Эрүүл мэнд » Арьсны өвчин

Хамуунаас урьдчилан сэргийлэх, дахин халдварлахаас хамгаалах арга хэмжээ
Ерөнхий

Хамууны хачигны голомтыг бүрэн устгахын сацуу хувийн ариун цэврийг сайн сахиагүй нөхцөлд хамуу дахин гардаг. Иймд хамууны эсрэг эмчилгээ хийж байх үед болон эмчилгээ дууссаны дараагаар доор дурдсан арга хэмжээг заавал авах хэрэгтэй.

Арга хэмжээ

Юуны өмнө айл, оюутны байрны тасаг г.м. хамуу илэрсэн газар амьдардаг бүх хүмүүст эмчийн заасан тос, түрхлэг г.м. эмчилгээг хамт хийх ёстой. Өөрөөр хэлбэл хүүхдэд хамуу илэрсэн бол хүүхдээсээ гадна эцэг, эх, ах, дүү гээд нэг гэрт хамт амьдардаг бүх хүмүүст урьдчилан сэргийлэх, голомтыг устгах зорилгоор нэгэн зэрэг эмчилгээ хийх хэрэгтэй.

Эм, бэлдмэлийг эмчийн заалт, зааврын дагуу хэрэглэж дууссаны дараагаар бүх хувцас, гутал, оймс, ор дэрний цагаан хэрэглэл, хөнжил гудас зэргийг ариутган хамууны хачигны голомтыг устгах хэрэгтэй. Ингэхгүй бол хэд хоногийн дараагаар хамуу ахиад л гарч эхэлнэ.

Хувийн ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй. Гэр бүлийн гишүүд бүгд тус тусын нүүр гарын алчуур, бие угаагч хэрэглэж байх ёстой.

Нэгнийхээ гутал хувцас зэргийг өмсөх хэрэггүй. Үүнээс гадна хамуу дахин гарч даамжрахаас сэргийлэн орой унтахын өмнө биедээ үзлэг хийж хамууны шинж тэмдэг байгаа эсэхийг шалгаж, илэрсэн тохиолдолд цаг алдаж даамжруулалгүйгээр өвдсөн хүнийг гэр бүлийн бусад гишүүдээс тусгаарлан хачигны эсрэг бэлдмэлийг зааврыг дагуу хэрэглэх, ор дэрний цагаан хэрэглэлээ ариутгах зэрэг арга хэмжээ авч байх хэрэгтэй. Энэ мэтээр өвчин эдгэрснээс хойш арав хоног тутам үзлэг хийж байх хэрэгтэй.

Ор дэрний цагаан хэрэглэл дотоож, лифчик, майк, оймс г.м. дотуур хувцсыг 1-2%-ийн содын уусмал, эсвэл угаалгын нунтаг хийж буцалган ариутгах хэрэгтэй.

Цамц, өмд зэрэг хувцсыг мөн сайтар угааж цэвэрлээд ялангуяа оёдлыг нь маш сайн индүүдэж ариутгана.

Пальто, савхин бээлий, нэхий бээлий гэх мэт гэрт угааж цэвэрлэхэд бэрхшээлтэй зүйлсийг хими цэвэрлэгээнд өгч ариутгана. Ингэх боломж байхгүй бол дулааны улиралд 4-5 хоног, хүйтний улиралд 1-2 хоногийн туршид гадаа байлгана. Ингэсний дараагаар боломжтой бол ахин хоног гялгар уутанд хийж 4-5 хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Мөн пальто, цувны хармааг сайтар индүүдэн ариутгаж байх хэрэгтэй.

Хөнжил гудас зэргийг мөн сайтар индүүдэн ариутгаж дулааны улиралд  4-5 хоног, хүйтний улиралд 1-2 хоног гадаа өлгөж ариутгах арга хэмжээ авах хэрэгтэй. Үүний дараагаар боломжтой бол гялгар уутанд хийж 4-5 хоног хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.

Гутал, шаахай, углааш зэргийг дээрхтэй адилаар дулааны улиралд 4-5 хоног, хүйтний улиралд 1-2 хоног гадаа байлгана. Дараа нь боломжтой бол гялгар уутанд хийж ахин 4-5 хоног өмсөхгүй байх хэрэгтэй.

Сандал, буйдан, хаалга үүдний бариул, шал зэргийг өдөр тутам 1-2%ийн содын уусмалаар сайтар угааж ариутгана.

Хүүхдийн тоглоом зэргийг мөн доод тал нь 1-2 долоо хоног ариутган тусгаарлаж байх ёстой.

Мөн ариун цэвэр ариутгалын газар дуудлага өгч орон зориулалтын уусмалаар орон байрандаа ариутгал хийлгэхэд илүүдэх зүйл огт байхгүй.

Эмчид ахин үзүүлж хамуу бүрэн эдгэрснийг баталгаажуулж, ариутгалаа дуусгасны дараагаар хувийн ариун цэврийг сайтар сахиж тогтмол усанд орж байх ёстой.

Нийтийн тээврийн хэрэгсэл, дэлгүүр зэрэг олон хөлийн газраар орж гарсны дараагаар гараа сайтар угааж байх хэрэгтэй.

Саун, бассейнаар үйлчлүүлэхдээ өөрийн ариутгасан алчуур, шаахай зэргийг авч очоод, үйлчлүүлж дууссаны дараагаар гялгар уутанд хийж тусгаарлаад харьсны дараа угаалгын нунтаг, 1-2%-ийн содын уусмалд угаах зэргээр маш сайн ариутгаж байх хэрэгтэй.

Шаардлага

Яагаад ийм арга хэмжээ авах хэрэгтэй байдаг юм бэ гэсэн асуулт гарах нь зүйн хэрэг. Эмчилгээ хийхгүй бол хамууны хачигны эмэгчин нь 2 сар хүртэл амьдарч 30 гаруй удаа өндөглөдөг. Харин хүний биенээс гадуур хамууны хачиг нь дээд тал нь 14 хоног /12-14,5 хэмжийн дулаантай, 90% чийглэгтэй үед/ амьдардаг ч гол төлөв тав хоногоос илүү амьд байж чаддаггүй. +60 хэмийн дулаанд хамууны хачиг 1 цагийн дотор үхдэг. Хамууны хачиг, хачигны гуурс зэрэг нь буцалгах, халуун индүүгээр индүүдэхэд шууд үхдэг. Мөн хүний биеэс гадна хасах температурт хамууны хачиг мөн удалгүй үхдэг.

