уриа байж болох л байсан. Гэхдээ гэрийн эзэгтэй нар болохоор флайледи нэр цэвэр угаалтуурыг сонгож авсан бөгөөд энэ нь зөв юм.

Углаашны оронд туфли. Углааш, гэрийн шаахай ямар гай болоод байгаа юм бол? гэж санагдаж байж болно. Гэтэл бүх зүйл гэрийн шаахай, углаашнаас эхэлдэг гэдгийг гэрийн эзэгтэй нар тэр бүр анзаардаггүй. Эхлээд гэрт гадаа хаа ч явсан гэрийн шаахатайгаа байдаг болно. Дараа нь хөмсгөө янзлахаа байна. Тэгэж байгаад тос, толбо болсон майктайгаа өдрийг өнгөрөөдөг болоод нэг мэдэхнээ залхуу, өөрийгөө арчлахаа байсан арчаагүй гэрийн эзэгтэй нартай адил болж хувирна. Иймд гэрийн шаахайнаас татгалзах нь өөрийгөө байнга хянаж байх сайн арга юм. /Үзэмжтэй туфли өмсчихөөд дээгүүр тостой халаадтай байх нь зохимжгүй нь мэдээж./ Тэгээд ч флайледи нар нь ямар ч үед зочид ирэхэд санаа зовохооргүй байдлаар хувцасладаг.

Флайледигийн зарчим

Цагийг зохистой ашиглаж сурахыг хүсч байгаа хүн болгон тодорхой зармыг мөрдлөгө болгож, түүнээ ягштал дагадаг байхаас өөр аргагүй. Флайледи ч мөн адил.

Новш цуглуулахгүй, хадгалахгүй. Эд зүйлс нь хүнд таашаал өгч байх ёстой болохоос бус харин харах тоолонд “Одоо үүнийг яанаа?” гэж уулга алдуулах ёсгүй. Иймд хэрэггүй эд зүйлсээсээ бэлэглэх, өгөх, хаях гээд байж болох бүх аргаар салж байх хэрэгтэй.

Халуун цэгүүдийг анхаарах. Хог новш хамгийн их цуглардаг халуун цэгүүд гэрт ямагт байдаг. Тийм газруудыг мэддэг, оворохоос нь өмнө цэвэрлэдэг, эмхэлдэг байх ёстой.

Огцомдохгүй, яарахгүй, тайван, хүлээцтэй. Иймд гэв гэнэт л нэг сайхан нартай өглөө “Би флайледигийн системийг дагалаа” гэж огцомдоод, яараад, хэт улайрах хэрэггүй юм. Эхний удаад угаалтуураа үргэлж цэвэр байлгах гэх оролдоод, хичээгээд үзэхэд буруудах зүйлгүй.

Флайледигийн давуу тал

Нэг их сүртэй юм биш л байна, ач холбогдол ч бага юм байна гэж яаран дүгнэлт гаргах хэрэггүй.Энэ систем нь харьцангуй элбэг хангалуун амьдралтай Америк, Өрнөд Европын орнуудаас эхлээд Орос гэх мэтийн манайхтай амьдралын хэв маягаар төстэй улсуудын олон зуун мянган гэрийн эзэгтэй нар төдийгүй, ажилтай эмэгтэйчүүдийг ч байлдан дагуулаад байгааг анхаарахгүй өнгөрч болохгүй. Ийм флайледи нарын давуу талыг тоочихгүй өнгөрөх аргагүй юм. Эдгээрт нь:

1. Олны оролцоо. Ар гэрийн амьдралаа өөд нь татах гэж зөв ганцаараа зүтгээд байгаа юм биш, дэлхийн өнцөг булан бүрт яг адил хийдэг олон зуун мянган эмэгтэй хүн байдгийг мэдрэх. Флайледи нарын сайтууд дээр “үүдний өрөөний толийг арчих, номын санг цэгцлэх” гэх мэтийн тухайн өдөр гүйцэтгэх ёстой даалгавруудын жагсаалтыг өгсөн байдаг. Үүнээс гадна форум, хэлэлцүүлэгт орж өөрийн амжилт, туршлагаас хуваалцаж, тодруулах зүйлээ асууж болно. Энэ бүхэн нь “Тулга тойрсон юм хийгээд байдаг гэрийн эзэгтэйхэн төдий хүн болжээ, би.” гэх бодлыг таягдан хаяж, амьдралаа илүү итгэлтэй, илүү өөдрөг хандах боломжийг эмэгтэй хүнд олгож байдаг.

2.Маш энгийн. Ийм болохоор энэ бүхнийг нь ойлгох гээд уншаад сууж байх зав хаанаас олох юм бэ гэсэн асуулт гарах боломжгүй юм.

3. Оршин сууж байгаа ахуй, орчноо хайрлаж, хүндтгэлтэй хандахад сургадаг. Ингээд ч зогсохгүй өөр хүн бол тун удалгүй залхаад зугатаад гүйх асар олон ажлыг ядах зүйлгүйгээр зохицуулна гэдэг цаг зохицуулалт гэдгийг дээд зэргээр мэдэрч, ойлгодог хүний л хийх ажил гэдгийг мартаж болохгүй.

4. Ар гэрийнхээ ажлыг төвөггүй залж, амжуулж чаддаг хүн өөрийнхөө амьдралыг ч удирдаж чадна. Ийм ч болохоор флайледи нь өөрийнхөө цагийг удирдан зохицуулах систем гэж шинэ түвшин рүү аажмаар хөтлөн аваачдаг.

Энд флайледи системийн тухай товч мэдээг хүргэлээ. Дэлгэрэнгүй мэдээллийг олж авахыг хүсвэл англи хэлтэй нь

www.flylady.net

орос хэлтэй нь

www.flylady.ru гэсэн сайтууд руу орж сонирхоорой.

Гименопластик буюу онгон хальсыг сэргээх хагалгаа
Онгон хальстай холбоотой ийм нэгэн ёгт үлгэр байдаг: Хүн төрөлхтөн дээр үед  элдэв гай гамшгаас хамгаалуулахын тулд олон луу тэжээдэг, тэдэндээ 18 настай онгон охидоор тахил өргөж тэжээдэг байжээ.

Гэтэл ёс суртахууны доройтолд орж, сексийн талаар хэт задгайрсны гайгаар 18 настай онгон охидын тоо цөөрсөөр сүүлдээ олдохоо больж луунууд нь хоолгүй болж үхэж дууссан гэдэг. Наргиан наргианаараа ч өнөө үед хуримлахаасаа өмнө эрэгтэй хүнтэй ойртож үзээгүй охидыг олно гэдэг сугалаагаар сая төгрөг хожихоос ч хэцүү гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх.

Энэ үзэгдлийг эр, эмгүй л сүржигнээд байх зүйлгүй, байдаг л нэг жирийн үзэгдэл гэж боддог болчихсон. Гэсэн хэдий ч нөхөрт гараад хуримынхаа анхны шөнө орь дуу тавьж, даавуун дээрээ цусан толбо үлдээх шаардлага ор мөргүй алга болчихсонгүй.  Иймд зах зээлийн хуулиар хэрэгцээ байвал түүнийг нь хангах нийлүүлэлт заавал үүсдэг болохоор энэ төрлийн шаардлагыг дагасан бизнес ч бас хөгжжээ.

Онгон хальсыг нөхөн сэргээдэг мэс заслыг анагаах ухаанд гименопластик гэдэг. Гэхдээ онгон хальсыг бүхэлд нь, бүрэн хэмжээгээр нь нөхөн сэргээдэггүй. Учир нь үтрээний салст бүрхүүлийн нэг хэсэг болох онгон хальс нь хэт нимгэн байдаг. Харин ороход “бариу” байх, цус гарах зэрэг онгоныг хөндөх үед үүсдэг шинж тэмдэгүүдийг мэс засалчид ядах юмгүйгээр нөхөн сэргээгээд өгнө.

Онгон хальсыг нөхөн сэргээх хагалгаа нь олон янз байдаг ч өнөөдөр хоёрыг нь хамгийн өргөн ашигладаг. Эхнийх нь нэг их хүчтэй гэмтээгүй онгон хальсны урагдсан хэсгийг хооронд нь эвлүүлж, эсвэл салст бүрхүүлд оёх арга. Гэхдээ мэс засалчаас асар өндөр ур чадвар шаарддагаас гадна бэлгийн амьдралынх нь хэт идэвхтэй байдлаас болоод онгон хальс байсан гэх сураг ч үгүй болсон бүсгүйчүүд олширсон болохоор энэ аргыг өргөн ашиглаад байдаггүй. Үүнээс гадна хагалгааны дараа 6-10 хоногоос хэтрэлгүйгээр ойртохгүй бол оёход ашигласан эд нь хайлаад үгүй болчихож мэдэх талтай.