Мөн тохиолдлын бэлгийн харьцаанд орохоос зайлсхийх хэрэгтэй. Бэлгэвч хэрэглэснээр хамууны хачиг, умдагын бөөс буюу намилзгана зэрэг арьс халдахаас сэргийлэх боломжгүй гэдэг нь мэдээж. Буудалд хоноглох болвол цагаан өрөөг цэвэрлэсэн эсэх, цагаан хэрэглэлийг угааж индүүдэд ариутгасан эсэхийг шалгаж байхад огт илүүдэхгүй. Цаашлаад ариун цэврийн энэ мэтийн наад захын арга хэмжээ авдаггүй газрыг барааны газраас тойрч гарч байхыг хичээх хэрэгтэй.

Тамирчид, үйлдвэрийн ажилчид зэрэг тогтмол усанд орж байдаг хүмүүс зөвхөн өөрийн алчуур, бие угаагч, саван хэрэглэж байх хэрэгтэй.

Хүүхдүүдийг гудамжны муур, нохойтой тоглуулахгүй байхыг захиж байхаа мартуузай.

/Хамууны шинж тэмдэг, оношлогоо эмчилгээ зэргийн талаар энд дарж уншиж болно/

Хамуу
Ерөнхий

Хамуу нь хамууны хачигаар үүсгэгддэг халдварт өвчин юм.  Хамууны хачиг нь 0,3-0,4 мм хэмжээтй жижиг биетэй, 1 сар орчим амьдардаг шавьж. Эмэгчин хачиг нь хүний арьсны эвэрлэг бүрхэвийн доогуур нүхэн зам  гаргаж өдөртөө 2-3 ширхэг өндөг гаргана. Авгалдай нь хэд хэдэн үе шат дамжин хоёр долоо хоногийн дотор нас бие гүйцнэ. Ингэснийхээ дараа арьсны гадаргуу дээр гарч үржилд орно.  Эрэгчин нь эмэгчингээ хээлтүүлсний дараа удалгүй үхдэг бол өндөглөхөд бэлэн болсон эмэгчин нь хүний арьсанд ахин нүх гарган ордог. Энэ мэтээр  асар хурдтай үржих чадвартай болохоор эмчилгээ хийгээгүй тохиолдолд гуравхан сарын дотор зургаан үеийн нийт 150 000 000 ширхэг болтлоо үржих чадвартайг бодитоор тоолж гаргасан байдаг.

Хамууны хачиг нь хүний биеэс гадуур тасалгааны дулаанд 2-3 хоног амьдрах чадвартай. 60 хэмийн халуунд нэг цагийн дотор үхдэг бол хасах хэм, буцалгахад  тэр даруй үхдэг.

Шинж тэмдэг

Бэлгийн хавьталд орох, хамууны хачигийн халдвартай хувцас,бээлий, цагаан хэрэглэлээр дамжин халдварладаг. Халдвар авснаас 7-10 хоног далд үе нявагддаг.  Хамуу нь орой, шөнийн цагаар ихээр загатнуулахтууралт гарах шинж тэмдгээр илэрдэг.  Тууралт нь хурууны салаа, бугуй, шодой, тохойны нугалаас, тавхай, гадар бэлэг эрхтэн, өгзөг, суга зэрэг газар голдуу гардаг ч биеийн аль хэсэгт ч тууралт гарч болзошгүй. Хүзүү, толгойнд хамуунд өртдөггүй налх/ хүүхэд хамуутаж болно/. Тууралт нь хос нойтогносон толбо хэлбэртэй байна. Хамуу нүх гарган арьсан доогуур явах үедээ утас шиг нарийхан, шулуун , тахиралдсан судал үүсгэдэг. Ийм судлын төгсгөлд тунгалаг овгор хальсаар төгссөн байх нь цөөнгүй.

Загатнахад маажиснаар арьс гэмтэж идээт тууралт үүсч болзошгүй. Ингэхдээ хамуу нь хачиг, түүний ялгадсанд харшил өгсний улмаас үүсдэг гэдгийг анхаарах хэрэгтэй.

Эмчилгээ

Юуны өмнө арьсны эмчид үзүүлэн зөв оношлогоо хийлгэсний дараа, эмчийн зааврын дагуу эмчилгээ хийх ёстойг анхаараарай.

Эмчилгээ хийгээгүй тохиолдолд хамуу эдгэнэ гэж байдаггүй бөгөөд үе үе хурцадах хэлбэрээр хэдэн сар, жилээр үргэлжилдэг. Хамуунаа салахын тулд хачиг, хачигийн өндөгийг устгах хэрэгтэй.

Хамууны эсрэг хэрэглэдэг бэлдмэлүүдийг үндсэн гурван дөрвөн бүлэгт хувааж болно. Үүнд:

1.Тосон бэлдмэлийн  нийлэг үүсмэлүүд /бензил бензоат/.

2.Хүүхэр, хүүхрийн үүсмэлүүд: хүүхэртэй тос, Вилькинсоны тос

3.Шимэгч шавьжны эсрэг үйлчилгээтэй бэлдмэлүүд: К саван, флицидийн шингэн, лизол, креол.

Хамууны хачигны эсрэг үйлчилгээтэй бэлдмэлийг хэрэглэхийн өмнө арьсны гадаргуу дээрээс хачи, нян зэргийг зайлуулахын тулд сайтар угааж цэвэрлэх хэрэгтэй. Дараа нь бэлдмэлийг толгойноос бусад биеийн бүх гадаргаар түрхэнэ. Тууралт их гарсан газруудад ялангуяа сайтар түрхэх хэрэгтэй.