Хоёр дахь нь үтрээний үүдэвчинд гурвалсан давхар оёдол хийх арга юм. Энэ аргыг илvv өргөн ашигладаг.

Амьдрал дээр “ориг”  онгон хальсыг хөндөхөд заавал цус гарч, өвдөх албагүй байдаг бол хагалгаагаар нөхөн сэргээсэн онгон хальсыг хөндөхөд их өвдөж, цус гарах нь 100 бүр 200% баталгаатай тухай эмч нар заавал сануулж хэлдэг.

Онгон хальсыг сэргээх хагалгаа хийлгэх таван шалтгаан байдаг, үүнд:

Сүйт залуу, эсвэл хамаатнуудаа мэхлэх. Нөхөрт гарахдаа заавал онгон байхыг эмэгтэй хүнээс шаарддаг хатуу уламжлалтай улс орон, үндэстний хувьд онгон хальсыг нөхөх хагалгаа нь авралын од л гэсэн үг. Өнөөдөр лалын шашинтай зарим орнуудад хуримын анхны шөнө онгон биш байсан эмэгтэй нэг их ёсорхолгүйгээр нөгөө ертөнц рүү илгээдэг.

Бэлгийн харьцаанд оролгүйгээр хөндөгдсөн онгон хальсыг эргүүлэн сэргээх. Хачин санагдаж байж болох ч эв дүй муутай эмэгтэйчүүдийн эмч, тампон, биеийн тамирын дасгал сургуулалт гээд онгон хальсыг хөндөж болзошгүй зүйл мундахгүй. Онгон хальсыг ингэж хөндсөн үед эмэгтэй хүн сэтгэл санааны дарамтанд орох нь цөөнгүй бөгөөд гарах арга нь мөн л гименопластик

Амьдралаа шинээр эхлэх хүсэл. Хvчиндvvлсэн, хамт ууж байгаад арчаагаа алдаж секс хийсэн, анхны хайрын тухайгаа мартах шаардлага зэрэг шалтгаан бас олон. Гэхдээ энэ тохиолдолд зүй нь бол эхлээд эмэгтэйчүүдийн мэс заслын эмчид биш харин сэтгэл зүйчид хандвал дээр л дээ.

Сексээс илүү хүчтэй, шинэ таашаал авах. Энэ тохиолдолд мэс засал хийлгэнэ гэдгийг хоёр тал хоёулаа мэдэж байдаг. Нэг нь “охин бие дахин бэлэглэх”, нөгөө нь “ер нь онгон охинтой унтах гэж юу ахиад  мэдэрмээр байна” гэсэн хоёр талын харилцан зөвшилцөл, ойлголцолтойгоор хандсан байдаг.

“Мэргэжлийн шаардлагаар”.  Сексийн асуудалд эх замбараагүй ханддаг болсон энэ цагт охин биеэрээ байна гэдэг мэдэээж асар үнэд хүрэх зүйл болсон. Тийм болохоор “биеэ үнэлэгчид”, “баян эрчүүдийг саагчид” гэх мэтийн онцгой мэргэжилтэй хүмүүс ийм төрлийн хагалгааг гойд

Үр дагавар

А. Физиологийн буюу бие махбодийн түвшинд

Том хагалгаа хийлэгхийн өмнө хийгдэх ёстой бүх шинжилгээг өгөх гээд олон зүйл шаарддаг тул онгон хальсыг нөхөн сэргээх мэс засал нь мухар олгойг авах, шулуун, эсвэл бүдүүн гэдсийг тайрах гэсэн эмчээс их хариуцлага, дадлыг шаардаж байдаг бусад олон тооны хагалгаанаас өөрцгүй нарийн хагалгаа болохоор хөнгөн хандаж хэрхэв ч болохгүй. Иймд эмчлүүлэгч нь юуны өмнө гарц болзошгүй хүндрэлийн талаар мэдэж байх хэрэгтэй. Эдгээрт нь:

Дадал багатай эмч оёдлыг хэт лав, хэт бөх хийх. /Үр дагавар нь ойлгомжтой болохоор тайлбар хэрэггүй байх.

Хагалгааны дараа хэд хоногийн туршид үтрээнээс цустай зүйл гарах. Хэрэв ялгарч байгаа зүйлийн хэмжээ эрс нэмэгдвэл эмэгтэйчүүдийн эмчид яаралтай хандаж үзүүлэх шаардлагатай.

Хагалгааны дараа долоо хоног орчим бага зэргийн өвдөлт дагалдаж магадгүй. Өвчин намдаах зориулалттай ердийн эм бэлдмэлүүд нь ийм төрлийн өвдөлтийг хялбар дардаг.

Хагалгаа, мэс засал хийж байгаа болохоор шарх үүснэ, шархыг анихаас өмнө халдвар орох эрсдэл өндөр. Иймд хувийн ариун цэвэртээ гойд анхаарал тавих хэрэгтэй.

Сэргээсэн онгон хальсыг хөндөхөд язралт нь ердийнхөөс хэт их байх магадлал өндөртэй тул эмчид үзүүлж, тусгайлан эмчилгээ хийлгэхээс өөр аргагүй болох нь цөөнгүй. Ялангуяа нас ахисан, мөн нэг бус удаа ердийн аргаар төрсөн эмэгтэйчүүдэд ийм асуудал олонтаа гардаг.

Энэ мэт хүндрэл гарч болзошгүй ч үтрээний цусан хангамж сайн байдгийн ачаар дийлэнх тохиолдолд онгон хальсыг нөхөн сэргээх хагалгааны дараа харьцангуй богино хугацаанд эргэн хэвийн амьдралдаа орох боломжтой юм. Хамгийн гол нь “бахархал”-аа “гайхуулах” хугацаагаа эмчээсээ сайтар асууж тодруулах хэрэгтэй. Энэ хугацаа нь тухайн хүнийхээ онцлогоос хамаараад долоо хоногоос эхлээд сар хүртэл янз бүр байдаг.

Б. Сэтгэл зүйн үр дагавар

Юм гэдэг ямагт хоёр талтай байдаг хойно бие махбодийнхоос гадна сэтгэл зүйтэй холбоотой үр дагавар гарах нь зайлшгүй. Эдгээрт:

Мэс засал хийж мэхлэх замаар эрэгтэй хүний хүндлэл хайрыг олно гэдэг анхнаасаа л гэнэн санаа. Дээр нь мэхэлсэн гэдэг нь илэрвэл үр дагавар нь тун ч таагүй байх нь гарцаагүй. Алдсан хүн арван тамтай гэдэг болохоор юуг, хэдийд, хэнд, яаж алдсан гэдгээ мэдэж байгаа эмэгтэй хүнд бүр ч илүү тамтай байх нь гарцаагүй.

Энэ тухай баттайгаар мэдэж байгаа “эх сурвалжууд”-ын атганд яагаад ч гарах боломжгүйгээр орох аюултай. Ялангуяа элдэв хэл амны бай болох “хобби”-той хүмүүсийн хувьд.

Эрэгтэй хүнийг юу ч мэдэхгүй “мал”, усан тэнэг гэж төөрөлдөх нь хамгийн аюултай зүйл. Иймд өөрийн сексийн туршлага, мэдлэг энэ тэрийг сайтар нууж юу ч мэдэхгүй гэнэн охины дүрд ардын жүжигчнээс дутахааргүй сайн тоглохгүй бол болохгүй.

Энэ мэтээр үр дагавар, тэр дотроо хэлэхэд ч санаа зовмоор зүйл цөөнгүй болохоор гименопластик буюу онгон хальсыг нөхөн сэргээх хагалгаа хийлгэхийн өмнө  “Долоо бодож ганц удаа оёул” гэсэн зарчмыг баримталсан нь дээр байх.

Хөхөө өөрөө шалгах
Эмэгтэй хүн хөхөө өөрөө шалгаж сурсанаар хөхний хавдар -аас сэргийлж болно. Хөхөө сар бүр өөрөө шалгаж хуанлид тэмдэглээрэй.

Харж ажиглах

1. Биеэ бүсэлхий хүртэл нүцэглээд толинд харна. Гараа биеийн дагуу унжуулан зогсож, хөхөн дээрээ ямар нэгэн хонхорхой, товгор, ургацаг эсвэл арьсан дээр нь ямар нэгэн өөрчлөлт байгаа эсэхийг ажиглана.

2. Хоёр гараа ташаандаа авч, мөр ба далаа урагшлуулан ямар нэгэн өөрчлөлт байгаа эсэхийг дахин шалгаж ажиглана.