Бензилбензоатын эмульсийг /20% тайг нь насанд хүрэгчдэд, 10% -тайг нь жаахан хүүхдэд/ хамууны эсрэг эмчи лгээнд хамгийн өргөн хэрэглэдэг. Эмчилгээг дараах загварын дагуу явуулна, үүнд:  эхний өдөр хамууны тос шингээсэн хөвөнгөөр бүх биеэ, ялангуяа хамууны тууралт гарсан бүх голомтуудыг 10 минутын зайтайгаар хоёр удаа арчин түрхэж өгнө. Нэг арчихдаа 10 минутын турш арчин түрхэж өгнө. Дараа цэвэрхэн хувцас өмссөөд, цагаан хэрэглэлээ сольно. Хоёр дахь өдөр нь дахин түрхэнэ. Үүнээс гурван өдрийн дараа усанд ороод цагаан хэрэглэлээ ахин сольно.

Демьяновичийн арга. Энэ аргаар эмчлэхийн тулд хоёр уусмал бэлддэг. №1 уусмал нь 60 %-ийн натрийн гипосульфат, №2 уусмал нь 6% дасны хүчлийн уусмал. Эмчилгээг дулаан тасалгаанд хийнэ. №1 уусмалаас 100мл орчмыг саван хийж авна. Өвчтөнг нүцэглэж байгаад уусмалыг гарын алгаар дараах дарааллын дагуу бүх биеийн арьсанд түрхэнэ, үүнд: зүүн мөр, зүүн гар; баруун мөр, баруун гар; их бие; зүүн хөл; баруун хөл. Хоёр минутын турш сайтар түрхэж өгнө. Тууралт гарсан газруудад ялангуяа сайн түрхэж өгөх хэрэгтэй. Дараа хэдэн минутын турш өвчтөнг амруулна. Энэ хугацаанд уусмал хурдан хатах бөгөөд арьс нь натрийн гипосульфатын жижиг талстаар хучигдан пудрдсэн мэт цагаан болно. Үүний дараа энэхүү уусмалаараа мөн адил дарааллаар дахин түрхэнэ. Мөн л тууралттай хэсгийн арьсанд тус бүр хоёр минут орчим түрхэх замаар бүх биенд түрхэнэ. Давсны талстууд нь хачигны гаргасан замын гадаргыг гэмтээснээр бэлдмэлийг шууд хачигны замд  орох боломжтой болгож өгдөг.

Хатсаных нь дараа давсн ы хүчлийн 6% уусмалаар арьсыг арчина. Ингэхдээ хэрэгцээнийхээ хэмжээгээр алган дээрээ бага багаар асгаж байгаад  түрхэнэ. Түрхэхдээ дээрхтэй адил дарааллаар түрхэнэ. Гэхдээ түрхэж шингээх хугацаа нь нэг минут байна. Арьсыг хатсаны дараа дахин хоёр удаа түрхэж шингээнэ.

Үүний дараа шинэ цагаан хэрэглэл өмсөөд гурав хоногийн турш усанд оролгүй яваад дараа нь угаана. Натрийн гипосульфат ба давсны хүчлийн хооронд явагдсан урвалын үр дүнд хүхэрт хий, хүчэр хоёр ялгаран хамууны хачиг, хачигны өндөг болон авгалдайг устгадаг. Демьяновичийн аргаар хүүхдийг эмчлэх үед эцэг, эхчүүд нь түрхэж өгдөг. Эхний удаад шаардлагатай үр дүн өгөөгүй бол 2-5 хоногийн дараа эмчилгээг давтдаг.

Хүүхрийн тосыг  толгойноос бусад биеийн бүх хэсэгт 4-5 хоногийн туршид шөнөдөө нэг удаа түрхэж өгнө. Дараа нь 1-2 өдөр түрхэлгүй амраана. Энэ хугацаанд өвчтөн нь хувцсаа солихгүй. Үр дүнд нь хүхэртэй тос хувцсанд нь шингэдэг. Ингээд 1-2 хоногийн дараа усанд орж, ариутгасан шинэ хувцас өмсөнө. Хэт мэдрэмтгий арьстай хүмүүсийн арьс үрэвсэх нь цөөнгүй тул эмзэг, нимгэн арьстай хэсэгт их болгоомжтой түрхэж, хүүхдэд 10-20% агуулгатай тосыг түрхсэн нь дээр гэж үздэг.

Үүнээс гадна хүүхэртэй тосыг нэг удаа түрхэх арга гэж бас байдаг. Ингэхдээ биеэ савантай усаар норгож байгаад биеийн бүх арьс, ялангуяа тууралт гарсан хэсгүүдийг хуурайштал нь 2 цагшийн турш түрхэнэ. Үүний дараа тальк, эсвэл цардуул цацаж өгнө. Тосыг угравн өдрийн турш угаалгүй яваад дараа нь усанд орж цагаан хэрэглэл, дотуур хувцсаа сольно.

Линдан (якутин, гамексан, лорексан, GBH) –  1%-ийн  крем, лосьон, шампунь, нунтаг, 1-2%-ийн тос хэлбэрээр байдаг.

Кротомитон (эуракс, GIBA) -1% крем, лосьон, тос хэлбэрээр байдаг. Хамуу, загатнахын эсрэг үйлчилгээтэй. Сөрөг нөлөө багатай, хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүд, арьсны экземтэй хүмүүс зэрэг тохиромжтой.

Тиабендазол – 5%-ийн крем, 10% ийн уусмал. 5 өдрийн турш өдөрт хоёр удаа түрхэнэ.

Мөн ардын эмчилгээний аргууд бас байдаг. Эдгээрээс хамгийн энгийн нь модны үнсийг ашиглан бэлдсэн тосыг түрхэх арга юм. Модны үнсэнд агуулагддаг хүүхрийн нэгдлүүд нь хамууны хачигийг устгахад хангалттай хүрдэг. Ингэхдээ 30 хэсэг модны үнс, 70 хэсэг ямар ч хамаагүй тосыг хутган эмчилгээний тос бэлдэнэ. Бэлдсэн тосыг хүүхэртэй тосыг түрхэх зааврын дагуу түрхэдэг. Мөн нэг аяга үнсийг хоёр аягаг усанд хийгээд 20 минутын турш буцалгасны дараа самбай  /марль/, даавуугаар шүүгээд үлдсэн тунадасыг нь гарсан шингэнд нь дүрж норгоод долоо хоногийн турш орой болгон 30 минутын хугацаатайгаар арьсандаа түрхэнэ.

Үүнээс гадна керосин ургамлын тосыг 50:50 харьцаатайгаар хутгаад 2-3 хоног, шөнөдөө нэг удаа бүх биеээрээ түрхэнэ. Ингэхдээ дотуур хувцас, цагаан хэрэглэл, оймс, бээлий зэрэг дээрээс цацаж өгнө.  Гэвч энэ арга арьсны үрэвсэл үүсгэж болзошгүй тул тун аргаа барьсан үед л хэрглэж үзэж болох юм.

Эмчилгээг дууссаны дараагаар өвчтөний бүх хувцас, хэрэглэл, ор болон хөнжлийн цагаан даавууг сайтар угааж, буцалгах хэрэгтэй. Хувцсыг гадна доторгүй индүүднэ. Эсвэл өсмөлгүйгээр 5-7 хоног цэвэр агаарт өлгөнө. Гудас, хөнжил зэргийг мөн адил ариутгах шаардлагатай. Үүнээс гадна хамуу илэрсэн үед өвдсөн үгүйгээс үл хамаараад гэрийн бусад гишүүд эмчилгээнд хамрагдах ёстой. Дотуур байранд бол нэг өрөөнд хамт байгаа бусад нь мөн адил эмчилгээнд хамрагдах ёстой.

Ингэхдээ хамуу нь харшлын гаралтай болохоор эдгэрсэн ч гэлээ загатнаа нь хэдэн долоо хоног хэртэй үргэлжилж болно гэдгийг анхаарах хэрэгтэй.

Хамуу туссан үед эмчийн заалт, эмийн зааврын дагуу хэрэглэдэг зарим эмийн нэрс:

Эмульсия бензилбензоата 20%

Мазь бензилбензоата 20%

Мазь бензилбензоата 10% /хүүхдэд/

Esdepalletrine, SPREGAL

Линдан (якутин, гамексан, лорексан, GBH)

Кротомитон (эуракс, GIBA)

Тиабендазол

Диэтилкарбоназин.

Эдгээрийг зөвхөн эмчийн заалтын дагуу, зааврыг нарийн баримтлан хэрэглэж болно.  Гадаад хэл дээрх бичсэн зааврыг ойлгохгүй байгаа үед залхууралгүйгээр эмчлэгч эмчдээ үзүүлэн зөвлөгөө авах хэрэгтэй. Ингэх боломжгүй бол эмийн санчаас сайтар асууж лавлах хэрэгтэй. Эмчид үзүүлж оношлуулалгүйгээр өөрөө өөртөө онош тавьж дур мэдэн хэрэглэвэл хамууны хачигнаас долоон доор үр дагавар гарч болзошгүйг анхаараарай. Зөвхөн эмчийн заалтаар, зааврын дагуу хэрэглэж болно гэдгийг дахин сануулъя.

Хэт хөлрөлт буюу гипергидроз
Хөлрөлт нь хүний биеийг хэт халахаас сэргийлж байдаг. Гэвч халуун, хүйтэн гэж ялгалгүйгээр хэт хөлрөх нь олон хүний бие махбодийн болон сэтгэл санааны хувьд хvнд байдалд оруулж байдаг. Хэт хөлрөлтийг анагаах ухаанд гипергидроз гэнэ.

Төрөл зүйл

Хэт хөлрөлт нь бүх биеийг хамарсан, эсвэл хэсэг газрын гэсэн хоёр янз байдаг.

Бvх биеийг хамарсан хэт хөлрөлт нь маш олон хүнд эмгэгийн үр дагавар байж болзошгүй тул тун анхааралтай хандаж, эмчид яаралтай хандаж үзүүлэх хэрэгтэй.

Хэсэгчилсэн хэт хөлрөлт нь дотоод шүүрэл, мэдрэлийн систем, зүрх судасны систем зэрэгтэй холбоотой байж болзошгүй тул мөн л эмчид үзүүлэх хэрэгтэй.

Эмчилгээ

Дээр өгүүлсэнчлэн хэт хөлрөлттэй болсон үед юуны өмнө эмчид үзүүлэн ямар нэг өвчин эмгэг байгаа эсэхийг магадлан тогтоох шаардлагатай. Үзлэг, оношлогооны явцад хэт хөлрөлт үүсгэж болох ямар нэг өвчин эмгэг илэрвэл тэдгээрийн эсрэг эмчилгээ хийнэ.

Харин ямар нэг өвчин эмгэг илрээгүй бол хэт хөлрөлтийн эсрэг эмчилгээг хийнэ. Хэт хөлрөлт буюу гипергидрозыг мэс заслын бус ба мэслийн гэсэн хоёр аргаар эмчилдэг.

Эхлээд цайртай тос, тальк, хөлрөлтийг багасгадаг түрхлэг г.м. мэс заслын бус аргаар эмчилж үздэг /зөвхөн эмчийн заалтын дагуу/.

Хэт хөлрөлт нь сэтгэлийн хөөрөлтэй холбоотой байдаг бол валериан ханды г.м. тайвшруулах үйлчилгээтэй ханд, бэлдмэлүүдийг хэрэглэж болно.

Эдгээр аргууд тус болоогүй үед зүү эмчилгээ, физик эмчилгээ, Ботокс эмийн эмчилгээг хэрэглэдэг.

Физик эмчилгээний үед Дрионик болон түүнтэй төстэй багажийг хэрэглэдэг. Ингэхэд усанд тархсан цахилгаан гүйдлийн тусламжтайгаар хөлсний булчирхайн үйл ажиллагааг бууруулснаар хөлрөлт багасна. Үр дүн нь 4-6 долоо хоног хадгалагддаг.

Ботокс эмийн эмчилгээний үед тус бэлдмэлийг тариураар арьсан доогуур тарьдаг /зөвхөн эмчийн заалтын дагуу, эмчийн хяналтан дор/ . Үр дүнд нь арьсан дотуур явж байгаа мэдрэлийн болон булчингийн эдэд хориг үүсч хөлсний булчирхай нь ажиллахгүй болдог. Ийм эмчилгээний үр дүн нь 6-9 сар хадгалагддаг.

Мэс заслын эмчилгээнд нь симпатэктоми, эндоскоп симпатэктоми, суганы хонхорхойн липосакци, кюретаж орно.