3. Толины өмнө зогссон хэвээр хоёр гараа толгойныхоо ард авна. Ингээд дахин хонхор, товгор хавдар байгаа эсэх, хөхний хэлбэр хэмжээ урьд сарынхаас өөрчлөгдсөн эсэхийг ажигла.

4. Гараа өргөж буулган хөхөө янз бүрийн өнцгөөс сайтар ажиглана.

Босоо байрлалд хөхөө өөрөө тэмтэрч шалгах

1. Зүүн гараа тохойгоор нь нугалан дээш өргөж толгойныхоо ард байрлуулна. Баруун гарын хурууны өндгөөр зүүн хөхийг зөөлөн тэмтэрч шалгана. Дараа нь арай чанга дарж ямар нэгэн бэрсүү, ургацаг байгаа эсэхийг шалга. Энэ маягаар баруун талынхаа хөхийг зүүн гараар шалгана.

2. Хөхний толгойг эрхий ба долоовор хуруугаар зөөлөн чимхэж, ямар нэг зүйл, шингэн ялгадас гарж байгаа эсэхийг шалга.

3. Хурууны өндгөөр хөхний товчийг тойруулан тойрог маягаар эсвэл шулуун шугамаар эсвэл гэрэл цацрах маягаар төвөөс зах уруу чиглэсэн иллэг хийж тэмтэрч үзнэ.

4. Хөх ба суганы хонхор хоорондын зай, хөхний хэсэг, нөсөөтэй хэсэг, хөхний товч орчмыг үлдээлгүй сайтар тэмтэрч шалгах шаардлагатай.

Хэвтээ байрлалд хөхөө шалгах

1. Нуруугаараа гэдэргээ харж хэвтэнэ. Дэр эсвэл хуйлж эвхсэн алчуурыг зүүн мөрний дор ивнэ.

2. Зүүн гараа тохойгоор нь нугалан ардаа авч баруун гараараа өмнөх зааврын дагуу хурууныхаа өндгөөр зүүн хөх орчмын нөсөөтэй хэсэг ба хөхний товчийг тэмтэрч шалгана.

3. Зүүн хөхөнд бэрсүү, хавдар байгаа эсэхийг тэмтэрч шалгасны дараа дэр буюу алчуураа баруун мөрний дор шилжүүлэн ивээд баруун гараа тохойгоор нь нугалж ардаа авна.

4. Зүүн гараараа өмнөхийн адил баруун хөхөө тэмтэрч шалгана.

Тамхиа хаяж, гоо сайхандаа анхаар
Та эмэгтэй хүн ямар байх ёстой гэж боддог вэ? Тэднийг эрх чөлөөтэй байгаагаар харахыг хүснэ. Эмэгтэй хүн бол гоо сайхан байх ёстой. Байгаль тэдэнд сайхан бүхнээ бэлэглэсэн. Эр хүн шиг эмэгтэй хүнтэй таарахад бидний бие организмд тэднийг харангуутаа сөрөг мэдрэмж төрдөг.

Эмэгтэй хүн ямар байх ёстой вэ гэдэг талаар ойлголттой байхын тулд түүхийн хуудсыг сөхөж харцгаая. Дэлхийн 1-р дайн хүн төрөлхтнийг ёс суртахууны “доройтолд” оруулсан юм.

Хориод онд “агуу мадмуазель” Габриель Шанель-ийн ачаар эмэгтэй хүний шинэ дүр төрх бий болсон билээ. Өвдөг шүргэсэн юбка, эмэгтэй хүний дотуур хувцас, хуримлах, хөдөлмөрлөх эрх, сонгуульд сонгох, сонгогдох эрх зэргийг дурьдаж болно. “Сул” хүйстэн эрх чөлөөтэй  болсон. Эрэгтэйчүүд ч тэр, эмэгтэйчүүд ч тэр бүгд адил тэгш эрхтэй болсон билээ.

Харамсалтай нь, “алтан дундаж” алдагдаж эхлээд удаж байна. Эмэгтэй хүний бие даасан байдал заримыг нь тамхинд оруулсан. Эмэгтэйчүүд чөлөөт нисэлтэндээ “эмэгтэйлиг дүр төрх”-өө алдаж байна.