Симпатэктоми нь мэдрэлийн авах гэсэн утгатай ч үнэндээ бол мэдрэлийг авалгүйгээр шахаж дардаг. Симпатик мэдрэлийн системийн гол судал нь нугасны дагуу явдаг бөгөөд цээжний орчимд гар руу чиглэн салбарладаг /алга хэт хөлрөмтгий үед/ . Хэрэв энэ салбарласан дээр нь хаалт тавьбал хөлс гарах тушаал өгч байгаа мэдрэлийн импульс нь хөлсний булчирхайд хүрэхгүй болж, хөлрөхгүй болно.

Гэхдээ зарим тохиолдолд ингэж мэс засал хийлгэсний дараа бие махбодид өөрчлөлт гарч нөхөх хэт хөлрөлт гээч үүсдэг. Өөрөөр хэлбэл алга хөлрөхгүй болсны дараа хүний бие нь нуруу, гэдэс, эсвэл хөлийн хөлрөлтийг нэмэгдүүлэх замаар ялгарах хөлсний хэмжээг нөхдөг. Ийм нөхөх хэт хөлрөлт үүсвэл мэдрэлийн дарсан хаалтыг 3 сарын дотор авах юм бол мэдрэлийн эсийн үйл ажиллагаа эргэн сэргэдэг. Харин гурван сараас хэтэрвэл мэдрэлийн эсийн үйл ажиллагаа сэргэхгүй. Иймд мэс ажилбар хийлгэх эсэх талаар мэргэжлийн эмчтэй сайн ярилцаж бодох хэрэгтэй.

Тавхай хэт хөлрөмтгий үед симпатэктоми хийдэг ч хөл рүү чигэлсэн мэдрэл нь бэлгийн системтэй холбогдсон байдаг болохоор хагалгааны дараа хөл хөлрөхөө болих ч хөвчрөл алдагдах, хэт хурдан дур тавих г.м. хүндрэл бий болно. Иймд мөн л сайн бодох хэрэгтэй.

Алга хөлрөх, хөлрөмтгий үед суганы симпатэктоми гэсэн хагалгааг хийдэг. Энэ үед суганы мэдрэлийг /баруун зүүн талд тус бүр 3 мэдрэл явдаг/ тус бүрт нь тусгай дарагчаар дардаг.

Суга хэт хөлрөмтгий болсон үед кюретаж гэсэн хагалгааг хийдэг. Биеийн бусад хэсэгт хөлсний булчирхай нь арьсны гүнд байдаг бол зөвхөн суганд л арьсан доорх эсийн дунд 5 мм орчмын гүнд байдаг болохоор энэ хагалгааг биеийн өөр хэсэгт хийх боломжгүй. Ийнхүү суганы хөлсний булчирхайг кюретк буюу хусуураар авч хаядаг. Суганы арьсан доторх хөлсний булчирхай нь үлддэг болохоор хөлрөлт бүрмөсөн арилахгүй бага хэмжээгээр үлдэнэ. Гэхдээ суганы арьсан завсрах хөлсний булчирхай нь нийт хэмжээний ердөө 30% байдаг.

Суганы хонхорхойн липосакц /өөхийг соруулах/ хагалгааг гол төлөв тарган хүмүүст хийдэг.

Мэс заслыг зөвхөн бусад арга нь үр дүнгүй үед эмчийн заалтаар хийдэг.

Yлд
Үлд гэдэг нь янз бүрийн өнгөтэй толбо, эсвэл гүвдрүү гарч, арьсны гэмтсэн хэсэг холцруутах, загатнах зэрэг адилхан шинж тэмдэгтэй ч вирусын, мөөгөнцрийн г.м. янз бүрийн шалтгаантай бүлэг эмгэгүүдийн ерөнхий нэр. Үлд нь гол төлөв дархлаа суларсан үед гардаг.

Ерөнхий

Иймд үлд нь дотроо хяргах, ягаан, барзгар, могой зэрэг хэд хэдэн янз байдаг.

Хяргах үлд

Энэ нь мөөгөнцрийн гаралтай арьсны халдварт өвчин юм. Хүнээс хүнд, эсвэл амьтнаас хүнд халдварладаг. Нохой, муур зэрэг амьтантай их тоглодгоороо хүүхдүүд хяргах үлдээр өвчлөх нь олон. Насанд хүрэгчид нь халдвартай хүнээс, эсвэл халдвартай хүний хэрэглэж байсан сам, малгай, алчуур зэргийг хэрэглэх үед халдвар авдаг.

Шинж тэмдэг

Арьс, хуйх, заримдаа хумс гэмтдэг. Мөөгөнцөр нь халдварласнаас хойш өвчний эхний шинж тэмдэг илрэх хүртэл хоёр гурван өдрөөс хоёр долоо хоног хүртэлх хугацаа өнгөрдөг. Үүний дараа арьс, хуйхан дээр хугарсан үсээр хучигдаж, холцруул, хайрстай ганц, эсвэл хэд хэдэн халцархай толбо үүсдэг. Гэмтсэн хэсгийн үс нь хяргуулсан, авахуулсан мэт харагддаг болохоор ийнхүү нэрлэжээ. Өвчилсөн хүний дархлаа нь сул, эсвэл эмчилгээ хийгээгүй зарим тохиолдолд өвчний явц хүндэрч халуурах, тууралт нь идээлэх, булчирхай цочих зэрэг шинж тэмдэг ажиглагддаг.

Эмчилгээ

Оношийг арьсны эмч тавьна. Ингэхдээ оношыг баталгаажуулахын тулд Вудын гэгддэг тусгай гэрэл ашиглаж болно. Энэ чийдэнгийн гэрэлд мөөгөнцөрийн халдвар авсан арьс нь ногоовтор туяагаар гэрэлтдэг. Мөн микроскопоор арьснаас авсан хэсгийг харна.

Орчин үеийн эм бэлдмэлүүд нь хяргадаг үлднээс бүрэн эмчилж чаддаг. Арьс ганцхан газраа гэмтсэн үед гэмтсэн хэсгийг хүхэр салицилын 5-10% тос, 2-5% нь йодын спиртэн уусмалыг түрхэдэг. Арьс, хуйханд олон газар гэмтсэн үед мөөгөнцрийн эсрэг антибиотик зааж болно. Өвдсөн хүмүүс нь хувийн ариун цэврийг сайтар сахих шаардлагатай.

Хяргадаг үлдийг оношлох, ямар эм, бэлдмэл хэрэглэхийг зөвхөн мэргэжлийн эмч заах чадвартай гэдгийг анхаараарай.

Хавтгай улаан үлд

Энэ нь арьс, салст бүрхүүл, хумсыг гэмтээдэг архаг эмгэг юм. Гол төлөв насанд хүрэгчид өвддөг. Халдваргүй өвчин.

Ингэхдээ 40-60 нас /эмэгтэй/, удамшил, хүчтэй стресс, ходоод гэдэсний эмгэг, чихрийн шижин, амны салст бүрхүүлийн гэмтэл зэргийг хавтгай улаан үлдийг үүсэхэд нөлөөлдөг эрсдлийн хүчин зүйл болдог. Өвчнийг үүсгэдэг бодит шалтгааныг одоо хүртэл тогтоож чадаагүй ч мэдрэлийн системийн хямрал, дархлаа сулрах, харшил, гайморит, г.м. архаг халдварын голомттой байх зэрэг нь нөлөөлдөг гэж үздэг.

Шинж тэмдэг

Тууралт нь гол төлөв шууны дотор тал, гуяны дотор тал, шилбэний гадна тал, цавь, суганы орчим гардаг. Тууралт нь эрүүл арьснаас эрс ялгарсан гялалзсан гадаргатай жижиг зангилаа хэлбэртэй байна. Тууралт нь тод улаан, хөхөвтөр, заримдаа хүрэндүү өнгөтэй байдаг. Салангид байгаа зангилааны төвд хүйс хэлбэртэй хонхорхойтой. Зангилаанууд нь нийлж онцгой торлог хэлбэрийн хээтэй товруу үүсгэдэг. Тууралт нь загатнадаг.

Өвдсөн хүмүүсийн бараг 50 % -нх нь ам, эсвэл бэлиг эрхтэний салст бүрхэвч гэмтдэг. Ингэхдээ дангаар, эсвэл арьсны гэмтэлтэй хавсарч бас болдог.

Харин 10-15% нь хумс гэмтдэг. Хумс нимгэрэн хугарамтгай болж, өнгө нь булингартан, тууш ховил үүснэ.

Эмчилгээ

Оношийг арьсны эмч тавьна. Энэ эмгэг нь олон жилийн турш арилалгүй явцтай, сэдрэх нь олон, эмчлэхэд хүнд байдаг тул арьсны эмчид тогтмол үзүүлэх шаардлагатай. Мөн дотор эрхтэний ямар нэгэн эмгэг байгааг тодруулахын тулд ходоод гэдэсний, мэдрэлийн, шүдний гэх мэт бусад мэргэжлийн эмчид үзүүлэх заалт бичдэг. Ялангуяа ходоод гэдэс, цусан дахь чихрийн агуулга, мэдрэл сэтгэцийн байдлыг нарийн тодорхойлдог.

Хавтгай улаан үлд нь өөрөө аяндаа алга болдог ч хэдэн жилийн дараа ахин гарч болзошгүй.

Бусад шинж тэмдэг илрээгүй үед тусгай эмчилгээ хийх шаардлагагүй. Загатнааг багасгахын тулд харшлын эсрэг бэлдмэлийг эмчийн заалтын дагуу хэрэглэнэ. Мөн амин дэм, тайвшруулах бэлдмэл, физик эмчилгээ зэргийг эмчийн заалтын дагуу хийнэ.

Ягаан үлд

Ягаан үлд /Жиберын өвчин/ нь холцруутсан ягаан толбо туурдаг арьсны өвчин юм. Ямар ч насанд гарч болох ч залуучуудын дунд илүү олон тохиолддог.

Энэ эмгэгийг бодит шалтгааныг нь одоо хүртэл тогтоож чадаагүй байгаа. Хавар, эсвэл намар ханиад, томуу туссан үед гарах нь цөөнгүй. Дархлаа султай хүмүүст дахин гарч болзошгүй.

Шинж тэмдэг

Их биений арьсан дээр 2 см, түүнээс том диаметртай ганц дугуй ягаан толб гарснаар өвчин эхэлнэ. Толбоны төв хэсэг нь яваандаа шаравтар өнгөтэй болж, холцруутаж эхэлдэг.

Гол төлөв эхний толбо гарснаас 7-10 хоногийн дараа 0,5-1 см орчим диаметртай зуйвандуу ягаан толбонууд олноор гарч эхэлнэ. Нуруу, мөр, их биеийн хажуу талаар тууралт хамгийн их гарна. Толбонуудын төв хэсгийн арьс холцруутан, захаараа хайрсгүй ягаан хэсэгтэй байдаг. Толбонууд нь хоорондоо нийлдэггүй.

Бага зэрэг загатнахаас өөр шинж тэмдэг гол төлөв илэрдэггүй. Өвчин 4-6 долоо хоног үргэлжлээд тууралт нь аяндаа оргүй алга болдог.

Ойр ойрхон усанд орох, арьс цочроох нөлөөтэй тос түрхэх зэргээр буруу эмчилгээ хийх үед хэт хөлрөмтгий, харшилтай хүмүүсийн толбо нь арилалгүй удаж болно.

Эмчилгээ

Оношийг эмч гадуур үзлэг хийж тогтооно. Дийлэнх тохиолдолд ягаан үлд нь ямар нэг эмчилгээ хийлгүйгээр өөрөө арилдаг. Ингэхдээ ваннд орох /усанд орохдоо арьс цочроодоггүй зөөлөн саван, шампунь зэргийг ашиглах/, элдэв тос дур мэдэн түрхэх, наранд шарах, синтетик хувцас өмсөхөөс зайлсхийх хэрэгтэй.

Хүчтэй загатнасан үед эмчийн заалтын дагуу харшил болон үрэвслийн эсрэг түрхлэгийг хэрэглэж болно. Маш ховор тохиолдолд дархлаа султай, эсвэл буруу эмчилгээний улмаас өвчний явц халуурч хурцаддаг.