Амнаас нь тамхины үнэр ханхалсан эмэгтэй “гоо үзэмжээ гайхуулна”  гэдэг хүний санаанд огт багтамгүй зүйл юм.

Гэхдээ хэргийн учир зөвхөн гоо сайхан байхдаа биш юм. Тамхи татах  нь хүний бие организмд нөлөөлдөг. Хүний бие организмын 70% нь уснаас тогтдог бөгөөд бидний дотоод эрхтэний үйл ажиллагаа нь та бидний амьсгалж буй агаараас шууд шалтгаалдаг билээ.

Аммиак, формальдегид, бензол, давирхай, азотын исэл зэрэг хортой бодис агуулсан тамхины утаагаар амьсгалснаар бид өөрсдийгөө хордуулж байдаг. Бидний уушигны үйл ажиллагаа муудахад хүний бие организм хүчилтөрөгчөөр дутагдаж, яваандаа судас уян налархай байдлаа алдаж, бодисын солилцоо алдагддаж эхэлдэг.

Энхрийхэн бүсгүйчүүд минь таны арьс өнгөө алдаж, царай тань харладаг гэдгийг төсөөлөөд боддоо. Таны арьс сааралтсан шаргал өнгөтэй болж, бүсгүй хүний улаа бутарсан царай өнгөө алдаж эхэлнэ. Ийм өөрчлөлт нь зөвхөн арьс төдийгүй, мөн судсыг тань өвчлүүлнэ. Хүний арьсны уян хатан байдал ийнхүү алдагдаж эхлэхэд мэдээж хэрэг, хөгшрөлтийн шинж тэмдгүүд илэрдэг аж. Тамхины утаа амьсгалах үед түүнээс болоод эрт үрчлээтэж, нүүрний хэлбэр өөрчлөгддөг.

Нэг удаа францын жүжигчин Жан Ришар “Хэрвээ никотин эмэгтэй хүний хоолойнд нөлөөлдөггүй гэж та бодож байгаа бол тамхины үнсийг хивсэн дээр сэгсрээд үзээрэй” гэж хэлж байсан удаа бий. Үнэхээр “сөөнгө” хоолойтой эмэгтэй тамхи татдаг болох нь тодорхой юм. Тамхи татдаг эмэгтэй инээмсэглэхэд шарласан шүд нь харагдаж, амнаас нь эвгүй үнэр ханхлана гээд боддоо. Тамхи татдаг хүмүүс огт татдаггүй хүмүүсийг бодвол шүдээ эмчлүүлэх зардалдаа илүү их мөнгө зарцуулдаг.

Эмэгтэйчүүдийн дунд никотин нь хир хортой болох талаар дэлхийн эрдэмтэд судалснаар эмэгтэй хүний бие организмын эмзэг байдал нь сөрөг нөлөөлөлд өртөхдөө илүү байдаг гэсэн эцсийн дүгнэлтэд хүрсэн байна. Ийм учраас таны дотоод эрхтэн тамхины утаанд хордсоноор ямар хор уршиг учирч болдгийг та бага сага ч болов мэдэж авсан байх.  Ийм учраас та тамхиа шууд хая. Бид эрүүл мэндийнхээ талаар өөрсдөдөө анхаарал тавьж чадахгүй л бол ямар ч гоо сайханч, ямар ч эмч танд тусалж чадахгүй гэдгийг санаарай.

Хэрвээ та одоо хүртэл тамхинаас гарч чадахгүй байгаа бол цорын ганц арга бол  гоо сайхны салонаар эмчлүүлэх шаардлагатай юм. Гоо сайхны мэргэжилтнүүд таны арьсанд зориулж, тусгай аргаар эмчилгээ хийлгэхийг санал болгож байна. Энэ нь механик пилингийн аргаар арьсны өнгөн хэсгийн үхмэл эд эсийг зайлуулж, дотроос нь эмчилснээр бодисын солилцоог сайжруулж, арьсны цусан хангамжийг нэмэгдүүлдэг. Ийнхүү арьсаа эмчилсний дараагаар таны арьс “ чөлөөтэй амьсгалах болно”. Ийм их хүч чармайлт гарган байж тамхи татах хэрэг байна уу? Та өөрийнхөө амьдралыг өөрөө л шийднэ шүү дээ. Тамхи тань таныг таягдан хаяхаас нь өмнө та амжиж тамхиа хаяарай.