Могой үлд

Могой үлд нь вирусын гаралтай халдвар юм. Намар, өвөлдөө гол төлөв настай хүмүүст өвддөг.

Энэ өвчнийг салхин цэцгийг үүсгэгч вирус үүсгэдэг. Салхин цэцэг тусаад эдгэрсний дараа вирус нь бүрэн усталгүй мэдрэлийн системийн эсүүдэд нуугдмал хэлбэртэй үлддэг. Хүн эрүүл байгаа үед вирус нь ямар ч нөлөө үзүүлэхгүй ч заримдаа олон жилийн дараа ч гэсэн цусанд ахин халдварлахад могой үлдийн шинж тэмдэг илэрнэ.

Дархлаа сулруулдаг эм, бэлдмэл уух, архаг стресс, ядаргаа, хавдар, туяа эмчилгээ, ДОХ зэрэг нь ийнхүү вирусыг дахин идэвхжихэд хүргэдэг.

Могой үлд нь халдвартай. Гэхдээ салхин цэцгээр өвдөж байсан хүмүүст халдваргүй ч салхин цэцэг тусч байгаагүй хүмүүс, ялангуяа могой үлд туссан хүнтэй хамт байгаа хүүхдэд аюултай.

Шинж тэмдэг

Өвчин эхлэхээс хэд хоногийн өмнөөс толгой өвдөх, халуурах, даардас хүрэх, бие сулбайх зэрэг ханиадтай төстэй шинж тэмдэг илэрч болно. Үүнтэй зэрэгцэн удалгүй тууралт гарах хэсгийн арьс хорсох, өвдөх, хатгуулах, мэнэрэх зэрэг шинж тэмдэг илэрч болно.

Үүнээс 1-4 хоногийн дараа арьсан дээр тууралт гарах бөгөөд энэ үед халуун 38-39 градус хүртэл нэмэгдэж болно. Тууралт нь ягаавтар толбо хэлбэртэй байх ч гарсан өдрөө, эсвэл маргааш нь тунгалаг шингэнтэй жижиг цэврүү болон өөрчлөгддөг. Тууралт нь гол төлөв биеийн нэг талд, мэдрэлийн мэдрэмтгий байрлалын дагуу гардаг. Тууралт гарсан хэсэг нь хөндүүр байдаг.

Тууралт гарсан хэсгийн өвдөлт нь хүн болгон адилгүй. Зарим хүн өвчин эдгэрэхэд аажимдаа загатнаа болж өөрчлөгддөг хорсолт л мэдэрдэг. Харин зарим нь хамгийн энгийн зүйл хийж чадахаа болих хүртэл хүчтэй өвдөлт мэдэрдэг.

Долоо хоногийн дотор цэврүүний тоо нь мэдэгдэхүйц нэмэгдэнэ. Цаашдаа цэврүүн дотор шингэн нь булингартаж хатахад цэврүү нь дотогш хумигдан хөрсждөг. Гүйцэд хатсаныхаа дараа цэврүү нь арьсан дороос төвийсөн гүвдрүү бий болгодог. Тууралт гарсан хэсгийн арьсан дээр цайвар өнгийн судал, эсвэл сорви үүснэ.

Дархлаа нь хэвийн үед хүн 15 хоногоос 1 сарын дотор эдгэрдэг бол настай, сульдсан үед эдгэрэлт нь удааширдаг.

Өвдөлт нь бүрэн эдгэрсний дараа ч хэдэн сар, эсвэл бүр жилээр хэвээр үлдэх боломжтой байдаг нь могой үлдний хамгийн таагүй үр дагавар гэж болно.

Энэ өвчнөөр ганц л удаа өвддөг бөгөөд дахиж тусдаггүй. Харин дархлалын дутагдалтай, ДОХ-й хүмүүс дахин өвдөж болзошгүй.

Эмчилгээ

Оношийг арьсны эмч гадуур үзлэг хийж тавьна.

Биеийн эсэргүүцэл нь суларсан үед тууралт нь идээтэй, илүү өргөн талбайг харамч болзошгүй. Ийм тохиолдолд, ялангуяа хамрын үзүүр дээр тууралт гарах байдлаар илэрдэг нүд гэмтсэн үед заавал эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай. Үгүй бол тун даагүй үр дагаварт хүргэх аюултай.

Могой үлдний эмчилгээг зөвхөн эмчийн заалтаар, эмчийн хяналтан дор хийнэ. Ингэхдээ өвчин намдаах, тайвшруулах, нойрсуулах бэлдмэлүүдийг гол төлөв хийдэг. Мөн ацикловир, валацикловир,фамцикловир г.м. вирусын эсрэг үйлчилгээтэй бэлдмэлүүдийг эмчийн заалтын дагуу хийнэ.

Тууралт гарсан хэсгийг идээлэхээс сэргийлэхийн тулд ариутгагч уусмалаар арчиж цэвэрлэж байх ёстой.

Өвчин эдгэрсний дараах үлдэгдэл өвдөлтийг физик эмчилгээгээр эмчилнэ.

Yлдийг оношлох, ямар эм, бэлдмэл хэрэглэхийг зөвхөн мэргэжлийн эмч заах чадвартай гэдгийг анхаараарай.

Мєєгєнцєрт євчин
Микоз буюу арьс ба хумсны мєєгєнцєрт євчин нь євчин vvсгэгч мєєгнєєс єдєєгддєг хvний халдварт євчний бvлэгт хамаарна.

Шалтгаан

Бvх микоз нь євчтэй хvн, эсвэл амьтнаас халдварладаг бөгөөд ховор тохиолдолд хєрсний мєєгєєр хvнд халдварладаг. Энгийн амьдралд бид байнга мєєгєнцєрт євчнvvдийн єдєєгчтэй тулгарч байдаг боловч дархлаа сулрах, чихрийн шижин, антибиотик хэрэглэх болон бусад хvчин зvйлийн нөлөөгөө халдвар газар авах магадлал илvv єндєр байдаг.

Явц

Мєєгнvvд нь арьсны бvх давхарга, яс болон дотор эрхтнvvдийг хvртэл гэмтээх чадвартай бөгөөд єдєєгч болгон гол тєлєв єєрийн “дуртай” газраа гэмтээдэг.