Төрсний дараах давсагны үрэвсэл
Төрсний дараа эхийн биеийн байдал суларч, өвчин эсэргүүцэх чадвар нь муудах, төрөх явцад хийгдсэн төрөл бүрийн ажилбарууд хийх үед халдвар авсан үед үүсдэг. Мөн төрөлтийн янз бүрийн хүндрэлээс ч улбаатай. Иймд та нэн түрүүн эмчид хандаж үзүүлээд заавар зөвлөгөөг нь чанд биелүүлээрэй.

Мөн шээсээ огт барилгүй, шээмээр санагдах болгонд гаргаж байх, өдөрт 8-10 аяга буцалсан ус ууж хэвших хэрэгтэй. Хэрэв эмчийн заавраар бичиж өгсөн эмийг ууж байх үед дотор эвгүйрхэж, амьсгалахад хүндрэлтэй болж, биеэр тууралт гарах зэрэг шинж илэрвэл тэр даруй эмээ зогсоогоорой. Харин эм хэрэглэх явцад дээрх шинж илрэхгүй байвал эмчилгээгээ цааш нь үргэлжлүүлж дууссаны дараа бүрэн төгс эдгэрсэн эсэхийг шалгаж шинжилгээ хийлгэнэ гэдгийг бүү мартаарай.

Хөхүүл хүүхэдтэй эх жирэмслэлтээс хамгаалах энгийн арга

Эх төрснөөс хойш зургаан долоо хоногийн дараа биеийн байдал нь ерөнхийдөө эргэж хэвийн байдалдаа орж, бие организм дахин жирэмслэх чадвартай болдог. Энэ үед хөхүүл эмэгтэйчүүд жирэмслэлтээс хамгаалах арга хэрэглэх шаардлагатай. Жирэмслэтээс хамгаалдаг маш олон арга байдаг.

Үүнд:

-ерөндөг-савны амсар дээр суулгана

-тариа-гурван сард нэг удаа булчиндаа тариулдаг

-бэлгэвч -хавьтахаас өмнө углаж хэрэглэх

-дааврын бэлдмэл -өдөр бүр тогтмол нэг цагт ууна гэх мэт олон арга байдаг. Гэхдээ эдгээр аргуудыг хэрэглэхийн өмнө эх өөрөө сөрөг үр дагаварыг нь сайн судалж мэдэж авах нь чухал. Дээрх аргуудаас тариа болон дааврын бэлдмэл нь хөхний сүүнд ямар нэг өөрчлөлт өгөх магадлал өндөртэй. Үүнээс гадна эх хүн өөртөө:

-Дараа дараагийн жирэмслэлтэд муугаар нөлөөлөх үү?

-Хөхний сүүнд өөрчлөлт өгөх үү?

-Хүүхдэд ямар нэг муу нөлөө үзүүлэх үү?

-Өөрийн биед мөн муу үр дагавар авчирч болзошгүй юу?

-Хэр үнэтэй арга бол?

-Бэлгийн амьдралд муугаар нөлөөлөх үү? зэрэг асуултуудыг тавьж, сайн судалж үзээд эмчийн тусламжтайгаар хэрэглээрэй. Үүнээс өөр хөхүүл эмэгтэйчүүд жирэмслэлтээс хамгаалдаг бас нэг арга байдаг. Гэхдээ энэ нь тэр бүр амжилттай биш гэдгийг санаарай. Төрөх үед хөхний товч, булчирхайн мэдрэмтгий чанар ихэсдэг ба энэ үед нярай эхийнхээ хөхийг хөхөхөд түүнд орших мэдрэлийн төгсгөлүүдийг цочроож улмаар мэдрэлийн импульс тархинд очиж түүнээс тусгай даавар ялгарч, үүний нөлөөгөөр хөх сүүжих үйл явц эрчимжиж шууд бус замаар өндгөвчний үйл ажиллагааг бууруулсанаар өндгөвчинд өндөг боловсрохгүй болдог. Энэ аргыг хэрэглэж байхдаа эхчүүд хүүхдээ тогтмол ойр ойрхон урт хугацаагаар хөхүүлж байхыг анхааруулж байна. Ер нь хөхүүл эмэгтэй жирийн эмэгтэйчүүдийг бодвол жирэмслэх нь харьцангуй бага байдаг. Гэхдээ хүүхдээ нэмэгдэл хоолонд ормогц жирэмслэлтээс хамгаалах өөр аргыг хэрэглэж эхлээрэй.