Хэрэв vрэвсэл байхгvй vед цээж, нуруу, хvзvvний арьсан дээр хvрэн єнгийн холцруутсан толбонууд бий болсон бол хэвэг хэлбэрийн vлд (кератомикоз) гэж нэрлэгддэг арьсны дээд давхаргад шимэгчилдэг мєєгний євчин туссан байна гэсэн vг.

Кандидоз гол тєлєв ам болон хоолойны салст бvрхvvлийг гэмтээдэг бєгєєд сvvнцэр vvсгэдэг. Энэ нь хэл болон амны салст бvрхvvлэнд тосон цагаан толбонууд бий болж тагнай, гvйлсэн булчирхай болон залгиурт тархдаг. Эмчилгээ хийгээгvй тохиолдолд халдвар нь уушиг болон ходоод гэдэсний зам руу дамжих боломжтой. Энэ мєєг нь хумсыг гэмтээх боломжтой бөгөөд ингэсэн үед хумс хатуу зузаан, хvрэндvv єнгєтэй болдог.

Уушиг гэмтээсэн vед бронхит, эсвэл уушигны vрэвсэл vvсдэг ч ноцтой тохиолдолд мөөгөнцрийн халдвар цус, эсвэл тархинд нэвтэрч  vхэлд хvргэх аюултай. Кокцидоидоз болон гистоплазмоз нь туйлын хvндрэлтэйгээр явагддаг бєгєєд гол тєлєв Ази, Африк, болон Америк орнуудад дайралддаг. Тиймээс гадаадад айлчлахдаа болгоомжтой байх хэрэгтэй.

Янз бvрийн дерматомикозын vед арьс, vс болон хумс гэмтдэг. Халдварын эх vvсвэр нь муур, нохой, євчтэй хvмvvс байдаг. Ихэвчлэн эзэнгvй гудамжны нохой мууртай тоглох үедээ мєєгөнцрүүдийн ямар нэг тєрлийн халдварыг авдаг. Жишээлэхэд, хvvхдийн арьсан дээр ягаан холцруутсан толбонууд бий болж, vс нь туг тугаараа унасан байвал хяргадаг vлдээр халдварласан байжи болзошгүй.

Ийм тохиолдолд гэрийн тэжээмэл амьтдаа шалгаж vзэх хэрэгтэй. Муур, нохой, шишvvхэй болон бусад vслэг гэрийн тэжээмэл амьтдад хяргадаг vлдийн халдвар авсан бол дух, шанаа, чих эсвэл хєлний хэсэгт vс нь халцарсан байдаг. Мөн хяргадаг vлдийг vсчний газрын халдваргvйжvvлээгvй vс хяргадаг машин, хайч болон бусад vйлчилгээний хэрэгслvvдээр халдварлах боломжтой. Иймд үсчнээ сайтар сонгох хэрэгтэй.

Хєлний тавхайн микоз ба онихомикозууд (хумсны микоз, хумсны мөөгөнцөр)  нь бусад мєєгєнцєрийн гэмтэлvvдийг бодвол илvv их тохиолддог. Нийтийн халуун ус, саун, усан сангаар vйлчлvvлэгчид, тvvнчлэн нийтийн хэрэглээний байранд хєл нvцгэн явж харагддаг тамирчид эдгээр мєєгєнцєрийн халдвар авах эрсэлтэй байдаг. Хєлний микозын эхэн vеийн илрэл нь хуруунуудын салаа болон тавхайн хонхорын арьс хогжруутаж, дараагаар нь нойтон шалбархай болох явдал юм. Харин хумсны ялтсан дээр цагаан болон шар толбо vvсэх нь гол тєлєв хумсны микозыг гэрчилдэг.

Оношлогоо

Мєєгєнцєрт євчний онош болон эмчилгээг арьсны халдварт євчний эмч тогтоодог боловч арьс єнгєний эмчийн нэмэлт зєвлєгєє шаардагдах боломжтой. Vзлэгээс гадна оношлогоонд арьсны гэмтсэн хэсгээс дээж авч микроскопын шинжилгээ хийх хэрэгтэй болдог. Ингэснээр өвчин үүсгэгчийг өндөр нарийвчлалтай тодорхойлон, түүний эсрэг хэрэглэх эм бэлдмэлүүдийг илүү оновчтой заах боломжтой болдог.

Эмчилгээ

Мєєгєнцєрт євчин нь туйлын олон янз, хэлбэртэй байдаг тул цагаа олсон зєв оношлогоо болон нарийн эмчилгээ шаарддаг. Одоо мєєгєнцєрт євчний хангалттай хялбар найдвартай эмчилгээний аргууд олон байдаг болсон. Эдгээр нь эрчимт-эмчилгээний зарчмаар хэрэглэгддэг. Гэхдээ мєєгєнцєрийн эсрэг бэлдмэлvvд нь өргєн хэрэглээгээр худалдагддаг боловч тэдгээрийг зєвхєн эмч бичиж єгєх ёстой гэдгийг санах нь зvйтэй. Энэ нь ихэнх бэлдмэлvvд нь нилээд сєрєг vйлчилгээтэй байдаг тул зєв заалтыг зєвхєн эмч л дvгнэж чадна.

Урьдчилан сэргийлэлт

Мєгєєнцєрт євчний халдвараас зайлсхийхийн тулд нийтийн шvршvvрт тусдаа резинен углааш, эсвэл шаахай авч ороорой. Саунд єєрийн хувийн дэвсгэрийг хэрэглээрэй. Тvvнээс гадна усан санд орохын ємнє болон хойно хєлний тавхайд мєєгєнцєрийн эсрэг бодис тvрхэж болно. Мєн мєєгєнцєрийн эсрэг лак хэрэглэж ч болно. Хэрэв танай гэр бvлийн гишvvдийн нэг нь євчилсєн бол нэгдvгээрт тэр хүн бvрэн курс эмчилгээ хийлгэх ёстой. Хоёрдугаарт тvvнд заавал тусдаа бие угаагч, алчуур болон шаахай, мєн хумс засах багаж байх ёстой. Гуравдугаарт, эмчилгээ дуустал усанд орсных нь дараа угаалгын өрөө, ванныг єрєєг ариутгах шаардлагатай.